НБА өнөөдөр

Өнөөдөр НБА-гийн талбайд таван тоглолт боллоо. Нэтс Санс хоёрын тоглолтон дээр Нэтсийн холбон тоглогч Дэвин Харрис 47 оноо авч өөрийгээ од болсон гэдгээ харуулсныг эс тооцвол сонирхуулах зүйл багатай өдөр байлаа.

Эхний тоглолт: Blazers 96, Pistons 85

Олдриж 27 оноо авсан бол энэ жилийн рүүкий Грэг Оден өөрийн карээр дахь хамгийн олон болох 13 удаа самбараас бөмбөг авлаа. Брэндэн Рой 19 оноог нэмэрлэж залуу Портландчууд дөрөв дэх дараалсан хожлоо байгууллаа.

Дэтройтод Айвэрсон ирснээс хойш тэд 6 хожиж, 6 хожигдоод байна.

Nets 117, Suns 109

Харрис өөрийн карээрийн хамгийн өндөр, 47 оноог авлаа. Тэрээр тоглолтын дөрөвдүгээр үед 21 оноо авсан бөгөөд Нэтсийнхэн Харрисын ачаар Финикст 14 дарааллаад хожигдоод байснаа зогсоож чаджээ.

Нэтс 1993 оноос хойш Финиксийн US Airways Center-т хожил авч чадаагүй байсан аж.

Финиксын сүүлийн хоёр өрсөлдөгч багаас нь ийнхүү хоёр тоглогч 40-өөс дээш оноо авч байгаа бөгөөд нэг нь өнгөрсөн тоглолтонд тоглосон Маяамигийн Двэйнэ Вэйд. Вэйд тав дахид болсон тоглолтон дээр 43 оноо авсныг санаж байгаа байх.

Nuggets 104, Rockets 94

Энтони гэмтлээс болж тоглолтыг дундаас нь орхиж, энэ тоглолтонд хоёр оронтой оноо авч чадсангүй. Гэхдээ Биллапс 28 оноо авснаас гуравдугаар үед 11-г авсан байна.

Наггэтсийн лидэр Антони баруун тохойны гэмтлээс болж хоёрдугаар үеэс тоглолтыг орхисон бөгөөд хоёр долоо хоногын хугацаанд тоглохгүй болжээ. Энтони хоёрхон оноо авсан бөгөөд түүний 221 тоглолтонд дараалан 2 оронтой оноо авсан амжилт тасарлаа. Энтони 2005 оны 11 сарын 28-нд 10 оноо авснаас хойш өнөөдрийг хүртэл тоглосон тоглолт болгоноосоо 2 оронтой оноо авч байжээ.

Яо Мин 18 оноо авсан бөгөөд Хюстон Мкгээдигүйгээр 3 дахь тоглолтоо хийлээ.

Lakers 112, Raptors 99

Пав Газол 24 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авсан бол Коби 23 оноо, 7 оновчтой дамжуулалтыг хийж, Лэйкерсчүүд Рапторсыг хожсоноор хожил хожигдлын харьцаа 14-1 болж лийгт хамгийн сайн амжилтыг үзүүлж байна.

Брайнт 15 оноо авснаар өөрийн 22,000 дахь оноог авсан бөгөөд хамгийн хурдан 22,000 оноо авсан тоглогч боллоо. (Лийгт тоглож эхэлснээс хойш хамгийн хурдан хугацаанд 22,000 дахь оноогоо авч байгаа юм байна.)

Брайнт 12,000-с эхлэн 20,000 оноо хүртэл хамгийн хурдан авсан тоглогч болсон юм байна.
Хоёр удаагын онооны Лидэр, 10 удаагын Оол Стар маань 21,000 оноог авсан хугацаагаар хоёрдугаарт ордог байсан ажээ.

0 сэтгэгдэлтэй: