NBA All Star Game 2009

НБА-гийн 2008-09 оны улирлын бүх оддын тоглолт маргааш эхлэх гэж байна. Анх 1951 оны гуравдугаар сарын хоёронд анхны бүх оддын тоглолт болж байжээ.

Анхны бүх оддын тоглолтонд өрнөд дорнод бүсийнхэн хоёр хуваагдаад Бостон Селтикс багийн Бостон Гарденд тоглож байжээ. Анхны тоглолтонд Дорнод нь өрнөдөө 111-94 харьцаатай хожиж байсан байх юм. Ер нь нийтдээ 57 удаа тоглохдоо дорнод нь өрнөдөө 35 хожиж 22 хожигдож байсан юм байна.

Тэр цагаас хойш, 1999 оныг эс тооцвол жил болгон зохиогдсоор 58 дахь удаагын бүх оддын тоглолт хаяанд иржээ.

Энэ удаагын бүх оддын тоглолт нь Финикс хотын US Airways Center ордонд зохиогдох бөгөөд энэ хот 3 дахь удаагаа бүх оддын тоглолт хүлээн авч байгаа нь энэ ажээ.

Бүх оддын тоглолтын эхний өдөр нь NBA Cares хэмээх НБА-гийнханы халамжын үйл ажиллагаа, Rookie Challenge буюу Шинэ тоглогчид 2 дахь улирлаа тоглож буй залуучуудын хоорондын тоглолт, All-Star Celebrity Games зэрэг хөтөлбөрүүд багтсан байгаа.

Харин хоёр дахь өдөр нь хамгийн сонирхолтой тэмцээнүүд болох Shooting Star, Skills Challenge, Three-Point Shootout, Slamdunk болно.

Харин хамгийн сүүлийн өдөр нь Өрнөд дорнодын бүх одод уулыг тал, талыг там болтол тэмцэлдэнэ гэж байгаа. Мэдээж дараа нь шоутай. Ганц сайхан наргих боломж гарч ирж байхад тоглогчид ч яаж алдав гэж дээ энэ боломжийг ,,,


0 сэтгэгдэлтэй: