Хэн MVP болох вэ ?

НБА-гийн улиралд 5 жил тоглож байгаа, нэг удаагийн аварга, 2006 оны Финалын үнэ цэнэтэй тоглогч Двэйн Вэйд ( Dwyane Wade ) энэ улиралд НБА-г дундаж оноогоор тэргүүлж байна. Тэр МБП мөн үү ?

Өнгөрсөн жил бэртлийн улмаар багийнхаа манлайлагчийн үүргийг гүйцэтгэж чадаагүй тэрээр энэ жил бэртэл нь бүрэн илааршиж, олимпын үеээс эхлээд л уяа сойлго нь сайн таарсан яваагаа харуулаад байгаа. Энэ улиралд, ялангуяа бүх оддын тоглолтын дараагаас эхлээд улам л галзуурж байна. Багтаа авсан шинэ төвийн тоглогч Жэрмэйн Онилтой ч энэ нь холбоотой байж болно. Энэ жил Вэйд 29.9 оноог нэг тоглолтонд дунджаар авч, дунджаар 6.7 оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгсөөр Плэйофф руу зүтгэж явна.

МБП болох магадлалтай гэж үзсэний учир нь оноогоор НБА-г тэргүүлж яваа, мөн багийнхаа жинхэнэ манлайлагч байж чадаж байгаад оршино.

Энэ улирлын 66 тоглолтонд оролцохдоо 21 удаа 30-с дээш, 9 удаа 40-с дээш, нэг удаа 50-с дээш оноо авлаа. Оноог ийм аймар машиндаж байгааг нь харгалзан үзээд МБП өгчихөд ч болохгүй юм алга л юм. МБП болж чадахгүй байж болох ганцхан шалтгаан байгаа нь багийн амжилт. Маяами 36-31 гэсэн амжилттайгаар бүсдээ 5-р байрт явж байна. Тийм ч сайн амжилт биш. Вэйд нэг иймэрхүү.

0 сэтгэгдэлтэй: