Champions

Блогтоо юу ч бичиж чадалгүй байсаар зөндөө удлаа. Энэ хугацаанд сонирхолтой олон л зүйл тохиолдлоо. Хамгийн сонирхолтой нь гэвэл НБА-гийн финал дуусаж, энэ улирлын аваргаар Лэйкэрс тодорсон явдал билээ. Энэ жилийн Плэйофф өрсөлдөөнтэй, ширүүн болж өнгөрсөн. Аваргын цувралыг мөн л тийм болох болов уу гэж бодож байсан боловч, Лэйкерс Орландог 5хан тоглолтонд залгиж орхилоо.

Гэхдээ энэ 5 тоглолт бүгд л сонирхолтой болсон л доо. Энэ жил түрүүлсэнээр Коби Шакгүйгээр аварга болж чадахаа харуулсан бөгөөд, финалын MVP шагналыг авсанаар түүнд аваагүй шагнал байхгүй боллоо. Өмнө нь Шактай цуг 3 дараалж аваргалахдаа гурвууланд нь Шак финалын MVP шагналыг авч байсныг санаж байгаа байх. Дасгалжуулагч Фил 10 дахь бөгжөө зүүснээр Рэд Аурбахын амжилтыг давж, хамгийн олон аварга болсон дасгалжуулагчаар түүхэнд нэрээ мөнхөллөө.

Плэйофф бол улирлын тоглолт биш, финал бол бүр өөр гэдэг нь харагддаг. Плэйоффд хамгийн сайн нь л хождог. Хамгийн сайн байгаа нь л аварга болдог гэдгийг Лэйкэрс харуулсан. Тэд дэндүү сайн байсан л даа. Дараа жил дахин аварга болоход гайхах зүйл огтхон ч байхгүй. Багийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт орохгүй бол дахин аварга болох ч өндөр магадлалтай юм.

Хэдийгээр хожимдсон ч гэсэн Лэйкерсийнхэнд баяр хүргэе.

0 сэтгэгдэлтэй: