Улирлын солилцоо наймааны талаар

Энэ улирлын солилцоо наймаа ид явагдаж байна. Ямар ямар багууд хэрхэн арилжаа наймаа хийснийг танилцуулья.

6 сарын 9.

Торонто Рапторс Филаделфи 76 тай наймаа хийсэн байна. Тэд Рижжи Эвансыг 76-д өгч, оронд нь гурвын зайны аварга Жэйсон Капоног авчээ.

6 сарын 23.

Сан-Антонио Спурс Милваукий Бакст Брьюс Бовэн, Курт Томас, Фабрицио Оберто нарын 3 тоглогчыг өгч, Ричард Жефферсоныг авчээ. Данкан их баяртай байгаа гэсэн шүү. Жефферсон бас аваргуудтай тоглох болсондоо баяртай байгаа биз ээ.

Милваукий Бакс Обертог авсан өдрөө Детройтод зараад, оронд нь Амир Жонсоныг авжээ.

6 сарын 24.

Нийслэл хотын баг Визардс Рэнди Фоу, довтлогч Майк Миллер хоёрыг Миннессота Тимберволвэсоос аваад оронд нь Этан Томас, Дариус Сонгалиа, Олеский Печеров гурвыг өгчээ.

6 сарын 25.

Клийвлэнд Кавалийрс Финикс Сансаас Шакийг авчээ. Оронд нь Бэн Уоллэс, Саша Павлович хоёрыг, 2010 оны драфтын хоёрдугаар эрхээ, дээр нь 500'000 доллар өгсөн аж.
Шак бол Суперстар асан, мөн супер старуудыг бага балчирт нь хамт тоглож, аваргын бөгж хамт зүүдэг сурган хүмүүжүүлэгч. Коби Вэйд хоёр түүний гараар орж л аварга болж үзэцгээсэн. Одоо өөр нэгэн супер стар Хаан Жэймстэй цуг тоглох боллоо. Тэд бөгж зүүцгээх болов уу?

Мөн 25 нд Атланта Хавкс Алтан мужын дайчдаас Жамаал Крофордыг өөрсдийн эгнээнд элсүүлж, оронд нь Хоёр дахь жилээ тоглож байгаа цэрэг Эйси Ло, Спийди Клакстон хоёрыг явуулжээ. Залуучууд чангарчихжээ гэж ...

Дорнод бүсийн аварга Орландо Мэйжик мөн энэ өдөр Винс Картер, Рэйн Андерсон хоёрыг Нью Жэрси Нэтсээс авч Рүүки хамгаалагч Кортни Лий, Холбон тоглогч Рафер Олстен, Төвийн тоглогч Тони Батти гурвыг өгсөн байна. Орландо эдгээр гурван тоглогчыг явуулснаар тэдэн нэг их асуудал гарахгүй. Учир нь хүчирхэг хулгана ирэх жилээс бэртэл гэмтэл нь бүрэн илааршчихна, тэхээр Олстений хэрэг байхгүй. Шинээр ирэх Картер, түүний сэлгээ Пэйтрус хоёр хамгаалагчын байрлалд алзахгүй. Орландод нэг л асуудал гарч байгаа нь энэ жил чөлөөт агент болж байгаа Хэдо Туркоглу юм. Картер ирсэнээр энэ багаас багагүй цалин авах бөгөөд, ур чадвар нь ихээр дээшилсэн Турк залуугаа өөр өндөр цалин амласан баг руу алдах аюулд хүрч байна. Учир нь Ховард, Льюс, Картер, Хүчирхэг хулгана, дээр нь Туркоглу нарт хангалттай цалин өгвөл цалингын хязгаар нь хэтрээд алга болох билээ.

Нью Жэрси бол угаасаа шинэчлэгдэж байгаа залуу баг юм. Тэд Орландогоос Кортни Лийг авсан нь түүнийг ирээдүйд одын зиндааны тоглогч болно гэж харсан байх. Харрис, Брүүк Лопез, Кортни Лий нарын залуучууд юм дуулгах байх аа.

Мөн энэ өдөр бас Дарко Миличич Күэнтин Ричардсон хоёрыг Нью-Орк Никс, Мемфис Гризлис солилцжээ.

Портлэнд Трэйл Блазерс Жефф Пендэрграфыг Сакраменто Кингсээс авч, Сержио Родригоз, Жон Брокман хоёрыг оронд нь явуулжээ.

Дутуу ... Үргэлжлэл бий

2 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

ireh jil ch nba haluuhan bhnee EASTERN CONFERENCE er ni changarlaa shvv. odoo miami Bosh-g awchihwal

Anonymous said...

Draft neeree bolj ungursiishdee Spainii Ricky Rubio yu bolson bol Minnesota-d toglohoor bolsonuu? Draft-r 5-r garsan bsan bi uulna 2 yumuu 3-r garchih bh gej bodojiisiin