Ajaxmaa vs Dr.Goojuur

Би Ajaxmaa-г ч мэднэ, Dr.Goojuur-г ч мэднэ. Аль алинийх нь блог руу ордог байсан. Ажаксмааг бол бүүр идэвхитэй гүүгл рийдэртээ нэмчихээд шинэ пост болгоныг нь уншдаг байлаа. Харин хааяа уйдахаараа гоожуур.ком руу ордог байлаа.

Ажаксмаа нэг өдөр гоожуурыг хакдчихсанаас болж ойрын хэдэн өдөр энэ хоёр хоорондоо дайн дэгдээгээд байна. Монголын IT ертөнцийн ойрын үеийн хамгийн гол сонин бол энэ хоёрын тулаан.

Хэзээ билээ дээ саяхаан хэдхэн хоногын өмнө гүүгл рийдэрээ нээхэд гоожуур.ком-г хадердлаа гэсэн гарчигтай ажаксмаагийн бичлэг байсныг санаж байна. Үүнээс л эхэлсэн юм билээ л дээ.

Яг юу болсоныг эндээс, бас эндээс, мөн эндээс уншаарай.

Өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт хийсэн блогчид ч бас байна. Хантулга, СениорЭксперт гээд л ...

Өмнө нь монголчууд хоорондоо иймэрхүү асуудал үүсгэдэг байсан үгүйг сайн мэдэхгүй, иймэрхүү зүйлийг анх удаа үзэж байгаагын хувьд надад бол сонирхолтой л байна. Миний бодлоор гоожуур.ком блог болон гоожуур зургын цомог хоёрыг хакердсан нь зөв болсон юм. Би лав Ажаксмааг дэмжиж байгаа. Гэхдээ гоожуур шиг сайт ажиллаж байж хайнга охидууд хувийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг болгох, санамсаргүй болон санаатай байдлаар зураг, вэбкамаа хүнд өгөхдөө нэгийг боддог болгох гэх мэтийн сайн тал байгаа гэж бодож байна. Санамсаргүй зургаа алдсан байлаа гэхэд өөрөө муудаа ч юм уу итгэж болохгүй хүндээ зургаа өгсөн, бүүр эсвэл буудалд тасарч унасандаа л зургаа алдаж байгаа шүү дээ. Зүгээр гэмгүй сайхан явж байхад нь давхиж ирээд хувцасыг нь тайлаад камер гаргаж ирээд зургыг нь авчихаагүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Сонор сэрэмж, анхаарал хүнд илүүдэхгүйг сануулсанаараа гоожуур гавъяатай. Гэхдээ арай ч хэтрээд, давраад, дэндээд байсныг бид мэднэ.

Ажаксмаа бол чадалтай, мэдлэгтэй цагаан малгайт хакер. Др.Гоожуур -ыг хэт их давраад байвал дөнгөж чадахаа монголчууддаа харуулж чадлаа. Гоожуурынхан боож үхчих гээд байгааг нь харахад тэр Соёлоо гэдэг Лос-Анжелест байдаг нөхөр өөрөө л гоожуурыг ажиллуулж байсан юм шив дээ. Тэгээд эртэй сайндаа ч ажаксмааг баричихсан юм шиг гоожуур ком дээрээ сүржигнээд л бичиж байх.

Үнэн хэрэг дээрээ ажаксмаа өөрөө л гарч ирсэн юм байна лээ шдээ. Тэгж их боож үхэх гээд байгаагын учир бол тодорхой шүү дээ. Өөрөө илчлэгдсэн, хэзээ нэгэн цагт монголд ирэхэд нь тооцоо бодохоор занан суугаа хэлмэгдэгсэд зөндөө. Эд бүгдтэй улаан нүүрээрээ тулна гэхээс айж, амь нь тэмцээд боож үхчих гээд байгаа байлгүй дээ.

Өмнө нь ажаксмаа бас өөр ямар ч билээ нэг газрын вэб дээр байгаа алдааг гаргаж тавихад railcom монголоос блогспот руу хандах эрхийг хүртэл хааж байсныг санаж байна. Энэ залуу юм дуулгана шүү !!!

0 сэтгэгдэлтэй: