таамаглал маань зөрөхнээ

Плейофф-н хоёрдугаар тойрог эхлэхэд таамаглал дэвшүүлж байна гээд баахан худлаа бүлтэрчихсэн байдаг. Хоёрдугаар тойрог ч яахав санаснаар болсон, гэтэл конф-н финалд төсөөлөөгүй үр дүн гарч өнөөх гайхал Бостоны хашир дагзнууд Орландо-г талбай дээр нь 2 дараалаад хусаад хаячих нь тэр. Хаширууд ч Плэйофф ямар байдгийг нусан бурантгуудад ном ёсоор нь үзүүлж байна даа. Талбай дээрх хоёр дараалсан тоглолтоо алдчихсан болохоор Орландо одоо хожно гэж найдалтгүй биздээ. Нялхаараа байгаа юм байна хөөрхийс.

За ямар ч байсан өрнөдөөс Лейкэрс төвөггүй гарна гэж тооцоод ангийнхаа гартай Бостон - Лейкэрс гээд 5 цаасанд мөрийцчихлөө. Мань хүн Бостонг дэмжиж байгаа юм байх аа. Би ч Коби-гоо дэмжинэ. Бас ангийн өөр нэг Бостоны фен гар байдаг юм. Түүнтэй холбоо бариад Бостон - Лейкэрс ээр мөрийцөхөө мэдьяаа.

Жаваг яагаад жава гэдэг болсон бэ ?

90 ээд оны эхээр жавагийн өвөг дээдэс Оак-г Жэймс Гослинг тэргүүтэй програмистууд хөгжүүлж байхад ийм явдал болжээ. Жэймс Гослингийн ажлийн өрөөний цонхон дор аварга том царс мод байдаг байжээ. Анх Оак гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой гэсэн шүү.

Нэгэн удаа хөгжүүлэгч багийн нэг гишүүн өрөөнд орж ирэхэд Оак-н бичиг баримт кофе болчихсон байв. Энэ яачихав аа гэж асуухад өөр нэг гишүүн нь энэ жава л харин ийм болгочихлоо гэж хариулжээ. Мань хүний баримт дээр асгасан кофе нь тухайн үед индонезийн Жава арал дээр ургасан кофений ургамалаар хийсэн жава нэртэй кофе байсан гэнээ. Жава гэсэн нэр ийм түүхтэй гэнэ шүү. Жавагийн лого нь уур гарч байгаа аягатай кофе байдгийг мэднэ дээ бид.

Мод тарьлаа

Яг одоо 10 цагаас явж ажлийнхантайгаа мод тарих гэж байна. Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр л дөө. Улаанбаатар хотийн агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчинд үнэнхүү сэтгэл эмзэглэж явдгийн хувьд сэтгэлээсээ мод тарьнаа. Модны ямар бизнес явагддаг, эрхтэн дархатнууд ямар шахаа, наймаа хийх нь надад хамаа байхгүй. Мөн төрийн эрхэмүүд зурагтаар хэрхэн мод суулгаж байгаагаар гарж жүжиг тавих, хэрхэн мод тарьж байгаа дүр үзүүлэх нь надад огт хамаа байхгүй.

Өнгөрсөн жилийн хавар манай төгсөлтийнхэн (2005-2009) сургуулийнхаа (КтМС) урд талбайд мод тариад, услалтийн систем тавьж өгсөн боловч зун нь услаагүйгээс болж нэлээдгүй хэсэг нь хатсан байсан. Энэ нь хямралын үед дотоод зардлаа багасгах, тэр дотроо зун усны хэрэглээгээ багасгах захирлын тушаалтай шууд хамаатай болов уу гэж бодож байна. Хямдыг нь харж модны ченжээс тааруу мод авсан зохион байгуулагч миний биетэй ч бас холбоотой. Байгаа бололцоондоо л тааруулсан нь тэр байсан юм.

За ямар ч байсан өнөөдөр явж чин сэтгэлээсээ ургаасай гэсэн хүсэлтэйгээр мод суулгана. Нийслэл хотийн маань ногоон байгууламж улам их болох болтугай.

No Country for Old Man

НБА залуужчихжээ. Өнөөх л бага байхаас мэддэг хэдэн одын маань эрин үе залуу халаадаа зайгаа бага багаар тавьж эхэллээ. НБА соинрхож эхэлж байх үед гарч ирж байсан залуучууд, тэр үед супер од байсан тоглогчид маань одоо хэдийнээ хашир туршлагатай архагуудын эгнээнд шилжсэн.

Би Тим Данканыг Жорданаас хойш тоглож байгаа хамгийн сайн тоглогч гэж боддог (Брайнтыг тооцохгүйгээр). Багийнхандаа үзүүлэх нөмөр нөөлөг, тоглолтын статистик, зан характер гээд олон хүчин зүйлийг тооцож бодож үзвэл магадгүй НБА-гийн хамгийн шилдэг хүчний довтлогч яах аргагүй мөн билээ. НБА-д тоглож эхэлсэн 98 оны улирлын тоглолтоос эхлэн улирал болгонд 20+ оноо, 10+ самбар гэсэн үзүүлэлтийг дундчилж /цөөн хэдэн улиралд дундаж оноо нь 20 хүрээгүй боловч 20 руу дөхсөн/, баг нь 50+ хожлийг авсаар иржээ.










































































































ОнТоглосон тооТоглосон минутReboundPPG
1997-988239:0611,921,1
1998-995039:1711,421,7
1999-007438:5312,423,2
2000-018238:4212,222,2
2001-028240:3612,725,5
2002-038139:1712,923,3
2003-046939:3612,522,3
2004-056633:2311,120,3
2005-068034:4711,018,6
2006-078034:0610,620,0
2007-087834:0011,319,3
2008-097533:3610,719,3
2009-107831:1810,117,9
Career97736:2311,621,1


Чухам ийм л тоглогч хүчин зүтгэдэг учраас Спурс лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг байсаар ирсэн юм. Тэд лигт дөрвөнтөө аваргалж, Сан-Антонио-гийн хүчирхэг династиг бий болгожээ. 99, 2001, 2005, 2007. Адмирал, Брюс Боуэн, Брэнт Баарий, Ману Жинобили, Тони Паркер нарын тоглогчид шилдэг тоглогчид Данканы хамтаар энэхүү династиг бий болгож, хамт аваргын бөгж зүүж байлаа. Өрнөдийн багууд нэгэн үе багаа Сан-Антониог хожих зорилгоор босгож явсан үе бий.

Харин сүүлийн хоёр жил улирлын тоглолтонд ч тэр, плэйофф-н тоглолтонд ч тэр нэг л гавьсангүй. Өнгөрсөн жил яахав Жинобили гэмтэлтэй байсан бол энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон хирнээ дандаа хождог Санс-д хожигдлоо. Хамгаалалт, довтолгоо гээд л миний мэддэг Сан-Антонио үнэндээ биш байлаа. Гуравдахь тоглолтын дөрөвдүгээр үед залуу тоглогч Горан Драгич-ыг үнэндээ гүйцсэнгүй.

Ирэх жилээс шинэчлэл хийхгүй бол болохгүй нь дээ. Попович ухаантай дасгалжуулагч учир юу хийхээ мэдэж байгаа гэдэгт итгэнэм.

Плэй-Офф ба миний таамаглал

Плэйоффын хоёрдугаар тойрог хэдийнээ дундаа орж, Атланта Сан-Антонио хоёр маань дэмжээд дэмжээд явсангүй дээ. Хэдийнээ өөр өөрсдийн өрсөлдөгчдөдөө 3 хусуулчих нь тэр. Яг энэ мөчид Спурс маань эртнээс өст Финикс Санс-т 4 дэхээ хожигдож байна. Нэр төрийн ганц хожлоо ч авч чадсангүй дээ. Миний мэддэг спурс биш болжээ. Эрийг нас уулыг цас гэдэг л энэ бололтой. Уг нь Финикстэй плэйоффд таараад нэг ч хожигдож байгаагүй юмсан. Сан-Антониогийн Династи ийнхүү нуран унаж байгаа бололтой юм аа.
За за гомдолтой бичсэн хэдэн үгээ дуусгаад таамаглалдаа оръёо.

Уг нь нэгдүгээр тойрогт таамаглалаа дэвшүүлэх байсан боловч зав зай муутай, юм бичих сонирхолгүй байсаар өдийг хүргэлээ. Хоёрдугаар тойрог ч бараг ойлгомжтой болж байх шиг байна. 4 тоглолтын 3 нь 3-0 гэсэн үзүүлэлттэй байгаа. 3 хожигдчихоод 4 дараалж хожсон тохиолдол түүхэнд байдаггүй. Тиймээс Атланта, Сан-Антонио, Юта Жаз гурав аль хэдийнээ уучлаарай болжээ. Энэ тойрогт Кавалийрс Бостон хоёр л 2-2 болчихсон ширүүн өрсөлдөж байна.

2nd Round

West
Los angeles Lakers - Utah Jazz 4-1
Phoenix Suns - San Antonio Spurs 4-0

East
Orlando Magic - Atlanta Hawks 4-0
Cleveland Cavaliers - Boston Celtics ???????????

Conference Final

West
Los Angeles Lakers - Phoenix Suns

East
Orlando Magic - Boston Celtics

NBA Final
Los Angeles Lakers - Orlando Magic

Ингээд Los Angeles Lakers дахин аваргалж 16 дахь цомоо гардан авч, коби маань 5 дахь бөгжөө зүүнэ гэж таамаглалаа. Хожил хожигдлын харьцаа хэд байхыг тааж хэлж чадашгүй нь дээ. За дараа үргэлжлүүлэх юм хуна ... Үг олдож үхэр холдлоо.