Милан - Барселона

Манай цагаар өнөө шөнө 02:20 - с С1 тв-гээр аваргуудын лигийн шөвгийн наймын Милан - Барселонагын тоглолтыг шууд дамжуулах гэж байна. Барселонагын жүжиглэж алдаа авсан бичлэгүүд юүтүбээр дүүрэн байдаг болохоор сонирхож үзсээр байгаад яагаад ч юм нэг л мэдэхэд Барсад дургүй болчихжээ. Өнөө шөнө Милан - Барсагын тоглолтыг шууд үзэж, барселонагын хүмүүсийн нэрлэдгээр шилэн барбинууд, миний нэрлэдгээр жүжигчдийг хэрхэн хожигдохыг хармаар байна. Миланд Ибра, Боатенг, Робинио гээд авьяаслаг тоглогчид байгаа болохоор Барсаг хожчих байх гэж бодогдоод байна. Форза Милан

Жүжигчдийн хэдэн бичлэг:






Барсагийн фенүүд нь энэ худлаа унаж жүжиглэдэгээ бэртэхээс сэргийлсэн дасгал гэж ш**даг гэсэн. Арай л дэндүү. Над шиг Английн хатуу ширүүн хөлбөмбөг үзэж хөлбөмбөг үздэг болсон хүнд инээдтэй санагдаад байдаг юм. Тэр хоёрдугаар бичлэгний Челсигийн 4 удаа торгуулийн цохилт авах ёстой дээр шүүгч юу ч хийгээгүй нь бүүр арай дэндүү. Дэндүү чадварлаг жүжиглэнэ, дээр нь бүх шүүгчдийг худалдаад авчихсан байдаг юм уу хаашаа юм.

Гоё аквариум

1000 нэрийн барааны дэлгүүрийн баруун талын усан оргилуурын ард зэрэгцээ байрлалтай хэдэн загасны дэлгүүр байдаг. Загас тэжээдэг хүмүүс бол мэддэг л байх. Саяханы нэг өдөр тэр дэлгүүрүүдээр хэсэж яваад Пирана дэлгүүрт гоё тохижуулсан аквариум байхтай таарлаа.


Монголд тэр болгон зарагддаггүй ховор ургамалууд, модны үндэсээр дажгүй тохижуулсан байна. Дотор нь жижиг жижиг загаснууд хийсэн байсан бөгөөд нэг ховор зүйл байсан нь усны сам хорхой байлаа. Мэдээж интернетээр дүүрэн үүнээс хамаагүй гоё аквариумны зураг зөндөө бий боловч энийг зүгээр л таалагдсан болохоор нь орууллаа.

Би бодохдоо ...

Сүүлийн үед "Би бодохдоо ... " гэж эхлээд л хүмүүс сүр сүр юм ярьдаг болжээ. Твиттерээр, Фэйсбүүкээр гээд л миний эргэн тойрны хүмүүс тийм байх ёстой, ийм байх ёстой, тийм ч болоосой, ийм ч болоосой гээд л их л сүртэй юм бичиж, ярьцгааж байна. Харин би бодохдоо зүгээр л өөрийгээ хичээе дээ :-)

Did Not Play because old

3 -р сарын 25 -нд болсон Сан Антонио Спурс , Филаделфи 76 багийн тоглолтод Спурсын Данкан тоглоогүй. Тоглоогүй шалтгааныг нь яахоо спортс дээр DNP (Did Not Play) -  Old гэж тодорхойлжээ. Хөгийн юм хаха.


Ганган Төгсийн тангараг


Эрийн хийморь сэргээсэн Шилийн Богд сонсож бай
Эр зоригоо гайхуулсан халхын эрчүүд дуулж бай
Арслантай тамганы чинь дардас хатваас цусаараан би дэвтээе
Алтан соёмбо чинь хазайваас ясаараан би тулж босгоё
Төрийн минь сүлд өршөө.

Хийморийн овоо 2012-02-29

4 жилд нэг тохиодог өндөр жилийн 2-р сарын 29-ний өглөө хийморийн овоон дээрээс нар мандахыг харж хийморио сэргээсэн билээ.

Нар цухуйж байна.




2012-02-29-ний нар
Машин дээшээ гаргахаа байгаад доороос мацдаг болсон нь биеийн тамирын овоо том шалгалт байв. Ирсэн замаа эргээд харахад нэг ийм.

Тээр тэр доор харагдаж байгаа хашааны тэндээс алхаж ирэв
Утаат Улаанбаатар хот




Дулаахан сайхан ч өглөө байсан даа. Цагдаагийн нэг анги хийморийн овоонд мөргөж хийморь сүлдээ сэргээж байсан. Лам авчирч ном уншуулж, идээ будаа зассан байсныг харвал овоо их ач холбогдол өгсөн бололтой.

Цагдаа нарт сан тавьж байх шиг байна.

Арван тавны цагдаа нар ккк
Бөхчүүдийн овоон дээр томоос том төрийн далбаа мандуулсан байв.

Бөхчүүдийн овоо
Буух замд

Монголын газрын зурагтай хад

Булган уулын хадтай энгэрт байх энэ л газрын зураг шиг хадан дээр багадаа найзуудтайгаа их ирж тоглодог байж билээ. Харахаар 1921 оноос өмнөх үеийн монголын газар нутгын газрын зураг шиг харагддаг юм. 2010 оны наадмаар нутагтаа очихдоо хэрэг болгож хайж байж энэ хадыг дахиж олж очсон доо. Байгалийн тогтоц болов уу, хэн нэгний сийлж бүтээсэн бүтээл болов уу? Зургыг нь ПС-ныхээ мухар руу шидчихсэн байснаа дөнгөж одоо л олж постолж байна.