Манай цагаар өнөө шөнө 02:20 - с С1 тв-гээр аваргуудын лигийн шөвгийн наймын Милан - Барселонагын тоглолтыг шууд дамжуулах гэж байна. Барселонагын жүжиглэж алдаа авсан бичлэгүүд юүтүбээр дүүрэн байдаг болохоор сонирхож үзсээр байгаад яагаад ч юм нэг л мэдэхэд Барсад дургүй болчихжээ. Өнөө шөнө Милан - Барсагын тоглолтыг шууд үзэж, барселонагын хүмүүсийн нэрлэдгээр шилэн барбинууд, миний нэрлэдгээр жүжигчдийг хэрхэн хожигдохыг хармаар байна. Миланд Ибра, Боатенг, Робинио гээд авьяаслаг тоглогчид байгаа болохоор Барсаг хожчих байх гэж бодогдоод байна. Форза Милан
Жүжигчдийн хэдэн бичлэг:
Барсагийн фенүүд нь энэ худлаа унаж жүжиглэдэгээ бэртэхээс сэргийлсэн дасгал гэж ш**даг гэсэн. Арай л дэндүү. Над шиг Английн хатуу ширүүн хөлбөмбөг үзэж хөлбөмбөг үздэг болсон хүнд инээдтэй санагдаад байдаг юм. Тэр хоёрдугаар бичлэгний Челсигийн 4 удаа торгуулийн цохилт авах ёстой дээр шүүгч юу ч хийгээгүй нь бүүр арай дэндүү. Дэндүү чадварлаг жүжиглэнэ, дээр нь бүх шүүгчдийг худалдаад авчихсан байдаг юм уу хаашаа юм.
Милан - Барселона
Posted by baterdene Labels: Хөлбөмбөг at 00:08 0 сэтгэгдэлтэй
Гоё аквариум
Posted by baterdene Labels: Аквариумын загас at 23:36 1 сэтгэгдэлтэй
Би бодохдоо ...
Posted by baterdene Labels: Бодол at 22:43 1 сэтгэгдэлтэй
Did Not Play because old
3 -р сарын 25 -нд болсон Сан Антонио Спурс , Филаделфи 76 багийн тоглолтод Спурсын Данкан тоглоогүй. Тоглоогүй шалтгааныг нь яахоо спортс дээр DNP (Did Not Play) - Old гэж тодорхойлжээ. Хөгийн юм хаха.
Posted by baterdene Labels: NBA at 22:32 0 сэтгэгдэлтэй
Ганган Төгсийн тангараг
Эрийн хийморь сэргээсэн Шилийн Богд сонсож бай
Эр зоригоо гайхуулсан халхын эрчүүд дуулж бай
Арслантай тамганы чинь дардас хатваас цусаараан би дэвтээе
Алтан соёмбо чинь хазайваас ясаараан би тулж босгоё
Төрийн минь сүлд өршөө.
Posted by baterdene Labels: Видео at 15:17 0 сэтгэгдэлтэй
Хийморийн овоо 2012-02-29
4 жилд нэг тохиодог өндөр жилийн 2-р сарын 29-ний өглөө хийморийн овоон дээрээс нар мандахыг харж хийморио сэргээсэн билээ.
Нар цухуйж байна. |
2012-02-29-ний нар |
Тээр тэр доор харагдаж байгаа хашааны тэндээс алхаж ирэв |
Дулаахан сайхан ч өглөө байсан даа. Цагдаагийн нэг анги хийморийн овоонд мөргөж хийморь сүлдээ сэргээж байсан. Лам авчирч ном уншуулж, идээ будаа зассан байсныг харвал овоо их ач холбогдол өгсөн бололтой.
Цагдаа нарт сан тавьж байх шиг байна. |
Арван тавны цагдаа нар ккк |
Бөхчүүдийн овоон дээр томоос том төрийн далбаа мандуулсан байв. |
Бөхчүүдийн овоо |
Буух замд |
Posted by baterdene Labels: Зураг at 15:10 0 сэтгэгдэлтэй
Монголын газрын зурагтай хад
Posted by baterdene Labels: Сонин хачин at 23:16 0 сэтгэгдэлтэй