Энэ улс төр, эмх замбараагүй сурталчилгаа бүүр хэрээс хэтэрлээ. Эхэндээ ч нэг их тоохгүй байсан боловч сүүлдээ залхааж, уур хүргэж орхилоо. Яахоо мэссэнжэрээр хүртэл сурталчилгаа, хар ПР явж дургүй хүргээд байх юм. Өчигдөр орой мэссэнжэрт ортол нэг найз маань, No Enhkbayar don't vote гэсэн бичигтэй, ерөнхийлөгч Н.Энхбаярын зургыг хэрээстэй улаан дугуй дотор хийчихсэн зураг явуулж байх юм. Энүүгээр чинь яах юм гэсэн чинь аватар дээрээ тавичих, эсэргүүцлээ илэрхийлж би ч гэсэн нэгдэж байгаа л гэж авч байна. Би тэр зурган дээр Элбэгдорж ч байсан, Энхбаяр нь ч бай аватар дээрээ тиймэрхүү зураг тавьж улс төр хийх ч үгүй. Өмнө нь бас МАХН-ын логог улаан дугуй дотор хийчихсэн зургийг нэг хүн аватар дээрээ тавихыг санал болгож л байсан.
Энэ мэтчилэнгээр сонгуулийн сурталчилгаа, далд хар ПР намайг залхаасаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр сонгууль болж байгаа учир нөгөө учир утгагүй сурталчилгаа нь ашгүй дууслаа гэж бодоод сая яахоо мэссэнжэртээ ортол харин "Enhbayar l bish bol gudamjnii guilgachin ch baisan yahav, Elbegeegiin tuluu sanalaa uguurei" гэсэн оффлайн үлдээсэн байдгийн. Уншаад л уур хүрээд явчихсан.
Онлайнаар ч тэр, амьдрал дээр ч тэр барагтай бол харьцдаггүй, нэг анги санаатай нэг дуракаас тийм оффлайн ирсэн байсан.
Би хэдийгээр Энхбаярыг ч дэмжээгүй, Элбэгдоржыг ч дэмжээгүй болохоор надад уурлах, эсвэл баярлах шалтгаан байхгүй юм шиг. Гэтэл бас тийм биш юм аа. Юунд уур хүрсэн бэ гэхээр: Яахоо мэссэнжэрээр тийм тэнэг спам явуулж, би тэр тэнэгийн тэнэг уриалганд нь автаад, гарж хэсгийн хороо орж Элбэгдоржийн нэрийг дугуйлах юм байна л даа. Өөрийг нь тийм смап явуулангуут л би тэрийг нь аваад, тэр Элбэгээд нь саналаа өгнө гэж арай жинэхээсээ бодоогүй л байлтай. Намайг одоо юу гэж бодоод байгаа юм гэж бодоод л бухимдал төрсөн.
Аймар уур хүрээд, шууд л: Би хэнд саналаа өгөхөө чамаар заалгахгүй, битгий ийм тэнэг спам тарааж байгаач гээд л бичиж орхисон. Тэрэнд ямар санагдахыг нь би мэдэхгүй, надаа хамаа ч байхгүй.
Надад ийм тэнэг спам явуулж, миний уурыг хүргэж, өөрийнхээ цаг завыг барж байхын оронд тэр хугацаандаа ганц мөр код ядаж бичиж сураасай даа. Чаддаггүй юм байж.
Сая харин энийг бичиж байхдаа бага зэрэг тайвширлаа. Гэхдээ энэ бол энэ явуулсан ганц спам-нд уурласан уур биш ч байж болох юм. Аль хавраас эхэлж явсан элдэв хар цагаан сурталчилгаа, ард иргэдээ хийх бүтээхэд биш, талцан хэрэлдэхэд уриалж байгаа улс төрийн хоёр гол хүчинд уурласан уур хуралдаж байгаад, гарч ирсэн байж ч болох юм. Тэрэнд нь миний эргэн тойронд зөндөө байдаг хоосон толгойтой, оюуны хомсдолд орсон оюутан нэртэй, дээд сургуульд сурдаг санаатай гарууд бүүр хөөрчихөөд, нерв хөдөлгөөд хэцүү байна. Уг нь бид чинь сонгууль гэж ярьж, талцаж хэрэлдэж, сонгуулийн сурталчилгаанд татвар төлөгчдийнхөө хамаг мөнгийг үрсэнээр улс орноо хөгжүүлж, сайхан амьдрахгүй л байлтай. Үүнийг бодох л хэрэгтэй дээ хоосон толгойтонгууд минь.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment