Бичил бичлэгүүд

1. Баабар.мн - г орж унших дуртай. Гэхдээ Баабар, Цэнддоо, Гамп, Артгаа дөрвийн нийтлэлийг л уншдаг. Тэр нэг хэдэн Индра миндра, энэрэл мэнэрэл, боргилмаа моргилмаа, мөнгөндалай ч гэнүү хэн ч гэнүү хэдэн нийтлэлч гэгдсэн нөхдийн нийтлэлийг унших үнэндээ дургүй. Нэг л их шүүмжилцгээсэн улс, нэг л их болохгүй сүйрэх гээд байгаагаар бичдэг улс. Өөрсдөө ер нь юу хийсэн юм бол оо. Амнаас нь унах үг л МАХН-г доош нь хийсэн. Захиалгаар юм бичдэг юм уу хаашаа юм. Өөрсдөө ер нь юу хийсэн улс юм бол доо. Баабарын Нүүдэл суудал шиг роман бичсэн үү? Уншигчдийн сэтгэл зүрхэнд хүрэхээр бүтээл туурвисан уу?

Нийгэм тогтворгүй, үнэн худал, сайн муу нь мэдэгдэхгүй үед шүүмжлэгчид, нийгэм болохгүй байна, ийм ч байх ёстой тийм ч байх ёстой, ингэх ч ёстой байсан юм гэж цээжээ дэлдсэн худлаа нөхдүүд мөн ч их гарч ирэх юм даа. Бурхангүй газрын бумба галзуурна гэж энэ л байх даа. Дээр нэр дурьдсан нийтлэлч нэртэй худлаа гаруудыг хэллээ.

-------------------------------------------------------------------

2. Хагас сайнд сагс тоглосны дараа хүйтэн юм ууснаас болж хоолой өвдөн, бүтэн сайн, нэгдэхийг дамнан 20 шахам цаг халуурлаа. Сульдаад терафлю ч задалж чадахгүй байсан шүү. Долдугаар ангид байхад нэг удаа хатиг гарч халуурч байснаас хойш халуураагүй юм байна лээ бодоод байхад. 9 жилийн өмнө. Бас л хэцүү байсан шүү. Амьдралд минь тохиолдож байсан хамгийн хүнд өдөр шиг л санагдаж байлаа.

-------------------------------------------------------------------

3. Өргөөд каратеч хүү киног үзлээ. Ойрд гоё кино үзээгүй байсныг хэлэх үү. Үнэхээр нэг оройг сайхан өнгөрөөлөө. Жүжигчин хүүгийн авъяасыг бишрэв. Үнэхээр мундаг жүжигчний хүү гэсэндээ мундаг жүжиглэж байдаг шүү. Хүү ноён хан-ын хамтаар бэлтгэл хийхээр өндөр уулын оройд байрлах кунфу-гийн сүмд очиж байгаа гардаг. Тэр шовх өндөр уул руу шатаар нь өгсөж сүмд очих хүсэл маш ихээр төрсөн. Тэр газар нь жуулчид очиж үзэж болдог бол хэзээ нэгэн цагт очиж үзнэ дээ. Жуулчдад үзүүлдэггүй ч гэсэн ямар нэг аргаар үзнэ. Хаалттай юм бүхэн хамгийн их сонирхолтой байдаг хойно доо.

-------------------------------------------------------------------

4. Ажил дээр дундаа хэрэглэдэг принтер миний ширээтэй ойролцоо байдаг юм. Саяхан ширээрээ сольж миний эсрэг талд ирж суусан нөхөр харин юм хэвлэх тоолондоо өнөөхөө босож авахаа залхууран намайг аваад аль гээд унадаг боллоо. Яагаад хэдхэн алхам газар босож очоод өөрөө авчиж болдоггүй юм бол доо.

-------------------------------------------------------------------

5. Lebron Wade Bosh гурвын нэгдлийн талаар хүн бүр л өөр өөрсдийн төсөөллөө ургуулж байх шиг байна. Нэг л эвлээд, ойлголцоод гар нийлчихвэл дийлдэшгүй гурвал гэдэг нь тодорхой шүү дээ. Сэлгээ, багийн уур амьсгал, дасгалжуулагчийн арга барил гээд яах бол ? гэсэн таамаглал байгаа л даа. Шинэ улирлыг хүлээх л үлдлээ. Ядаж байхад 6 жил хамт тоглоно гэж байгаа. Уг нь америкийн мэргэжлийн спортын лигт мөнгө хөөж, ганцаараа од болохыг хичээн тоглодогоос биш ингэж амжилтийн төлөө мөнгө хамаагүй гэдгийг өмнө нь харж байгаагүй дэг. Ядаж байхад хоёр супер, нэг бүр супер нь шүү.

--------------------------------------------------------------------

0 сэтгэгдэлтэй: