Яг одоо 10 цагаас явж ажлийнхантайгаа мод тарих гэж байна. Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр л дөө. Улаанбаатар хотийн агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчинд үнэнхүү сэтгэл эмзэглэж явдгийн хувьд сэтгэлээсээ мод тарьнаа. Модны ямар бизнес явагддаг, эрхтэн дархатнууд ямар шахаа, наймаа хийх нь надад хамаа байхгүй. Мөн төрийн эрхэмүүд зурагтаар хэрхэн мод суулгаж байгаагаар гарж жүжиг тавих, хэрхэн мод тарьж байгаа дүр үзүүлэх нь надад огт хамаа байхгүй.
Өнгөрсөн жилийн хавар манай төгсөлтийнхэн (2005-2009) сургуулийнхаа (КтМС) урд талбайд мод тариад, услалтийн систем тавьж өгсөн боловч зун нь услаагүйгээс болж нэлээдгүй хэсэг нь хатсан байсан. Энэ нь хямралын үед дотоод зардлаа багасгах, тэр дотроо зун усны хэрэглээгээ багасгах захирлын тушаалтай шууд хамаатай болов уу гэж бодож байна. Хямдыг нь харж модны ченжээс тааруу мод авсан зохион байгуулагч миний биетэй ч бас холбоотой. Байгаа бололцоондоо л тааруулсан нь тэр байсан юм.
За ямар ч байсан өнөөдөр явж чин сэтгэлээсээ ургаасай гэсэн хүсэлтэйгээр мод суулгана. Нийслэл хотийн маань ногоон байгууламж улам их болох болтугай.
Мод тарьлаа
Posted by baterdene Labels: Миний тухай at 09:30
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment