Плейофф-н хоёрдугаар тойрог эхлэхэд таамаглал дэвшүүлж байна гээд баахан худлаа бүлтэрчихсэн байдаг. Хоёрдугаар тойрог ч яахав санаснаар болсон, гэтэл конф-н финалд төсөөлөөгүй үр дүн гарч өнөөх гайхал Бостоны хашир дагзнууд Орландо-г талбай дээр нь 2 дараалаад хусаад хаячих нь тэр. Хаширууд ч Плэйофф ямар байдгийг нусан бурантгуудад ном ёсоор нь үзүүлж байна даа. Талбай дээрх хоёр дараалсан тоглолтоо алдчихсан болохоор Орландо одоо хожно гэж найдалтгүй биздээ. Нялхаараа байгаа юм байна хөөрхийс.
За ямар ч байсан өрнөдөөс Лейкэрс төвөггүй гарна гэж тооцоод ангийнхаа гартай Бостон - Лейкэрс гээд 5 цаасанд мөрийцчихлөө. Мань хүн Бостонг дэмжиж байгаа юм байх аа. Би ч Коби-гоо дэмжинэ. Бас ангийн өөр нэг Бостоны фен гар байдаг юм. Түүнтэй холбоо бариад Бостон - Лейкэрс ээр мөрийцөхөө мэдьяаа.
2 сэтгэгдэлтэй:
Таамаглалууд бүр зөрж магадгүй болоод байна шүү. Фөникс, Орландог ингэж эргээд сэхнэ гэж хэн мэдлээ дээ. Бостоны Пөркинсийн техникийн алдаа 7 болсон учраас дараачийн тоглолт өнжиж магадгүй болж байна. Стю Жэксон хэрэв аль нэг техникийн алдааг нь хүчингүйд тооцвол тоглоно. Бас Глэн Дэйвис Ховардад нам цохиулаад тоглох эсэх нь тодорхойгүй байна. Ядаж байхад Рашийдийн нуруу өвдөөд байдаг. Ёстой сонин юм болж байнаа.
За за. Ямар ч байсан Бостон-Лэйкэрсийн райвэлри сонирхолтой өрнөж байнаа. Нөгөө хоёрын нэг нь гараад ирсэн бол тийм сонин биш байх байсан байх. Бостон 6 тоглоод хожих байх гэж бодож байна.
Post a Comment