Сая форум уншиж яваад гэнэт нэг ийм зүйл бичмээр санагдчихлаа. Энэ бол линуксын хэрэглээний асуудал. Хүмүүс нэг үеээ бодвол нээлттэй эхийн тухай, линукс системийн тухай бага ч гэсэн ойлголттой болсон байх. Гэхдээ массыг хамарсан нийтлэг ташаа ойлголт, эндүүрэл бас зөндөө бий.
Буруу ойлголтын талаар бичих гэсэнгүй, уг системийн хэрэглээний талаар бичье. Хүмүүс анхнаасаа яг яах гэж энэ системийг хэрэглэхээ сайн тооцохгүйгээр зүгээр л бусдын амнаас ам дамжин яригдаж байгаа виндовсын вирус ажилладаггүй, үнэтэй гэх мэтийн дежурын хэдэн давуу талыг сонсоод шууд л суулгачихдаг. Мэдээж сайн судлаагүй, мэдэхгүй юм чинь асуудал гарч л таараа шүү дээ. Виндовс дээр ашигладаг байсан програмууд нь ажиллахгүй, линуксын адил үүрэгтэй програм нь дасаагүй учраас хэцүү санагдах гэх мэтээр зовоох нь энүүхэнд. Дээр нь файл, хавтасны хандалтын эрх, сүлжээ, хардвэйруудын линукс дээрх драйвер гээд л анхлан суулгагчдад тохиолдох бэрхшээл цөөнгүй. Ашиглаж эхлэх явцад ийм асуудлууд тохиолдоод ирэнгүүт л шууд л үйлдлийн системээ сольж сурсан дассан виндовс-оо суулгаад авна. Харин дараа нь мань этгээдийн амнаас гарах үг болгон нь линукс системийг сөргөөр сурталчилж эхэлнэ гээч. Үүнийг нь линукс хэрэглэж үзээгүй боловч сонирхож буй нэгэн сонсвол тэгээд л хасах оноо тавих нь мэдээж.
Бас суулгачихаад л, тэр програм ажиллах уу? тийм тоглоом ажиллах уу? тэр програмыг ажиллуулмаар байна гээд л асууж өгнө дөө. Нэг танил маань бүр Pidgin-г санал болгосоор байхад "Yahoo Messenger - г л суулгамаар байна дасчихсан амар байдаг юм" гэж байгаад дахин виндовс руугаа шилжсэн дээ. Ер нь тэгээд анх суулгаж байгаа лууван идэж үзсэн хүн луувангаас арай өөр зүйл амтлах бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Гол нь тэгээд сэтгэлийн хөөрлөөрөө битгий хандаач ээ л гэж хэлмээр санагддаг.
That's all.
Линуксын хэрэглээ
Posted by baterdene Labels: Linux Unix at 12:41
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment