Гэртээ байнгийн интернет хэрэглэдэг болсноос хойш 5 шахам жилийн хугацаанд 4 ISP - гийн хоёр өөр төрлийн интернет хэрэглэж байсан юм байна. Түүнээс өмнө утасны шугам ашиглаж хааяаа хааяа холбогддог байсан.
1. Хамгийн анхных нь Micom компанийн DSL үйлчилгээ байлаа. Айл өрхөд тавьдаг DSL интернет тийм ч их дэлгэрээгүй байсан үе юм. Ах анх тавиулж байсан, түүнээс нь би салаалаад хэрэглэдэг байлаа. Хурд нь 64kbps, төлбөр нь сард тогтмол 60000 төгрөг байсан санагдана. Төлбөрийг ах төлчихдөг байсан болохоор би ч үнэ төлбөрийнх нь талаар мэдэхгүй, санаа амар "зөвхөн хэрэглэ" гэсэн уриатайгаар net surfing хийдэг байлаа. Тасалдана, хурд нь муу, төлбөрөө төлчихсөн байхад хүртэл үйлчилгээ салгах тохиолдол гардаг байсан. Дээр нь үнэтэй. Яахав тэр үед угаасаа монголын интернет муу байсантай ч холбоотой л байх. Ямар ч байсан гэрт байнгийн интернет хэрэглэдэг болсон нь том дэвшил. Тухайн үед мэдээлэл технологийн газрын дарга байсан Сайханбилэгт баярлаж явах ёстой юм шиг байгаам. Өрх бүрт интернет гээд л зурагтаар яриад байдаг байсан санагдаж байна. Энэ салбарт маш их ажил хийж, энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ их оруулсан хүн гэж боддог.
2. Magicnet ADSL. хамгийн анх хурд нь 256kbps, үнэ нь сард тогтмол 20$ байлаа. Сүүлд долларын ханш өссөнтэй холбоотойгоор төлбөрөө төгрөгөөр, сарын 25000 болгож өөрчилж байсан санагдана. Хурд нь 256->384->512 болж бага багаар нэмэгдэж байсан. Нэг жил орчим хэрэглэсэн. Тасралт маш ихтэй, хурд нь харин хаа очиж амласандаа хүрдэг байлаа. DSL нь өөрөө телефон утасны сүлжээгээр дамждаг болохоор тухайн газрыг телефон шугамаар хангадаг холбооны салбар ямар байх нь DSL интернетэд маш том нөлөөтэй. Холбооны салбар дээр тог тасрах, холбооны шугам гэмтэх гээд л ер нь интернетийн компаниас шалтгаалаагүй тасралтууд их тохиолддог байсан. Төлбөр онлайнаар төлөх боломж байхгүй, заавал аль нэг банкин дээр, эсвэл төв дээр нь очиж төлдөг байсан. Мөн төлбөр төлөх хугацаа болонгуут шууд л тэр өдөртөө холболт нь тасардаг байсан. Энэ тал дээр ёстой найзгүй дээ, хогын гарууд. Одоо яадаг болсон юм бүү мэд.
3. Sky C&C компанийн DSL үйлчилгээ. Анх тавиулж байхад хурд нь 512 kbps, төлбөр нь сарын 24000 төгрөг байлаа. SkyC&C - гийн DSL тухайн үедээ бусад өрсөлдөгчдөөсөө лав хамгийн сайн нь байсан юм. Төлбөр нь өөрчлөгдөхгүйгээр хурд нь 512->768 болж өөрчлөгдсөн. Гэрийн нөхцөлд бол хангалттай хурд. DSL-н модемоо үнэгүй тавиад өгчихнө. Үйлчилгээ нь маш сайн, гомдол түргэн барагдуулдаг, гомдол гаргахад барагдуулсны дараа заавал эргэж холбоо барьж гомдлыг хэрхэн барагдуулсан, юунаас болж гомдол үүссэн шалтгааныг хэлж тайлбарладаг байлаа. Төлбөрөө онлайнаар төлөх боломжтой нь хамгийн сайхан байсан. Мөн холболтын хугацаа дууссанаас хойш нэг долоо хоногын хугацаанд холболтоо салгадаггүй байсан. Модем нь хөөрхий сүүлдээ харин жаахан миарсан. Ер нь ч тааруухан модем байсан дөө, халалт нтэр нь үлэмж. За ингээд надад давуу тал болж байсан зүйлүүдийг дурьдаад, магтаад байвал их юм бичихээр байна гэхдээ залхуурчихлаа. SkyC&C - гийн интернетийг хэрэглэж байсандаа баяртай байдаг юм аа. Үнэлгээ өгвөл 10-аас 8 гэсэн үнэлгээ өгнөө.
4. MCSCOM шилэн кабел. За ямар ч байсан интернет хэрэглээнд маань том дэвшил гарч, утасны шугамнаас шилэн кабелд шилжлээ. Энэ бол хөгжил. Хурд нь 1mbps, төлбөр нь сарын 29950 төгрөг. 30000 л гэсэн үг л дээ. Бага хэмжээний маркетинг байгаа юм. Хорин есөн мянга есөн зуун тавь гэж сонсох нь гучин мянга гэж сонссоноос хүний чихэнд хамаагүй эерэг, хямдхан сонсогддог байх. Үнэн хэрэг дээрээ зөрөө нь тавин төгрөг байгаа юм. Хурдны хувьд бол яг ч 1mbps буюу 1024kbps - дээ хүрэхгүй, 1000 шахам kbps хавьцаа байдаг юм. Энэ нь ISP - нүүд QoS дээрээ 1000kbps гэж тавьчихаад, интернетээ 1mbps гэж зардагтай холбоотой байх. Дундаас нь 24kbps - ийг хэрэглэгчээс монжиж байгаа хэрэг л дээ. Давуу тал гэвэл монгол серверээс юм татахад хурд нь хязгааргүй, шөнийн цагаар(24-08) хаашаа ч хязгааргүй болдог. Файлыг шөнө татуулаад орхичихвол нисдэг юм билээ. Олон seed-тай Торрент файл ~2.2mbps орчмоор татаж байсан. холбооны шугамнаас ангид, шилэн кабел гэж бодохоор сайхан л даа. Төлбөрийг онлайнаар төлөх боломжтой байсан. Гэхдээ онлайнаар төлж үзээгүй. Тасралт багатай л юм билээ. Эхэндээ их л тасраад байх шиг санагдаад, дуудлагын утас руу нь ярьж гомдоллоод байсан чинь асуудал нь миний гэртээ хэрэглэдэг wireless router - т байж таараад, рүүтэрийнхээ фирмвэйр шинэчлэл хийснээс хойш тасралт байхгүй болсон. Үнэлгээ дүгнэлт өгөхөд арай эрт байнаа. Учир нь 3хан сар л хэрэглэж байна.
Үйлчилгээ авч байсан ISP-нүүдээ дүгнэхэд нэг ийм байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment