90 ээд оны эхээр жавагийн өвөг дээдэс Оак-г Жэймс Гослинг тэргүүтэй програмистууд хөгжүүлж байхад ийм явдал болжээ. Жэймс Гослингийн ажлийн өрөөний цонхон дор аварга том царс мод байдаг байжээ. Анх Оак гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой гэсэн шүү.
Нэгэн удаа хөгжүүлэгч багийн нэг гишүүн өрөөнд орж ирэхэд Оак-н бичиг баримт кофе болчихсон байв. Энэ яачихав аа гэж асуухад өөр нэг гишүүн нь энэ жава л харин ийм болгочихлоо гэж хариулжээ. Мань хүний баримт дээр асгасан кофе нь тухайн үед индонезийн Жава арал дээр ургасан кофений ургамалаар хийсэн жава нэртэй кофе байсан гэнээ. Жава гэсэн нэр ийм түүхтэй гэнэ шүү. Жавагийн лого нь уур гарч байгаа аягатай кофе байдгийг мэднэ дээ бид.
Жаваг яагаад жава гэдэг болсон бэ ?
Posted by baterdene Labels: Сонин хачин, Технологи at 14:05
1 сэтгэгдэлтэй:
сонирхолтой юм байна :) сая л мэдлээ.
Post a Comment