Тооны монгол болон европ нэр

Ойрд зурагт үзээд сууж байхад хямралыг давахад 2.4 их наяд төгрөг хэрэгтэй байна, төсвөө хянаж 1.5 их наяд төрөгийг хэмнэнэ гэх мэтийн зүйл их яригдах болсон байна.

Уг нь тооны нэрийг Триллион, миллиард гэх мэтийн гадаад нэрээр нь ярихад хир их хэмжээний тоо яригдаж байгааг нь төвөггүй мэдчихэж чадаад байгаа боловч монголоор нь нэрлэхээр нь л гайхаж орхих юм. Тэгээд тооны монгол болон европ нэрийг нь орууллаа.

1. Дан 1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9
2. Арав 10
3. Зуу 10
4. Мянга 1000
5. Түм 10000 (Арван мянга)
6. Бум 100000 (Зуун мянга)
7. Сая 1000000 (Миллион)
8. Живаа 10000000 (Арван сая)
9. Дүнчүүр 100000000 (Зуун сая)
10. Тэр бум 1000000000 (Миллиард)
11. Их тэр бум 10000000000 (Арван миллиард)
12. Наяд 100000000000 (Зуун миллиард)
13. Их Наяд 10^12 (Триллион)
14. Маш дэлгэмэл 10^13 (Арван Триллион)
15. Их Маш дэлгэмэл 10^14 (Зуун триллион)
16. Тунамал 10^15 (квадриллион)
17. Их Тунамал 10^16 (арван квадриллион)
18. Ингүмэл 10^17 (зуун квадриллион)
19. Их Ингүмэл 10^18 (квинтиллион)
20. Хямралгүй 10^19 (арван квинтиллион)
21. Их Хямралгүй 10^20 (зуун квинтиллион)
22. Ялгаруулагч 10^21 (санстиллион)
23. Их Ялгаруулагч 10^22 (10 санстиллион)
24. Өвөр дээр 10^23 (100 санстиллион)
25. Их Өвөр дээр 10^24 (септиллион)
26. Хөөн Удирдагч 10^25 (10 септиллион)
27. Их Хөөн удирдагч 10^26 (100 септиллион)
28. Хязгаар үзэгдэл 10^27 (октиллион)
29. Их хязгаар үзэгдэл 10^28 (10 октиллион)
30. Шалтгааны үзэгдэл 10^29 (100 октиллион)
31. Их шалтгааны үзэгдэл 10^30 (нониллион)
32. Үзэсгэлэнт гэрэл 10^31 (10 нониллион)
33. Их үзэсгэлэнт гэрэл 10^32 (100 нониллион)
34. Эрхэт 10^33 (дициллион)
35. Их Эрхэт 10^34 (10 дициллион)
36. Сайтар хүргэсэн 10^35 (100 дициллион)
...

Монгол тоо 67 орон хүртэл үргэлжилдэг байна.

За одоо ямар ч байсан мэдээгээр их наяд гээд яривал нь ойлгохтойгоо л боллоо.

4 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

"Их маш дэлгэмэл"-ээс цааш хэрэглээнд байхгүй гэж бодож байна. Би л лав квадриллион (тунамал) гэж сонсоогүй юм байна :) Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

baterdene said...

67 дахь орон нь Сэтгэшгүй гэж тоо байдаг гэсэн. Бодвол 68 дахь орон нь Их Сэтгэшгүй гэж тоо байдаг биз хэхэ.

Оргил said...

хэрэгтэй мэдээлэл байна.. тэмдэглээд авчихлаа..

Unknown said...

Энэ монгол нэршилийг өгсөн хүний нэрийг мэдэх үү?