Мэдүүштэй бяцхан тушаал

Линукс дээр ямар нэг програм юм уу хэрэгтэй санг суулгахад нэг нэгийгээ шаардаад дамжсаар байгаад зөндөө олон сан суучихдаг.

Нэг санг суулгахад өөр нэг санг шаардаад, нөгөөдхийг нь суулгах гэхээр өмнөх санг шаарддаг тохиолдол гарах нь бий. Тэр тохиолдолд:

nodeps сонголтоор нэг шаардлагатай санг нь шаардуулахгүйгээр суулгаж болно.

Жишээ нь: glibc-devel-2.5-34.i386.rpm санг суулгах хэрэгтэй болжээ.

[root@node1 Server]# rpm -i glibc-devel-2.5-34.i386.rpm
warning: glibc-devel-2.5-34.i386.rpm: Header V3 DSA signature: NOKEY, key ID 1e5e0159
error: Failed dependencies:
kernel-headers is needed by glibc-headers-2.5-34.i386
kernel-headers >= 2.2.1 is needed by glibc-headers-2.5-34.i386
[root@node1 Server]#



Гэтэл glibc-headers-2.5-34.i386.rpm санг нэхнэ. Энэ санг нь суулгах гэхээр

glibc-devel-2.5-34.i386.rpm сангаа нэхнэ.

Энэ тохиолдолд:

rpm -i --nodeps glibc-headers-2.5-34.i386.rpm

сонголтоор эхэлж нэгийг нь суулгаад дараа нь нөгөө санг нь суулгана. Энэ тохиолдолд алдаа гарахгүй.

0 сэтгэгдэлтэй: