Плейофф эхлэхэд нэг сарын хугацаа үлдэж, багуудад үндсэндээ 17-19 тоглолт дутуу байна.
Яг өнөөдрийн байдлаар Өрнөдөд Лейкерс (52-13), Дорнодод Кавалиерс (51-13) тэргүүлж явна. Магадгүй энэ хоёр баг улирал дуустал өөр өөрийн бүсийн тэргүүлэгчийн байр сууриа алдахгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Дорнодод Бостон (49-16) Кавалирсийн өмнүүр дайрч магадгүй. Гэхдээ л Кавалиерсийг ийм энэ жил ийм сайн тоглож байхад энэ гурван хожигдлыг үлдсэн 17 тоглолтонд нөхөж гүйцнэ гэдэг юу л болдоо. Жеймс л гэхэд сүүлийн 3 тоглолтдоо дарааллаад Трипл Дабл хийсэн гэх жишээтэй.
Өрнөдөд хоёрдугаар байранд яваа баг Сан-Антонио Спурс (43-21) нь Лейкерсээс ийм олон хожлийн дутуу байгаа болохоор Лейкерс энэ жил Өрнөд бүсийг хожлоороо тэргүүлэх нь бараг гарцаагүй дээ.
Тэгэхээр Өрнөдөд:
1. Лос Анжелес Лейкерс
2. Сан-Антонио Спурс
Дорнодод:
1. Клийвланд Кавалиерс
2. Бостон Селтикс
гэсэн дараалалтайгаар Плейоффт гараад ирэх болов уу гэж бодож байна.
Өрнөдөд 3-8 р байранд багууд ямар дараалалтайгаар шалгарах нь хэлэхэд тун хэцүү байгаа. Яагаад гэвэл Одоогийн байдлаар 3т байгаа баг нь (Хьюстон Рокитс 42-24) 8т яваа багаасаа (Даллас Маврикс 40-25) ердөө л хоёрхон хожлоор илүү байгаа гээд боддоо.
Гэхдээ Плейоффийн өрсөлдөөн энэ найман багийн хооронд болох нь өнөөдөр Финикс Санс хожигдсоноор бараг л тодорхой болж байх шиг.
2 удаагийн улирлын MVP холбогчтой, НБА-гийн 4 удаагийн аварга төвийн тоглогчтой Финикс Санс энэ жил Плейоффийн гадна үлдэх болж байх шиг байна. Яг дээр нь яваа Даллаасаас 6 хожлоор дутуу байгаа төдийгүй тоглолт нь ч гэсэн тийм сайн болохгүй байгаа.
Миний таамаглалаар Лейкерс, Спурс, Рокитс, Наггэтс, Жааз, Трайл Блазерс, Хорнетс, Маврикс багууд Плейоффт өрсөлдөх байх гэж бодож байна. Эхний хоёроос бусад багууд нь аль байранд орохыг нь үнэндээ төсөөлөх юм алга.
Гэхдээ эдгээрээс Плейоффийн эрхээ аль нь ч аваагүй байгаа нь өрсөлдөөн хир ширүүн байгааг харуулж байх шиг. Лейкерс л өнөөдөр хожсоноор өөрийн дивизонийг тэргүүлэх нь тодорхой болсон байх шив дээ.
За Өрнөд нэг иймэрхүү.
Харин дорнодод бол эхний гурван баг нь Плейоффд орох эрхээ аль хэдийнээ авчихсан байгаа. Дөрөв болон тавдугаар байр хоорондоо чанарын ялгаа тун бага бөгөөд энэ хоёр байран дээр Атланта Хавкс, Маяами Хийт хоёр байгаа. Бараг л энэ чигээрээ явсаар плейоффд орчих болов уу. Харин 6-т Детройт, 7-д Филаделфи явж байна. Энэ хоёр ч гэсэн энэ эрчээрээ яваад плейоффт шалгарах байх.
Наймдугаар байрын төлөө долоон баг ( Бакс 30-37, Буллс 29-36, Нэтс 28-36, Бобкатс 28-36, Индиана 28-38, Никс 27-37) хожил хожигдол нь ойролцоо алалцаж явна.
Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдэг шиг эдгээр долоон багаас нэг нь 8-р байраар шалгарна. Магадгүй дээрээс багууд бууж ирээд энэ хэдээс дээшээ явж ч болох л юм. Бөмбөг бөөрөнхий юм чинь, хэн мэдлээ дээ.
За энэ долоогоос аль нэг нь шалгарахаар болбол хамгийн их өрсөлдөөн үзүүлж чадах нь аль нь байх бол. Өнгөрсөн жил Атланта Хавкс 37-45 гэсэн амжилтаар наймаар шалгараад 66 хожсон Бостонтой долоон тоглолт гаргаж байсныг санаж байгаа байх. Бараг л хожихоо шахаа биз дээ.
Энэ багуудаас ийм л өрсөлдөөн гаргачих чадалтай нь шалгараасай. Миний хувьд гэвэл Индиана, Нью-Орк Никс, Шарлотт Бобкатс гурвын аль нэгийг шалгарчихаасай гэж битүүхэндээ хүсэж сууна.
Индиана гарвал Бостон ч байсан, Клийвланд ч байсан яс үзчихнэ. Улирлын тоглолтонд аль алинийг нь нэг нэг хожсон гэж байгаа. Хожигдлоо гэхэд ирээдүйн Супер Стар Дээни Гренжэрт ( Danny Granger ) туршлага нэмнүү л гэхээс гай болохгүй. Хэдэн жилийн дараа хэрэг болно.
Никс бол довтолгооны баг. Плейоффт тэсрэлт хийж магадгүй гэж бодоод байгаа юм.
Харин Шарлотт Бобкатс орвол түүхэндээ анх удаа Плейоффт шалгарсан гэсэн амжилт авчирах болно. Тоглогчдийн ур чадвар, Ларри Броуны дасгалжуулалт зэрэг нь тийм ч муу биш.
Миний бодлоор Плейоффд шалгарахын төлөөх өрсөлдөөн нэг иймэрхүү л байх болов уу гэж бодож байна.

1 сэтгэгдэлтэй:
Дорнодод наймаар гарах багийн хувьд чамтай санал нэг байна. Шарлот Бобкатс, Индиана Пэйсерс, Нью-Йорк Никс гурвын нэг гараад ирвэл гоё тоглолт үзүүлэх байх. Ялангуяа Шарлот сүүлийн үед сайхан тоглож байна. Дорнодоос 2-р Орландо ч гараад ирж магад. Орландо, Бостоны хооронд ганцхан хожигдлын зай байгаа. Тэхээр их ойрхон гэсэн үг. Өрнөдийн хувьд 3-8-р гарч ирэх багуудын хувьд үнэхээр хоорондоо дэндүү ойрхон байнаа. Нэг хожигдоход л доошоогоо чулуудагдаж байна.
Post a Comment