Бурханд хэлэх зөвлөгөө


08 Burhand heleh zovlogoo.mp3 -

Б.Галсансүх - Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгээс

Чи хийсэн кино бүхэнд нэжгээд мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна
Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтадад өгөөд эхэлчихэж
Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн
Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна
Чи зохиосон хөгжим бүхэнд о-ля-ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
О-ля-ля гэсэн аяз хүмүүст онцгой их таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн
Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг нь биелүүлдэг ээ
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна. ЧИ БИТГИЙ ХУЦ АА!!!

1 сэтгэгдэлтэй:

Maa said...

super! ooriinhoo blogt huulaad tavichihsan shuu, uneheer ih taalagdlaa