Кобигын төрсөн өдөр!!!

Өнөөдөр буюу 8 сарын 23 бол энэ агуу тоглогчын төрсөн өдөр.

Тэрээр 1978 оны энэ өдөр төрж байжээ. Өнөөдөр ингээд 31 нас хүрч байна.

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе Коби !!!

Нэг алхам ухраалаа гэнэ үү !

Ж-Мобайл болон Мобиком, Скайтел, Юнител нарын хооронд өнгөрсөн долоо хоногт багагүй үл ойлголцол гарч, нөгөө гурван оператор нь Ж-Мобайлтай холбодог хоорондын холбоогоо таслачихсан. Би өөрөө Мобиком хэрэглэдэг, миний танилийн хүрээнд Ж-Мобайл хэрэглэдэг хүн байдаг тул хоорондын холболтоо салгаснаас хойш тэдэнтэй холбогдох гэж бас л зовох боллоо.

Өчигдөр Мобиком, Скайтел, Юнител нар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан юм байна. Орой нь мэдээ үзээд сууж байхад энэ хурлын тойм гараад, Мобикомын захирал Болор дараа нь сэтгүүлчтэй уулзсан ярилцлага нь гарсан.

Түүнийг үзээд аргагүй бухимдлаа.

Тэрээр хэлэхдээ Ж-Мобайл үнийг хэтэрхий доогуур тогтоож, үнийн дайнд уриалан дуудлаа гэж байсан. Компани бүх зарлага, орлого ашгаа тооцож үзээд, холболтыг байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл бууруулсан нь буруу гэж үү. Үнэ буурснаар уг нь хэрэглэгч л хожно шүү дээ.

Бас үйл ажиллагааны зардлаас бага үнэ тогтоож болохгүй гэнэ үү?

Ямар үнэ яаж тогтоох, үйл ажиллагааны зардал нь тогтоосон үнэнээс нь бага байна уу их байна уу гэдгийг уг нь уг компани өөрөө л мэдэж, өөрснөө зохицуулах эрхтэй байх байлгүй дээ. Эсвэл Мобикомын захирал Ж-Мобайлын ажлыг урдаас нь хийж өгөх ёстой байдаг юм болов уу. Уг нь бол өөр операторуудад нэг их хамаагүй л баймаар юм. Чадаж л байвал, үйл ажиллагаа нь алдагдалд орохгүй л бол үнээ буулгаж л байх ёстой юм биш үү.

Эцэст нь тэрээр үнийг хэтэрхий буулгаж, үнийн дайнд уриалан дуудаж, төрийн байгууллагыг үнэгүйдүүлсэн Ж-Мобайлын энэ үйлдэл нь монголын харилцаа холбооны хөгжлийг нэг алхам ухраалаа гээд авна лээ.

Яагаад тэр вэ ?

Үнэ буулгаж хэрэглэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх боломжыг олгох нь хөгжлийг хойш нь татах үйлдэл болох юм гэж үү.

Нэгэнт хүчээ аваад томорчихсон Мобиком, Скайтел нартай өрсөлдөх нэг том үзүүлэлт нь үнэ болно гэж бодож байна. Хэдийгээр санхүү, маркетингийн хууль, бизнесийн элдэв дүрмүүдийг мэдэхгүй боловч хар ухаанаар бодоход л Ж-Мобайл буруу юм хийгээгүй л санагдаад байх юм.

Өрсөлдөгч нь хэтэрхий бага үнэ санал болгосноор хэрэглэгчээ алдахаас айсан учраас л ийм алхам хийж, ийм ядмаг тайлбараар өөрсдийгээ хамгаалж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдлаа.

Хэрэглэгчдээ алдана гэж санаа зовоод байгаа бол дагаад л үнээ буулгах л хэрэгтэй биз дээ. Шударгаар өрсөлдчихөж чадахгүй, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироож ийм бусармаг юм хийж байх ч гэж дээ. Дампуурсан, хүчгүй төр засагтай улсад хувийн байгууллага нь хүртэл ийм хүчирхэг, дээрэнгүй, юу хүссэнээ хийж чаддаг болохыг өөрийн нүдээр харлаа. Бурхангүй газрын бумба галзуурна, бухгүй газрын шар галзуурна гэгчээр.

Бас нэг алхам ухраалаа гээд байгаан шүү!!!

Далайд дусал.

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийг онлайн хэлбэрт оруулах санаачлагыг анх очко ахын блог дээрээс харсан билээ. Ингээд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдэж, өчигдөр өнөөдөр хоёр зав чөлөөгөөрөө хоёр хуудас үг оруулчихлаа. (632; 633) Цаашдаа ч гэсэн өдөр болгон нэг хуудас үг оруулж байхаар шийдлээ.

Үг оруулж байх явцад монгол хэлний үгийн салаа утга, өөр тайлбар гэх мэтийн өөрийн өмнө огт мэддэггүй байсан зөндөө зүйлийг бас мэдэж авлаа.

Үг оруулахад хялбар, ашиглахад ойлгомжтой сайн вэб болсон байна билээ.

Виндовс 7 суулгалаа.

Лаптоп дээрээ Микрософтийн шинэ үйлдлийн систем Виндовс 7 - гийн Рилийз кандидат хувилбарыг суулгалаа. Суулгаад кракдсан учир ямар ч асуудал алга.




Үйлдлийн систем суулгасны дараа ямар нэг програм суулгаагүй үед 36 процесс л ажиллаж байна. Виндовс ХР л нэг иймэрхүү байдаг даа.

Виста бол суулгасны дараа л 58 процесс ажилладаг байсан. Хамаагүй бага л процесс ажилладаг юм байна.

James Kong

Ajaxmaa-гийн мэдэгдэл

Тийм, намайг Төгөлдөр гэдэг 28 настай, эхнэр болон 2 нялх хүүхэдтэй, их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.
Уучлаарай, би худлаа ярьсан би эмэгтэй биш, 22 настай биш, оюутан бас биш.

Гэхдээ би үнэнч хүн. Тийм яадаг юм. Би гоожуурыг хакдсан. Би бас пиздаа болон заазуурыг хакдаж устгасан. Яадаг юм. Хүч муутайг нь далимдуулж хүний эрх зөрчиж олон хүнээр даажигнавал ямар байдгийг нь үзүүлсэн юм. Би өөр цахим хуудас устгаж үзээгүй. Тийм, би та хоёрын эрхэнд халдсан. Тиймээс би уучлал гуйсан. Би хийсэн хэргээ хүлээгээд уучлалт гуйх чадалтай хүн. Та хоёрт бол доромжлосон хүмүүсээсээ уучлал гуйх чадал байхгүй байгаа биз дээ.

Соёлтулгаа чи өөрийгөө би Гоожуур мөн гэж хэлэх чадалгүй бэртэгчин хүн гэдэг ээ харж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Хэзээ би чамд нэр усаа хэлсэн билээ. Тэрийг хэлэх чадал чамд байна уу? Сайхан танилцаад салъя гэхээр нь би итгээд чамд мессенжерээр нэр усаа хэлсэн. Наашаа харж инээгээд цаашаа харахаар нь худлаа шаадаг зантайг чинь мэдсэнгүй. Чи сургуулийн IP олсон гэлүү? Сургуулиасаа хакдаад сууж байдаг тэнэг хүн байдаг гэж бодоо юу? Сургуулийн IP наас би блогыг нь уншсан. Аргаа бараад блог уншсан хүмүүсээс Герман сургуулийн IP хайж байгаад гомдол мэдүүлсэн нь би болж таарахгүй юу. Тэгээд чамаас лог иртэл миний нетийг түр хязгаарласан. Тэгэхээр нь би урьд нь танилцаад нэр усаа хэлчихсэн байсан болохоор итгээд наадахаа болиулаач гэж эмайл явуулсан. Чамд хакдсан гэсэн лог нь байхгүй учраас буцаагаад нээсэн. Чамд бол үүнийг үнэн зөвөөр нь хэлэх чадал байхгүй л дээ. Наад Соёлтулга гэгч нөхрөө ямар бэртэгчин болохыг одоо харав уу?

Чи юу гэлээ? Соёлтулгаа чи зөвхөн кредит картаа зээлүүлдэг байсан гэл үү? Тэр нөгөө шалдан зурагтай gallery руу танай гэрийн IP аас админ эрхээр орж байсан. Тэр чи байсан уу эхнэр чинь байсан уу эсвэл охин чинь уу?

Тиймээ, би гэндсэн. Соёлоог өөр шигээ хүн байна гэж санасан. Яахав хүн сурж дуусдаггүй юм байна. Гоожуур яаж бичиж ярьдаг яаг тэр шигээ хүн байна гэж даанч санасангүй.

Би энэ Төгөлдөр биш гээд гүрийвэл гүрийхээр байлаа. Чамд намайг гэж батлах IP ч байхгүй. Чам шиг юманд баригддаг гар гэж бодоо юу? Гэхдээ би үнэнийг хэлмээр байсан тул маргааш явж цагдаад өөрийгөө илчлэнэ. Яадаг юм. Би үнэнийг хэлэхийн тулд ийм алхам хийнэ. Өөр шигээ бэртэгчин нөхөр байна, айгаад сууна гэж бодоо юу чи?

Би яадаг юм. Их үсрээд торгуулаад, ажлаасаа хөөгдөнө биз. Би залуу ч байна, чадал ч байна. Хаа ч явсан эхнэр болон 2 нялх хүүхдээ өлсгөхгүй аваад явна. Та 2 бол одоо амьд явахад ч хэцүү болоо биз дээ. Тэрэнд чинь би харамссан. Соёлоо би чамд тэгээд тэр дороо бичлэгээ устгаж өгөх санал тавьсан. Харин чи ичсэн хүн ална гэгчийн үлгэрээр би биш манай дүү ажилуулдаг гэж гүрийсээр байгаад хамаг мэдээлэл чинь даяан дэлхийгээр тараа биз дээ. Энийг ёстой хохь чинь гэдэг юм. Би чам шиг Гоожуур биш. Би тэгээд эхнэрийн чинь нэрийг нь нуугаад нүүрийг нь харлуулж үзсэн. Гэхдээ чиний наад тэнэг зангаас чинь болоод хожимдсон.

Яадаг юм. Би үнэнчээр амьдарч байна. Хүсвэл би чадлаа буруугаар ашиглаад баян болох боломж байна. Гэхдээ би чам шиг тэгж хүний зовлонгоор мөнгө олдог хүн биш. Порно сайтны рекламаар мөнгө олдог байсан биз дээ чи. Улам их хүн оруулах гэж шалдан Монгол хүүхнийдийн зураг тавиулдаг байсан биз дээ. Чи дандаа эмэгтэй хүмүүс тэр зургийг явуулдаг байсан гэлүү? Яаж сайхан худлаа ярьж чадаж байна аа. Сурсан юм аа зөв ашиглаж чаддаггүй bib0 гэх мэт залуус тэр зурагнуудыг явуулдаг байсан биз дээ. Яадаг гэлээ чи Соёлоо. Зургаа устгуулъя гэсэн хүүхний захидлыг янханаас ирсэн захидал гээд тавьдаг байсан биз дээ чи. Яадаг юм миний гэдэн хөдөлсөн. Хүчгүй хүмүүсийг өмөөрсөн.

Чи яасан миний нэр усыг нийтэд ил тавьснаар намайг чадна гэж бодоо юу. Би хүнээс нуугдаад ийм Ажаксмаа гэсэн ИД аар бичдэг байсан гэж бодоо юу? http://publicd.ub.mng.net/pipermail/security/ аас чи Төгөлдөр гээд хайгаад үзээрэй. Намайг ихэнх IT гайгүй гадарладаг хүмүүс мэддэг байсан. Би эмэгтэй 22 настай гээд хакдвал нөгөө хэдэн админууд нь шарандаа хуудсаа гайгүй хамгаалах юм болов уу гэж ийм ИД нээсэн юм за. Харинч чи сайн зүйл хийлээ. Одоо яадгийн та хоёрын буяангаар Монголд очоод би онгирлоо гэж хэлүүлэхгүй ээр би өөрийгөө Ажаксмаа байна гэж хэлэх боломжтой боллоо. Харин та хоёр одоо Монголч явж чадахаа больсон биз дээ.

Түй чоорт. Дургүй хүрчихлээ. Соёлоо гэж хүнтэй соёлтой харьцаж болдоггүй юм байна. Соёлтой харьцахаар айгаад байна гэж боддог юм байна. Гоожуур юмнууд давраад байдаг юм байна.

Миний муу 4 настай болон 1 сартай нялх үрсийг маань заналхийлдэг Соёлоо чи ер нь юу юм? Нийгмийн шаар, гоожуур л биз дээ. Шалдан нүцгэн зураг тавьж хүний зовлон ашилгаж порно сайтны рекламаар мөнгө олох гэж үздэг өчүүхэн гар биз дээ чи. Гоожуур гэж үнэнээ хүлээж чаддаггүй бэртэгчин биз дээ чи. Хүний итгэл даадаггүй хөгийн гар биз дээ чи.

Би үнэний төлөө хийсэн хэргээ өөрөө үүрээд гарна. Цагдаа дээр өглөө өөрөө очно. Нийгмийн шааруудыг давруулахгүй. Та хоёрт харин хийсэн хэргээ хүлээх чадал байна уу? Байхгүй бол санаа зоволтгүй би удахгүй хүлээлгээд өгнө. Нусгай гээд байгаа дүүд нь тэгэх чадал байна. Яадаг юм та хэдэд чадлаа үзүүлнэ.
Түй чоорт.

Төгөлдөр
tugstugi@yahoo.com

Эх сурвалж: ajaxmaa.pub.mn

Үнэн зөв ялах ёстой.

Ajaxmaa vs Dr.Goojuur

Би Ajaxmaa-г ч мэднэ, Dr.Goojuur-г ч мэднэ. Аль алинийх нь блог руу ордог байсан. Ажаксмааг бол бүүр идэвхитэй гүүгл рийдэртээ нэмчихээд шинэ пост болгоныг нь уншдаг байлаа. Харин хааяа уйдахаараа гоожуур.ком руу ордог байлаа.

Ажаксмаа нэг өдөр гоожуурыг хакдчихсанаас болж ойрын хэдэн өдөр энэ хоёр хоорондоо дайн дэгдээгээд байна. Монголын IT ертөнцийн ойрын үеийн хамгийн гол сонин бол энэ хоёрын тулаан.

Хэзээ билээ дээ саяхаан хэдхэн хоногын өмнө гүүгл рийдэрээ нээхэд гоожуур.ком-г хадердлаа гэсэн гарчигтай ажаксмаагийн бичлэг байсныг санаж байна. Үүнээс л эхэлсэн юм билээ л дээ.

Яг юу болсоныг эндээс, бас эндээс, мөн эндээс уншаарай.

Өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт хийсэн блогчид ч бас байна. Хантулга, СениорЭксперт гээд л ...

Өмнө нь монголчууд хоорондоо иймэрхүү асуудал үүсгэдэг байсан үгүйг сайн мэдэхгүй, иймэрхүү зүйлийг анх удаа үзэж байгаагын хувьд надад бол сонирхолтой л байна. Миний бодлоор гоожуур.ком блог болон гоожуур зургын цомог хоёрыг хакердсан нь зөв болсон юм. Би лав Ажаксмааг дэмжиж байгаа. Гэхдээ гоожуур шиг сайт ажиллаж байж хайнга охидууд хувийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг болгох, санамсаргүй болон санаатай байдлаар зураг, вэбкамаа хүнд өгөхдөө нэгийг боддог болгох гэх мэтийн сайн тал байгаа гэж бодож байна. Санамсаргүй зургаа алдсан байлаа гэхэд өөрөө муудаа ч юм уу итгэж болохгүй хүндээ зургаа өгсөн, бүүр эсвэл буудалд тасарч унасандаа л зургаа алдаж байгаа шүү дээ. Зүгээр гэмгүй сайхан явж байхад нь давхиж ирээд хувцасыг нь тайлаад камер гаргаж ирээд зургыг нь авчихаагүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Сонор сэрэмж, анхаарал хүнд илүүдэхгүйг сануулсанаараа гоожуур гавъяатай. Гэхдээ арай ч хэтрээд, давраад, дэндээд байсныг бид мэднэ.

Ажаксмаа бол чадалтай, мэдлэгтэй цагаан малгайт хакер. Др.Гоожуур -ыг хэт их давраад байвал дөнгөж чадахаа монголчууддаа харуулж чадлаа. Гоожуурынхан боож үхчих гээд байгааг нь харахад тэр Соёлоо гэдэг Лос-Анжелест байдаг нөхөр өөрөө л гоожуурыг ажиллуулж байсан юм шив дээ. Тэгээд эртэй сайндаа ч ажаксмааг баричихсан юм шиг гоожуур ком дээрээ сүржигнээд л бичиж байх.

Үнэн хэрэг дээрээ ажаксмаа өөрөө л гарч ирсэн юм байна лээ шдээ. Тэгж их боож үхэх гээд байгаагын учир бол тодорхой шүү дээ. Өөрөө илчлэгдсэн, хэзээ нэгэн цагт монголд ирэхэд нь тооцоо бодохоор занан суугаа хэлмэгдэгсэд зөндөө. Эд бүгдтэй улаан нүүрээрээ тулна гэхээс айж, амь нь тэмцээд боож үхчих гээд байгаа байлгүй дээ.

Өмнө нь ажаксмаа бас өөр ямар ч билээ нэг газрын вэб дээр байгаа алдааг гаргаж тавихад railcom монголоос блогспот руу хандах эрхийг хүртэл хааж байсныг санаж байна. Энэ залуу юм дуулгана шүү !!!

Уншигчдын сонголт

Linux Journal сэтгүүл 2009 оны 6 сарын дугаартаа уншигчдийн сонголтоор бүх цаг үеийн хамгийн сайн Линуксын номыг тодруулжээ.

1. (4%) Linux in a Nutshell - Ellen Silver, Stephen Spainhour, Stephen Figgins, Jessica P.Hekman

2. (3%) Just for Fun: The story of an Accidental Revolutionary - Linus Trovalds, David Daimond
3. (3%) Running Linux - Matt Welsh, Matthias Kalle Dalheimer, Terry Dawson, Lar Kaufman


4. (2%) The Cathedral and the Bazaar - Eric S. Raymond


5. (2%) The Linux Bible - Christopher Negus

Adobe Flex Builder 3

Adobe Flex Builder 3 нь Flex Application-ний хөгжүүлэлтийн нэгдсэн орчин юм. Энэхүү Eclipse суурьтай хөгжүүлэх хэрэгсэл нь ухаалаг кодлох, алдааг засах интерасктив үеүүд, хэрэглэгчийн интерфэйсийг визуал байдлаар засах, RIA шинж чанарыг нээж өгсөн. Флех билдер 3-т Flex-ийн Framework, хөрвүүлэгчид, компонентуудын цуглуулга болон алдаагүйжүүлэгч /debugger/ багтсан байна.

Flex Builder 3 нь Стандарт болон мэргэжлийн хувилбартай. Хоёр хувилбар хоюулаа Adobe Creative Suite 3 програм хангамжаас импорт хийхийг зөвшөөрөх бөгөөд энэ нь хөгжүүлэгч болон дизайнер ажиллахад өргөн боломжийг нээж өгдөг. Цаашлаад Flex 3 Professional хувилбар нь өгөгдлийг дүрслэх хүчирхэг хэрэгсэл,цоо шинэ дээд төвшний DataGrid, санах ой, гүйцэтгэлийн профайлууд, бизнесын хэрэглээг /business critical applications/ дэмжих автоматаар шалгахад тестүүдийг багтаасан.

Adobe Flex 3 SDK нь үнэгүй.

Adobe Flex 3 SDK - ийг Adobe Flex Builder-с нь тусад нь татаж авснаар Adobe Flex Frameworkтой болно. Хөгжүүлэгч зөвхөн Free Adobe SDK 3 –ийг ашиглаад RIA – г цогцоор нь бүтээж болно. Free adobe Flex SDK3 нь нээлттэй эхийн Flex SDK төсөл дээр байдаг.

Дээд төвшний Flex Data үйлчилгээ


Adobe LiveCycle Data Service ES нь RIA дэх мэдээллийн баазыг бүрэн хэмжээгээр хэрэглэх техникийн онцлогуудтай цогц программ юм. Ингэснээр RIA хамгийн сүүлийн үеийн мэдээллийн бааз, бизнесын логикуудыг маш хурдан хугацаанд чанартай хүлээн авах боломжтой. Мөн Adobe LiveCycle Data Service ES LiveCycle ES-ийн бизнесын үйл ажиллагаа, бичиг баримтын үйлчилгээтэй бүрэн интеграцчилах боломжийг олгож байгаа юм.
BlazeDS нь үнэгүй, нээлттэй эхийн төсөл бөгөөд бүх Flex хөгжүүлэгчидтэй алсийн зайнаас харьцах болон захидал явуулах боломжийг хангадаг. Флех ремоүтингийн хоёрчилсон цуврал мэдээллийн дамжуулах загвар Action Message Format-/AMF/ нь мэдээллийг RIA-руу маш хурдан шуурхай дамжуулж програмын гүйцэтгэлийг хурдасгаж өгдөг. Мөн Флех Ремоүтинг нь хөгжүүлэгчид маш хурдан, амархан холбогдож бизнесс логик болон өгөгдлийг төлөвлөх боломжийг олгодог. Флех мессэж бодит хугацаанд хэвлэх\захиалах хүчин чадалтай. Блазе ДС-ийг хэрэглэснээр эдгээр хүчирхэг Жава серверүүдийн хүчин чадлыг чөлөөтэй эзэмшингээ Adobe LiveCycle Data Service Comminuty Edition захиалж, Адобе LiveCycle Data Service бүрэн хүчин чадлаар нь хүлээн авах боломжтой.

Adobe Flex 3.0

Адобе Флех 3.0 нь Адобе Флаш платформ дээр үндэслэн RIA (Rich Internet Application) хангасан крос платформыг бий болгох хөгжүүлэх зорилгоор хийгдсэн Адобе-ийн системын технологиудийн нэгтгэл юм. Macromedia 2004 оны 3-р сард програм SDK, IDE, J2EE зэргийг нэгтгэн Flex Data Service-ийг гаргажээ.Adobe нь Macromedia-г эзэмших болсон бөгөөд Flex-ийг гаргаснаар Flex Data Service-ийн лизенз шаардлагагүй болж LiveCycle Data Service гэсэн брэнд нэртэйгээр салбарлан биеэ даасан бүтээгдэхүүн болон худалдаанд гарсан.
2008 оны 2-р сард Adobe Flex SDK-ийг нээлттэй эхийн Мозилла-гийн лизенц дээр гаргажээ. Adobe Flex Builder нь Flex application хийх зорилготой, Eclipse дээр платформ дээр үндэслэн хийгдсэн хөгжүүлэлтийн нэгдсэн орчин юм.

Flex -ийн талаар товчхон

Flex нь дээд түвшний, хэрэглэгчид ойлгомжтой вэб аппликэйшнийг сууриас хамааралгүй бүх вэб хөтөчид зориулан хийдэг чөлөөт, нээлттэй эхийн Framework юм. Энэ нь орчин үеийн, стандарт програмчлалийн хэл болон програмчлалийн загварууд дээр ажиллах боломжийг хангаж өгдөг.
MXML, нь тодорхойлогдсон XML суурьт хэл бөгөөд, UI-/lay out/схем , Actionscript 3 –тай ажиллах хүчирхэг объект хандлагат хэл юм. Мөн түүнчлэн өргөтгөж болох, батлагдсан, RIA хийх болон Flex application-ийг алдаагүйжүүлэхэд зориулагдсан 100 гаруй UI бүрэлдэхүүн хэсэг бүхий компонентүүдийн цуглуулгатай.

RIA бүхий Flex нь үйлдлийн системээс хамаарахгүйгээр компьютерийн вэб хөтөч дээр Adobe Flash Player ба Adobe AIR ашиглан ажиллаж чадна. Ингэснээр Flex бүх гол вэб хөтөч, десктопуудтай зохицон ажиллах боломжтой болдог. Adobe AIR болон Adobe Flash Player нь чиний компьютерийн дотоод нөөц болон системийн нөөцөд хандаж чадна. Адобе Флаш Плэйер болон АЙР-ийн аль алиныг Адобе.сом сайтнаас үнэгүй татаж авч болно.
Адобе Флех билдер 3 нь Eclipse суурьтай хөгжүүлэлтийн орчин бөгөөд AdobeLive Cycle® нь өгөгдөлтэй ажилладаг програм бөгөөд Флекс хөгжүүлэлтийн өгөгдөлтэй ажилладаг дээд төвшний хэрэгсэл юм. Дээрхи бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.
- Флех 1.0 – 2004 оны 3 сард
- Флех 1.5 – 2004 оны 10 сард
- Флех 2.0 (Алфа) – 2005 оны 10 сард
- Флех 2.0 Вета -1 – 2006 оны 2 сард
- Флех 2.0 Вета-2 – 2006 оны 3 сард
- Флех 2.0 Вета-3 – 2006 оны 5 сард
- Флех 2.0 Финал – 2006 оны 6 сарын 28
- Флех 2.0.1 – 2007 оны 1 сарын 5
- Флех 3.0 Вета -1 – 2007 оны 6 сарын 11
- Флех 3.0 Вета-2 – 2007 оны 10 сарын 1
- Флех 3.0 Вета-3 – 2008 оны 2 сарын 25
- Флех 3.1– 2008 оны 8 сарын 15
- Флех 3.2 – 2008 оны 11 сарын 17

Зиак зиак хэдхээн мөр юм орчуулах гэж бүүр ядчихлаа. Орчуулчихаад уншаад үзсэн чинь нэг л биш ээ. Гэхдээ одоо яахав дээ. Адоб Флексийг PHP - тэй хамт сурахаар шийдсэн. Тэгээд л эхлэлийг нь тавих санаатай орчуулж эхэлж байгаа минь энэ. Блогтоо хэрхэн судалж байгаагаа бас бичнэ гэж байгаа ...

Үргэлжлэл бий ...

Эрэгтэй тархи ? Эмэгтэй тархи ?





















Эндээс хууллаа. хэхэ хөгжилтэй л юм. Гэхдээ энэ зурган дээрээс харахад эмэгтэйчүүдийн тархинд секс огт алга. Тэхээр бас худлаа л зурж дээ. Секс байж л таараа. Эрэгтэй тархин доторхоос том ч байж болох л юм.

Миний туслах Ubuntuforums.org

Убунту хэрэглэгчдийн http://www.ubuntuforums.org гэж нэлээн их мэдээлэлтэй форум бий.

Линукс сонирхон хэрэглэж эхэлсэнээс аваад өдийг хүртэл надтай тулгарсан бүх асуудлыг энэ форум дээр ямар нэгэн байдлаар шийдчихсэн л байдаг. Гарсан алдааг гүүглээс хайхад энэ форумын бичлэгнүүд л эхний хэдэн илэрц болж харагддаг билээ.

Хэрэв линукс сонирхдог бол зочилж байхад илүүдэхгүй л форум даа.

Зүүд.

Өдөр унтаж байгаад сэрлээ. Унтаж байхдаа зүүдэндээ ч юм уу нойрон дундаа ч юм уу 10 жилийнхээ ангийн нэг охинтой утсаар яриад байсан санагдаад болдоггүй. Утасаар ярьж зүүдэлсэн ч юм уу, эсвэл нойрон дундаа ярьчихсан юм болов уу гэдгээ нойрмоглоод мэддэггүй.

Унтахаасаа өмнө гар утасаа тавьсан газраа харлаа. Байрандаа байлаа.

Би зүүдэлсэн байжээ.