BRABUS

Би нэг Авто-н форумд идэвхитэй форумддаг. Форум дээр бичигдсэн богинохон боловч тун таалагдсан бичлэгийг элдэв нэмэлт хачир, өмнөх үггүйгээр хуулаад тавьчихъя. Мерседес Бензийн тюнерүүдийн нэг болох Брабус -н талаар бичсэн байгаа. Ориг хувилбар нь харин энд.


Brabus буюу Eccentricity
Хүн сэтгэл хангалуун явахад их юм хэрэггүй. Бусдаас их эсвэл олон юмтай байхыг хичээдэг хөгийн араншинтайг нь орхиод олноос өөр тэр тусмаа онцгой өвөрмөц хүмүүс юу унадаг талаар зураг үзүүлье.
Тэртээ 1977 онд Клаус Бракманн, Бодо Бушманн хэмээх герман залуус нэгэн жижигхэн компани байгуулж өөрсдийн нэрний эхний үеийг нийлүүлэн BRABUS гэж нэрлэж. Өнөөдөр энэ компани Mercedes-AMG-тэй энэ зэрэгцэх томоохон tuner болж өргөжсөн бөгөөд Lorinser, Carlsson, Kleemann болон Renntech зэрэг асар хүчтэй өрсөлдөгчүүдтэйгээ уралдан Mercedes Benz маркийн автомашинуудийг сайжруулдаг.
Mercedes Benz инженерийн товчооныхон ажлаа хэр сайн хийснийг жирийн хэрэглэгчид хэлж чадхааргүй сайн автомашин боловч засаж залруулах, сайжруулмаар юм бүх загварт нь бишгүй байдаг аж. Үүнийг Brabus л хийж чаддаг бөгөөд онцгой чанар, үл давтагдах өвөрмөц төрхийг шаарддаг, түүнийхээ төлөө үнэ мөнгө асуудаггүй тийм л хүмүүст бүтээгдэхүүнээ зориулдаг юм.

Яaгаад гэвэл eccentricity гэдэг үг genius, giftedness эсвэл creativity гэдэг утгийг шууд илэрхийлдэг. Хэн мөнгө хийж чаддаг вэ? Ийм чанартай хүн л хийж чадна. Хэн мөнгө үрж чадах вэ? Ийм чанартай хүн л чадна.



Бичсэн Б. Гүнбээ

PPK - Resurrection

Нэг хэсэг энэ транс аянд их дуртай байж билээ. Янз бүрийн хувилбар микс татаж авч сонсоод л, утасныхаа дуудлага дээр энд тэндээс нь таслаж бэлдээд тавьдаг байж билээ.

Анх нэрийг нь мэдэхгүй, утасны хонхонд зориулж бэлдсэн хэдхээн сек-н хэсгийг олж авчихаад ойр тойрныхноосоо нэрийг нь асуусан боловч мэдэх хүн байхгүй байлаа. Хэд хоног хайгаад нэрийг нь олж чадахгүй болохоор бодож байгаад дуу оруулдаг сайт руу оруулаад, Yahoo Answer дээр тавиад хэдхээн минутын дараа нэрийг нь олж байж билээ. Англи хэл байвал интернетээс олж болохгүй юм байхгүй гэдгийг тэгэхэд бараг анх ухаарч байсан байх шүү.

Сонсохоор сансарт аялж, сансрын хөлгийн цонхоор од эрхсийг хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гоё транс шүү.


Samsung Galaxy S II i9100 battery problem solved

Samsung Galaxy S II i9100 загварын утсыг монголд их олон хүн барьдаг. Тэдний нэг нь би л дээ. 10 сар барьж байна. Хос цөмт процессортой болохоор маш хурдтай, гацна удна гэж байдаггүй тул утсандаа маш хайртай. 10 сар хэрэглэхэд ширхэг зураас ч гаргахгүй гамтай хэрэглэсэн.

Ганц өөлөх нь цэнэг муу барьдагт нь л сэтгэл дундуур явдаг байлаа. Утасны ердийн хэрэглээнд 1 өдөрт утсаар ярих, хааяа мессеж бичих, тухайн өдөрт амжуулах ёстой мартах гээд байгаа ажлаа Note дээр тэмдэглэж, тэрийгээ байн байн үзэх, засварлах, Wifi -г нь асааж интернетэд холбогдоод Twitter, Facebook, Instagram, photobucket, viber зэргийг ашиглах, хааяа юм оролдмоор санагдвал GPS асаах, хүүгээ санавал Gallery нээж хүүгийхээ зургыг үзэх гэх мэтээр хэрэглэгдэнэ.

Яг иймэрхүү хэрэглээнд өөрт нь дагалдаж ирсэн 1650mAh -тай стандарт battery нь 1 өдөрт л цэнэгээ барьж дийлдэг байлаа.

Утсандаа хийх нэмэлт баттерэй юу байна гэж гар утас сонирхогчдын форумаар хэсэж яваад Хонг Конгын Momax energy-н 2500mAh -тай баттерэйг хүмүүс хийгээд сайн үр дүнд хүрсэн тухай бичсэн байв. Ингээд энэ баттерэйг аваад утсандаа хийж үзлээ. Үр дүн тун дажгүй шүү. Хэдийгээр энгийн нокиа шиг 7 хоног цэнэгээ бариад алаад өгдөг болоогүй ч гэсэн 1650mAh - г 2500mAh болгосон болохоор маш сайн үр дүн гарлаа.

нөгөө баттэрэй маань энэ
2500mAh
Ард талаасаа

2012/07/13 9:20:54AM
2012/07/13 12:20:03 AM
2012/07/15 9:18:10 PM
2012/07/15 9:39 PM
2012/07/16 12:22:26 PM
2012/07/22 12:16:06 PM