Griffin Griffin Griffin

За энэ залуугын тухай бичихгүй бол үнэхээр болохгүй нь. Ийм л залуучууд олноор гарч ирж НБА-г улам сонирхолтой болгоосой. Ихэнх оноогоо гурвын шидэлтээс авдаг евро лигээс ялгагдах онцлог бол энэ л юм байгаа юм шдээ. Хурд хүчны гайхамшиг, өөр хэлэх үг ч алга. Нодлин бэртлээ болж бүтэн улирал өнжихөд нь битгий л гурав дахь Sam Bowie болчихоосой доо гэж бодож байв даа. (хоёр дахь Сем Бовие нь Грег Оден) Байдал өөрөөр иргэж, бүх зүйлийн эхлэл сайхан эхэлж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Дахин олон гайхамшигийг үзүүлж, НБА-гийн түүхийг бүтээлцэх болно.

Энэ залуу ямар ч аймар өндөр үсэрдэг юм, ямар ч хүчирхэг юм, аргагүй бахархах сэтгэл төрж байна шүү. Чухам л газрын татах хүчнээс салж чаддаг хүн гэж түүнийг л хэлэх байх даа.

Шон Кемп, Винс Картер, Амаре Студмайер нарын анх гарч ирж байсныг санагдуулж байна шүү. Ямар ч байсан миний тоглолтыг нь үзэх дуртай тоглогч нэгээр нэмэгдлээ.

Blake Griffin


Blake Griffin гээд залууг шүтчихлээ. Хэлэх юм алгөө. Зүгээр л хоёрт орсон тоглолтыг үз.

Нэмэлт үйлчилгээ

Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт хэрэглэгчдээ. Бид үнэ төлбөргүй шинэ үйлчилгээгээ та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Бид сар бүрийн эцэст таны яриа болон мэссэжний бичлэгүүдийг бүрэн эхээр нь эхнэрт (нөхөрт) чинь үнэ төлбөргүй явуулж байхаар боллоо. 10:29 AM 11/18 Жич: Хэрэв та манай энэ төлбөргүй үйлчилгээг авахыг хүсэхгүй байгаа бол нэмэлт 10$-г сар бүр нэмж төлнө үү. Mobicom Corporation. Таны Тэмүүлэл биднийг хөтлөнө.

Гэнээ хэхэ. Хөгжилтэй юмаа.

ISP-нүүдийн талаар дүгнэлт.

Гэртээ байнгийн интернет хэрэглэдэг болсноос хойш 5 шахам жилийн хугацаанд 4 ISP - гийн хоёр өөр төрлийн интернет хэрэглэж байсан юм байна. Түүнээс өмнө утасны шугам ашиглаж хааяаа хааяа холбогддог байсан.

1. Хамгийн анхных нь Micom компанийн DSL үйлчилгээ байлаа. Айл өрхөд тавьдаг DSL интернет тийм ч их дэлгэрээгүй байсан үе юм. Ах анх тавиулж байсан, түүнээс нь би салаалаад хэрэглэдэг байлаа. Хурд нь 64kbps, төлбөр нь сард тогтмол 60000 төгрөг байсан санагдана. Төлбөрийг ах төлчихдөг байсан болохоор би ч үнэ төлбөрийнх нь талаар мэдэхгүй, санаа амар "зөвхөн хэрэглэ" гэсэн уриатайгаар net surfing хийдэг байлаа. Тасалдана, хурд нь муу, төлбөрөө төлчихсөн байхад хүртэл үйлчилгээ салгах тохиолдол гардаг байсан. Дээр нь үнэтэй. Яахав тэр үед угаасаа монголын интернет муу байсантай ч холбоотой л байх. Ямар ч байсан гэрт байнгийн интернет хэрэглэдэг болсон нь том дэвшил. Тухайн үед мэдээлэл технологийн газрын дарга байсан Сайханбилэгт баярлаж явах ёстой юм шиг байгаам. Өрх бүрт интернет гээд л зурагтаар яриад байдаг байсан санагдаж байна. Энэ салбарт маш их ажил хийж, энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ их оруулсан хүн гэж боддог.

2. Magicnet ADSL. хамгийн анх хурд нь 256kbps, үнэ нь сард тогтмол 20$ байлаа. Сүүлд долларын ханш өссөнтэй холбоотойгоор төлбөрөө төгрөгөөр, сарын 25000 болгож өөрчилж байсан санагдана. Хурд нь 256->384->512 болж бага багаар нэмэгдэж байсан. Нэг жил орчим хэрэглэсэн. Тасралт маш ихтэй, хурд нь харин хаа очиж амласандаа хүрдэг байлаа. DSL нь өөрөө телефон утасны сүлжээгээр дамждаг болохоор тухайн газрыг телефон шугамаар хангадаг холбооны салбар ямар байх нь DSL интернетэд маш том нөлөөтэй. Холбооны салбар дээр тог тасрах, холбооны шугам гэмтэх гээд л ер нь интернетийн компаниас шалтгаалаагүй тасралтууд их тохиолддог байсан. Төлбөр онлайнаар төлөх боломж байхгүй, заавал аль нэг банкин дээр, эсвэл төв дээр нь очиж төлдөг байсан. Мөн төлбөр төлөх хугацаа болонгуут шууд л тэр өдөртөө холболт нь тасардаг байсан. Энэ тал дээр ёстой найзгүй дээ, хогын гарууд. Одоо яадаг болсон юм бүү мэд.

3. Sky C&C компанийн DSL үйлчилгээ. Анх тавиулж байхад хурд нь 512 kbps, төлбөр нь сарын 24000 төгрөг байлаа. SkyC&C - гийн DSL тухайн үедээ бусад өрсөлдөгчдөөсөө лав хамгийн сайн нь байсан юм. Төлбөр нь өөрчлөгдөхгүйгээр хурд нь 512->768 болж өөрчлөгдсөн. Гэрийн нөхцөлд бол хангалттай хурд. DSL-н модемоо үнэгүй тавиад өгчихнө. Үйлчилгээ нь маш сайн, гомдол түргэн барагдуулдаг, гомдол гаргахад барагдуулсны дараа заавал эргэж холбоо барьж гомдлыг хэрхэн барагдуулсан, юунаас болж гомдол үүссэн шалтгааныг хэлж тайлбарладаг байлаа. Төлбөрөө онлайнаар төлөх боломжтой нь хамгийн сайхан байсан. Мөн холболтын хугацаа дууссанаас хойш нэг долоо хоногын хугацаанд холболтоо салгадаггүй байсан. Модем нь хөөрхий сүүлдээ харин жаахан миарсан. Ер нь ч тааруухан модем байсан дөө, халалт нтэр нь үлэмж. За ингээд надад давуу тал болж байсан зүйлүүдийг дурьдаад, магтаад байвал их юм бичихээр байна гэхдээ залхуурчихлаа. SkyC&C - гийн интернетийг хэрэглэж байсандаа баяртай байдаг юм аа. Үнэлгээ өгвөл 10-аас 8 гэсэн үнэлгээ өгнөө.

4. MCSCOM шилэн кабел. За ямар ч байсан интернет хэрэглээнд маань том дэвшил гарч, утасны шугамнаас шилэн кабелд шилжлээ. Энэ бол хөгжил. Хурд нь 1mbps, төлбөр нь сарын 29950 төгрөг. 30000 л гэсэн үг л дээ. Бага хэмжээний маркетинг байгаа юм. Хорин есөн мянга есөн зуун тавь гэж сонсох нь гучин мянга гэж сонссоноос хүний чихэнд хамаагүй эерэг, хямдхан сонсогддог байх. Үнэн хэрэг дээрээ зөрөө нь тавин төгрөг байгаа юм. Хурдны хувьд бол яг ч 1mbps буюу 1024kbps - дээ хүрэхгүй, 1000 шахам kbps хавьцаа байдаг юм. Энэ нь ISP - нүүд QoS дээрээ 1000kbps гэж тавьчихаад, интернетээ 1mbps гэж зардагтай холбоотой байх. Дундаас нь 24kbps - ийг хэрэглэгчээс монжиж байгаа хэрэг л дээ. Давуу тал гэвэл монгол серверээс юм татахад хурд нь хязгааргүй, шөнийн цагаар(24-08) хаашаа ч хязгааргүй болдог. Файлыг шөнө татуулаад орхичихвол нисдэг юм билээ. Олон seed-тай Торрент файл ~2.2mbps орчмоор татаж байсан. холбооны шугамнаас ангид, шилэн кабел гэж бодохоор сайхан л даа. Төлбөрийг онлайнаар төлөх боломжтой байсан. Гэхдээ онлайнаар төлж үзээгүй. Тасралт багатай л юм билээ. Эхэндээ их л тасраад байх шиг санагдаад, дуудлагын утас руу нь ярьж гомдоллоод байсан чинь асуудал нь миний гэртээ хэрэглэдэг wireless router - т байж таараад, рүүтэрийнхээ фирмвэйр шинэчлэл хийснээс хойш тасралт байхгүй болсон. Үнэлгээ дүгнэлт өгөхөд арай эрт байнаа. Учир нь 3хан сар л хэрэглэж байна.

Үйлчилгээ авч байсан ISP-нүүдээ дүгнэхэд нэг ийм байна.

Линуксын хэрэглээ

Сая форум уншиж яваад гэнэт нэг ийм зүйл бичмээр санагдчихлаа. Энэ бол линуксын хэрэглээний асуудал. Хүмүүс нэг үеээ бодвол нээлттэй эхийн тухай, линукс системийн тухай бага ч гэсэн ойлголттой болсон байх. Гэхдээ массыг хамарсан нийтлэг ташаа ойлголт, эндүүрэл бас зөндөө бий.

Буруу ойлголтын талаар бичих гэсэнгүй, уг системийн хэрэглээний талаар бичье. Хүмүүс анхнаасаа яг яах гэж энэ системийг хэрэглэхээ сайн тооцохгүйгээр зүгээр л бусдын амнаас ам дамжин яригдаж байгаа виндовсын вирус ажилладаггүй, үнэтэй гэх мэтийн дежурын хэдэн давуу талыг сонсоод шууд л суулгачихдаг. Мэдээж сайн судлаагүй, мэдэхгүй юм чинь асуудал гарч л таараа шүү дээ. Виндовс дээр ашигладаг байсан програмууд нь ажиллахгүй, линуксын адил үүрэгтэй програм нь дасаагүй учраас хэцүү санагдах гэх мэтээр зовоох нь энүүхэнд. Дээр нь файл, хавтасны хандалтын эрх, сүлжээ, хардвэйруудын линукс дээрх драйвер гээд л анхлан суулгагчдад тохиолдох бэрхшээл цөөнгүй. Ашиглаж эхлэх явцад ийм асуудлууд тохиолдоод ирэнгүүт л шууд л үйлдлийн системээ сольж сурсан дассан виндовс-оо суулгаад авна. Харин дараа нь мань этгээдийн амнаас гарах үг болгон нь линукс системийг сөргөөр сурталчилж эхэлнэ гээч. Үүнийг нь линукс хэрэглэж үзээгүй боловч сонирхож буй нэгэн сонсвол тэгээд л хасах оноо тавих нь мэдээж.

Бас суулгачихаад л, тэр програм ажиллах уу? тийм тоглоом ажиллах уу? тэр програмыг ажиллуулмаар байна гээд л асууж өгнө дөө. Нэг танил маань бүр Pidgin-г санал болгосоор байхад "Yahoo Messenger - г л суулгамаар байна дасчихсан амар байдаг юм" гэж байгаад дахин виндовс руугаа шилжсэн дээ. Ер нь тэгээд анх суулгаж байгаа лууван идэж үзсэн хүн луувангаас арай өөр зүйл амтлах бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Гол нь тэгээд сэтгэлийн хөөрлөөрөө битгий хандаач ээ л гэж хэлмээр санагддаг.

That's all.

Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудал

Та иргэнийхээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хурууныхаа хээг баталгаажуулсан уу?

Би лав аль 9 сард бүртгүүлээд, хурууныхаа хээг баталгаажуулсан. Харин бүртгүүлсэн эсэхээ шалгах ийм сайтыг улсын бүртгэлийн газраас ажиллуулж байгаа юм байна. Гэхдээ энд нэг асуудал байгаа нь бүртгэл баталгаажсан эсэхээ мэдэх гэхээр баталгаажаагүй гээд болохгүй юм. Бүртгүүлэхэд өгсөн жижиг үнэт цаасан дээр бүртгэлээ хийлгэснээс хойш 1 сарын дараа баталгаажилт хийгдэнэ гэсэн байсан юм. Би уг нь 1 сар буюу 30 хоног ч биш 45 хоногын өмнө бүртгэлээ хийлгэсэн юмсан. Бүр 50 хоногын өмнө ч байж магадгүй. Тэгтэл одоо ингээд бүртгүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй хачин асуудал үүсэх нь тэр. Үүнтэй холбоотой лавлагааны 1890 гээд утас ажиллаж байгаа гэх боловч холбох шугам чөлөөгүй гээд залгагдахгүй юм. online1890 гээд Яахоо мессенжерийн хаягаар нь юм бичиж үзсэн боловч таг чиг. Ингээд яах учраа олохгүй болов. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хил гаалиар хүртэл гаргахгүй болно гэж байсныг уншиж байсан.

Манайхны хариуцлагагүй зангаар миний бүртгэлийг орхигдуулж, гээгдүүлсэн юм болов уу ? гэсэн айдас битүүхэн төрж байна. Ажлаасаа хагас өдрийн чөлөө аван барин байж, их л ажил болгон байж очиж хийлгэсэн ажил маань юмсан. Ядаад лавлах утас нь ажиллахгүй юм яаая дөө байз.

Зугаатай тоглоомын нууц

За өнөө өглөө ажилдаа иртэл мессенжер листний хүмүүсээс нэг ийм линк ирээд л, чухам л биширлээ гайхлаа гээд унав. Үзтэл үнэхээр сонирхолтой юм байнаа. Эхлээд хэд үзтэл яг таараад байна. Сонирхож харж байгаад нууцыг нь тайлав.

Хоёр оронтой тоог цифрээр нь задалж бичвэл: Эхний орон - x, дараагын оронг y гэе. Тэгвэл ийм аргаар дүрсэлж болно.

10*x+y Жишээ нь: 54=10*5+4

Үүнээс цифрын нийлбэрийг хасна гэвэл:

(10*x+y) - (x+y) болж байна.

Үүнийг хаалтнаас гаргаж задлавал:

10x+y-x-y болж байна. Энэ нь: 9x болно.

Ингээд чиний санасан тооны эхний оронг есөөр үржүүлсэн тоон дээр байгаа дүрсийг харуулаад байгааг хялбархаан мэдэж болно. Анзаарвал 9-д хуваагддаг тоонууд дээрх дүрс дахин оролдох болгонд солигдоод байгааг харж чадна. Ингээд л ид шидийн мэт харагдаад байгаа юм байна даа.

Аль нь илүү вэ?










Хүн бол байгаль дэлхийн дайсан

Би заримдаа боддог юм. Хүн бол байгаль дэлхийн хувьсан өөрчлөлтийн үр дүнд бий болсон амьд бодгаль биш юмаа гэж. Байгаль экологийг ажиглаад л байхад цаад нарийн учрыг нь ухаж ойлгоход хэцүү, дэндүү нарийн бүтэц зохион байгуулалттай систем болох нь харагддаг. Энд байгаль экологийг бүрдүүлж байгаа өчүүхэн жижиг бактери хүртэл хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн энгийн жишээ авахад махчин амьтад байна. Тэд өвсөн тэжээлтэн сүргийн хамгийн чадал муутай, өвчтэй, сул доройг барьж иднэ. Энэ нь тухайн сүрэг цаашдаа эрүүлжиж, эрүүл чийрэг, хүчирхэг үр төл гаргахад чухал нөлөөтэй. Нөгөө талаас махчин амьтан хоолтой болж байгаа хэрэг. За за жишээ бол жаахан сонин болчихлоо. Цаад санаа нь ердөө л амьд биемахбодиуд өөр өөрсдийн үүргээ биелүүлж, байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалж оршин тогтнодог гэж хэлэх гээд байгаа юм. Харин энэ бүтцэд үл хамаарах ганц амьтан байна. Тэр нь хүн юм.

Хүн мод тайрч байна, голын эх бохирдуулж алт ухаж байна, ой модоо шатааж байна, усанд хортой химийн бодис хаяж байна, ан амьтдыг алж устгаж байна, дэлхийн агаар мандалд химийн хорт бодис цацаж байна ... гээд л яриад байвал барагдахгүй их зүйлийг байгаль дэлхийн жам ёсоороо оршин тогтнохын эсрэг, хэвийн байдлыг алдагдуулахын төлөө хийдэг. Ерөөсөө хүний хийж байгаа бүх зүйл байгаль дэлхийн эсрэг чиглэж байдаг гээд хэлчихэд нээх буруудахгүй л байх.

Яагаад ингэдэг вэ ?

Яагаад гэвэл хүн ерөөсөө ч байгалийн бүтээл биш. Өөрсдийн оршин амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд орчин тойрноо устгаж байгаа хэрэг болов уу.
Нэг газар огт байдаггүй амьд биетийг тэр газар авчраад нутагшуулж орхисон чинь тэр газрынхаа уугуул амьтдын амьдралд хор хөнөөл учруулж, ингэснээрээ тухайн газрын экосистемийг өөрчилсөн тохиолдлуудын тухай сонсож, уншиж байлаа. Үүнтэй адилхан биш байна гэж үү.

Хүний хийж байгаа ямар нэг үйл ажиллагаа байгаль дэлхийд сайнаар нөлөөлдөг үү?
Хүн ба бусад амьд биетийн хооронд бие биенээсээ хамаарсан байгалийн зохицуулалттай холбоо хамааралтай ганц зүйл байгаа юу ?

Гэхдээ ингэж бодоод хүн төрөлхтөнг бас буруутгаж болохгүй л дээ. Тэд ч гэсэн амьдрахын төлөө тэмцэж байгаа хэрэг шүү дээ. Зүгээр л дэлхий хүний амьдрал дэлхийн экосистемтэй ямар ч авцалдаагүй учраас л экологийн тэнцвэр алдагдаад байгаа хэрэг.

Бид буруу гарагтаа амьдраад байгаа юм бишүү. Нэг мод тайрахад маргааш нь нөхөөд ургачихдаг, усанд нь газрын тос асгахад загас нь өөрийгээ цэвэрлэчихдэг, ус нь газрын тосоо ялгаад хаячихдаг эвкакалиптусэвансоханамаразаприфэнсо гараг руугаа явж амьдарцгаая. Дэлхийг тайван орхих хэрэгтэй.

How to Become a Elite Hacker

Look to the master,
follow the master,
walk with the master,
see through the master,
become the master.

Бичил бичлэгүүд

1. Баабар.мн - г орж унших дуртай. Гэхдээ Баабар, Цэнддоо, Гамп, Артгаа дөрвийн нийтлэлийг л уншдаг. Тэр нэг хэдэн Индра миндра, энэрэл мэнэрэл, боргилмаа моргилмаа, мөнгөндалай ч гэнүү хэн ч гэнүү хэдэн нийтлэлч гэгдсэн нөхдийн нийтлэлийг унших үнэндээ дургүй. Нэг л их шүүмжилцгээсэн улс, нэг л их болохгүй сүйрэх гээд байгаагаар бичдэг улс. Өөрсдөө ер нь юу хийсэн юм бол оо. Амнаас нь унах үг л МАХН-г доош нь хийсэн. Захиалгаар юм бичдэг юм уу хаашаа юм. Өөрсдөө ер нь юу хийсэн улс юм бол доо. Баабарын Нүүдэл суудал шиг роман бичсэн үү? Уншигчдийн сэтгэл зүрхэнд хүрэхээр бүтээл туурвисан уу?

Нийгэм тогтворгүй, үнэн худал, сайн муу нь мэдэгдэхгүй үед шүүмжлэгчид, нийгэм болохгүй байна, ийм ч байх ёстой тийм ч байх ёстой, ингэх ч ёстой байсан юм гэж цээжээ дэлдсэн худлаа нөхдүүд мөн ч их гарч ирэх юм даа. Бурхангүй газрын бумба галзуурна гэж энэ л байх даа. Дээр нэр дурьдсан нийтлэлч нэртэй худлаа гаруудыг хэллээ.

-------------------------------------------------------------------

2. Хагас сайнд сагс тоглосны дараа хүйтэн юм ууснаас болж хоолой өвдөн, бүтэн сайн, нэгдэхийг дамнан 20 шахам цаг халуурлаа. Сульдаад терафлю ч задалж чадахгүй байсан шүү. Долдугаар ангид байхад нэг удаа хатиг гарч халуурч байснаас хойш халуураагүй юм байна лээ бодоод байхад. 9 жилийн өмнө. Бас л хэцүү байсан шүү. Амьдралд минь тохиолдож байсан хамгийн хүнд өдөр шиг л санагдаж байлаа.

-------------------------------------------------------------------

3. Өргөөд каратеч хүү киног үзлээ. Ойрд гоё кино үзээгүй байсныг хэлэх үү. Үнэхээр нэг оройг сайхан өнгөрөөлөө. Жүжигчин хүүгийн авъяасыг бишрэв. Үнэхээр мундаг жүжигчний хүү гэсэндээ мундаг жүжиглэж байдаг шүү. Хүү ноён хан-ын хамтаар бэлтгэл хийхээр өндөр уулын оройд байрлах кунфу-гийн сүмд очиж байгаа гардаг. Тэр шовх өндөр уул руу шатаар нь өгсөж сүмд очих хүсэл маш ихээр төрсөн. Тэр газар нь жуулчид очиж үзэж болдог бол хэзээ нэгэн цагт очиж үзнэ дээ. Жуулчдад үзүүлдэггүй ч гэсэн ямар нэг аргаар үзнэ. Хаалттай юм бүхэн хамгийн их сонирхолтой байдаг хойно доо.

-------------------------------------------------------------------

4. Ажил дээр дундаа хэрэглэдэг принтер миний ширээтэй ойролцоо байдаг юм. Саяхан ширээрээ сольж миний эсрэг талд ирж суусан нөхөр харин юм хэвлэх тоолондоо өнөөхөө босож авахаа залхууран намайг аваад аль гээд унадаг боллоо. Яагаад хэдхэн алхам газар босож очоод өөрөө авчиж болдоггүй юм бол доо.

-------------------------------------------------------------------

5. Lebron Wade Bosh гурвын нэгдлийн талаар хүн бүр л өөр өөрсдийн төсөөллөө ургуулж байх шиг байна. Нэг л эвлээд, ойлголцоод гар нийлчихвэл дийлдэшгүй гурвал гэдэг нь тодорхой шүү дээ. Сэлгээ, багийн уур амьсгал, дасгалжуулагчийн арга барил гээд яах бол ? гэсэн таамаглал байгаа л даа. Шинэ улирлыг хүлээх л үлдлээ. Ядаж байхад 6 жил хамт тоглоно гэж байгаа. Уг нь америкийн мэргэжлийн спортын лигт мөнгө хөөж, ганцаараа од болохыг хичээн тоглодогоос биш ингэж амжилтийн төлөө мөнгө хамаагүй гэдгийг өмнө нь харж байгаагүй дэг. Ядаж байхад хоёр супер, нэг бүр супер нь шүү.

--------------------------------------------------------------------

Spam in SMS

Ойрдоо мобикомын 522-оор эхэлсэн дугаараас янз бүрийн зарлал, сурталчилгааны мессеж ирэх нь хэрээс хэтэрлээ. Мессеж ирэхгүй байж байгаад нэг ирэхээр баярлаад үзтэл сурталчилгааны мессеж байх нь олонтаа боллоо.

Call Center лүү нь утасдаж байгаад хэрхэн зогсоох талаар зааварчилгаа авав. Сурталчилгааг зогсоох бол 522 дугаар луу Off гэсэн мессежийг илгээх юм байна.

Overclocking AMD Phenom II

Асуулт хардвэйр форумаас зохион байгуулсан LAN Party 2010 дээр AMD Phenom II x4 925 deneb, Asus M4A77TD Pro сетап-р хийсэн оверклок. Анхных гэхэд бас ч гэж үр дүнтэй.

Гэхдээ stock cooler, тааруу РАМ-тай болохоор сайн явуулж чадаагүй. Мөн CPU маань AMD Black edition биш учраас үржүүлэгчийн тоог нэмж чадаагүй.


Нийт 5 удаагийн оролдлогоор СПҮ-г 2800MHz -ээс 3724MHz хүргэсэн. ЭНэ нь 33% ийн overclock болно. Prime95 гэх мэтийн тест ажиллуулаагүй болно.

to be continued ...

NBA - гийн албан ёсны твиттерүүд

Enjoy

Atlanta Hawks – @atlanta_hawks
Al Horford - @al_horford
Joe Johnson - @littlerock02
Zaza Pachulia - @zaza27

Boston Celtics - @celtics
Kevin Garnett – @TheReal_KG
Marquis Daniels- @lambo6
Paul Pierce – @PaulPierce34
Ray Allen - @greenRAYn20
Shelden Williams- @sheldenwilliams

Charlotte Bobcats - @bobcats
Acie Law IV - @Acie_Law4
Gerald Henderson, Jr. - @GhJr09
Tyson Chandler -@tysonchandler
Nazr Mohammed -@NazrMohammed

Chicago Bulls - @chicagobulls
Luol Deng - @ldengf
Tyrus Thomas –
@t_time24

Cleveland Cavaliers - @cavs
Anthony Parker - @AMP1808
Leon Powe
- @LeonPowe
Mo Williams – @mogotti2
Shaquille O’Neal - @THE_REAL_SHAQ

Dallas Mavericks – @dallasmavs
Drew Gooden - @DrewGooden
Jason Terry – @jasonterry31
Josh Howard – @joshhoward5
@Mark_Cuban / @mcuban
Shawn Marion – @matrix31

Denver Nuggets - @denvernuggets
Carmelo Anthony – @MELO_15
Chauncey Billups – @cbillups1
J.R. Smith – @jr_smith1
Johan Petro – @Frenchi27
Ty Lawson - @TyLawson3

Detroit Pistons - @detroitpistons
Austin Daye - @Adaye5
- @CV31
DaJuan Summers – @dsummers35

Golden State Warriors
Anthony Morrow - @BlackBoiPachino
C.J. Watson - @quietstorm_32
Kelenna Azubuike - @KAzubuike7
Speedy Claxton - @speeddeamon
Stephen Curry -
@StephenCurry30

Houston Rockets - @officialrockets
Aaron Brooks - @thirty2zero
Carl Landry - @carllandry14
Daryl Morey - @dmorey
Kyle Lowry - @Klow7
Trevor Ariza - @TA_Iam1
Yao Ming - @YaoMing

Indiana Pacers - @indianapacers
A.J. Price - @realAJPrice
Danny Granger – @dgranger33
Dahntay Jones- @dahntay
Luther Head - @LutherHead13
T.J. Ford - @tj_ford
Troy Murphy - @Troy_murphy
Tyler Hansbrough - @THANS50

Los Angeles Clippers - @LAClippers
Baron Davis – @Baron_Davis
Blake Griffin – @BlakeGriffin
Craig Smith - @Csmeezy5
DeAndre Jordan - @deandrejordan
Rasual Butler - @RasualButler45
Spirit Dance Team - @SpiritDanceTeam

Los Angeles Lakers - @lakers
Derek Fisher – @derekfisher
Jeanie Buss - @jeaniebuss
Kobe Bryant - @KobeBBryant
@Thugraider37
Sasha Vujacic – @SashaVujacic
Lamar Odom – @RealLamarOdom

Memphis Grizzlies - @memgrizz
Hamed Haddadi - @HamedHaddadi15
Hasheem Thabeet – @HasheemTheDream
Marcus Williams- @mw1ll
Mike Conley - @mconley11
OJ Mayo - @ojmayo32
Rudy Gay – @rudygay22

Miami Heat - @mheat
Daequan Cook - @3ptChamp
Dorell Wright - @DWRIGHTWAY
Dwayne Wade – @DWADEOFFICIAL
Jermaine O’Neal - @jermaineoneal
Mario Chalmers - @mister6clutch
Michael Beasley - @superCoolBeas
Quentin Richardson -@qrich

Milwaukee Bucks - @bucks
Andrew Bogut – @AndrewMBogut
Brandon Jennings - @YungBuck3
Charlie Bell – @flintstone14
Jodie Meeks - @JMEEKS23
Joe Alexander – @SeeJoeDunk
Luc Richard Mbah A Moute - @mbahamoute

Minnesota Timberwolves - @mntimberwolves
Brian Cardinal – @Cardinal_Brian
Jonny Flynn - @j_flynn
Kevin Love - @kevin_love
Mark Madsen – @madsen_mark
Mike Miller – @m33m
Randy Foye – @randyfoye
Ricky Rubio - @rickyrubio9
Ryan Gomes - @GotGomes

New Jersey Nets - @netsbasketball
Chris Dougey-Roberts - @cdouglasroberts
Devin Harris - @devin34harris
Kris Humphries - @krishumphries
Terrence Williams - @TheRealTWill

New Orleans Hornets - @hornetsdotcom
Bobby Brown - @bbrownsix
Chris Paul - @Oneandonlycp3
Julian Wright - @jujubee32
Morris Peterson - @mopete24

New York Knicks – @thenyknicks
Al Harrington - @a7harrington
Eddy Curry – @eddycurry
Danilo Gallinari - @gallinari8888
@nate_robinson
Wilson Chandler – @Will_Chandler

Oklahoma City Thunder - @okcthunder
James Harden – @jHARD13
Jeff Green - @jeff_green22
Kevin Durant – @KevinDurant35
Kyle Weaver - @kyleweaver5
Nick Collinson – @nickcollison4
Russell Westbrook – @russwest44
Ryan Bowen - @rybo40
Thabo Sefolosha - @ThaboSefolosha

Orlando Magic - @orlando_magic
Adonal Foyle - @afoyle3131
@DwightHoward
Rashard Lewis - @Rashard_Lewis

Philadelphia 76ers - @sixers
Allen Iverson – @alleniverson
Andre Iguodala – @AI9
Lou Williams - @teamlou23
Royal Ivey - @ROYALTIVEY
Thaddeus Young - @yungsmoove21
Willie Green - @Willie_Green

Phoenix Suns - @phoenixsuns
Amar’e Stoudemire – @Amareisreal
Jared Dudley - @JaredDudley619
Jason Richardson – @jrich23
Robin Lopez - @eegabeeva88
Steve Nash – @the_real_nash
Taylor Griffin - @tgriff32
Alvin Gentry – @AlvinGentry

Portland Trailblazers -@pdxtrailblazers
Jerryd Bayless – @JBay4
Rudy Fernandez - @rudy5fernandez
Patty Mills - @Patty_Mills
Travis Outlaw - @Travis25Outlaw

Sacramento Kings - @sacramentokings
Donte Greene – @DonteGreene
Francisco Garcia - @cisco32
Jason Thompson – @jtthekid
Jon Brockman - @MrJonBrockman
Rashad McCants – @DrManhattan1
Sean May - @BigMay42
Tyreke Evans - @thetyrekeevans

San Antonio Spurs - @spurs
DeJuan Blair - @DeJuan45
George Hill - @George_Hill3
Michael Finley – @Da_Finster
Manu Ginobili - @manuginobili
Roger Mason, Jr. - @MoneyMase
Tony Parker - @tp9network

Toronto Raptors – @Raptors_Web_Guy
Chris Bosh – @chrisbosh
DeMar DeRozan – @DeMar_DeRozan
Jarrett Jack - @Jarrettjack03
Patrick O’Bryant - @13POB13
Reggie Evans – @ReggieEvans30
Sonny Weems -@Sonny13

Utah Jazz - @utah_jazz
C.J. Miles - @CJMiles34
Deron Williams - @D_Will_8_4real
Eric Maynor - @EMaynor3
Kyle Korver – @KyleKorver

Washington Wizards - @washwizards
Fabricio Oberto - @obricio7
JaVale McGee -@bigdaddywookie
Mike James - @mikejames7
Mike Miller - @m33m
Randy Foye - @randyfoye

Free Agents / International Players / Retired Players and Other
Ahmad Rashad - @nbatvahmad
Andre Aldridge - @nbatvandre
Brian Grant - @bwgrant
Bruce Bowen - @Bowen12
Bostjan Nachbar - @bokinachbar
Chris Taft - @ChrisTaft21
Chris Webber - @nbatvchris
Craig Sager - @nbaontntsager
Dikembe Mutombo - @TheReal_Mutombo
Eric Snow - @nbatveric
Ernie Johnson - @turnersportsej
Detlef Schrempf –
@Dschrempf
Donyell Marshall - @Uconn42
Gary Payton - @nbatvgary
Jay Williams - @DukeLegend
Jeanie Buss – @JeanieBuss
Josh Childress – @JChillin
John Amaechi - @Meech13
John Salley – @thejohnsalley
Jalen Rose – @jalenrose
Kareem Abdul-Jabbar – @kaj33
Kenny “The Jet” Smith - @thejetontnt
Kevin Johnson – @KJ_MayorJohnson
Kyle Montgomery (NBATV) - @nbatvkyle
Mark Madsen - @madsen_mark
Melanie Collins - @nbatvmelanie
Michael Doyle - @nbatvmike
Muggsy Bogues - @muggsybogues
Rod Benson – @boomtho
Rick Fox - @rickafox
Rick Kamla - @nbatvrick
Sean Singletary - @SeanSingletary
Stephon Marbury - @StarburyMarbury
Stephen A. Smith - @stephenasmith
Steve Smith – @NBATVSteve

Уйдах завгүй залуу нас

...

2010-06-10 Пүрэв гариг


Өглөө 9 - Орой 18 хүртэл ажил.
Орой гэртээ усанд орж, гэрээ цэвэрлэж, хоол хийж идэж, хувцасаа угааж өнжив.

2010-06-11 Баасан гариг

Өглөө 9 - Орой 18 цаг хүртэл ажил.
20:00 цаг хүртэл ажил дээрээ сууж байгаад гарсан.
20:30 найз дээрээ очиж Windows7 Install хуулж авсан.
21:00 гэртээ харьж хувцасаа сольсон.
21:20 - 22:20 машинаа угаалгасан.
22:20 - 00:30 Авто форумынхантай бэсрэг уулзалт хийв.

00:30 гэртээ харьж маргааш болох Асуултын Хардвейр форумын ЛАН Паарийд зориулж PC - гээ бэлдэж, Хард дискэн дээрээ зай суллаж авав.
04:30 Унтав

2010-06-12 Бямба гариг

08:20 сэрэв.
09:00 IT Park дээр LAN PARTY - даа оролцохоор гозойж байв.
09:00-21:30 LAN Party
22:00 гэртээ ирэв.
22:40 жигнэсэн бууз бэлэн болж, өдөржин хоолгүй туусан ходоодоо баярлуулав.
23:20 Унтав.

2010-06-13 Ням гариг

11:30 сэрэв. Сэрээд усанд орж, өглөөний цай ууж, хувцасаа угаав.
13:00-13:40 Машинаа өөрөө угаав.
14:00 Да хүрээ орохоор гарлаа.
14:30 - 16:30 Да хүрээ болон авто сэлбэгийн дэлгүүрүүдээр явав.
16:40 Сентоса фүүд коортод хоол идэв.
18:00-20:00 Машиныхаа амортизаторыг эхлээд өөрөө, дараа нь засварынхантай нийлж солих гэж оролдсон боловч чадсангүй. Таарахгүй эд авсан байлаа.
21:00 Irish pub - д найзуудтайгаа сууж байсан хайрттайгаа очиж уулзлаа.
22:00 Авто форумынхан маань Баянмонгол хороололд ямар нэг нууцлаг event зохиох гэж байна гэж дуудлаа. Тийшээ явж хайрт маань найзуудтайгаа үлдлээ.
22:00-01:30 Хүчирхэг машин харж нүдээ хужирлав.

02:00 хайртыгаа гэрт нь хүргэж өгөөд, гэртээ харьж унтахаар хэвтлээ.
02:00-03:50 унтахаар нүдээ анин хэвтсэн боловч нойр хүрсэнгүй.
03:50 - 05:55 Лаптопоо асааж "Тунгалаг тамир" романаа үргэлжлүүлэн сонслоо.
05:55 - 08:00 унтав.

2010-06-14 Даваа гариг

08:00 сэрээд. нүүр гараа угааж, хувцаслаад ажил дээрээ ирэхэд 08:47 болсон байна.
08:47 - 19:00 Ажил
19:00 Хайрт дээрээ очив. Гоё амттай хуушуур идэж, ундаа уув. Наадам болоод байгаам болуу ???
19:40 Зайсанд байдаг бурханы цэцэрлэгт хүрээлэн оров.
20:50 найз охиноо гэрт нь хүргэж өгөөд, таардаггүй амортизаторыг солиулахаар хорооллын эцэс рүү хөдөллөө.
22:00 Амортизатороо солиулж дуусаад, Авто форумын Тэнгэр хувьсалт гишүүнийг гэрт нь хүргэж өгөөд, гэртээ ирлээ.
23:00 гэртээ ирж унтав.

2010-06-15 мягмар гариг

07:45 сэрэв.
07:45 нүүр гараа угаагаад, хувцаслаад ажил дээрээ ирэхэд 08:30
08:30 - 18:00 ажил

Ажлаа тараад ...

Амьдрал үргэлжилсээр л.

Арын сайхан хангай

... Хангай газрын алтан шар намар сайхан бол тамирын хөндийн намар бүр ч үзэсгэлэнтэй байдаг билээ. Өндөр ургасан өвс халиуран хонгор салхинд алтан өнгөөр найган гялалзаж, улиас бургасны шарласан навчис сэржигнэн унаж, буцах шувуу тамирын голын усанд өнжин үдэлж, тарган мал голоос гарч хөдөөлөн бэлчиж байх үе тамирын хөндий юутай сайхан. Айлууд зуны дэлгэр цагт хураасан тос, өрөмнөөсөө хайлуулан гадуур нь гарахад шар тосны хачин хурц эхүүн үнэр нэрмэл архины исгэлэн үнэртэй холилдон хамар цоргин анхилж байдаг ...

Энэ бол миний дуртай "Тунгалаг тамир" романы хамгийн дуртай хэсгүүдийн нэг. Уншингуут л Арын сайхан хангайн минь, тэр дотроо тамирын хөндийн налгар сайхан намар нүдний өмнө харагдаж төрсөн нутгыг минь санагдуулна. Ойрдоо дэлхий дэлэгнэж, тэнгэр хураа хайрлан монгол оронд минь зуны дэлгэр цаг айсуй. Хураа хайрласан тэнгэрт хариу барьж байна уу гэлтэй дэлхий ногоон хучлагаа нөмрөн, гол ус савандаа багтаж ядан цэлэлзэхэд сэтгэл сэргээд юутай өөдрөг ...

Ай хоёр жил очоогүй нутаг арын сайхан хангай минь.

таамаглал маань зөрөхнээ

Плейофф-н хоёрдугаар тойрог эхлэхэд таамаглал дэвшүүлж байна гээд баахан худлаа бүлтэрчихсэн байдаг. Хоёрдугаар тойрог ч яахав санаснаар болсон, гэтэл конф-н финалд төсөөлөөгүй үр дүн гарч өнөөх гайхал Бостоны хашир дагзнууд Орландо-г талбай дээр нь 2 дараалаад хусаад хаячих нь тэр. Хаширууд ч Плэйофф ямар байдгийг нусан бурантгуудад ном ёсоор нь үзүүлж байна даа. Талбай дээрх хоёр дараалсан тоглолтоо алдчихсан болохоор Орландо одоо хожно гэж найдалтгүй биздээ. Нялхаараа байгаа юм байна хөөрхийс.

За ямар ч байсан өрнөдөөс Лейкэрс төвөггүй гарна гэж тооцоод ангийнхаа гартай Бостон - Лейкэрс гээд 5 цаасанд мөрийцчихлөө. Мань хүн Бостонг дэмжиж байгаа юм байх аа. Би ч Коби-гоо дэмжинэ. Бас ангийн өөр нэг Бостоны фен гар байдаг юм. Түүнтэй холбоо бариад Бостон - Лейкэрс ээр мөрийцөхөө мэдьяаа.

Жаваг яагаад жава гэдэг болсон бэ ?

90 ээд оны эхээр жавагийн өвөг дээдэс Оак-г Жэймс Гослинг тэргүүтэй програмистууд хөгжүүлж байхад ийм явдал болжээ. Жэймс Гослингийн ажлийн өрөөний цонхон дор аварга том царс мод байдаг байжээ. Анх Оак гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой гэсэн шүү.

Нэгэн удаа хөгжүүлэгч багийн нэг гишүүн өрөөнд орж ирэхэд Оак-н бичиг баримт кофе болчихсон байв. Энэ яачихав аа гэж асуухад өөр нэг гишүүн нь энэ жава л харин ийм болгочихлоо гэж хариулжээ. Мань хүний баримт дээр асгасан кофе нь тухайн үед индонезийн Жава арал дээр ургасан кофений ургамалаар хийсэн жава нэртэй кофе байсан гэнээ. Жава гэсэн нэр ийм түүхтэй гэнэ шүү. Жавагийн лого нь уур гарч байгаа аягатай кофе байдгийг мэднэ дээ бид.

Мод тарьлаа

Яг одоо 10 цагаас явж ажлийнхантайгаа мод тарих гэж байна. Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр л дөө. Улаанбаатар хотийн агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчинд үнэнхүү сэтгэл эмзэглэж явдгийн хувьд сэтгэлээсээ мод тарьнаа. Модны ямар бизнес явагддаг, эрхтэн дархатнууд ямар шахаа, наймаа хийх нь надад хамаа байхгүй. Мөн төрийн эрхэмүүд зурагтаар хэрхэн мод суулгаж байгаагаар гарж жүжиг тавих, хэрхэн мод тарьж байгаа дүр үзүүлэх нь надад огт хамаа байхгүй.

Өнгөрсөн жилийн хавар манай төгсөлтийнхэн (2005-2009) сургуулийнхаа (КтМС) урд талбайд мод тариад, услалтийн систем тавьж өгсөн боловч зун нь услаагүйгээс болж нэлээдгүй хэсэг нь хатсан байсан. Энэ нь хямралын үед дотоод зардлаа багасгах, тэр дотроо зун усны хэрэглээгээ багасгах захирлын тушаалтай шууд хамаатай болов уу гэж бодож байна. Хямдыг нь харж модны ченжээс тааруу мод авсан зохион байгуулагч миний биетэй ч бас холбоотой. Байгаа бололцоондоо л тааруулсан нь тэр байсан юм.

За ямар ч байсан өнөөдөр явж чин сэтгэлээсээ ургаасай гэсэн хүсэлтэйгээр мод суулгана. Нийслэл хотийн маань ногоон байгууламж улам их болох болтугай.

No Country for Old Man

НБА залуужчихжээ. Өнөөх л бага байхаас мэддэг хэдэн одын маань эрин үе залуу халаадаа зайгаа бага багаар тавьж эхэллээ. НБА соинрхож эхэлж байх үед гарч ирж байсан залуучууд, тэр үед супер од байсан тоглогчид маань одоо хэдийнээ хашир туршлагатай архагуудын эгнээнд шилжсэн.

Би Тим Данканыг Жорданаас хойш тоглож байгаа хамгийн сайн тоглогч гэж боддог (Брайнтыг тооцохгүйгээр). Багийнхандаа үзүүлэх нөмөр нөөлөг, тоглолтын статистик, зан характер гээд олон хүчин зүйлийг тооцож бодож үзвэл магадгүй НБА-гийн хамгийн шилдэг хүчний довтлогч яах аргагүй мөн билээ. НБА-д тоглож эхэлсэн 98 оны улирлын тоглолтоос эхлэн улирал болгонд 20+ оноо, 10+ самбар гэсэн үзүүлэлтийг дундчилж /цөөн хэдэн улиралд дундаж оноо нь 20 хүрээгүй боловч 20 руу дөхсөн/, баг нь 50+ хожлийг авсаар иржээ.










































































































ОнТоглосон тооТоглосон минутReboundPPG
1997-988239:0611,921,1
1998-995039:1711,421,7
1999-007438:5312,423,2
2000-018238:4212,222,2
2001-028240:3612,725,5
2002-038139:1712,923,3
2003-046939:3612,522,3
2004-056633:2311,120,3
2005-068034:4711,018,6
2006-078034:0610,620,0
2007-087834:0011,319,3
2008-097533:3610,719,3
2009-107831:1810,117,9
Career97736:2311,621,1


Чухам ийм л тоглогч хүчин зүтгэдэг учраас Спурс лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг байсаар ирсэн юм. Тэд лигт дөрвөнтөө аваргалж, Сан-Антонио-гийн хүчирхэг династиг бий болгожээ. 99, 2001, 2005, 2007. Адмирал, Брюс Боуэн, Брэнт Баарий, Ману Жинобили, Тони Паркер нарын тоглогчид шилдэг тоглогчид Данканы хамтаар энэхүү династиг бий болгож, хамт аваргын бөгж зүүж байлаа. Өрнөдийн багууд нэгэн үе багаа Сан-Антониог хожих зорилгоор босгож явсан үе бий.

Харин сүүлийн хоёр жил улирлын тоглолтонд ч тэр, плэйофф-н тоглолтонд ч тэр нэг л гавьсангүй. Өнгөрсөн жил яахав Жинобили гэмтэлтэй байсан бол энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон хирнээ дандаа хождог Санс-д хожигдлоо. Хамгаалалт, довтолгоо гээд л миний мэддэг Сан-Антонио үнэндээ биш байлаа. Гуравдахь тоглолтын дөрөвдүгээр үед залуу тоглогч Горан Драгич-ыг үнэндээ гүйцсэнгүй.

Ирэх жилээс шинэчлэл хийхгүй бол болохгүй нь дээ. Попович ухаантай дасгалжуулагч учир юу хийхээ мэдэж байгаа гэдэгт итгэнэм.

Плэй-Офф ба миний таамаглал

Плэйоффын хоёрдугаар тойрог хэдийнээ дундаа орж, Атланта Сан-Антонио хоёр маань дэмжээд дэмжээд явсангүй дээ. Хэдийнээ өөр өөрсдийн өрсөлдөгчдөдөө 3 хусуулчих нь тэр. Яг энэ мөчид Спурс маань эртнээс өст Финикс Санс-т 4 дэхээ хожигдож байна. Нэр төрийн ганц хожлоо ч авч чадсангүй дээ. Миний мэддэг спурс биш болжээ. Эрийг нас уулыг цас гэдэг л энэ бололтой. Уг нь Финикстэй плэйоффд таараад нэг ч хожигдож байгаагүй юмсан. Сан-Антониогийн Династи ийнхүү нуран унаж байгаа бололтой юм аа.
За за гомдолтой бичсэн хэдэн үгээ дуусгаад таамаглалдаа оръёо.

Уг нь нэгдүгээр тойрогт таамаглалаа дэвшүүлэх байсан боловч зав зай муутай, юм бичих сонирхолгүй байсаар өдийг хүргэлээ. Хоёрдугаар тойрог ч бараг ойлгомжтой болж байх шиг байна. 4 тоглолтын 3 нь 3-0 гэсэн үзүүлэлттэй байгаа. 3 хожигдчихоод 4 дараалж хожсон тохиолдол түүхэнд байдаггүй. Тиймээс Атланта, Сан-Антонио, Юта Жаз гурав аль хэдийнээ уучлаарай болжээ. Энэ тойрогт Кавалийрс Бостон хоёр л 2-2 болчихсон ширүүн өрсөлдөж байна.

2nd Round

West
Los angeles Lakers - Utah Jazz 4-1
Phoenix Suns - San Antonio Spurs 4-0

East
Orlando Magic - Atlanta Hawks 4-0
Cleveland Cavaliers - Boston Celtics ???????????

Conference Final

West
Los Angeles Lakers - Phoenix Suns

East
Orlando Magic - Boston Celtics

NBA Final
Los Angeles Lakers - Orlando Magic

Ингээд Los Angeles Lakers дахин аваргалж 16 дахь цомоо гардан авч, коби маань 5 дахь бөгжөө зүүнэ гэж таамаглалаа. Хожил хожигдлын харьцаа хэд байхыг тааж хэлж чадашгүй нь дээ. За дараа үргэлжлүүлэх юм хуна ... Үг олдож үхэр холдлоо.

6th Man of the Year

Таамаглаж байснаар минь болж Жамаал Кроүфорд НБА-гийн энэ улирлын шилдэг 6 дахь тоглогч боллоо. Атлантагийн фенүүд бүгд л надтай адил баяртай байгаа болов уу.

Энэ улиралд 31.1 минут тоглохдоо 18 оноог дунджаар авч байсан тэрээр багийнхаа улирлын 82 тоглолтоос 53 хожил авахад маш том дэмжлэг болсон нь маргаангүй. 30 настай тоглогч маань энэ шагналын төлөө Далласын Jason Terry (өнгөрсөн жилийн энэ шагналын эзэн) болон Кавалийрсын Andersen Varejao нартай өрсөлдөж, боломжит 610 онооноос 580 оноо авсан байна.

RAID

RAID - ийг тайлбарласан энгийн бөгөөд хөгжилтэй жишээ.
(RAID - Redundant Array of Inexpensive Disk)


Дэггүй веб мастер

Сая санамсаргүй Яахоо спорт руу ороод НБА-гийн өнөөдрийн тоглолтын үр дүнгүүдийг харж явтал нэг хөгжилтэй зүйл тааралдлаа. Яаахоо-гийн веб мастер нь жаахан дэггүйтмээр санагдсан бололтой. Зурган дээр дараад томоор үзээрэй.


Бүтэн жил хүлээдэг бүх оддын тоглолт

Дараа жилийн наадам хол байна даа хол байна гэдэг шиг өнгөрсөн жилийн бүх оддын тоглолт дууссанаас эхлээд л дараагынх нь хурдан болоосой гэж бодож эхэлсэн сэн. Өнгөрсөн жилийнх дээр Кооби маань урамтай сайхан тоглож экс хамтрагч Шактай MVP -г хуваан авч билээ. Шак MVP - гийн цомыг гардуулангуут нь өөр лүүгээ татаад байдаг нь хамгийн инээдтэй хэсэг нь байлаа. Элэг хөшихөө шахсан.

Харин дуртай тоглогч Жош Смитээ бүх оддод оруулчих санаатай гурван жил санал өглөө. Байдаггүй ээ. Уг нь Хорфорд биш Жош энэ жил орсон бол гоё байхгүй юу. Солгой гарын аймшгийн хүчтэй даанкыг харах л байсан байна шүү дээ. Гэхдээ л энэ жил дахин тэр даанкыг харах хүсэл минь биелэхгүй нь.

Энэ жилийн бүх оддын тоглолтонд оролцох одууд:









































































































Дорнод бүсийн бүх одод
Байр. Тоглогч Баг Оролцсон тоо Авсан санал
Гарааны тоглогч
G Allen Iverson Philadelphia 76ers 11th 1,269,568
G Dwyane Wade Miami Heat 6th 2,327,550
F LeBron James Cleveland Cavaliers 6th 2,593,693
F Kevin Garnett Boston Celtics 13th 1,978,116
C Dwight Howard Orlando Magic 4th 2,360,096
Сэлгээний тоглогч
G Joe Johnson Atlanta Hawks 4th --
G Rajon Rondo Boston Celtics 1st --
G Derrick Rose Chicago Bulls 1st --
F Paul Pierce Boston Celtics 8th --
F Gerald Wallace Charlotte Bobcats 1st --
F Chris Bosh Toronto Raptors 5th --
C/F Al Horford Atlanta Hawks 1st --
Ахлах дасгалжуулагч: Stan Van Gundy (Orlando Magic)















































































































Өрнөд бүсийн бүх одод
Байр. Тоглогч Баг Оролцсон тоо Авсан санал
Гарааны тоглогч
G Steve Nash
Phoenix Suns
11th 1,222,235
G Kobe Bryant
Los Angeles Lakers
612th 2,456,224
F Carmelo Anthony
Denver Nuggets
3rd 2,137,560
F Tim Duncan
San Anthonio Spurs
12th 1,156,696
C Amare Stoudemire
Phoenix Suns
5th 1,824,093
Сэлгээний тоглогч
G Chauncey Billups
Denver Nuggets
5th --
G Chris Paul
New Orleans Hornets
3rd --
G Brandon Roy
Portland Trail Blazers
3rd --
G Deron Williams
Utah Jazz
1st --
F Kevin Durant
Oklahoma City Thunder
1st --
F Dirk Nowitzki
Dallas Mavericks
9th --
F Zach Randolph Memphis Grizzlies 1st --
C/F Pau Gasol Los Angeles Lakers 3rd --
Ахлах дасгалжуулагч: George Carl (Denver Nuggets)

Харин хамгийн сонирхолтой тэмцээн болох Slam Dunk - г өнгөрсөн жилээс хойш хүлээсэн. Яагаад гэвэл Жэймс би дараа жил оролцоно гэж ам алдсан удаатай. Гэвч тэрээр энэ жил оролцохгүй нь. Яасан юм бүү мэд уг нь орсон бол маш сонирхолтой болох байсан гэдэг нь мэдээж юм.

Ингээд энэ удаагийн Slam Dunk тэмцээнд: Shannon Brown (Los Angeles Lakers), Nate Robinson (New York Knicks) аваргаа хамгаалахаар, Gerald Wallace (Charlotte Bobcats) оролцохоор нэр нь тодорсон байна. Уг нь миний санаагаар болдог бол үүн дээр нэмээд Жош Смитыг оруулчихвал жинхэнэ Найййяяяяяяяясссссссс. Даанч тийм юм гэж байхгүй бололтой. Энэ гурав дээр нэмээд DeMar DeRozan (Toronto Raptors), Eric Gordon (Los Angeles Clippers) хоёрын аль нэг нь орно. Ер нь л сонирхолтой болно доо. Гоё гоё юм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно шүү. Хэн нь ямар БҮҮМ хийж юу үзүүлэхийг мэдэхгүй болохоор аль нэг нь түрүүлнэ гэж тааж чадашгүй нь.

Гурвын шидэлтийн тэмцээнд Чёонси Биллапс, Декуан Күүк, Стефон Куури, Чаннинг Фрай, Данилио Галлинари, Пол Пирс нар оролцохоор нэр нь тодорчээ.

Ур чадварын тэмцээнд Брендон Женингс, Стив Нэш, Деррик Роүс, Дерон Виллиамс нар оролцох болжээ. Роүс Дерон хоёр лав л нэг нэг удаа энэ тэмцээний аварга болж байсан, тиймээс хоорондоо ширүүн үзэлцэх байх, нөгөө хоёр нь ч гэсэн дутахгүй үзэлцэнэ л гэж бодож байна. Энэ тэмцээн үзүүштэй болно байх шүү.

За за бусад нээх сонирхол татаад байдаггүй ИЛЖИГ, Рүүки Чаленж, Шүүтинг Стар нарыг нээх анхааралдаа авч бичсэнгүй.

Энэ жил цагаан сар таарч байгаа нь жаахан тиймхэн л байна. Гэхдээ болно биздээ. Бууз идэнгээ бүх оддын тоглолтоо үзэх нь байна шүү дээ.

MIP болон 6th Man дээр нь шилдэг рүүки.

Энэ улиралд MIP буюу Most Improved Player шагналыг New York Knicks багийн төвийн тоглогч Дэвид Лий ( David Lee ) авна гэж бодож байна. Улирал эхлэхээс л эхлэн тоглолт болгоны үр дүнг харж, тоглогчдын хэрхэн тоглож байгааг ажигласны хувьд энэ шагналыг авах хэмжээнд тоглож байгаа тоглогч гэж үзэж байна. Тэрээр өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 10.8 оноо авч, 8.9 самбараас бөмбөг авч байсан бол энэ улиралд 16.0 оноо, 11.7 самбараас бөмбөг авалтыг тогтмол хийж байгаа. Түүнээс өөр торойж тодрох амжилт нь ахисан тоглогч нүдэнд өртсөнгүй.

Харин 6 дахь тоглогчын шагналыг Altanta Hawks багийн сэлгээний хамгаалагч Жамаал Кроүфорд ( Jamal Crawford ) авна гэж бодож байна. Сэлгээний суудалд сууж байгаа тэрээр тоглолт болгонд 30.5 минут тоглохдоо 17.4 оноо авч багтаа хувь нэмэр оруулж байна. 17.4 хэдийгээр тийм сайн үзүүлэлт биш ч гэсэн тэрээр хангалттай сайн тоглолт үзүүлж байгаа. Багаа ялахад ч нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа тоглогч. Авнаа л гэж бодоод байна.

Энэ улиралд гайгүй тоглож байгаа хэд хэдэн шинэ тоглогч байгаа. Тэдний аль нэг нь шилдэг Шинэ тоглогчын шагналыг хүртэх биз ээ. Тэдэн дотроос хоёр тоглогчыг онцолмоор байна. Улирал эхлээд удаагүй байхад Баксын рүүки Брендон Женингс ( Brandon Jenings ) 55 оноо авч нэг хэсэгтээ л шуугианы эзэн болсон. Бүр шилдэг рүүки хэн болох нь тодорхой боллоо ч гэж байсан үе бий. Түүнээс хойш түүнийг мэддэг болсоноор хэрхэн тоглож буйг нь анзаарч хардаг болсон. Энэ бол тус багийн лидер Майкл Реддийг бэртэлтэй байх үед болсон үйл явдал. Гэвч нэг тоглолтонд хэтэрхий олон шидэлт хийдэг, жигд биш тоглолттой, багийн лидер Майкл Рэдд-тэй бөмбөг булаацалдаж байна гээд л шүүмжлэх хүн цөөнгүй байсаар. Редд бэртэл авсан учир одоо бүтэн улирлын турш тоглохгүй болсон. Тиймээс бөмбөг булаацалдах хүнгүйгээр тоглолт болгонд 16.5 удаа шидэлтээ хийж, 6.3-г нь оновчтой болгон 37.9 % тай довтлон улирлыг дуусгах байх. Миний бодлоор энэ залуу Rookie Of The Year болохгүй ч гэсэн яахав өрсөлдөөнд оруулж болох л юм.

Таамаглаж байгаа хоёр дахь тоглогч нь драфтын дөрвөөр Sacramento Kings-т очсон Женингсээс дөрөв хоногоор ах ( 1989 оны 9 сарын 19 ) тоглогч Тайрек Эванс ( Tyreke Evans ) юм. Хэдийгээр Женингс шиг 55 оноо авч БҮҮМ хийгээгүй боловч маш жигд тоглолттой, дээр нь довтолгоо нь оновчтой юм билээ. 46.2 хувьтай довтолдог. Мөн л багийг лидер Кевин Мартиныг бэртэлтэй байхад тодорсон залуу. Дунджаар 20.6 оноо авч байгаа түүнийг энэ улиралд шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртэх маш өндөр магадлалтай гэж таамаглалаа.

Улиралын хэдэн шагналыдын хагасыг ингээд таамаглачихлаа. Гэхдээ улирал маань дуусах бас ч болоогүй байна, бүх оддын тоглолтын дараагаас эхлээд юу ч болоо билээ. Харах л үлдлээ дээ.