Playstation Skills Challenge 2009

Ур чадварын тэмцээн. Сайн холбон тоглогч нарын тэмцээн л дээ ер нь бол. Жижиг, шаламгай нөхдүүд л их сайн оролцоод байх шиг байдгийн. Коби Леброн хоёр чинь хоюулаа нэг нэг удаа орж байсан ш дээ. Жижиг, хурдтай нөхдүүдийг гүйцээгүй байх, ямар ч л байсан түрүүлж чадаагүй байсан.

Харьцангүй шинэ зохиогдож байгаа тэмцээн л дээ. Намайг дунд сургуульд байхад оддын тоглолтын хөтөлбөрт анх орж байсан байх юм. Анхныхыг нь үзэж байхад их л сонин тэмцээн шиг санагдаад байсан юм даг. Тэр үед ямар НБА тийм их сонирхдог байсан ч биш дээ.

Энэ жил нөгөө хурдан чөтгөрүүд болох Дэвин Харрис, Тони Паркер хоёр орж байгаа юм байна. Гол өрсөлдөөн энэ хоёрын дунд явагдах болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жил Дерон түрүүлж байсан, гэхдээ энэ жил энэ хоёрын аль нэг нь Дероны өнгөрсөн жилийн амжилтийг эвдээд, түрүүлчих байх өө.


Оролцогчид нь:

Pos. Player Team Ht. Wt.
PG Flag of the United States Devin Harris New Jersey Nets 6–3 185
PG Flag of the United States Mo Williams Cleveland Cavaliers 6–1 190
PG Flag of France Tony Parker San Antonio Spurs 6–2 180
PG Flag of the United States Derrick Rose Chicago Bulls 6–3 190

Foot Locker Three-Point Shootout

Гурвын шидэлтийн тэмцээн ч бас л их гоё болдог.
Капоно өнгөрсөн жил түрүүлэхдээ мөн ч сайн шидсэн шүү. Хэрвээ Капоно бүх одод дээр шиддэг шигээ улирлын тоглолтонд шиддэг бол ч багтаа мөн ч чухал хүн нь байх байсан биз.


Энэ жилийн оролцогчид нь:

Pos. Player Team Made Att. Pct.
PG Flag of the United States Mike Bibby Atlanta Hawks 114 279 .409
SG Flag of the United States Daequan Cook Miami Heat 105 256 .410
SF Flag of the United States Danny Granger Indiana Pacers 120 299 .401
SF Flag of the United States Jason Kapono Toronto Raptors 52 124 .419
PF Flag of the United States Rashard Lewis Orlando Magic 137 327 .419
SG Flag of the United States Roger Mason San Antonio Spurs 103 229 .450

Эндээс харахад Капоно түрүүлэхэд үгүй гэх газаргүй л харагдаж байна. Гэхдээ таамаглалаас шал өөр тоглогч түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Яг тоглолтон дээр, хэрэгтэй цаг мөчид гурвийн шидэлтийг хийж багаа авардаг тоглогчид энэ тэмцээнд тийм ч сайн шиддэггүй юм шиг байгаан. Жишээ нь гэхэд Аренас байна.

Би хувьдаа маргаашийн гурвын шидэлтийн тэмцээнд Бибби-г дэмжнээ. Түрүүлж чадахгүй биз гэхдээ л ,,, хэхэ

Льюс бас түрүүлэх магадлалтай. Тоглолтон дээр шидэж байгааг нь харахад хөнгхөн, өөртөө зовлонгүй, хурдан шидэж байгаа харагддаг. Тэхээр богино хугацаанд олон шидэлт хийхдээ тэгж их зовоод байхгүй байх.

Грэнжэр, Рожес Майсон, Декуан Күүк эд нар ч эхний тойргоосоо хасагдах байх гэж бодож байна.

Sprite Slam Dunk Contest

За энэ бол хамгийн сонирхолтой тэмцээн нь.

НБА шоу хэлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг бөгөөд, сагсан бөмбөгийг шоу хэлбэрийнх нь гол элемент нь slam dunk буюу цагирган дээрээс довтлох байдаг.
Тиймээс энэ тэмцээн нь үлэмж сонирхолтой болно шүү.

Энэ жилийн тэмцээнд оролцогчид.

Pos. Player Team Ht. Wt.
C Flag of the United States Dwight Howard Orlando Magic 6-11 265
PG Flag of the United States Nate Robinson New York Knicks 5-9 180
SG Flag of Spain Rudy Fernández Portland Trail Blazers 6-6 190
SG Flag of the United States J. R. Smith* Denver Nuggets 6-6 220

*Уг нь Memphis Grizzlies багийн Rudy Gay орох ёстой байсан боловч гэмтэлтэй учраас түүнийг орлож Ж.Р.Смит орж байгаа.

Гэхдээ энэ жилийн цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн тийм ч сонирхолтой болохгүй байх гэж бодоод байгаа. Оролцож байгаа тоглогчид нь миний бодлоор тийм ч сайн даанкчид биш. Хамгийн дөнгүүр нь Ховард л байх шив дээ. Тэхээр энэ жил Ховард л түрүүлэх байх.

Бусад нь бол яахав дээ л, нээх онц үзүүлбэр хийж чадахааргүй гарууд.
Испани залуу Рүүди-г харин мэдэхгүй, за гэхдээ цагаан арьстнууд харууд шиг тохож чадахгүй дээ чадахгүй.

Уг нь жил болгоны Слам данкийн тэмцээн 2000 оных шиг л болдог бол тасархай. Тэр жил Картер, Францис, МакГрэди нарын тулаан болж байсан. Үнэн тасархай болсон шүү.

Санаагаар болдог бол Жош Смит, Жералт Уоллес, Леброн Жеймс, Жамарио Мүүнэ дөрвийг л оруулчмаар байгаа юм.

T-Mobile Rookie Challenge 2009

Шинэ цэргүүд хоёр дахь жилдээ тоглож байгаа ах нарынхаа эсрэг үзэлцдэг тэмцээн.

Яахав дээ нэг жилээр илүү юм болохоор ах нар нь муу дүү нарынхаа толгой дээгүүр нисээд, шийдээ нураатал даанк хийгээд, 3-с буудаад, бөмбөг залуулахгүй тасалсаар байгаад л таардаг. Яахав авъястай шинэ тоглогч бол хэдэн оноо авч өөрийгээ харуулах боломж гарна.
Гэхдээ л ах нар нь илт давуу оноогоор хожоод л дуусдаг тоглолт.

Хамгийн сайн тоглосондоо нэг шагнал өгнө. Ямар шагнал билээ дээ байз, мартаж орхиж. MVP of Rookie Challenge билүү юу билээ.

Хоёр багийн бүрэлдэхүүн.

Rookie Team:

Pos. Player Team
PF Flag of the United States Michael Beasley Miami Heat
SG Flag of Spain Rudy Fernández Portland Trail Blazers
C Flag of Spain Marc Gasol Memphis Grizzlies
SG Flag of the United States Eric Gordon Los Angeles Clippers
C Flag of the United States Brook Lopez New Jersey Nets
SG Flag of the United States O. J. Mayo Memphis Grizzlies
C Flag of the United States Greg Oden Portland Trail Blazers
PG Flag of the United States Derrick Rose Chicago Bulls
PG Flag of the United States Russell Westbrook Oklahoma City Thunder

Sophomore Team:

Pos. Player Team
PG Flag of the United States Aaron Brooks Houston Rockets
SF Flag of the United States Wilson Chandler New York Knicks
SF Flag of the United States Kevin Durant Oklahoma City Thunder
PF Flag of the United States Jeff Green Oklahoma City Thunder
C Flag of the Dominican Republic Al Horford Atlanta Hawks
PF Flag of Argentina Luis Scola Houston Rockets
SF Flag of the United States Al Thornton Los Angeles Clippers
PG Flag of the United States Rodney Stuckey Detroit Pistons
PF Flag of the United States Thaddeus Young Philadelphia 76ers

Миний бодлоор хамгийн сайн тоглосондоо өгдөг шагналыг нь Kevin Durant авна гэж бодож байна. Мэдээж хамгийн сайн тоглоно гэсэн үг л дээ.
Rookie Challenge-н талаар нэг иймэрхүү ,,,

NBA All Star Game 2009

НБА-гийн 2008-09 оны улирлын бүх оддын тоглолт маргааш эхлэх гэж байна. Анх 1951 оны гуравдугаар сарын хоёронд анхны бүх оддын тоглолт болж байжээ.

Анхны бүх оддын тоглолтонд өрнөд дорнод бүсийнхэн хоёр хуваагдаад Бостон Селтикс багийн Бостон Гарденд тоглож байжээ. Анхны тоглолтонд Дорнод нь өрнөдөө 111-94 харьцаатай хожиж байсан байх юм. Ер нь нийтдээ 57 удаа тоглохдоо дорнод нь өрнөдөө 35 хожиж 22 хожигдож байсан юм байна.

Тэр цагаас хойш, 1999 оныг эс тооцвол жил болгон зохиогдсоор 58 дахь удаагын бүх оддын тоглолт хаяанд иржээ.

Энэ удаагын бүх оддын тоглолт нь Финикс хотын US Airways Center ордонд зохиогдох бөгөөд энэ хот 3 дахь удаагаа бүх оддын тоглолт хүлээн авч байгаа нь энэ ажээ.

Бүх оддын тоглолтын эхний өдөр нь NBA Cares хэмээх НБА-гийнханы халамжын үйл ажиллагаа, Rookie Challenge буюу Шинэ тоглогчид 2 дахь улирлаа тоглож буй залуучуудын хоорондын тоглолт, All-Star Celebrity Games зэрэг хөтөлбөрүүд багтсан байгаа.

Харин хоёр дахь өдөр нь хамгийн сонирхолтой тэмцээнүүд болох Shooting Star, Skills Challenge, Three-Point Shootout, Slamdunk болно.

Харин хамгийн сүүлийн өдөр нь Өрнөд дорнодын бүх одод уулыг тал, талыг там болтол тэмцэлдэнэ гэж байгаа. Мэдээж дараа нь шоутай. Ганц сайхан наргих боломж гарч ирж байхад тоглогчид ч яаж алдав гэж дээ энэ боломжийг ,,,


To be My Valetina! 2-14

Дэлхийн 16 улсын хэлээр би чамд хайртай гэж болно.

Орос “Я тебя люблю”
Герман “Ich liebe dich”
Белорусс ”Я цябе кахаю”
Япон ”Ai hite imasu”
Украин “Ятебе кохаю”
Хятад ”Wo ai nei”
Англи “I love you”
Португали ”Te amo”
Польш “Koham cie”
Еврей ”Ani ohev otakh”
Итали “Ti amo”
Ирланд ”Thaim in grabh leat”
Франц “Je t”aime”
Грек ”S”agapo”
Испани “Te amo”
Швед ”Jag alskar dig”

Солонгосоор "SARANHEI"
Бие биендээ хайраар бэлэг барьцгаая

Хvн тєрєлхтєнд хамгийн анх хайр дурлал хэзээ яг vvссэн юм бол? Эрдэмтэд хvн төрөлхтөнд ноёрхож байсан ПОЛИГАМИ ёс аажмаар алга болж МОНОГАМИ харилцаа ялан хvмvvс бие бие ємчлєх, харамлах, хардах ёс бvхий хайр дурлал бий болжээ. Yvнийг ДУАЛНЫЙ ЁС буюу хайр дурлал гэж шинжлэх ухааны vvднээс хайр дурлал гэж тайлбарладаг. Хамгийн сайхан хайр дурлалыг хvн бур хvсдэг атлаа тvvнйиг зєвхєн мєрєєдєж али нэг Ромео&Жvлльеттаг, Кавазимидо&Эсмералдo эсвэл Юндэн&Нансалмаанvvдыг хvсэж мєрєєдєж хvлээдэг нь нууц биш байхаа. Орчин vеийн техникчсэн амьдрал биднийг уран зохиолын тэр баатруудаас улам холдуулж хvмvvсийг улам л нэг хэлбэрээр ФОРМАТЛАЖ байх шигээ?? Одоо бидний дараагийн vеийнхэн 300 жил хvндэтгэн vзэж байгаа Ромео&Жvлльеттаг єєр єєрсдийн vзэл бодлоор хvлээн зєвшєєрнє.

Гэтэл тvvх ийм хайр дурлал байсныг улам хvчтэй нотлох баримт олжээ. Италын хойд хэсэг Балдару хэмээх хотын ойролцоо єнгєрсєн 7 хоногт археологичид он цагийн хувьд шинэ чулуун зэвсгийн vед холбогдох буюу одоогоос 5000 жилийн өмнөх vед хамаарах ийм нэгэн олдвор олжээ. Судлаачдын vзэж байгаагаар vvнийг зориуд оршуулаагүй бєгєєд эмэгтэй нь эрэгтэйгийнхээ хойно нь vхсэн болов уу? гэж таамаглаж байна. Тэд ердийн нэг хvмvvс байгаагvйг нотлох нум сумны зэв, гоёл чимэглэлийн зүйл зэрэг олдворуудаас нь харж болно. Үүнээс гадна эмэгтэй нь эрэгтэйгээ хамгаалсан маягтай тэвэрсэн байдал нь бидний сэтгэлийг улам их хөдөлгөсөн гэж археологийн багийнхан сэтгvvлчдэд ярьсан байна. Италичvvд vvнийг хайр дурлалын бэлэгдэл болгон “Балдаругийн vнэнч хосууд” гэж нэрлэсэн бєгєєд хайр дурлалын эртний домогт баатаруудын дурсгал оллоо гэж бэлэгшээж байна. Он цагийг нь улам илvv нарийвчлан судлах бололтой. Энэ жижиг мэдээг би “Метроны сонин”-гоос уншсан юм.

Гэгээн Валентины єдєр мєрдєх хоёр зvйл байсаар иржээ. Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас vvдэлтэй байна. Ихэвчлэн зvрхний зурагтай захидлын цаасан дээр бичгийн хэвээ таниулахгvйн тулд eeрчлeн эсвэл зvvн гараараа бичиж, гарын vсгээ зурдаггvй уламжлалтай байсан бeгeeд хvлээн авч байгаа хvн нь чухам хэнээс ирvvлсэнийг нь таамаглах ёстой гэнэ.
Анхны “Валентинаас чинь” гэсэн vгтэй захидлыг 1415 онд Орлеаны гvн Чарльз шоронд ганцаар тусгаарлан хоригдож байхдаа eeрийн эхнэртээ хайрын захиа илгээх замаар уйтгар гунигаа vлдэн хeeдeг байсан гэж тvvхэнд тэмдэглэгджээ.
Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лvv алхахаас хэдхэн цагийн ємнє хайртай бvсгvйдээ бичсэн зурвас нь дэлхийн хvн тєрєлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шvтээний єдєр болно гэж тухайн vедээ хєєрхий Валентин тєсєєлєєгvй байх л даа.
Энэ єдєр дурлалт хосууд єєрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан vг, хvсэл мєрєєдлєє илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хvндээ бичдэг. Дэлхий дахинаа зєвхєн Валентины єдєрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан vгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шvv дээ.
Хайртай хvндээ сайхан vг хэлж захиа бичих гэж єєрєє оролдоод чадахгvй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг єдєр зvрхэлж хэлж чаддаггvй сэтгэлийн vгээ хэлж, хайраа илчилж, хайртай хvнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хvсэмжилж чадах зориг хайрладаг ийм єдрийг бий болгосны нь тєлєє дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.

Гэгээн Валентины eдeр сvй тавих болон сvйн бeгж солилцох, жирийн eдeр хэлж зvрхэлдэггvй vгээ хэлэх хамгийн сайхан завшаан тохиолддог хамгийн тохиромжтой єдєр гэж їздэг. байна.
Мэдээжийн хэрэг “Валентин”-уудын сэтгэлээ нээхэд зайлшгvй хэлэх шаардлагатай ч
илэрхийлэхэд хамгийн ярвигтай vг бол “би чамд хайртай” гэдэг vг юм. Энэхvv 3-хан vгнээс бvтсэн vгэнд асар их итгэл сэтгэл, хайр хvндэтгэл багтаж энэ нь дэлхий ертeнцийг нэгтгэж байдаг. Энэ vг vндэстэн ястан, газар нутаг, шашин шvтлэг, арьсны vнгє, хэл соёлоос ч хамааралгvй энх тайван тогтнож эсвэл дайн дажин болж байсан ч ялгаагvй хаа сайгvй сонсогдож байдаг.
Хайр дурлалдаа шатсан хvн бvр энэ vгээр бvх сэтгэл зvрх мэдрэмжээ илэрхийлэхийг оролддог.2 сарын 14нд хосууд чихэр солилцдог, 3 сарын 14-нд эмэгтэйчүүд дурлалт залуудаа чихэр өгдөг бол 4 сарын 14-нд гоонь эрчүүд, бүсгүйчүүд хар өдөр буюу жантай гоймон идэж гашуудлаа тайлдаг уламжлал Солонгос, Хятад, Японд их дэлгэрчээ. БАЯР БҮРИЙН УТГА УЧИР ГЭЖ...

http://serdaram.origo.mn/content/view/83/31/ Эндээс хуулсан болно.

Эрэгтэйчүүд, хөвгүүдийн хэл

Би өлсөж байна = Би өлсөж байна
Би залхаж байна = Би залхаж байна
Би ядарч байна = Би ядарч байна
Өнөөдөр хамт явж кино үзэх үү = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж хоолонд орох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Өнөөдөр хамт явж дискодох уу = дараа нь бид тэгж болно биз дээ
Чиний утасны дугаарыг чинь мэдэж болох уу = тун удахгүй бид тэгж болно биз дээ
Чиний энэ хувцаслалт их дажгүй харагдаж байна = нэвт гэрэлтээд гоё байна
Чи жаахан ядарсан юм шиг байна, би массаж хийж өгье = нэг сайн гэгч нь илж авъя
Би чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Би ч гэсэн чамд хайртай = одоо бид тэгж болно биз дээ
Хамт жаахан сууж ярилцъя = эхлээд толгойг чинь эргүүлж байгаад дараа нь харин чамтай тэгнэ

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд ※※хэрэгтэй байна = Надад ※※–ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!
За, за, чи өөрийнхөө юмыг үргэлжлүүлж хий = хийгээд үзээрэй! ! !
Чи үнэхээр эр хүн шиг юмаа = хурдан явж сахлаа хус, усанд ор
Гэрлээ унтраасан нь арай илүү романтик бишүү = би жаахан царай муутай
Энэ гал тогооны өрөө их хэцүү юм = би шинэ байр авмаар байна
Шинэ хөшиг авах хэрэгтэй болж дээ = шинэ хөшиг, шинэ хивс, ханын обой, гэрийн тавилга бла бла ...
Чи надад хайртай юу = сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, би нэг том юм авах хэрэгтэй байна
Одоо ганц хоёрхон минут болоод боллоо = чи ер нь явж нэг цаг TV үзсэн чинь дээр байхдаа

Deron Williams crosses up Jason Terry

Kanye West - Amazing



~~~~~ Татах ~~~~~~~~~~~

NBA - Where Amazing Happens Theme Piano Cover

Where Amazing Happens: Funny