RAID

RAID - ийг тайлбарласан энгийн бөгөөд хөгжилтэй жишээ.
(RAID - Redundant Array of Inexpensive Disk)


Дэггүй веб мастер

Сая санамсаргүй Яахоо спорт руу ороод НБА-гийн өнөөдрийн тоглолтын үр дүнгүүдийг харж явтал нэг хөгжилтэй зүйл тааралдлаа. Яаахоо-гийн веб мастер нь жаахан дэггүйтмээр санагдсан бололтой. Зурган дээр дараад томоор үзээрэй.


Бүтэн жил хүлээдэг бүх оддын тоглолт

Дараа жилийн наадам хол байна даа хол байна гэдэг шиг өнгөрсөн жилийн бүх оддын тоглолт дууссанаас эхлээд л дараагынх нь хурдан болоосой гэж бодож эхэлсэн сэн. Өнгөрсөн жилийнх дээр Кооби маань урамтай сайхан тоглож экс хамтрагч Шактай MVP -г хуваан авч билээ. Шак MVP - гийн цомыг гардуулангуут нь өөр лүүгээ татаад байдаг нь хамгийн инээдтэй хэсэг нь байлаа. Элэг хөшихөө шахсан.

Харин дуртай тоглогч Жош Смитээ бүх оддод оруулчих санаатай гурван жил санал өглөө. Байдаггүй ээ. Уг нь Хорфорд биш Жош энэ жил орсон бол гоё байхгүй юу. Солгой гарын аймшгийн хүчтэй даанкыг харах л байсан байна шүү дээ. Гэхдээ л энэ жил дахин тэр даанкыг харах хүсэл минь биелэхгүй нь.

Энэ жилийн бүх оддын тоглолтонд оролцох одууд:









































































































Дорнод бүсийн бүх одод
Байр. Тоглогч Баг Оролцсон тоо Авсан санал
Гарааны тоглогч
G Allen Iverson Philadelphia 76ers 11th 1,269,568
G Dwyane Wade Miami Heat 6th 2,327,550
F LeBron James Cleveland Cavaliers 6th 2,593,693
F Kevin Garnett Boston Celtics 13th 1,978,116
C Dwight Howard Orlando Magic 4th 2,360,096
Сэлгээний тоглогч
G Joe Johnson Atlanta Hawks 4th --
G Rajon Rondo Boston Celtics 1st --
G Derrick Rose Chicago Bulls 1st --
F Paul Pierce Boston Celtics 8th --
F Gerald Wallace Charlotte Bobcats 1st --
F Chris Bosh Toronto Raptors 5th --
C/F Al Horford Atlanta Hawks 1st --
Ахлах дасгалжуулагч: Stan Van Gundy (Orlando Magic)















































































































Өрнөд бүсийн бүх одод
Байр. Тоглогч Баг Оролцсон тоо Авсан санал
Гарааны тоглогч
G Steve Nash
Phoenix Suns
11th 1,222,235
G Kobe Bryant
Los Angeles Lakers
612th 2,456,224
F Carmelo Anthony
Denver Nuggets
3rd 2,137,560
F Tim Duncan
San Anthonio Spurs
12th 1,156,696
C Amare Stoudemire
Phoenix Suns
5th 1,824,093
Сэлгээний тоглогч
G Chauncey Billups
Denver Nuggets
5th --
G Chris Paul
New Orleans Hornets
3rd --
G Brandon Roy
Portland Trail Blazers
3rd --
G Deron Williams
Utah Jazz
1st --
F Kevin Durant
Oklahoma City Thunder
1st --
F Dirk Nowitzki
Dallas Mavericks
9th --
F Zach Randolph Memphis Grizzlies 1st --
C/F Pau Gasol Los Angeles Lakers 3rd --
Ахлах дасгалжуулагч: George Carl (Denver Nuggets)

Харин хамгийн сонирхолтой тэмцээн болох Slam Dunk - г өнгөрсөн жилээс хойш хүлээсэн. Яагаад гэвэл Жэймс би дараа жил оролцоно гэж ам алдсан удаатай. Гэвч тэрээр энэ жил оролцохгүй нь. Яасан юм бүү мэд уг нь орсон бол маш сонирхолтой болох байсан гэдэг нь мэдээж юм.

Ингээд энэ удаагийн Slam Dunk тэмцээнд: Shannon Brown (Los Angeles Lakers), Nate Robinson (New York Knicks) аваргаа хамгаалахаар, Gerald Wallace (Charlotte Bobcats) оролцохоор нэр нь тодорсон байна. Уг нь миний санаагаар болдог бол үүн дээр нэмээд Жош Смитыг оруулчихвал жинхэнэ Найййяяяяяяяясссссссс. Даанч тийм юм гэж байхгүй бололтой. Энэ гурав дээр нэмээд DeMar DeRozan (Toronto Raptors), Eric Gordon (Los Angeles Clippers) хоёрын аль нэг нь орно. Ер нь л сонирхолтой болно доо. Гоё гоё юм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно шүү. Хэн нь ямар БҮҮМ хийж юу үзүүлэхийг мэдэхгүй болохоор аль нэг нь түрүүлнэ гэж тааж чадашгүй нь.

Гурвын шидэлтийн тэмцээнд Чёонси Биллапс, Декуан Күүк, Стефон Куури, Чаннинг Фрай, Данилио Галлинари, Пол Пирс нар оролцохоор нэр нь тодорчээ.

Ур чадварын тэмцээнд Брендон Женингс, Стив Нэш, Деррик Роүс, Дерон Виллиамс нар оролцох болжээ. Роүс Дерон хоёр лав л нэг нэг удаа энэ тэмцээний аварга болж байсан, тиймээс хоорондоо ширүүн үзэлцэх байх, нөгөө хоёр нь ч гэсэн дутахгүй үзэлцэнэ л гэж бодож байна. Энэ тэмцээн үзүүштэй болно байх шүү.

За за бусад нээх сонирхол татаад байдаггүй ИЛЖИГ, Рүүки Чаленж, Шүүтинг Стар нарыг нээх анхааралдаа авч бичсэнгүй.

Энэ жил цагаан сар таарч байгаа нь жаахан тиймхэн л байна. Гэхдээ болно биздээ. Бууз идэнгээ бүх оддын тоглолтоо үзэх нь байна шүү дээ.

MIP болон 6th Man дээр нь шилдэг рүүки.

Энэ улиралд MIP буюу Most Improved Player шагналыг New York Knicks багийн төвийн тоглогч Дэвид Лий ( David Lee ) авна гэж бодож байна. Улирал эхлэхээс л эхлэн тоглолт болгоны үр дүнг харж, тоглогчдын хэрхэн тоглож байгааг ажигласны хувьд энэ шагналыг авах хэмжээнд тоглож байгаа тоглогч гэж үзэж байна. Тэрээр өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 10.8 оноо авч, 8.9 самбараас бөмбөг авч байсан бол энэ улиралд 16.0 оноо, 11.7 самбараас бөмбөг авалтыг тогтмол хийж байгаа. Түүнээс өөр торойж тодрох амжилт нь ахисан тоглогч нүдэнд өртсөнгүй.

Харин 6 дахь тоглогчын шагналыг Altanta Hawks багийн сэлгээний хамгаалагч Жамаал Кроүфорд ( Jamal Crawford ) авна гэж бодож байна. Сэлгээний суудалд сууж байгаа тэрээр тоглолт болгонд 30.5 минут тоглохдоо 17.4 оноо авч багтаа хувь нэмэр оруулж байна. 17.4 хэдийгээр тийм сайн үзүүлэлт биш ч гэсэн тэрээр хангалттай сайн тоглолт үзүүлж байгаа. Багаа ялахад ч нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа тоглогч. Авнаа л гэж бодоод байна.

Энэ улиралд гайгүй тоглож байгаа хэд хэдэн шинэ тоглогч байгаа. Тэдний аль нэг нь шилдэг Шинэ тоглогчын шагналыг хүртэх биз ээ. Тэдэн дотроос хоёр тоглогчыг онцолмоор байна. Улирал эхлээд удаагүй байхад Баксын рүүки Брендон Женингс ( Brandon Jenings ) 55 оноо авч нэг хэсэгтээ л шуугианы эзэн болсон. Бүр шилдэг рүүки хэн болох нь тодорхой боллоо ч гэж байсан үе бий. Түүнээс хойш түүнийг мэддэг болсоноор хэрхэн тоглож буйг нь анзаарч хардаг болсон. Энэ бол тус багийн лидер Майкл Реддийг бэртэлтэй байх үед болсон үйл явдал. Гэвч нэг тоглолтонд хэтэрхий олон шидэлт хийдэг, жигд биш тоглолттой, багийн лидер Майкл Рэдд-тэй бөмбөг булаацалдаж байна гээд л шүүмжлэх хүн цөөнгүй байсаар. Редд бэртэл авсан учир одоо бүтэн улирлын турш тоглохгүй болсон. Тиймээс бөмбөг булаацалдах хүнгүйгээр тоглолт болгонд 16.5 удаа шидэлтээ хийж, 6.3-г нь оновчтой болгон 37.9 % тай довтлон улирлыг дуусгах байх. Миний бодлоор энэ залуу Rookie Of The Year болохгүй ч гэсэн яахав өрсөлдөөнд оруулж болох л юм.

Таамаглаж байгаа хоёр дахь тоглогч нь драфтын дөрвөөр Sacramento Kings-т очсон Женингсээс дөрөв хоногоор ах ( 1989 оны 9 сарын 19 ) тоглогч Тайрек Эванс ( Tyreke Evans ) юм. Хэдийгээр Женингс шиг 55 оноо авч БҮҮМ хийгээгүй боловч маш жигд тоглолттой, дээр нь довтолгоо нь оновчтой юм билээ. 46.2 хувьтай довтолдог. Мөн л багийг лидер Кевин Мартиныг бэртэлтэй байхад тодорсон залуу. Дунджаар 20.6 оноо авч байгаа түүнийг энэ улиралд шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртэх маш өндөр магадлалтай гэж таамаглалаа.

Улиралын хэдэн шагналыдын хагасыг ингээд таамаглачихлаа. Гэхдээ улирал маань дуусах бас ч болоогүй байна, бүх оддын тоглолтын дараагаас эхлээд юу ч болоо билээ. Харах л үлдлээ дээ.

Зуслангийн дурсамж 1

Өчигдөр шөнө унтах гээд хэвтэж байсан яагаад ч юм багадаа амардаг байсан зуслан маань санаанд ороод, бичмээр санагдаад болдоггүй. Үргэлжлүүлэн бодож, багынхаа бүх л гоё гоё дурсамжуудыг эргэн санасан. Сайхан байсан шүү. За багадаа амардаг байсан "Тамир" зуслангийнхаа дурсамжийг сэргээе.

Миний өсөж төрсөн нутаг Архангай аймгийн төв цэцэрлэг хот нь 20 гаруй мянган хүн амтай, жижгэвтэр аймгийн төв. Аймгийн төвөөс 40 шахам км зайтай Булган уулын салбар уулсын баруун тийшээ харсан модтой, устай сайхан байгальтай аманд Тамир хэмээх хүүхдийн зуслан байдаг байлаа. Анх 1953 онд байгуулагдаж байсан ууган зуслангуудын нэг юм байгаам.

Аймгийн төвийн хүүхдүүд зуны амралтаараа зусланд их явж амардаг байлаа. 6 сарын 10 наас эхлэн 10 хоногоор 6 ээлж амарна. Хэд хэдэн ээлж дамнаж амардаг хүүхдүүд ч байдаг байсан.

Би бол 2 дугаар ээлжээр дандаа явдаг байлаа. Наадмын өмнө 7 сарын 1нээс 10ны хооронд. Тамир нэртэй кино театрынхаа өмнө цуглаад л машиндаа чихцэлдэн суугаад л явж оддог байж билээ. Зуслан дээр очоод байрлах, бүлэгт хувиарлагдах гэж бөөн ажил болно. Очоод дотроо өрөөнүүдтэй дүнзэн байшин, дан шовгорууддаа хуваагдаад л ордог байж билээ.

Миний санахын нэг удаа 2-р ээлжээр 200 гаран хүүхэд амарч байсан. Хоолондоо хоёр ээлжээр ороод л, 7 8 бүлэгтэй, хоолондоо орохдоо бүлгийнхээ нэрийг уриатайгаа хэлээл орилоол явдаг, мөн ч сүртэй байдаг байж билээ.

Ер нь зусланд олон хүүхэд амрахаар хоол унд багасдаг ч гэсэн бужигналдаад илүү гоё байдаг юм. 8-р ангиа төгсөөд явж байхад зусланд нийт 20 гаран хүүхэд амарч байлаа. Хамгийн бага нь тэр юм уу даа. Хоол болгон дээрээ нэмүүлж идээд л бас л сайхан.

Өдрийн дэглэм гэвэл ер нь жил болгон бараг л адилхан байсан. Өглөө эрт босож өглөөний дасгал хийнэ. Энэ нэлээн хүнд байдаг байлаа. Шөнө бүжиг тарсаны дараа бужигналдаж, унтахгүй удсан хүүхдүүд өглөө босохгүй гэж багштайгаа үзэлцэнэ шүү дээ.

Дасгалаа хийчээд өглөөний цайны цаг болтол гар нүүрээ угааж, охид будаг шунхаа түрхэж бэлтгэцгээдэг байлаа. Зуслангийн угаалтуурт бужигналдаж угаах, эсвэл гол орж угаадаг байсан. За тэгээл 9 цагт бүрээ дугарахаар өглөөнийхөө цайнд очиж орно шүү дээ. Өглөөний цай нь ихэвчлэн гурилан тостой талх, каш эсвэл сүүтэй будаа байдаг байлаа. Бүрээн дуу гэснээс хоол болгонд ороход дугардаг бүрээг дууриаж хүүхдүүд төмөр орны толгой үлээж бие биенээ их хуурдаг байж билээ. Ойролцоо байгаа хүнд яг л адилхан сонсогдоно. Хоолны цаг дөхөхөөр л өрөөнөөсөө гарч үлээчихээд нуугдчихдаг байж билээ. Хүүхдүүд хууртаад л мөн ч гоё шүү.

Өглөөний цайны дараа бүлгийн ажлын цаг, сүүлийн жилүүдэд дэглэм нь сулраад хүүхдүүдийн чөлөөт цаг болсон доо. Энэ үеэр хүүхдүүд хөзөр тоглох, тасаг хэсэх, биеийн тамирын талбай орох гэх мэтээр цагаа өнгөрөөдөг байсан даа. Дараа нь 11 цагаас нэг ундтай бас. Тараг, эсвэл айраг, сироп зэргийн аль нэг нь байна.

Ундны дараа ч гэсэн хүүхдүүд хийж байсан юмаа үргэлжлүүлж өдрийн хоолоо хүлээдэгсэн. Ер нь ингээд бичсэн нь хоолны цагуудын хооронд л амьдрал үргэлжилдэг байсан мэт харагдаж байна. Тэхдээ тийм л байсан юм чинь дээ.

Ингээд байж байтал өдрийн хоолны цаг болно гэж байгаа. Бүлэг бүлгээрээ жагсаад, бүлгийнхээ уриаг хэлээд жагсаалаар хоолондоо явна. Очоод хоолныхоо танхимд мөн л бужигналдан цай хоол зөөцгөөж, эцэс төгсгөлгүй шулганалдацгаана. Яг л болжморын сүрэг мэт. Хоолны дараа цадсан хүүхдүүд зарим нь унтах, тоглох, уул руу явах зэргээр нэг хэсэгтээ л нам гүм болцгоодогсон. За энэ мэтээр 5 цагын унд, 7 цагын хоолонд орсоны дараа өдрийн хамгийн оргил хэсэг болох оройны бүжиг эхэлдэг байлаа. Оройны бүжиг бол таалагдаж байгаа охиноо уянгын бүжигт урих, оройн тойрог хийх далимаар хажууд нь зогсож гарыг нь барих гэх мэтэд сайхан боломж байсан тул бүгд л үүнд дуртай.

Бүжиг дуусаад бүгд тойрог болж зогсоод гар гараасаа барьж ... хөлтэй хөөртэй өдөр өнгөрч ... гээд л дуулдаг байлаа. Оройн тойргын дараа бараг хүн бүгдэд зориулж тавтай нойрсоорой, бүрээний дуугаар сэрээрэй гэх утгатай дуу дуулж өгцгөөгөөд тасаг тасгаараа унтахаар таран оддог байж билээ. Энэ бол зуслангийн нэг өдөр. Хүүхэд насны минь хамгийн хөөр баяртай, сайхан өдрүүдийн минь нэг.

Тухайн үедээ хамгийн сайхан цэвэр агаарт, хамгийн эрүүл орчинд хамгийн сайхан амардаг амралт байсныг хожим оюутан болсон хойноо хотын утаатай өвөл л мэдэрч билээ.

Энэ удаадаа ингээд дуусгая. Мэдээж хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр анги гэж бий. Ооны баяр, зуслангийн тэмцээнүүд, сайхан сайхан дурсамж, багш нартайгаа шөнө нинжа болж үзэлцэх гээд л зөндөө олон адал явдалтай. 7 сарын 10нд зуслангаасаа ирээд л гэртээ үхсэн юм шиг хэдэн цаг унтдаг байж билээ. Ээж амрах гэж явсан хүн ядарчаад ирхиймаа гээд л үглэж өгнө дөө. Хүүхэд нас минь нүдэнд харагдсан хэвээр ... To be Continued