Алсын газрын зэрэглээ

Алсын газрын зэрэглээ нь
Адуу шиг мал шиг харагдана аа хө
Алиа хонгор хүүгээ
Айсуй байхад нь баярлалаа

Холын газрын зэрэглээ нь
Хонь шиг мал шиг харагдана аа хө
Хонгор жаахан хүүгээ
Хоноод явахыг хүснэ


Enigma - The Eyes Of Truth

Энигма-гийн энэ аялгууг уг нь нэлээн дээр үед сонсож байсын. Анх аягүй гоё сонсогдож билээ. Уг нь манайхан л гадны аялгууг хулгайлдаг юм байх гэж бодсон чинь энэ алдарт энигма нь манайхаас уртын дууг маань хусчихсан дэлхийд гайхуулаад явж байна. Чаддагсан бол: Энэ чинь монголын уртын дуу шүү, уртын дуу гэж ийм сайхан дуу байдгийн шүү гээд дэлхий дахинд таниулах юм сан даа.



Эндээс татаж аваад сонсож болно шүү.

Magic Numbers

Програмын кодонд янз бүрийн тоог хувьсагчид утга оноохгүйгээр шууд ашигласныг шидэт тоо гэнэ. Шидэт тоог аль болох ашиглахгүй байвал зүйтэй. Учир нь өөрийн бичсэн кодоо дараа нь харахад, эсвэл чиний бичсэн кодыг өөр хүн харахад ойлгомжгүй байдал үүсгэж, програмыг хөгжүүлэх явцад хүндрэл үүснэ.

Keane - The End Of The Earth

Би чөлөөт цагаараа гадаад дууны үгийг нь хайж олоод, дууг нь тавьж байгаад дагаж орилох дуртай. Хэдийгээр дуулж чаддаггүй ч гэсэн тэгж чарлахаар өөртөө сайхан кайф авдаг юм.
Өөрийнхөө сонсох дуртай Keane хамтлагын The End of The Earth дууг тавилаа.

To The End Of The Earth - Keane


keane - To The End Of The Earth

down in the old town, when my mind is wandering
round empty hallways, when will i be one again?

you're just making it harder for yourself
making it easy for everyone else
making it easy for me

in the old town
you'll never be in and you never get out
you learn from the family
you'll never be in and you never get out
to run to the end of the earth

under the archways, when my mind is wallowing
down to the country, where i will be well again

you're just making it harder for yourself
making it easy for everyone else
you're making it easy for me

in the old town
you'll never be in and you never get out
you learn from the family
you'll never be in and you never get out
to run to the end of the earth, to the end of the earth
and run to the end of the earth

build me a home underground
free from light and sound
build me a home in the air
i will run to the end, to the end, to the end of the earth
and run to the end, to the end, to the end of the earth
and run to the end of the earth

A-Sound: Release Album



Гайхалтай уянгын дуутай А-Саунд хамтлагын Release цомогтой танилцана уу. Би лав Энэ албомыг нь сонсоод удаагүй байна. Үнэн гоё уянгын дуутай юм байна.
Дуунууд:

  1. Crying
  2. Шал Дэмий
  3. Уянга
  4. Hey There
  5. Dancer
  6. 30 Жил хамт байхсан
  7. Forever
  8. Shine On
  9. Хувь хүн
  10. Шал Дэмий ( Дагшаа хувилбар )
  11. Collection
Эндээс татаад сонсоорой ...

Баримлын шаварны тухай

Би багадаа баримлын шавраар тоглох их дуртай байж билээ. Хичээлээсээ ирээд л тоглоод суучихдаг байсансан. Баримлын шавраар тоглох ч сайхан л даа. Эмээ маань хөдөө байдаг байсан болохоор зун болон цагаан сар болгоноор хөдөө явна. Тийм болохоор тэр үеийн дурсамжууд хөдөөтэй салшгүй холбоотой.

Хөдөө оччихоод аавыгаа дагаж байнга тугалын зэлэн дээр очоод л үнээ ивэлгэж саахыг харж зогсдог сон.

Хөдөө их явдаг байсан болохоор миний тоглодог тоглоом маань ч гэсэн хөдөөтэй холбогдсон байх. Эхлээд би өөрийгээ хурдан морь гээд бүсээр диваны хөлнөөс уячихаад л тоглодог байж билээ. Нэг удаа эмнэг морь болж булгиж тоглож байгаад паар (халаалтын шугам) мөргөөд баруун нүдээ сохлохоо шахаж байж билээ. Дараа нь хөдөөний амьдралыг баримлын шавраар хийж тоглодог боллоо. Адуу, үхэр, хонь, ямаа, гэр, тэрэг, хураалттай түлээ, тугалын зэл, гүүн зэл гээд бүгдийг нь л хийдэг байсан сан.

Хүнд ямар нэг төрөлхийн авьяас байдаг гэж би боддог. Миний төрөлхийн авьяас бараг баримал барих байсан байхаа. Хүн дуртай юмаа хийхдээ авдаг кайфыг би зөвхөн баримлын шавраар юм хийж байхдаа л авдаг байсан. Хэдийгээр балчир байсан ч гэсэн дуртай юмаа хийхийн жаргалыг амсаж чаддаг л байж дээ.

Ширдгэн дээрээ жижиг жижиг баримлын үртэс зөндөө унагана. Баримлын шавар ширдгэн дээр унаад, тэрийг нь гишгэчихээр ширдгэний үстэй наалдаад арилнаа л гэж байхгүй. Тэгээд л ээжид загнуулна шүү дээ. Намайг тэгж хог тарьж тоглодог байсан болохоор ээж намайг баримлаар тоглуулах дургүй байсан юм. Гэртээ цэвэрхэн суух гэсэн гэрийн эзэгтэйн санаа байсан байх л даа. Уг нь тэр үед аав ээж хоёр хүүгийнхээ авьяасыг хөгжүүлээд явсан бол би одоо Микеланджело шиг уран барималчин болчихсон ч байх юм билүү хэхэ. За за наргиа наргиа. Авьяас хөгжүүлнэ гэдгийг ширдгэн дээрээ баримал унагахыг зөвшөөрөх гэсэн үг гээд ойлгочихов оо. Дугуйлан, секц эд нарыг хэллээ. Угаасаа тэгсэн бол ингэсэн бол гэдэг хувилбар шал дэмий. Тэртэй тэргүй тухайн үед болоод л өнгөрчихсөн юмыг өнгөрсөн хойно нь яаж ч эргүүлэх гээд болохгүй шүү дээ. Хэрвээ тэгдэг байж, ингэдэг байж гээд байвал цаг хугацаа ухарчихдаг байсан бол надад тэгж хойшлуулмаар юм зөндөө их байна. Бүр зөндөө их шүү. Нэгэнт л тэгж чадахгүйгээс хойш араас нь харамсах юмыг хойшдоо л бага хийхийн төлөө л амьдрах ёстой. За бага зэрэг хадуураад явчихав уу даа. Яриандаа эргээд оръё.

Ер нь намайг бага байхад хүүхдүүд баримлын шавраар их тоглодог л байсан санагдах юм. Харин сүүлийн үед баримлын шавар харагдахаа байсан юм уу даа. Дэлгүүрийн лангуун дээрээс баримлын шавар харсангүй зөндөө удаж байна. Уг нь гэхдээ яг ч баримал олъё гээд тоглоомын дэлгүүр хэсээд яваагүй л дээ. Тэхдээ л ховордсон байхаа. Сүүлийн үед хүүхдийн тоглоом их гоё болоод, баримлын шавар мэтхэнийг тоохоо болио биз дээ. Баримлын шавраар хийж болохгүй юм байхгүй. Хамгийн универсаль тоглоом доо. Сургуульд орохоосоо өмнөөс эхлээд бараг дөрөвдүгээр анги төгстлөө баримлын шавраар тоглодог байлаа. Тэгээд дараа нь нас ахисаных уу ээжийн дарамт шахалт нөлөөлснийх үү ? баримлийн шавраа орхиод унадаг дугуйгаар тоглодог болж билээ. Баримал бид хоёрын өнгөрүүлсэн 6 жил ...


Firefox vs. Internet Explorer

Ийм л байна. Юу хэлэх вэ дээ. Угаасаа Internet Explorer бол хог ш дээ. Ямар удаан, хэрэглэхэд эвгүй гээч. Дэргэд нь Firefox бол тасархай л даа. Ядаж байхад үнэгүй гэж байгаа.

Миний хэрэглэдэг програмууд: Kaspersky Internet Security 2009

Энэ бол миний хэрэглэдэг антивирусын програм.

Ямар антивирусын програм хамгийн сайн нь вэ? гэдэг асуултанд хүн болгон өөр өөрийнхээрээ хариулах байх.
Энд бичсэнээр бол:
  1. BitDefender AntiVirus
  2. Kaspersky AntiVirus
  3. ESET Nod32
  4. AVG AntiVirus
  5. F Secure AntiVirus
  6. Trend Micro
  7. Mcafee VirusScan
  8. Norton AntiVirus
  9. CA AntiVirus
  10. Norman AntiVirus
юм байна.

Гэхдээ Касперский сайн л даа. Би Касперский хэрэглээд 3 жил болж байна. Өмнө нь Mcafee Virus Scan Enterprise хэрэглэдэг байсан юм. Хоёрдугаар курст байхад билүү дээ манай сургууль дээр Аллах гэж нэг вирус дэлгэрсэн юм. Тэр вирусыг макафий олж устгаж чадахгүй, харин Касперский хамгийн сайн илрүүлж, устгаж байсан болохоор нь касперскийг хэрэглэж эхэлсэн. Түүнээс хойш Касперскийг тасралтгүй хэрэглэлээ. Миний итгэлийг алдсан удаа байхгүй. Ер нь орос ах нарын бүтээл цаанаа л нэг өөр байдаг шүү дээ. Файлыг шалгахдаа компьютерийг жоохон удаагаад байдаг дутагдалтай талтай, гэхдээ Нортон -г бодвол ч хурдан л даа.

Миний хэрэглэдэг хувилбар: энд байгаа, харин ажилладаг Лиценз нь энд байна.

Weblog of Linus Torvalds

За Линүксийн загалмайлсан эцэг болох Линүс Торвалдс (Linus Torvalds) хувийн блогоо нээжээ. Тэрээр энэ блогтоо гэр бүл, хувийн амьдралаа бичих бодолтойгоо дурдсан байна. Мөн өөрийн зохиосон системийнхээ талаар бичихгүй өнгөрнө гэж юу байхав, хэдийнэ бичээд эхэлжээ.
Блогийн хаяг нь http://torvalds-family.blogspot.com/ Хааяа ороод гарчиглачихаж байхад буруудахгүй л байх.

Эх сурвалж: Бадаагийн блог

Blog of Sergye Brin

Google-г үндэслэгч Сергей Брин өөрийн хувийн блогоо нээжээ. Гэхдээ мань хүн өөрийн ажлийн талаар бичихгүй юм байна. Тэрээр блогтоо өөрийн хувийн амьдралын талаар бичиx болно гэжээ. Блогынх нь домайн нэр нь тун энгийн http://too.blogspot.com.

Сергей Брины хувийн блогт хааяа нэг зочлоход зүгээр байхаа.

Сергей Брины блог

SKYLINK FILE HOSTING




Энэ бол интернэт дэх таны хард диск. Skylink компаны шинэ үйлчилгээ. Нэг удаа 90 мегабайт хүртэл хэмжээтэй файл оруулж болох ба оруулсан файл хэзээ ч устахгүй байж л байна. Нийт оруулах файлын хэмжээ хязгааргүй. Тэд өөрсдийн шинэ үйлчилгээгээ ингэж магтаж байна. Ер нь бол аплоад хийсэн файл устахгүй байна гэдэг сайн л даа.
Хэрэглэх нөхцөл нь зөвхөн Sky C&C болон Skylink - н хэрэглэгч байхад л болно.
Би өөрөө Скай СИ СИ - гийн хэрэглэгч учраас надад бол дажгүй л санагдаж байна.
Гэхдээ л шинэ юманд болгоомжтой хандахгүй бол бас л хэцүү л дээ.
Хамгийн эхний энгийн алдаа бол skylink.mn сайт дээрээ өөрсдийн шинэ үйлчилгээгээ сурталчилсан бичлэг дээрээ дамжиж орох URL-ээ буруу биччихсэн л харагдаж байсан.
http://webhard.skylink.mn гэж байх ёстой линкийг http://webhard.skylink..mn гээд л биччихсэн байсан. Хамгийн энгийн цэг таслалын алдаа хийгээд админ нь ажлаа муу хийж байна даа. Миний мэдэж байгаагаар засаагүй лав л хоёр долоо хонож байна.

Файл татахад хир зэрэг хурдан байгааг нь одоогоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ файл оруулахад гайгүй хурдтай байх шиг байсан шүү.


Виндоус суулгасны дараа Линуксын Грабыг дахин сэргээх

Виндоус үйлдлийн системийг дахин суулгах шаардлагатай үе гардаг. Хэрэв чи компьютер дээрээ Линукс, Виндоус зэрэг ашигладаг бол виндоусыг дахин суулгасны дараа линукс үйлдлийн систем чинь ачаалахаа больдогыг мэдэх байх. Виндоус нь хардны мастер бүүт дээр зөвхөн өөрийгөө биччихдэг дээрэнгүй үйлдлийн систем учраас линукс ачаалагдахаа болидог юм байна. Надад бас ийм асуудал хэд хэд тулгарсан. Тэгтэл ингээд л шийдчих байсан байна шүү дээ.

Заавар нь энд байна.

Linux Complete Command Reference
















Линукс системийн бүх коммандын тайлбар, Нийт 1500 хуудастай ном. Тун сайн ном байна лээ. Ред Хат корпорацын хэвлэл.
Линукс сурахад тун дажгүй гарын авлага болно.

татах

Миний дэлгэц

Google Desktop хэрэглэсэн нь.






Жилийн өмнө ч билүү хэзээ билээ Гүүгл Дэсктоп гэдэг програмын тухай олж мэдсийн хэхэ. Суулгаад үзсэн чинь миний компьютерийг нэг л гацаа болгоод байх шиг санагдаад тэр дор нь устгаж байсан санагдаж байна. Саяхан дахиад нөгөөдхийнхөө шинэ хувилбарыг татаж аваад дахиад суулгаад хэрэглээд үзлээ.
Дажгүй юм байна шүү. Хажуу талын SideBar энэ тэртэй, дизайн сайтай царайлаг програм юм байна. SideBar deeree цаг хэд болж байгаа тухай, Машины чинь Процессор хэдэн хувьтай ачаалж байгаа, Рамны чинь хэдэн хувь нь хэрэглэгдэж байгаа тухай, Цаг агаар ямар байгаа, ямар байх тухай гээд л зөндөө олон зүйлийн талаар мэдээлэл авч болох юм байна.

За тэгээд хайлт хийдэг гэж байгаа. Энэ Програмын хамгийн гол давуу тал нь компьютер дээрээс чинь хайлт хийхэд Виндоусынхтай зүйрлэшгүй хурдан юм байна. Тэгээд хайлт хийхдээ системд ачаалал өгөхгүй.

Эхлээд компьютерийг ямар нэг ажиллагаа хийгээгүй байхад нь Чиний файлуудыг чинь индекслээд авчихна. Дараа нь Ctrl дээр товшиход л хайлтын цонх маань гараад ирнэ дээ. Хайлт нь оновчтой, хурдан гэдгийг нь яана. Давхар бас интэрнэтээр хайлт хийчихнэ.

Ерөнхийдөө таалагдлаа. Хэрэглээд үзэхэд зүгээр л програм байна.

Дандий - Сайн уу Муу юу ?

За нөгөө манай хэдэн хип хопчдыг алаад хаячижээ цаана чинь. Дажгүй дуу болсон байна шүү. Зүгээр л сонсоод үз.

Ядарч үхэх нь ...

Би сагсан бөмбөг тоглох дуртай. Сагсан бөмбөг үзэх дуртай. Ер нь сагсан бөмбөгийн хорхойтон л доо. Арван жилд байхаасаа эхлээд найзуудтайгаа байнга л заал авч сагс тоглодог байсан юм. Оюутан болсноосоо хойш ч гэсэн байнга л заал авч, сайхан хөлсөө гаргадаг байсан.
Харин энэ жил хичээл эхэлснээс хойш ганц ч удаа сагс тоглоогүй байж байгаад өнөөдөр нэг тоглолоо. Ойрын сар гаран идэвхитэй хөдөлгөөн хийгээгүй байж байгаад гэнэт тоглосон чинь хариугүй ядарч үхэх нь.
Ер нь заавал сагс тоглоод гоол хийгээд Жордан болох гээд байх албагүй, гэхдээ хүн долоо хоногтоо нэг удаа сайхан хөлсөө гаргачихаад байх нь тун зөв гэж боддог юм.
Огт хөдлөхгүй сар гаран болоход л өөрийгөө ямар их хөдөлгөөний дутагдалд орсныг анзаарлаа.
Амьсгаадаад, ядраад, сүүлдээ хөл сөхөрчих гээд хэцүү юм байна шүү.
Жаахан биеийн тамир хийж өөртөө анхаарал хандуулахгүй бол болохоо байсан байна энэ чинь.
Ёо ёо ядарч үхэх нь ...

Өвөр монгол Хип Хоп

Яахоо мессенжерээ нээтэл нэгэн найз маань заавал үзээрэй миний элэг хөших гэж байна гээд нэг ЮуТюбэ-н линктэй оффлайн мессеж үлдээсэн байдаг юм байна. Тэрийг нь үзтэл ийм бичлэг байна. Анх үзээд инээлээ. Инээд хүрэхгүй ч байх аргагүй юм байна. Гэхдээ л сүүлдээ бодоод байхнээ тийм ч инээдэмтэй зүйл байхгүй байх шиг.
Тэр байдаг амьсгаагаа шахан үглэж байгаа репер залуу чинь монгол л хүн шүү дээ.
Цөөхөн бидний бас л нэг хэсэг. Ялгаа нь гэвэл бидний иргэншил л өөр байх. Бид Монгол улсын иргэн, тэр залуу БНХАУ-н Өвөр монголын өөртөө засах орны иргэн.
Цөөхөн монголчууд биднээсээ тасраад Хятадын харьяанд ороод хятадчилагдаж байгаа өрөвдөлтэй нэгэн хэсэг. Урлагыг тэр өөрийнхөөрөө хүлээн авсан, өөрийнхөөрөө илэрхийлсэн. Буруу юм байхгүй ч юм шиг. Сонирхоод нэг үзээрэй.


Шинээр мэндэлсэн блог хүүдээ нэр хайрлав.

За энэ блогдох гээч зүйл чинь бас нилээн авьяас шаарддаг эд байх нь хөөе. Блог нээхдээ блогийнхоо нэрийг өгөх гэж хөөрхөөн зовлоо ш дээ. Гайгүй утга төгөлдөр нэрийг монгол ба англиар нь бодоод л өгөх гэнгүүт аль хэдийнээ хүн авчихсан байх юм. Давхардсан байдлаар бараг 50 шахам оролдлого хийж байж энэ нэрийг өглөө ш дээ. ( Нэр гэдэг нь блог руу нэвтрэх URL юм шүү.).

Өөрийнхөө нэрээр baterdene.blogspot.com гэсэн URL авчих санаатай үзсэн чинь аль хэдийнээ нэг нөхөр аваад, хэдхээн юм биччихээд хаячихсан байх юм. Аль 2005 оноос хойш юм бичээгүйг нь бодоход амьдаа маань тэр үед блог нээж байснаа таг мартсан бололтой.

Блог дээрээ юм бичихгүй удсан архан блогчид: Блогдоо салхи оруулсангүй удлаа, тоосондоо дарагдчихаж гээд л байдаг юм байна лээ. Хэрвээ үнэхээр блог дээрээ юм бичихгүй удахаар тоос шороонд дарагддаг юм бол манай нөгөө амьдаагийн хэдэн жил юм бичээгүй хаячихсан блог нь тоосонд дарагдаад, эзэндээ олдохоо байсан байхаа.

Ингээд төөрөлдөж төөрөлдөж нэг блог ЮРЛ авсаан. Тэр маань энэ. Утгачилаад орчуулах юм бол " Эрх чөлөөт дархны газар" болох юм уу даа. Уг нь freedom-writer.blogspot.com эсвэл freedomwriter.blogspot.com гэх мэтийн ЮРЛ авчих санаатай үзсэн боловч, блог бичихийн амт шимтийг мэдэрсэн нөхдүүд аль хэдийнээ авчихсан байх юм. Freedom Writers гэдэг гоё кино байдаг. Тэгээд түүний нэрээр нэрлье гэж бодсийн. Forge гэдэг нь Source-Forge гэдгийн Forge. Би нээлттэй эхийг дэмждэг. СорсеФорж дээр хийгдэж байгаа төслүүд болон СорсеФорж-н нээлттэй эхийн програм хангамжийг хэрэглэхдээ дуртай. Энгийн болоод, хэрэглэхэд тун эвтэйхэн байдаг юм. Жишээ нь fileZilla. Тиймээс энэ нэр нэг л ойр дотно санагдаад байдаг юм.
Ингээд л блогийнхоо нэрийг өгсөн дөө. Одоо ч бичээд л байна даа ...

Сайн уу? Амьдрал минь.

Блог бичмээр санагдаад байж сууж чаддаггүйээ. Өмнө нь блог.мн дээр сагсан бөмбөгийн тухай нэг блог нээгээд юм бичиж байснаас өөр блог бичих туршлага байхгүй дээ надад. Энэ блог дээр бол зүгээр л бичмээр санагдаж байгаа юмаа л бичнэ. Хүн л болсон хойно эсэн бусын явдал, хэн нэгэнд яримаар санагдсан зүйл их л гарах юм. Тэр болгоноо л блог дээрээ бичээд, блогоо хөтлөөд явж байх санаатай. Бас нэг өдрийн тэмдэглэл-рхүү юм хөтөлдгиймүү гэж бодож байгаа. Би өөрөө хүний бичсэн блогийг унших дуртай болохоор, блог бичих нь чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх нэг хэлбэр гэж боддог. Даян дэлхийн блогчин нэгээр нэмэгдвээ.