Малчин

Монголийн эзэнт гүрний үед амьдарч байсан ч болоосой. Ан гөрөөгөө хийгээд, малаа маллаад, дайн байлдаанд явчаад л аргамагын дэл дээр жаргалтай амьдрах байсан даа. Агаарын сайхныг амьсгалж, хүлгийн дээдийг унаж, өвсний соргог усны цэнгэгийг дагаж нүүдэллээд л. Стресс гэдэг юм тэнд л байхгүй байх даа.



VirtualBox -н Дискийн хэмжээг ихэсгэх

Virtualbox дээр суулгаж тохируулсан машины дискийн хэмжээ багадаад, нэмэх шаардлагатай болох, эсвэл хэмжээг нь багасгах шаардлагатай болбол виртуал ҮС суусан фолдер дотроо орж байгаад

VBoxManage modifyhd windows7.vdi --resize 102400

коммандыг ажиллуулна. Хэрэглэгч нь root биш бол sudo -горимоор ажиллуулна.

Хэрэв тушаал амжилттай биелэгдсэн бол

0%...10%...20%...30%...40%...50%...60%...70%...80%...90%...100%

дэлгэцэнд харуулж, ямар нэгэн алдаа гарахгүйгээр комманд төгсөнө.

Энд 
- windows7.vdi нь тухайн виртуал үйлдлийн системийн диск
- 102400 нь дискийг өөрчилсний дараах хэмжээ. 

Монгол Тулгатны Зуун Эрхэм - Дагвадорж

Монгол Тулгатны Зуун Эрхэм цуврал нэвтрүүлгийн миний хамгийн үзэх дуртай нь.

Нэвтрүүлгийн зохиомж, зураглал, сэдэв, ашигласан дуу, шүлэг бүгд гоё.

Нэвтрүүлгийн дундуур хэсэгчлэн уншдаг шүлэг. Шүлгийн нэр, зохиолчыг нь мэдэхгүй байна. Гэхдээ Дагвадорж аваргын нэвтрүүлэгт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуай уншиж байгааг бодоход Лхагвасүрэн гуайн өөрийнх нь бүтээл байх. Шүлгийн нэрийг Дагвадорж аварга гэж тааж байна. 


Дагвадорж аварга.


Бүдэгхэн улбааг зам болгосон дорнын алаг дуулиан
Бөртө чонын удам тал нутгын цалгиан
Эх нутагтаа ирлээ
Цэцэн Хубилай хааны сүнсийг баярлуулсан бяр
Цэрдэм тойрог дундах догшин цагаан бар
Эх орондоо ирлээ
Ёсыг нь дагаж урссан багтаж ядсан ааг
Японы арлуудыг дэвсэлсэн босоо төрсөн аварга
Их аварга Дагвадорж эх орондоо ирлээ
Уул уул нь өндийж тосов
Ус мөрөн нь цалгиж тосов
Их аварга Дагвадорж эх орондоо ирлээ.


Mobicom ухаалаг утасны програмын алдаа

Мобиком компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл, хэрэглээгээ хянаж байх ухаалаг утасны апп хийсэн байна. Google Play Store дээр Андройд хувилбар нь байна.

Сонирхоод татаж суулгалаа. Суулгасан өдрөө буюу 2013 оны 1-р сарын 10-ний өдөр хэрэглээгээ хянасан юм. Тэгээд өнөөдөр буюу 2013 оны 1-р сарын 14-ны өдөр дахин хэрэглээгээ хяналаа. Гэтэл 1 сонин зүйл ажиглагдсан нь миний 1-р сарын 14-нд гарсан төлбөр нь 4 хоногын өмнө шалгахад гарсан төлбөрөөс бага байна.

2013 оны 1-р сарын 10-нд шалгах үе

2013 оны 1-р сарын 14-нд шалгах үе
Дээрх хоёр зураг дээр аль зураг хэдэнд гэдэг нь харагдахгүй байгаа учраас мета датаг нь аваад зурагтай нь хавсаргалаа. 

Мобиком дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ төлбөрийг илүү, дутуу, зөрүүтэй боддог, өмнөх саруудын дунджаар тоймлож боддог гэх мэтийн маш их цуурхал гадуур байдаг. Харин энэ апп дээр гарч байгаа алдаа нь тухайн апп-даа байна уу? эсвэл биллинг тооцдог сервертээ байна уу? сайн мэдэхгүй байна. 

Ямар ч байсан миний хэрэглээг буруу бодлоо.