бяцхан зөвлөгөө

*ubuntu 9.10 Karmic Coala дээр системийн default web browser солигдохгүй bug байгааг анзаарсан байх. Мессенжерээр ирсэн линк, Netbeans дээрх project - оо ажиллуулж үзэх зэрэгт нэг хүндрэл гараад байсан юм. System Settings > Default Applications ашиглаад Firefox-г default system browser сонголт дээр тависан боловч солигдохгүй, konqueror web browser ажиллаад байв. Терминал дээр:
sudo update-alternatives --config x-www-browser
кодыг ажиллуулж сольдог арга байна.
Ажиллуулаад браузеруудын урдах тоог нь сонгоно:
bataa@bataa-laptop:~$ sudo update-alternatives --config x-www-browser
There are 2 choices for the alternative x-www-browser (providing /usr/bin/x-www-browser).

Selection Path Priority Status
------------------------------------------------------------
0 /usr/bin/konqueror 100 auto mode
* 1 /usr/bin/firefox-3.5 40 manual mode
2 /usr/bin/konqueror 100 manual mode

Press enter to keep the current choice[*], or type selection number: 1
bataa@bataa-laptop:~$

Мартамхайчуудад

Саяхан компьютертээ шинэ үйлдлийн систем суулгаад, mysql болон phpmyadmin суулгасан юм. Дараа нь орох гэсэн чинь хийсэн нууц үгээ мартсан юм уу анх оруулж байхдаа буруу хийчихэж. Ингээд mysql - н password-оо reset хийлээ. Заавраа оруулчихъя. Юмыг яаж мэдэхэв. Хэн нэгэнд нь хэрэг болоо ч билүү.
1. mysql - г зогсооно:

$ /etc/init.d/mysql stop

2. mysql - г --skip-grant-tables аттрибуттай дахин эхлүүлнэ:

$ /usr/bin/mysqld_safe --skip-grant-tables

3. Шинэ терминал нээгээд, нээсэн шинэ терминал дээрээ:

$ /usr/bin/mysql

4. mysql өгөгдлийн санг сонгоно:

>use mysql;

5.mysql сонгогдсон бол доорх query - г ажиллуул:

UPDATE user SET Password=PASSWORD('шинэ нууц үгээ бич')
WHERE Host='localhost' AND User='root';

6. За дээрх query амжилттай болсон бол mysql - ээсээ гараад, mysql - ээ дахин эхлүүлнэ.

$ /etc/init.d/mysql restart

Ингээд гүйцээ.

tasksel

За нэг ийм комманд байдгийг мэдлээ. Мэддэг хэн нэгнийх нь инээдийг хүргэж магадгүй. Гэхдээ л би мэддэггүй байсан. Хаагуур нь өнгөрөөд байсан юм байгаан. Шинээр суулгасан Kubuntu 9.10 Karmic Coala AMD 64 хувилбарын үйлдлийн систем дээрээ Apache server, mysql server, php болон phpmyadmin суулгахдаа дээрх коммандыг сурсан болно. Өмнө нь LAMP суулгахдаа sudo apt-get install гээд бүгдийг нь нэгбүрчлэн суулгадаг байсан бол tasksel - г ашиглан ганцхан коммандаар бүгдийг нь суулгалаа.

sudo tasksel install lamp-server

ингээд л гүйцээ. Харин дараа нь phpmyadmin - г тусад нь суулгана.
Ингээд tasksel - н талаар жаал судлая. man хуудсыг нь харахад:
tasksel - г бүх боломжтой багцуудыг нэг инсталл-аар суулгах боломжыг хэрэглэгчид олгоно гэж тодорхойлжээ.Нэг зорилготой, үүрэгтэй багцуудыг бүлэглэж суулгана гэх юм уу даа ...

Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй. Залхуурав : )

1-18 буюу хамгийн муу эхлэл.

Дэлхий дээр Америк гэж нэг улс байх. Тэр улсад нь Нью Жерси гэж хот байх. Тэр хотод нь дэлхийн хамгийн хүчирхэг лиг НБА-гийн хамгийн муу баг Нью-Жерси Нетс байх.

Амьдралдаа ямар нэгэн түүхэн зүйлийн гэрч болно гэдэг бол сайхан зүйл. Муу зүйлийн ч бай, сайн зүйлийн ч бай. Чухамхүү НБА-гийн 30 багаас хамгийн муу тэр багийг НБА-гийн хамгийн муу амжилт үзүүлэх түүхэн цаг мөчид гэрч болов оо. Сайхан л юм. 11 дараалж хожигдсоных нь дараанаас эхлэн "За хожих болов уу яах бол" гэж горьдлого тээсээр дахин 7 дараалан хожигдохыг нь өөрийн биеэр харлаа.

Дасгалжуулагчаа халан барин байж, сүүлийн тоглолтдоо арай гэж 97-91 ээр Шарлот Бобкатсыг хожиж, улирлыг хамгийн муу эхэлсэн сөрөг үзүүлэлтээ зогсоолоо.

За яамай даа, нэг хожиж болсон юм. Цаашдаа хожоод л байх хэрэгтэй юм шүү.

Шилдэг 5. 11 сарын 23



Шилдэг 10. 11 сарын 24

Шилдэг 10. 11 сарын 22

Кобигийн гайхалтай, азын ч гэмээр шидэлт нэгдүгээрт оржээ. Стүдмайернийн Данк мөн л аймар.

Шилдэг 10. 11 сарын 21

Шилдэг 10. 11 сарын 20

Шилдэг 5. 11 сарын 19

Gee - Mongol Rapper



Би од биш энгийн монгол тод биш намайг бүү гол
Байгаа юм нь уяалдаатай байна гэдэг нь хамгийн гол
Хэрэв тийм биш арктикын сармагчин мэт
Хэцүү байх байлгүй африкын пингвинд
Хараал идсэн харь орноо магтаж лаларууд галзуурна
Хаа байгаагаа мэдэхгүй Холливууд гэж андуурна
Хачин пизда нарын эхний хачиг болсон quiza
Хаа ч таарсан тэр муу банди хошин царайлж хуцна
Зөв дууриалалтай агаа жүүс рекламдаж
Зөвхөн ирээдүйнхээ төлөө хэмээн худлаа шааж
Том бааж байсан авч одоо яав Пиво уу
Шинэ Crew-нх нь нэр нь Фьюжн and Пийжүү
Хачин пиздакууд л зөвхөн энэ Crew-д багтана
Ясан хэдрэг бас архичин дээр нь дахиад янхан
Халтуур хийсэн дууных нь ая юу билээ Lady GaGa
Харин тэд нар шинийг сэтгэсэн гэж шаасан Ёстой гого


Дахилт

Би бол монголд төрсөн монгол Реппер
ха ха ха ха Хараал идсэн гадны соёл надад хамаагүй
Би бол монголд өссөн монгол реппер
ха ха ха ха Бид бол тусдаа хүн гайхаад байна уу пизда минь


G-Unit-н Монгол дахь салбар нээсэн T.N.N
50 cent-г ихэр гэдгийг мэдээллээгүй CNN
Халтар дуудлагаараа бацаан шүтээнийхээ үгийг хуулна
Хаа байсан Америктай Hip Hop-ийг минь харьцуулна
Далайн чандаас ирсэн гэнэ аймар лаг Gangsta
Дам сураг тавьсан чинь онц сурлагатан хэнхэг пизда
Чиний мэддэг хичээлээс энэ Hip Hop тоглоом арай өөр
Хэсэг дуугай байлаа боллоо гөлөг минь чи битгий хөөр
Өөрийгөө юу гэлээ боссуудын босс уу
Босс чинь би байна гөлөг минь чи бос суу
Намайг ингэж байна гэж тэр 50 ахдаа хэлээрэй
Аль алинаар нь чиний нэр дээр гараараа бас хэлээрээ
Үнэхээр л Gang юм бол намайг олоод буудаарай
Барахгүй бол Амеркаас G-unit ээ дуудаарай
Чам шиг баян биш ч гарууд намайг хүндэлнэ энэ үнэн
Чи ч үүнийг мэдэж байгаа тийм биз дээ Тэнүүнээ

Дахилт

Намхан Доржоос дутуу төрсөн халзан толгой 2 соёо
Босоо малгайн гоёон доорхи толгойн дотор нь том том ёо ёо
Үглэж байгаа нь адилхан хошин шогийн амбий бооёо
Цэцгэнбилэг бандийг одоо хэдэн үгээр тооёо
Хүн гэхэд дэндүү жижиг чи бол зүгээр одой хүн
Хөгжлийн бэрхшээлд нирвэгдсэн түүний шодойхон
Хөөрхий бандид зориулж хийх хараал идсэн минйи дуу
Чиний боов чиний боов хөгийн жижигхэн чиний боов
...
Хороо цэрэгт хошногодуулахаар хошгорч өөрөө хандарсан
220-нх хэмээн тэднийг бүүр андуурсан
Хошин бацаанд татвар өгдөг цэцэрлэгийн хүүхэд ч байхгүй
Хоёр настай жаал ч өөрөөсөө намхан тэрнээс айхгүй
Хорин хосоо Sale зарласан Baby shop авсан тэр
Хоёроор илүү 10-н размер түүний хөлийг давсан гэнэ
Хошин Пизда Америкаас Монгол Rap битгий гол
Hollywood дээ од бол тийм л айхтар юм бол


Дахилт




Шилдэг 10. 11 сарын 18

Зуун удаа дөчөөс дээш.

11 сарын 17-ны Лейкерс Пистонс хоёрын тоглолтон дээр Коби маань 40 оноо авсан нь түүний НБА-гийн кареерийн 100 дахь 40 буюу түүнээс дээш оноо авсан тоглолт боллоо. Хоёр дараалсан хожигдлоо зогсоосон энэ тоглолт дээр 40 оноо авсанаар тэрээр энэ улиралд 4 дэх 40-с дээш оноогоо авсан аж.

Нэг тоглолтонд авсан дундаж онооны үзүүлэлтийг (PPG) тэргүүлж байгаа бөгөөд (30.1) эртүүдхэн 11 сарын 7нд дүү Газолын баг Мемфистэй тоглохдоо 41 оноо авснаар өөрийн кареер дахь 24000 дахь оноогоо авсан билээ. Ингэснээр хамгийн залуудаа 24000 оноо авсан рекордыг шинэчилэх нь тэр.

Тун удахгүй хамгийн залуу 25000 оноо ...

Rookie Superstar

11 сарын 14нд болсон Бакс, Варриорс хоёрын тоглолтон дээр нэг шинэков 55 оноо авч тодрох нь тэр. Тэр бол 09 оны драфтын 10-аар сонгогдсон тоглогч Brandon Jennings юм.

1989 оны 9 сарын 23нд төрсөн, 1м 85 см өндөртэй, 76 кг бяцхан залуу юм байна шд. 55 оноо авсанаараа Бакс-н түүхэнд 50-аас дээш оноо авсан гурав дахь тоглогч болж байгаа юм байна.

55 оноо авсанаар НБА-гийн түүхэн дэх нэг тоглолтонд хамгийн олон оноо авсан шинэ тоглогчдын жагсаалтанд Кареем Абдул Жабарын дээр гарч (Жабар 51 оноо) 3т бичигдлээ. Түүний дээр 58 оноо авсан Вилт Чемберлейн, 56 оноо авсан Эарл Монрое нар бичигдэж байна. Магадгүй энэ залуу энэ улиралд энэ хоёрын дээр гарах ч юм билүү хэн мэдлээ.

НБА-д шинэ од төрөх үү?

Шилдэг 5. 11 сарын 16

Яаж чи намайг өөрчилвөө ...

Чи яаж намайг өөрчилвөө. Яг л энэ дуу шиг. Дурлалынхаа эзэнд зориуллаа.







Болд - Яаж чи өөрчилвөө

Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихав даа

     Дахилт :  Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
                      Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнээ
                      Мэдэрсээн тэр хайрынхаа хариуд
                      Минийх үүрд байна гэж шивнээрэй

Урсан өнгөгөх хором бүхнийг
Ганцаараа би яар туулаа вэ?
Нуугдаад явсан хайраа
Чамдаа л өгөх байждээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байждээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг би чамд амлы

      Дахилт :  Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
                      Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнээ
                      Мэдэрсээн тэр хайрынхаа хариуд
                      Минийх үүрд байна гэж шивнээрэй

X Box 360 2009. Тасарчиж ээ.

Кобигын төрсөн өдөр!!!

Өнөөдөр буюу 8 сарын 23 бол энэ агуу тоглогчын төрсөн өдөр.

Тэрээр 1978 оны энэ өдөр төрж байжээ. Өнөөдөр ингээд 31 нас хүрч байна.

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе Коби !!!

Нэг алхам ухраалаа гэнэ үү !

Ж-Мобайл болон Мобиком, Скайтел, Юнител нарын хооронд өнгөрсөн долоо хоногт багагүй үл ойлголцол гарч, нөгөө гурван оператор нь Ж-Мобайлтай холбодог хоорондын холбоогоо таслачихсан. Би өөрөө Мобиком хэрэглэдэг, миний танилийн хүрээнд Ж-Мобайл хэрэглэдэг хүн байдаг тул хоорондын холболтоо салгаснаас хойш тэдэнтэй холбогдох гэж бас л зовох боллоо.

Өчигдөр Мобиком, Скайтел, Юнител нар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан юм байна. Орой нь мэдээ үзээд сууж байхад энэ хурлын тойм гараад, Мобикомын захирал Болор дараа нь сэтгүүлчтэй уулзсан ярилцлага нь гарсан.

Түүнийг үзээд аргагүй бухимдлаа.

Тэрээр хэлэхдээ Ж-Мобайл үнийг хэтэрхий доогуур тогтоож, үнийн дайнд уриалан дуудлаа гэж байсан. Компани бүх зарлага, орлого ашгаа тооцож үзээд, холболтыг байж болох хамгийн бага хэмжээнд нь хүртэл бууруулсан нь буруу гэж үү. Үнэ буурснаар уг нь хэрэглэгч л хожно шүү дээ.

Бас үйл ажиллагааны зардлаас бага үнэ тогтоож болохгүй гэнэ үү?

Ямар үнэ яаж тогтоох, үйл ажиллагааны зардал нь тогтоосон үнэнээс нь бага байна уу их байна уу гэдгийг уг нь уг компани өөрөө л мэдэж, өөрснөө зохицуулах эрхтэй байх байлгүй дээ. Эсвэл Мобикомын захирал Ж-Мобайлын ажлыг урдаас нь хийж өгөх ёстой байдаг юм болов уу. Уг нь бол өөр операторуудад нэг их хамаагүй л баймаар юм. Чадаж л байвал, үйл ажиллагаа нь алдагдалд орохгүй л бол үнээ буулгаж л байх ёстой юм биш үү.

Эцэст нь тэрээр үнийг хэтэрхий буулгаж, үнийн дайнд уриалан дуудаж, төрийн байгууллагыг үнэгүйдүүлсэн Ж-Мобайлын энэ үйлдэл нь монголын харилцаа холбооны хөгжлийг нэг алхам ухраалаа гээд авна лээ.

Яагаад тэр вэ ?

Үнэ буулгаж хэрэглэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх боломжыг олгох нь хөгжлийг хойш нь татах үйлдэл болох юм гэж үү.

Нэгэнт хүчээ аваад томорчихсон Мобиком, Скайтел нартай өрсөлдөх нэг том үзүүлэлт нь үнэ болно гэж бодож байна. Хэдийгээр санхүү, маркетингийн хууль, бизнесийн элдэв дүрмүүдийг мэдэхгүй боловч хар ухаанаар бодоход л Ж-Мобайл буруу юм хийгээгүй л санагдаад байх юм.

Өрсөлдөгч нь хэтэрхий бага үнэ санал болгосноор хэрэглэгчээ алдахаас айсан учраас л ийм алхам хийж, ийм ядмаг тайлбараар өөрсдийгээ хамгаалж байгаа нь үнэхээр ичгүүртэй санагдлаа.

Хэрэглэгчдээ алдана гэж санаа зовоод байгаа бол дагаад л үнээ буулгах л хэрэгтэй биз дээ. Шударгаар өрсөлдчихөж чадахгүй, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироож ийм бусармаг юм хийж байх ч гэж дээ. Дампуурсан, хүчгүй төр засагтай улсад хувийн байгууллага нь хүртэл ийм хүчирхэг, дээрэнгүй, юу хүссэнээ хийж чаддаг болохыг өөрийн нүдээр харлаа. Бурхангүй газрын бумба галзуурна, бухгүй газрын шар галзуурна гэгчээр.

Бас нэг алхам ухраалаа гээд байгаан шүү!!!

Далайд дусал.

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийг онлайн хэлбэрт оруулах санаачлагыг анх очко ахын блог дээрээс харсан билээ. Ингээд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдэж, өчигдөр өнөөдөр хоёр зав чөлөөгөөрөө хоёр хуудас үг оруулчихлаа. (632; 633) Цаашдаа ч гэсэн өдөр болгон нэг хуудас үг оруулж байхаар шийдлээ.

Үг оруулж байх явцад монгол хэлний үгийн салаа утга, өөр тайлбар гэх мэтийн өөрийн өмнө огт мэддэггүй байсан зөндөө зүйлийг бас мэдэж авлаа.

Үг оруулахад хялбар, ашиглахад ойлгомжтой сайн вэб болсон байна билээ.

Виндовс 7 суулгалаа.

Лаптоп дээрээ Микрософтийн шинэ үйлдлийн систем Виндовс 7 - гийн Рилийз кандидат хувилбарыг суулгалаа. Суулгаад кракдсан учир ямар ч асуудал алга.




Үйлдлийн систем суулгасны дараа ямар нэг програм суулгаагүй үед 36 процесс л ажиллаж байна. Виндовс ХР л нэг иймэрхүү байдаг даа.

Виста бол суулгасны дараа л 58 процесс ажилладаг байсан. Хамаагүй бага л процесс ажилладаг юм байна.

James Kong

Ajaxmaa-гийн мэдэгдэл

Тийм, намайг Төгөлдөр гэдэг 28 настай, эхнэр болон 2 нялх хүүхэдтэй, их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.
Уучлаарай, би худлаа ярьсан би эмэгтэй биш, 22 настай биш, оюутан бас биш.

Гэхдээ би үнэнч хүн. Тийм яадаг юм. Би гоожуурыг хакдсан. Би бас пиздаа болон заазуурыг хакдаж устгасан. Яадаг юм. Хүч муутайг нь далимдуулж хүний эрх зөрчиж олон хүнээр даажигнавал ямар байдгийг нь үзүүлсэн юм. Би өөр цахим хуудас устгаж үзээгүй. Тийм, би та хоёрын эрхэнд халдсан. Тиймээс би уучлал гуйсан. Би хийсэн хэргээ хүлээгээд уучлалт гуйх чадалтай хүн. Та хоёрт бол доромжлосон хүмүүсээсээ уучлал гуйх чадал байхгүй байгаа биз дээ.

Соёлтулгаа чи өөрийгөө би Гоожуур мөн гэж хэлэх чадалгүй бэртэгчин хүн гэдэг ээ харж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Хэзээ би чамд нэр усаа хэлсэн билээ. Тэрийг хэлэх чадал чамд байна уу? Сайхан танилцаад салъя гэхээр нь би итгээд чамд мессенжерээр нэр усаа хэлсэн. Наашаа харж инээгээд цаашаа харахаар нь худлаа шаадаг зантайг чинь мэдсэнгүй. Чи сургуулийн IP олсон гэлүү? Сургуулиасаа хакдаад сууж байдаг тэнэг хүн байдаг гэж бодоо юу? Сургуулийн IP наас би блогыг нь уншсан. Аргаа бараад блог уншсан хүмүүсээс Герман сургуулийн IP хайж байгаад гомдол мэдүүлсэн нь би болж таарахгүй юу. Тэгээд чамаас лог иртэл миний нетийг түр хязгаарласан. Тэгэхээр нь би урьд нь танилцаад нэр усаа хэлчихсэн байсан болохоор итгээд наадахаа болиулаач гэж эмайл явуулсан. Чамд хакдсан гэсэн лог нь байхгүй учраас буцаагаад нээсэн. Чамд бол үүнийг үнэн зөвөөр нь хэлэх чадал байхгүй л дээ. Наад Соёлтулга гэгч нөхрөө ямар бэртэгчин болохыг одоо харав уу?

Чи юу гэлээ? Соёлтулгаа чи зөвхөн кредит картаа зээлүүлдэг байсан гэл үү? Тэр нөгөө шалдан зурагтай gallery руу танай гэрийн IP аас админ эрхээр орж байсан. Тэр чи байсан уу эхнэр чинь байсан уу эсвэл охин чинь уу?

Тиймээ, би гэндсэн. Соёлоог өөр шигээ хүн байна гэж санасан. Яахав хүн сурж дуусдаггүй юм байна. Гоожуур яаж бичиж ярьдаг яаг тэр шигээ хүн байна гэж даанч санасангүй.

Би энэ Төгөлдөр биш гээд гүрийвэл гүрийхээр байлаа. Чамд намайг гэж батлах IP ч байхгүй. Чам шиг юманд баригддаг гар гэж бодоо юу? Гэхдээ би үнэнийг хэлмээр байсан тул маргааш явж цагдаад өөрийгөө илчлэнэ. Яадаг юм. Би үнэнийг хэлэхийн тулд ийм алхам хийнэ. Өөр шигээ бэртэгчин нөхөр байна, айгаад сууна гэж бодоо юу чи?

Би яадаг юм. Их үсрээд торгуулаад, ажлаасаа хөөгдөнө биз. Би залуу ч байна, чадал ч байна. Хаа ч явсан эхнэр болон 2 нялх хүүхдээ өлсгөхгүй аваад явна. Та 2 бол одоо амьд явахад ч хэцүү болоо биз дээ. Тэрэнд чинь би харамссан. Соёлоо би чамд тэгээд тэр дороо бичлэгээ устгаж өгөх санал тавьсан. Харин чи ичсэн хүн ална гэгчийн үлгэрээр би биш манай дүү ажилуулдаг гэж гүрийсээр байгаад хамаг мэдээлэл чинь даяан дэлхийгээр тараа биз дээ. Энийг ёстой хохь чинь гэдэг юм. Би чам шиг Гоожуур биш. Би тэгээд эхнэрийн чинь нэрийг нь нуугаад нүүрийг нь харлуулж үзсэн. Гэхдээ чиний наад тэнэг зангаас чинь болоод хожимдсон.

Яадаг юм. Би үнэнчээр амьдарч байна. Хүсвэл би чадлаа буруугаар ашиглаад баян болох боломж байна. Гэхдээ би чам шиг тэгж хүний зовлонгоор мөнгө олдог хүн биш. Порно сайтны рекламаар мөнгө олдог байсан биз дээ чи. Улам их хүн оруулах гэж шалдан Монгол хүүхнийдийн зураг тавиулдаг байсан биз дээ. Чи дандаа эмэгтэй хүмүүс тэр зургийг явуулдаг байсан гэлүү? Яаж сайхан худлаа ярьж чадаж байна аа. Сурсан юм аа зөв ашиглаж чаддаггүй bib0 гэх мэт залуус тэр зурагнуудыг явуулдаг байсан биз дээ. Яадаг гэлээ чи Соёлоо. Зургаа устгуулъя гэсэн хүүхний захидлыг янханаас ирсэн захидал гээд тавьдаг байсан биз дээ чи. Яадаг юм миний гэдэн хөдөлсөн. Хүчгүй хүмүүсийг өмөөрсөн.

Чи яасан миний нэр усыг нийтэд ил тавьснаар намайг чадна гэж бодоо юу. Би хүнээс нуугдаад ийм Ажаксмаа гэсэн ИД аар бичдэг байсан гэж бодоо юу? http://publicd.ub.mng.net/pipermail/security/ аас чи Төгөлдөр гээд хайгаад үзээрэй. Намайг ихэнх IT гайгүй гадарладаг хүмүүс мэддэг байсан. Би эмэгтэй 22 настай гээд хакдвал нөгөө хэдэн админууд нь шарандаа хуудсаа гайгүй хамгаалах юм болов уу гэж ийм ИД нээсэн юм за. Харинч чи сайн зүйл хийлээ. Одоо яадгийн та хоёрын буяангаар Монголд очоод би онгирлоо гэж хэлүүлэхгүй ээр би өөрийгөө Ажаксмаа байна гэж хэлэх боломжтой боллоо. Харин та хоёр одоо Монголч явж чадахаа больсон биз дээ.

Түй чоорт. Дургүй хүрчихлээ. Соёлоо гэж хүнтэй соёлтой харьцаж болдоггүй юм байна. Соёлтой харьцахаар айгаад байна гэж боддог юм байна. Гоожуур юмнууд давраад байдаг юм байна.

Миний муу 4 настай болон 1 сартай нялх үрсийг маань заналхийлдэг Соёлоо чи ер нь юу юм? Нийгмийн шаар, гоожуур л биз дээ. Шалдан нүцгэн зураг тавьж хүний зовлон ашилгаж порно сайтны рекламаар мөнгө олох гэж үздэг өчүүхэн гар биз дээ чи. Гоожуур гэж үнэнээ хүлээж чаддаггүй бэртэгчин биз дээ чи. Хүний итгэл даадаггүй хөгийн гар биз дээ чи.

Би үнэний төлөө хийсэн хэргээ өөрөө үүрээд гарна. Цагдаа дээр өглөө өөрөө очно. Нийгмийн шааруудыг давруулахгүй. Та хоёрт харин хийсэн хэргээ хүлээх чадал байна уу? Байхгүй бол санаа зоволтгүй би удахгүй хүлээлгээд өгнө. Нусгай гээд байгаа дүүд нь тэгэх чадал байна. Яадаг юм та хэдэд чадлаа үзүүлнэ.
Түй чоорт.

Төгөлдөр
tugstugi@yahoo.com

Эх сурвалж: ajaxmaa.pub.mn

Үнэн зөв ялах ёстой.

Ajaxmaa vs Dr.Goojuur

Би Ajaxmaa-г ч мэднэ, Dr.Goojuur-г ч мэднэ. Аль алинийх нь блог руу ордог байсан. Ажаксмааг бол бүүр идэвхитэй гүүгл рийдэртээ нэмчихээд шинэ пост болгоныг нь уншдаг байлаа. Харин хааяа уйдахаараа гоожуур.ком руу ордог байлаа.

Ажаксмаа нэг өдөр гоожуурыг хакдчихсанаас болж ойрын хэдэн өдөр энэ хоёр хоорондоо дайн дэгдээгээд байна. Монголын IT ертөнцийн ойрын үеийн хамгийн гол сонин бол энэ хоёрын тулаан.

Хэзээ билээ дээ саяхаан хэдхэн хоногын өмнө гүүгл рийдэрээ нээхэд гоожуур.ком-г хадердлаа гэсэн гарчигтай ажаксмаагийн бичлэг байсныг санаж байна. Үүнээс л эхэлсэн юм билээ л дээ.

Яг юу болсоныг эндээс, бас эндээс, мөн эндээс уншаарай.

Өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт хийсэн блогчид ч бас байна. Хантулга, СениорЭксперт гээд л ...

Өмнө нь монголчууд хоорондоо иймэрхүү асуудал үүсгэдэг байсан үгүйг сайн мэдэхгүй, иймэрхүү зүйлийг анх удаа үзэж байгаагын хувьд надад бол сонирхолтой л байна. Миний бодлоор гоожуур.ком блог болон гоожуур зургын цомог хоёрыг хакердсан нь зөв болсон юм. Би лав Ажаксмааг дэмжиж байгаа. Гэхдээ гоожуур шиг сайт ажиллаж байж хайнга охидууд хувийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг болгох, санамсаргүй болон санаатай байдлаар зураг, вэбкамаа хүнд өгөхдөө нэгийг боддог болгох гэх мэтийн сайн тал байгаа гэж бодож байна. Санамсаргүй зургаа алдсан байлаа гэхэд өөрөө муудаа ч юм уу итгэж болохгүй хүндээ зургаа өгсөн, бүүр эсвэл буудалд тасарч унасандаа л зургаа алдаж байгаа шүү дээ. Зүгээр гэмгүй сайхан явж байхад нь давхиж ирээд хувцасыг нь тайлаад камер гаргаж ирээд зургыг нь авчихаагүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Сонор сэрэмж, анхаарал хүнд илүүдэхгүйг сануулсанаараа гоожуур гавъяатай. Гэхдээ арай ч хэтрээд, давраад, дэндээд байсныг бид мэднэ.

Ажаксмаа бол чадалтай, мэдлэгтэй цагаан малгайт хакер. Др.Гоожуур -ыг хэт их давраад байвал дөнгөж чадахаа монголчууддаа харуулж чадлаа. Гоожуурынхан боож үхчих гээд байгааг нь харахад тэр Соёлоо гэдэг Лос-Анжелест байдаг нөхөр өөрөө л гоожуурыг ажиллуулж байсан юм шив дээ. Тэгээд эртэй сайндаа ч ажаксмааг баричихсан юм шиг гоожуур ком дээрээ сүржигнээд л бичиж байх.

Үнэн хэрэг дээрээ ажаксмаа өөрөө л гарч ирсэн юм байна лээ шдээ. Тэгж их боож үхэх гээд байгаагын учир бол тодорхой шүү дээ. Өөрөө илчлэгдсэн, хэзээ нэгэн цагт монголд ирэхэд нь тооцоо бодохоор занан суугаа хэлмэгдэгсэд зөндөө. Эд бүгдтэй улаан нүүрээрээ тулна гэхээс айж, амь нь тэмцээд боож үхчих гээд байгаа байлгүй дээ.

Өмнө нь ажаксмаа бас өөр ямар ч билээ нэг газрын вэб дээр байгаа алдааг гаргаж тавихад railcom монголоос блогспот руу хандах эрхийг хүртэл хааж байсныг санаж байна. Энэ залуу юм дуулгана шүү !!!

Уншигчдын сонголт

Linux Journal сэтгүүл 2009 оны 6 сарын дугаартаа уншигчдийн сонголтоор бүх цаг үеийн хамгийн сайн Линуксын номыг тодруулжээ.

1. (4%) Linux in a Nutshell - Ellen Silver, Stephen Spainhour, Stephen Figgins, Jessica P.Hekman

2. (3%) Just for Fun: The story of an Accidental Revolutionary - Linus Trovalds, David Daimond
3. (3%) Running Linux - Matt Welsh, Matthias Kalle Dalheimer, Terry Dawson, Lar Kaufman


4. (2%) The Cathedral and the Bazaar - Eric S. Raymond


5. (2%) The Linux Bible - Christopher Negus

Adobe Flex Builder 3

Adobe Flex Builder 3 нь Flex Application-ний хөгжүүлэлтийн нэгдсэн орчин юм. Энэхүү Eclipse суурьтай хөгжүүлэх хэрэгсэл нь ухаалаг кодлох, алдааг засах интерасктив үеүүд, хэрэглэгчийн интерфэйсийг визуал байдлаар засах, RIA шинж чанарыг нээж өгсөн. Флех билдер 3-т Flex-ийн Framework, хөрвүүлэгчид, компонентуудын цуглуулга болон алдаагүйжүүлэгч /debugger/ багтсан байна.

Flex Builder 3 нь Стандарт болон мэргэжлийн хувилбартай. Хоёр хувилбар хоюулаа Adobe Creative Suite 3 програм хангамжаас импорт хийхийг зөвшөөрөх бөгөөд энэ нь хөгжүүлэгч болон дизайнер ажиллахад өргөн боломжийг нээж өгдөг. Цаашлаад Flex 3 Professional хувилбар нь өгөгдлийг дүрслэх хүчирхэг хэрэгсэл,цоо шинэ дээд төвшний DataGrid, санах ой, гүйцэтгэлийн профайлууд, бизнесын хэрэглээг /business critical applications/ дэмжих автоматаар шалгахад тестүүдийг багтаасан.

Adobe Flex 3 SDK нь үнэгүй.

Adobe Flex 3 SDK - ийг Adobe Flex Builder-с нь тусад нь татаж авснаар Adobe Flex Frameworkтой болно. Хөгжүүлэгч зөвхөн Free Adobe SDK 3 –ийг ашиглаад RIA – г цогцоор нь бүтээж болно. Free adobe Flex SDK3 нь нээлттэй эхийн Flex SDK төсөл дээр байдаг.

Дээд төвшний Flex Data үйлчилгээ


Adobe LiveCycle Data Service ES нь RIA дэх мэдээллийн баазыг бүрэн хэмжээгээр хэрэглэх техникийн онцлогуудтай цогц программ юм. Ингэснээр RIA хамгийн сүүлийн үеийн мэдээллийн бааз, бизнесын логикуудыг маш хурдан хугацаанд чанартай хүлээн авах боломжтой. Мөн Adobe LiveCycle Data Service ES LiveCycle ES-ийн бизнесын үйл ажиллагаа, бичиг баримтын үйлчилгээтэй бүрэн интеграцчилах боломжийг олгож байгаа юм.
BlazeDS нь үнэгүй, нээлттэй эхийн төсөл бөгөөд бүх Flex хөгжүүлэгчидтэй алсийн зайнаас харьцах болон захидал явуулах боломжийг хангадаг. Флех ремоүтингийн хоёрчилсон цуврал мэдээллийн дамжуулах загвар Action Message Format-/AMF/ нь мэдээллийг RIA-руу маш хурдан шуурхай дамжуулж програмын гүйцэтгэлийг хурдасгаж өгдөг. Мөн Флех Ремоүтинг нь хөгжүүлэгчид маш хурдан, амархан холбогдож бизнесс логик болон өгөгдлийг төлөвлөх боломжийг олгодог. Флех мессэж бодит хугацаанд хэвлэх\захиалах хүчин чадалтай. Блазе ДС-ийг хэрэглэснээр эдгээр хүчирхэг Жава серверүүдийн хүчин чадлыг чөлөөтэй эзэмшингээ Adobe LiveCycle Data Service Comminuty Edition захиалж, Адобе LiveCycle Data Service бүрэн хүчин чадлаар нь хүлээн авах боломжтой.

Adobe Flex 3.0

Адобе Флех 3.0 нь Адобе Флаш платформ дээр үндэслэн RIA (Rich Internet Application) хангасан крос платформыг бий болгох хөгжүүлэх зорилгоор хийгдсэн Адобе-ийн системын технологиудийн нэгтгэл юм. Macromedia 2004 оны 3-р сард програм SDK, IDE, J2EE зэргийг нэгтгэн Flex Data Service-ийг гаргажээ.Adobe нь Macromedia-г эзэмших болсон бөгөөд Flex-ийг гаргаснаар Flex Data Service-ийн лизенз шаардлагагүй болж LiveCycle Data Service гэсэн брэнд нэртэйгээр салбарлан биеэ даасан бүтээгдэхүүн болон худалдаанд гарсан.
2008 оны 2-р сард Adobe Flex SDK-ийг нээлттэй эхийн Мозилла-гийн лизенц дээр гаргажээ. Adobe Flex Builder нь Flex application хийх зорилготой, Eclipse дээр платформ дээр үндэслэн хийгдсэн хөгжүүлэлтийн нэгдсэн орчин юм.

Flex -ийн талаар товчхон

Flex нь дээд түвшний, хэрэглэгчид ойлгомжтой вэб аппликэйшнийг сууриас хамааралгүй бүх вэб хөтөчид зориулан хийдэг чөлөөт, нээлттэй эхийн Framework юм. Энэ нь орчин үеийн, стандарт програмчлалийн хэл болон програмчлалийн загварууд дээр ажиллах боломжийг хангаж өгдөг.
MXML, нь тодорхойлогдсон XML суурьт хэл бөгөөд, UI-/lay out/схем , Actionscript 3 –тай ажиллах хүчирхэг объект хандлагат хэл юм. Мөн түүнчлэн өргөтгөж болох, батлагдсан, RIA хийх болон Flex application-ийг алдаагүйжүүлэхэд зориулагдсан 100 гаруй UI бүрэлдэхүүн хэсэг бүхий компонентүүдийн цуглуулгатай.

RIA бүхий Flex нь үйлдлийн системээс хамаарахгүйгээр компьютерийн вэб хөтөч дээр Adobe Flash Player ба Adobe AIR ашиглан ажиллаж чадна. Ингэснээр Flex бүх гол вэб хөтөч, десктопуудтай зохицон ажиллах боломжтой болдог. Adobe AIR болон Adobe Flash Player нь чиний компьютерийн дотоод нөөц болон системийн нөөцөд хандаж чадна. Адобе Флаш Плэйер болон АЙР-ийн аль алиныг Адобе.сом сайтнаас үнэгүй татаж авч болно.
Адобе Флех билдер 3 нь Eclipse суурьтай хөгжүүлэлтийн орчин бөгөөд AdobeLive Cycle® нь өгөгдөлтэй ажилладаг програм бөгөөд Флекс хөгжүүлэлтийн өгөгдөлтэй ажилладаг дээд төвшний хэрэгсэл юм. Дээрхи бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.
- Флех 1.0 – 2004 оны 3 сард
- Флех 1.5 – 2004 оны 10 сард
- Флех 2.0 (Алфа) – 2005 оны 10 сард
- Флех 2.0 Вета -1 – 2006 оны 2 сард
- Флех 2.0 Вета-2 – 2006 оны 3 сард
- Флех 2.0 Вета-3 – 2006 оны 5 сард
- Флех 2.0 Финал – 2006 оны 6 сарын 28
- Флех 2.0.1 – 2007 оны 1 сарын 5
- Флех 3.0 Вета -1 – 2007 оны 6 сарын 11
- Флех 3.0 Вета-2 – 2007 оны 10 сарын 1
- Флех 3.0 Вета-3 – 2008 оны 2 сарын 25
- Флех 3.1– 2008 оны 8 сарын 15
- Флех 3.2 – 2008 оны 11 сарын 17

Зиак зиак хэдхээн мөр юм орчуулах гэж бүүр ядчихлаа. Орчуулчихаад уншаад үзсэн чинь нэг л биш ээ. Гэхдээ одоо яахав дээ. Адоб Флексийг PHP - тэй хамт сурахаар шийдсэн. Тэгээд л эхлэлийг нь тавих санаатай орчуулж эхэлж байгаа минь энэ. Блогтоо хэрхэн судалж байгаагаа бас бичнэ гэж байгаа ...

Үргэлжлэл бий ...

Эрэгтэй тархи ? Эмэгтэй тархи ?





















Эндээс хууллаа. хэхэ хөгжилтэй л юм. Гэхдээ энэ зурган дээрээс харахад эмэгтэйчүүдийн тархинд секс огт алга. Тэхээр бас худлаа л зурж дээ. Секс байж л таараа. Эрэгтэй тархин доторхоос том ч байж болох л юм.

Миний туслах Ubuntuforums.org

Убунту хэрэглэгчдийн http://www.ubuntuforums.org гэж нэлээн их мэдээлэлтэй форум бий.

Линукс сонирхон хэрэглэж эхэлсэнээс аваад өдийг хүртэл надтай тулгарсан бүх асуудлыг энэ форум дээр ямар нэгэн байдлаар шийдчихсэн л байдаг. Гарсан алдааг гүүглээс хайхад энэ форумын бичлэгнүүд л эхний хэдэн илэрц болж харагддаг билээ.

Хэрэв линукс сонирхдог бол зочилж байхад илүүдэхгүй л форум даа.

Зүүд.

Өдөр унтаж байгаад сэрлээ. Унтаж байхдаа зүүдэндээ ч юм уу нойрон дундаа ч юм уу 10 жилийнхээ ангийн нэг охинтой утсаар яриад байсан санагдаад болдоггүй. Утасаар ярьж зүүдэлсэн ч юм уу, эсвэл нойрон дундаа ярьчихсан юм болов уу гэдгээ нойрмоглоод мэддэггүй.

Унтахаасаа өмнө гар утасаа тавьсан газраа харлаа. Байрандаа байлаа.

Би зүүдэлсэн байжээ.

iso файлтай ажилласан нь.

Виндовсийн үйлдлийн систем ашиглаж байгаа үед хэрэв .iso имиж файлтай ажиллах хэрэг гарвал Daemon tools ч юм уу PowerISO суулгаад л болчихно.

Харин Линукс дээр бол тун энгийнээр, элдэв нэмэлт програм суулгахгүйгээр ажиллуулчихдаг нэг арга байдаг юм байна.

bataa@bataa-laptop:~$ su - root
Password:
root@bataa-laptop:~# mkdir virtualcdrom
root@bataa-laptop:~# mount -o loop /Jishee File-iin zam/JisheeFile.iso virtualcdrom

Ингээд боллоо. Харин Маунтаа болиулахдаа

root@bataa-laptop:~# umount virtualcdrom
Enjoy !!!

W

Сургуулийн сервер лүү холбогдчихсон байж байгаад терминал дээр санамсаргүй w үсэг бичээд Enter дарчихсан чинь

(Tue Jul 28@21:02:17)sw05d032s$w
21:02:18 up 55 days, 1:27, 1 user, load average: 1.80, 1.67, 1.52
USER TTY FROM LOGIN@ IDLE JCPU PCPU WHAT
sw05d032 pts/3 202.70.32.235 20:54 0.00s 0.19s 0.00s w

ийм статус харуулдаг юм байна. Санамсаргүй байж байгаад шинэ юм мэдэж авав.

DEADLINE Post-it stop motion

Файлын системийн харьцуулалт

Файлын системийн нэр
Зохиогдсон огноо
Үндсэн үйлдлийн систем
Хамгийн том файлын хэмжээ
Хамгийн том файлын системийн хэмжээ
Журнал-члагдсан эсэх
FAT161983MSDOS V24GB16MB to 8GBҮ
FAT321997Windows 954GB8GB to 2TBҮ
HPFS1988OS/24GB2TBҮ
NTFS1993Windows NT16EB16EBТ
HFS+1998Mac OS8EB?Ү
UFS2 2002FreeBSD512GB to 32PB1YB Ү
ext21993Linux16GB to 2TB42TB to 32TBҮ
ext31999Linux16GB to 2TB42TB to 32TBТ
ReiserFS3 2001Linux8TB816TBТ
ReiserFS42005Linux??Т
XFS1994IRIX9EB9EBТ
JFS?AIX8EB512TB to 4PBТ
VxFS 1991SVR4.016EB?Т
ZFS2004Solaris 101YB16EBҮ


Хэмжээ.

Kilobyte - KB1024 Bytes
Megabyte - MB1024 KBs
Gigabyte - GB1024 MBs
Terabyte - TB1024 GBs
Petabyte - PB1024 TBs
Exabyte - EB1024 PBs
Zettabyte - ZB1024 EBs
Yottabyte - YB1024 ZBs

Энэ бол миний амьдрах луйврын хот

Миний цагдаа намайг хамгаална гэж үг байдаг шиг санаж байна. Ямар худлаа үг вэ.

7 сарын 8нд намайг хамгаалах ёстой миний цагдаа машинаа барьж явахдаа утсаар ярьж яваад машинийг минь шүргэчихээд зугтав.

73-93 УБГ дугаартай Hyundai Elentra машин модны хоёрын зам дээр шүргэчихээд зугтаачихдаг байгаа. Аймар уур хүрсэн. Зугтахаар нь хойноос нь гүйцэж очоод зогсоотол цагдаа хүн байсан гээч. Намайг очиход ч утсаараа ярьж дуусаагүй байсан гэж байгаа. Тэгснээ намайг харангуутаа утсаараа "За за дараа ярья. Энд нэг хүнтэй уулзаадхая" гэж авдийн. Та одоо цагдаа хүн байж осол гаргачихаад зугтаад нтэр гэсэн чинь машинаасаа бууж ирэнгүүтээ аймар баавартай "Чи юун сүртэй юм бэ? Утсаар ярьж байгаад мэдсэнгүй ш дээ" гэж авсан. Тэгснээ тохирий, 20 цаас өгий гэсэн хэхэ. Би ч "энийг засуулахад 20 байтугай гарна, юухэв цагдаа дуудаад шийдүүлчихье хэн хэндээ амар" гэсэн чинь өнөөх цагдаа гуай "за за Ветнам засвар ороод үзүүлье" гэж байнаа. Надад замын цагдаатай зууралдах сонирхол бас байхгүй байсан болохоор за за явья юу ч гэсэн бичиг баримтаа надад өгчих гэсэн чинь "Ах нь цагдаа хүн, санаа зоволтгүй дээ" гэж байна. Би ч хэлсэнд нь итгэчихсэн, за та араас дагаад яваарай гээд өөрөө дагуулаад явах санаатай машиндаа суугаад хөдөллөө. Тэгсэн чинь нөгөөдөх чинь байхгүй шууд эргээд, хороолол руу алга болоод өгсөн. Ингээд л хулхидуулаад, хохироод хоцорсон доо.

Тэр энгийн нэг хүн байсан бол би юм бодохгүй ээ. Цагдаа хүн байж ийм явдал гаргасанд нь л уур хүрч байгаа. Би ч тэр эрчээрээ Баянгол дүүргийн замын цагдаа ортол орой 6 өнгөрөөд ажил тарчихжээ. Нэг өрөөнд сууж байсан хоёр цагдаад хамаг учраа хэлтэл, чи яг тэр үед байрандаа зогсоод, цагдаа дуудах ёстой байсан юм, одоо ямар ч нэмэргүй гэсэн. Ингээд л яах ч аргагүй болов оо. Машин дээр гарсан зураас, халцарсан будганд би юм бодохгүй ээ. Төрийн хувцастай цагдаа хүнд мэхлүүлсэндээ л шар гозойгоод, гомдоод байх юм. Одоо тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ лав авч чадахгүй юм байна лээ.

Тэр цагдаатай ахиж нэг тааралдах юмсан. Эрийн муу цагдаа гэж үнэн үг юм даа. Түүний төрийн хувцас лав одоо надад хамаагүй болсон ...

Ажил, Амьдрал, Хобби

Хүн ажил гэр бүл хобби гурваа зэрэгцүүлж чадах юм бол амьдралдаа сэтгэл хангалуун, сайхан амьдардаг гэнэ шүү. Хоногын 24 цагын 8-д нь ажил хийнэ, 8-д нь унтаж амарна, 3-ийг нь хоолоо хийх, хооллоход зарцуулна гэж бодохоор үлдэж байгаа 5 цагыг нь гэр бүл болон хоббиндоо зарцуулах болж таарч байна.

Одоохондоо яахав гэр бүл байхгүй болохоор энэ цагыг өөртөө болон хоббиндоо зарцуулна. Ингэхээр л хоногын 24 багадаад байгаа байхгүй юу. Эсвэл унтдаггүй болмоор байна хэхэ. Дээрх хувиараар явахаар л хоног дуусчихна. Сурч боловсормоор, ядаж л инглийшээ сайжруулмаар байдаг. Дэлхийг удаан эргэлдүүлж хоногын циклийг 48 цаг болгочих юмсан, эсвэл унтдаггүй болчих юмсан. Унтдаггүй гэснээс нээрээ сая хавар дипломын урьдчилсан хамгаалалтын өдөр 33 цаг унтахгүй явж хувийн дээд амжилтаа шинэчилсэн шд. Унтахгүй удах аймааааар юм байна лээ.

За яахав болгоно доо болгоно. Хэлээ сайн сурч, мэргэжлээрээ улам ихийг суралцаж, ажлаа сайн хийж, өөрийгээ өөд нь татаж, хоббигоо хаяахгүй амьдарнаа.

Хариутай бол бариутай.

Эхнэр нь гал тогоондоо өндөг шараад тун завгүй байх үед нөхөр нь гаднаас орж ирээд шуудхан л дуугаа өндөрсгөн хашгирч эхэлж гэнэ. “Болгоомжтой! Хөөе, болгоомжтой гэж байна! Дахиад жаахан тос хийгээч! Эргүүл! Хурдан эргүүлээч! Одоо дахиад жаахан тос хий! Наадуул чинь одоохон наалдлаа! Түргэлээч! Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Чи чинь сохор юм уу? Би хийх үү? Би чамайг бодвол хамаагүй дээр хийх юм байна! Эргүүлээч ээ! Хурдхан хийгээч! Наад тос чинь асгарлаа! Жаахан давс хий! Давсаа яасан бэ?” гээд зандарч гарав. Тэгтэл эхнэр нь тэссэнгүй уурлаж эхлэв. Тэгээд, “Чи чинь өнөөдөр яачихаа вэ? Юу гэж хашгичиж, зандчаад байгаан бэ? Би насаараа л өндөг шарж байна. Чи арай намайг өндөг шарахыг мэддэггүй гэж бодсон юм биш биз дээ?” хэмээн уурлав. Тэгсэн нөхөр нь маш тайвнаар, “Чи намайг машин жолоодож байхад хажууд суучихаад надтай иймэрхүү аясаар ярихад чинь надад ямар сэтгэгдэл төрдөг болохыг л харуулах гэсэн юм шүү дээ!” гэжээ.

Эх сурвалж: http://endless.blog.banjig.net/post.php?post_id=182151

Миний монголын ард түмэн сайхан наадаарай!!!

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 803 жилийн ой, нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. Эвэр нумыг ившээлгэн байж тавьсан сум нь мэргэн байг, эв хавыг эвэлгэн байж хийсэн мэх нь дайцтай байг, шандас сойлгыг нь тааруулан байж уясан хүлэг нь хурдан байг. Дээдсээс өвлөсөн Монгол наадмаараа дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!!!

Данкан муухай амттай gatorade ундаа уусан нь

Ха ха ха

-Балдаан, болиоч ээ. Яаж байгаа юм бэ? Чи намайг хэн гэж бодоод байна? Балдаан болиоч ээ би ориллоо шvv. Балдан хэрэггvй л дээ!!!! Балдан чи яасан бэ ? Ингээд л болоо юу?
-Мнхнг…
-Тэнэг амьтан..

Нэг эр индианчуудад баригджээ. Тэгээд омгийн ахлагч нөгөөх эрээс: - Үхэх үү? -Бөмбөрдүүлэх үү? гэж асуужээ. Залуу үхсэнээс бөмбөрдүүлье гэжээ. Тэгсэн омгийн бүх эрчүүд нөгөө залууг бөгсджээ. Маргааш нь дахиад л өнөөхөө асууж, залуу бөмбөрдүүлье л гэжээ. 3 өдөр бөмбөрдүүлжээ. Сүүлдээ залуу за ингэж амьд явахаар үхье гэж бодоод үхмээр байна гэжээ. Тэгтэл омгийн ахлагч: - Үхтэл нь бөмбөрд гэж гэнэ.

Хэн эхэлж 5 дахь бөгжөө зүүх вэ ?

Одоо тоглож байгаа тоглогчдоос Коби, Шак, Данкан гурав л аваргын бөгжийг дөрвөнтээ зүүж үзсэн ажээ.

Энэ гурвын хэн нь эхэлж 5 дахь бөгжөө зүүх бол.

Спурс Жеффэрсоныг, Лэйкерс Артестийг авч хүчээ нэмсэн бол Шак хаан Жэймстэй хамт бөгж зүүх хүсэлдээ хөтлөгдөн дорнод руу одох нь тэр. Уг нь Финикст ирж байхдаа нэгээс хоёр удаа аварга болгоно гэсэн амлалттай ирж байсныг мартаагүй л байгаа. Хэлсэн амандаа хүрч чадсангүй.

Хэдийгээр Шак хэлсэн амандаа хүрээгүй ч гэсэн энэ гурав аль аль нь ирэх улиралд энэ жилийнхээс сайжирсан, өөр тоглолтыг үзүүлнэ гэж би бодож байна.

Лэйкерс өнгөрсөн улиралд аваргалсанаар сайн байгаагаа харуулсан. Артестийг авсан нь улам л сайжирна гэсэн үг. Тэхээр ирэх жил дахиад хусаад хаячихаж мэдэх л юм. Өндөр магадлалтай байгаа шүү.

Харин Сан-Антониогийн хувьд өнгөрсөн жил бэртэл гэмтлээс болж олигтой амжилт гаргаж чадаагүй. Өрнөд бүсийн гурваар шалгарсан боловч их гурвалын нэг Жинобили нь тоглож чадаагүй учраас эхний тойрогтоо өвдөг шороодсон. Плэйофф дууссаны дараа Баксийн довтлогч Ричард Жеффэрсоныг авсан нь тэдний хүчийг дахин зузаатгаж, урьдын Сан-Антонио дахин эргэн ирж магадгүй. Том хамартай Аргентин залуу нь ч гэсэн эдгэрчихнэ шүү дээ. Сониноос Жинобили одооноос гүйж харайх бэлтгэлдээ ороод байгаа гэсэн. Гэхдээ Жеффэрсоны оронд Оберто, Курт Томас зэрэг нуруулаг, самбарын тоглогчдоо явуулсан. Тийм болохоор төвийн юм уу довтлогчийн байрлалдаа гайгүй сайн нэг хүн авахгүй бол самбартаа дарлуулж мэдэх л юм.

Хэлсэн амандаа хүрдэггүй, Супермэн асан Шакийн тухайд. Жэймс өнгөрсөн улиралд гайхамшигтай байсан. Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан, Плэйоффд эхний хоёр тойргоо ёстой нэг зажлахгүй залгисан. Эхний хоёр тойргийн дараа хожил хожигдлын харьцаа нь 8-0 байлаа. Даанч бүсийн аваргын төлөөх Орландотой хийсэн тоглолтонд төвийн байрлалдаа Супермэнтэй эн зэрэгцэж чаддаггүй юм аа гэхэд дөхөж очихоор хэмжээний тоглогчтой байхгүй бол болохгүйг ойлгосон байх. Ганцаараа хичнээн зүтгээд зүтгээд нэмэргүй байсан шүү дээ. Варежао Илгаускас хоёр Ховардад нялга авахуулчихаад яаж ч чадахгүй байсан. Тэд Орландод 4-2 оор хусуулваа хөөрхий. Ингээд Жэймсийн хувьд энэ улирал дууссаны дараа Супермэний эсрэг супермэн асаныг тавих хүсэл төрсөн байж болох юм. Багийнхаа удирдлагуудад санал тавьж байж гэмээж нь багтаа Шакийг авчирж байгаа гэсэн. Шак ч гэсэн шинэ багтаа сэтгэл хангалуун, мөн л аварга болгоно гээд том том юм яриад сууж байгаа гэсэн.

Картераар хүчээ нэмсэн Орландо, Хэрэв Рашийд Воллэсийг авчихвал Бостон хоёр л энэ гурвын замд саад хийх гэж оролдож магадгүй юм. Тэрнээс биш энэ гурвын аль нэг нь баараагүй тав дахь бөгжөө зүүнэ дээ зүүнэ.

Харин чухам хэн нь нөгөө хоёроосоо урьдаар бөгжийг зүүх бол ?

Коби+Артест=?

Бие биенээ байнга егөөдөж, Артестад улцгар нялуунаараа дуудуулдаг Коби, Бүдүүлэг тэнэгээрээ Кобид дуудуулдаг Артест хоёр хамтдаа түүхийг бүтээхийн төлөө хүчин зүтгэх нь. Сонин л тохиолдол юм. Энэ наймаа хийгдсэний гол учир нь Аризад байгаа гэсэн шүү. Ур чадвар нь дээшилж, өөрийгээ хэн болохыг өнгөрсөн улиралд, ялангуяа Плэйоффд харуулж чадсан залуу тоглогчийн гэрээ энэ улирлаар дуусгавар болсон. Ур чадвар нь дээшилсэн тул шинэ байгуулагдах гэрээнд цалин нь өсөх нь бас л тодорхой. Зөндөө олон од тоглогчдод бүгдэнд нь хангалттай өгчих хэмжээний цалин Лэйкерст байхгүй юм байна. Тиймээс Артестийг Рокитсоос авч, оронд нь Аризаг өгөх маягын тохиролцоог хийсэн юм шиг байгаан. Артест 3 жилийн 18 сая долларыг хөлстэйгээр Кобид хүчин зүтгэх болсон бол Ариза түүнээс өндөр цалин авч Хьюстонд тоглох болсон юм байна. Угаасаа Финал дууссаны дараа НБА-гийн экспертүүд Лэйкерсийг гэрээ нь дуусаж чөлөөт агент болж байгаа хоёр тоглогчоо алдаж магадгүй гэж байсан. Ямар ч байсан Аризагаа алдчихлаа. Одоо Одомыг үлдээж чадах нь уу үгүй юу. Юу болохыг харж л байя. Одомыг сонирхож байгаа баг НБА-гаар л нэг байгаа. Лэйкерсийн өгөх цалингаас өндөр цалинг амлаж, гараанд тоглуулна гэвэл Одом явчих ч юм билүү.

Ирэх улиралд Артест Лэйкерсийн тоглолтонд дасаж чадах болов уу?

Артест бол од тоглогч, маш сайн хамгаалагч. Гэхдээ л Ариза Артестаас хамаагүй илүү. Аризагийн орон зайг эзлэж чадах болов уу?

Ингээд бодоод байхаар зөндөө л хувилбар гарч ирж байна даа.

Юу ч болсон ирэх улирлыг харж л байя даа.

Улирлын солилцоо наймааны талаар

Энэ улирлын солилцоо наймаа ид явагдаж байна. Ямар ямар багууд хэрхэн арилжаа наймаа хийснийг танилцуулья.

6 сарын 9.

Торонто Рапторс Филаделфи 76 тай наймаа хийсэн байна. Тэд Рижжи Эвансыг 76-д өгч, оронд нь гурвын зайны аварга Жэйсон Капоног авчээ.

6 сарын 23.

Сан-Антонио Спурс Милваукий Бакст Брьюс Бовэн, Курт Томас, Фабрицио Оберто нарын 3 тоглогчыг өгч, Ричард Жефферсоныг авчээ. Данкан их баяртай байгаа гэсэн шүү. Жефферсон бас аваргуудтай тоглох болсондоо баяртай байгаа биз ээ.

Милваукий Бакс Обертог авсан өдрөө Детройтод зараад, оронд нь Амир Жонсоныг авжээ.

6 сарын 24.

Нийслэл хотын баг Визардс Рэнди Фоу, довтлогч Майк Миллер хоёрыг Миннессота Тимберволвэсоос аваад оронд нь Этан Томас, Дариус Сонгалиа, Олеский Печеров гурвыг өгчээ.

6 сарын 25.

Клийвлэнд Кавалийрс Финикс Сансаас Шакийг авчээ. Оронд нь Бэн Уоллэс, Саша Павлович хоёрыг, 2010 оны драфтын хоёрдугаар эрхээ, дээр нь 500'000 доллар өгсөн аж.
Шак бол Суперстар асан, мөн супер старуудыг бага балчирт нь хамт тоглож, аваргын бөгж хамт зүүдэг сурган хүмүүжүүлэгч. Коби Вэйд хоёр түүний гараар орж л аварга болж үзэцгээсэн. Одоо өөр нэгэн супер стар Хаан Жэймстэй цуг тоглох боллоо. Тэд бөгж зүүцгээх болов уу?

Мөн 25 нд Атланта Хавкс Алтан мужын дайчдаас Жамаал Крофордыг өөрсдийн эгнээнд элсүүлж, оронд нь Хоёр дахь жилээ тоглож байгаа цэрэг Эйси Ло, Спийди Клакстон хоёрыг явуулжээ. Залуучууд чангарчихжээ гэж ...

Дорнод бүсийн аварга Орландо Мэйжик мөн энэ өдөр Винс Картер, Рэйн Андерсон хоёрыг Нью Жэрси Нэтсээс авч Рүүки хамгаалагч Кортни Лий, Холбон тоглогч Рафер Олстен, Төвийн тоглогч Тони Батти гурвыг өгсөн байна. Орландо эдгээр гурван тоглогчыг явуулснаар тэдэн нэг их асуудал гарахгүй. Учир нь хүчирхэг хулгана ирэх жилээс бэртэл гэмтэл нь бүрэн илааршчихна, тэхээр Олстений хэрэг байхгүй. Шинээр ирэх Картер, түүний сэлгээ Пэйтрус хоёр хамгаалагчын байрлалд алзахгүй. Орландод нэг л асуудал гарч байгаа нь энэ жил чөлөөт агент болж байгаа Хэдо Туркоглу юм. Картер ирсэнээр энэ багаас багагүй цалин авах бөгөөд, ур чадвар нь ихээр дээшилсэн Турк залуугаа өөр өндөр цалин амласан баг руу алдах аюулд хүрч байна. Учир нь Ховард, Льюс, Картер, Хүчирхэг хулгана, дээр нь Туркоглу нарт хангалттай цалин өгвөл цалингын хязгаар нь хэтрээд алга болох билээ.

Нью Жэрси бол угаасаа шинэчлэгдэж байгаа залуу баг юм. Тэд Орландогоос Кортни Лийг авсан нь түүнийг ирээдүйд одын зиндааны тоглогч болно гэж харсан байх. Харрис, Брүүк Лопез, Кортни Лий нарын залуучууд юм дуулгах байх аа.

Мөн энэ өдөр бас Дарко Миличич Күэнтин Ричардсон хоёрыг Нью-Орк Никс, Мемфис Гризлис солилцжээ.

Портлэнд Трэйл Блазерс Жефф Пендэрграфыг Сакраменто Кингсээс авч, Сержио Родригоз, Жон Брокман хоёрыг оронд нь явуулжээ.

Дутуу ... Үргэлжлэл бий

Twitter-дэх боллоо.

Өчигдрөөс эхлэн twitter-дэж эхлэв. http://www.twitter.com/aboutbaterdene

Залилан

Саяхан найзуудтайгаа нэг найзынхаа охиныг эргэхээр очих гэж байхдаа бөмбөгөрөөр дайрсан юм. Найзууд тийшээ орж, би гадаа сууж байтал над дээр нэг банди ирдэг юм байна. Ахаа зүүлт авахгүй биз гээд ханцуйнаасаа улаан хайрцагтай зүүлт гаргаад ирдэг юм байна. Үүнийг хараад л хоёрдугаар курст байхад тохиолдсон нэг явдал санаанд орж ирдэг юм байна. Юу болсоныг өгүүлье.

Намар 9 сард нартай сайхан өдөр найзтайгаа Чингис зочид буудлын ард алхаж явлаа. Өөдөөс 1 үеийн гэмээр залуу ирж явна. Бид хоёртой зөрөх үедээ саатаж, эмэгтэй хүний хүзүүний зүүлт авахыг санал болгосон юм. Тэр нь улаан хайрцагтай, нилээн бүдүүвтэр, зоос гоёл гэсэн шошготой, харахад ч сайхан эд байлаа. Шошгон дээр нь байгаа үнийг харахад 280 000 төгрөг гэж бичсэн байсан. Бид 2 ч жаахан сонирхчихсон чинь сүүлдээ бүр салахаа байж, хямдхан авахыг гуйлаа. Тэр ярихдаа дэлгүүрээс хулгай хийчихсэн юм, уг нь үнэтэй сайхан зүүлт, мөнгө яаралтай хэрэг болоод, хямдхан зарах гэж байгаа гээд, бид хоёроос 50 000 -д авахыг гуйж билээ.

Цуг явсан найз маань ч нэлээн сонирхож байлаа. Найздаа дэмий байх гэж шивэгнээд, бид хоёр явах болтол нөгөөдөх чинь бүүр салахгүй шаналгаад, манай хүний нэлээн сонирхоод байгааг мэдчихээд, үнээ буулгаад авахыг санал болголоо. Найз маань 20 000 төгрөгтэй байсан бөгөөд, нөгөө зүүлтийг үнийг нь буулгасаар байгаад, байсан 20 000 -даа авсан юм. Бид 2 ч авчихаад ямар ч гэнэ халгүй явж л орхисон, нөгөө наймаа хийсэн залуу ч гэсэн нөгөө тийшээ явж одлоо.

Тэгсэн сүүлд нь нөгөөдхийг чинь хүнд үзүүлсэн чинь хулхины эд байна гэж хэлсэн гэсэн. Таван зуун төгрөгөөр зардаг хулхи зүүлт байсан юм гэнээ. Бид хоёрт ч том сургамж болсон доо. Оюутан хүнд хорин мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Муу залилан хийсэн этгээдийг л хараагаад хоцорсон доо дараа нь. Хайран хорин мянган төгрөг. Ийм л явдал тохиолдсийм даа.

Эртүүд бөмбөгөр дээр явж байхад тааралдсан зүүлт бол яг л тийм зүүлт байсан юм. Шал дургүй хүрээд, энийг чи хаанаас хулгай хийсэн, хоёулаа цагдаа дээр очно доо гэсэн чинь зүүлтээ гялс шүүрч аваад, зам хөндлөн гараад гүйгээд явчихаж билээ. Би биш ч гэсэн өөр хэн нэгэн залилуулна гэж бодохоос харамсмаар. Ямартай ч энд тэндээс элдэв алт мөнгөн эдлэл авахгүй байхыг эрхэм уншигч танд зөвлөе.

Champions

Блогтоо юу ч бичиж чадалгүй байсаар зөндөө удлаа. Энэ хугацаанд сонирхолтой олон л зүйл тохиолдлоо. Хамгийн сонирхолтой нь гэвэл НБА-гийн финал дуусаж, энэ улирлын аваргаар Лэйкэрс тодорсон явдал билээ. Энэ жилийн Плэйофф өрсөлдөөнтэй, ширүүн болж өнгөрсөн. Аваргын цувралыг мөн л тийм болох болов уу гэж бодож байсан боловч, Лэйкерс Орландог 5хан тоглолтонд залгиж орхилоо.

Гэхдээ энэ 5 тоглолт бүгд л сонирхолтой болсон л доо. Энэ жил түрүүлсэнээр Коби Шакгүйгээр аварга болж чадахаа харуулсан бөгөөд, финалын MVP шагналыг авсанаар түүнд аваагүй шагнал байхгүй боллоо. Өмнө нь Шактай цуг 3 дараалж аваргалахдаа гурвууланд нь Шак финалын MVP шагналыг авч байсныг санаж байгаа байх. Дасгалжуулагч Фил 10 дахь бөгжөө зүүснээр Рэд Аурбахын амжилтыг давж, хамгийн олон аварга болсон дасгалжуулагчаар түүхэнд нэрээ мөнхөллөө.

Плэйофф бол улирлын тоглолт биш, финал бол бүр өөр гэдэг нь харагддаг. Плэйоффд хамгийн сайн нь л хождог. Хамгийн сайн байгаа нь л аварга болдог гэдгийг Лэйкэрс харуулсан. Тэд дэндүү сайн байсан л даа. Дараа жил дахин аварга болоход гайхах зүйл огтхон ч байхгүй. Багийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт орохгүй бол дахин аварга болох ч өндөр магадлалтай юм.

Хэдийгээр хожимдсон ч гэсэн Лэйкерсийнхэнд баяр хүргэе.

Subaru Impreza WRX STi - н зэрлэг бичлэг.

Улс төр тэвчээр барав.

Энэ улс төр, эмх замбараагүй сурталчилгаа бүүр хэрээс хэтэрлээ. Эхэндээ ч нэг их тоохгүй байсан боловч сүүлдээ залхааж, уур хүргэж орхилоо. Яахоо мэссэнжэрээр хүртэл сурталчилгаа, хар ПР явж дургүй хүргээд байх юм. Өчигдөр орой мэссэнжэрт ортол нэг найз маань, No Enhkbayar don't vote гэсэн бичигтэй, ерөнхийлөгч Н.Энхбаярын зургыг хэрээстэй улаан дугуй дотор хийчихсэн зураг явуулж байх юм. Энүүгээр чинь яах юм гэсэн чинь аватар дээрээ тавичих, эсэргүүцлээ илэрхийлж би ч гэсэн нэгдэж байгаа л гэж авч байна. Би тэр зурган дээр Элбэгдорж ч байсан, Энхбаяр нь ч бай аватар дээрээ тиймэрхүү зураг тавьж улс төр хийх ч үгүй. Өмнө нь бас МАХН-ын логог улаан дугуй дотор хийчихсэн зургийг нэг хүн аватар дээрээ тавихыг санал болгож л байсан.

Энэ мэтчилэнгээр сонгуулийн сурталчилгаа, далд хар ПР намайг залхаасаар өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр сонгууль болж байгаа учир нөгөө учир утгагүй сурталчилгаа нь ашгүй дууслаа гэж бодоод сая яахоо мэссэнжэртээ ортол харин "Enhbayar l bish bol gudamjnii guilgachin ch baisan yahav, Elbegeegiin tuluu sanalaa uguurei" гэсэн оффлайн үлдээсэн байдгийн. Уншаад л уур хүрээд явчихсан.
Онлайнаар ч тэр, амьдрал дээр ч тэр барагтай бол харьцдаггүй, нэг анги санаатай нэг дуракаас тийм оффлайн ирсэн байсан.
Би хэдийгээр Энхбаярыг ч дэмжээгүй, Элбэгдоржыг ч дэмжээгүй болохоор надад уурлах, эсвэл баярлах шалтгаан байхгүй юм шиг. Гэтэл бас тийм биш юм аа. Юунд уур хүрсэн бэ гэхээр: Яахоо мэссэнжэрээр тийм тэнэг спам явуулж, би тэр тэнэгийн тэнэг уриалганд нь автаад, гарж хэсгийн хороо орж Элбэгдоржийн нэрийг дугуйлах юм байна л даа. Өөрийг нь тийм смап явуулангуут л би тэрийг нь аваад, тэр Элбэгээд нь саналаа өгнө гэж арай жинэхээсээ бодоогүй л байлтай. Намайг одоо юу гэж бодоод байгаа юм гэж бодоод л бухимдал төрсөн.

Аймар уур хүрээд, шууд л: Би хэнд саналаа өгөхөө чамаар заалгахгүй, битгий ийм тэнэг спам тарааж байгаач гээд л бичиж орхисон. Тэрэнд ямар санагдахыг нь би мэдэхгүй, надаа хамаа ч байхгүй.

Надад ийм тэнэг спам явуулж, миний уурыг хүргэж, өөрийнхээ цаг завыг барж байхын оронд тэр хугацаандаа ганц мөр код ядаж бичиж сураасай даа. Чаддаггүй юм байж.

Сая харин энийг бичиж байхдаа бага зэрэг тайвширлаа. Гэхдээ энэ бол энэ явуулсан ганц спам-нд уурласан уур биш ч байж болох юм. Аль хавраас эхэлж явсан элдэв хар цагаан сурталчилгаа, ард иргэдээ хийх бүтээхэд биш, талцан хэрэлдэхэд уриалж байгаа улс төрийн хоёр гол хүчинд уурласан уур хуралдаж байгаад, гарч ирсэн байж ч болох юм. Тэрэнд нь миний эргэн тойронд зөндөө байдаг хоосон толгойтой, оюуны хомсдолд орсон оюутан нэртэй, дээд сургуульд сурдаг санаатай гарууд бүүр хөөрчихөөд, нерв хөдөлгөөд хэцүү байна. Уг нь бид чинь сонгууль гэж ярьж, талцаж хэрэлдэж, сонгуулийн сурталчилгаанд татвар төлөгчдийнхөө хамаг мөнгийг үрсэнээр улс орноо хөгжүүлж, сайхан амьдрахгүй л байлтай. Үүнийг бодох л хэрэгтэй дээ хоосон толгойтонгууд минь.

Мэйжик - Кавалийрс тоглолт 2. Шилдэг 5

Жэймсийн баззэр шидэлт орсоноор Кавалийрс хоёрдахь тоглолтдоо Орландог арайхийн хожлоо. Талбай дээрээ хийсэн хоёр тоглолтыг хараад байхад Кавалийрс ер нь л барахгүй шинжтэй. Алийн болгон шийдвэрлэх мөчид шидэлт хийж, тэр нь алийн болгон цагирагт орох ч юм билээ дээ.

Лэйкерс - Денвэр хоёрдахь тоглолт. Шилдэг 5

Мэйжик - Кавалийрс тоглолт 1. Шилдэг 5

Лэйкерс - Денвэр. Шилдэг 5

НБА юу болж байна?

За нэлээн дээрээс хойш блогтоо НБА-гийн тухай бичлэг оруулаагүй юм байна. Ерөнхийдөө 5 сард хонхны баяр зохиох, дипломын үзлэг, хичээлүүдийнхээ дүнг гаргуулах, бас хаврын синдромтох гэх мэтийн хойшлуулж болшгүй ажлууд бөөгнөрч байсан тул хичнээн бодсон ч гэсэн юм бичиж чадсангүй. Харин одоо бол өмнө дурьдсан ажлуудаас нэлээд нь цэгцэрч, дууссан учир завтай болж, блогоо бичиж байна.

НБА бас бодож байснаас жаахан жаахан өөр зүг рүү яваад байна. Клийвлэнд Атланта хоёрын тоглолтон дээр битүүхэндээ атлантад балиашиглаж байсан миний мөрөөдөл салхинд хийсч, 4-0 оор бут ниргүүлээд хаясан. Бас Ихэнх гайгүй гарууд нь байхгүй байгаа Хьюстонтой Лэйкэрс 7 тоглолт хийж өөрсдийгээ ядраав.

Харин Бостон Орландо хоёрын тоглолт урамтай сайхан болж, хэдийгээр илт давуу байж чадаагүй ч гэсэн Орландо өрсөлдөгчөө 7 тоглолтын дараа буулган авч, бүсийнхээ финалд шалгарлаа.

Даллас харин Денверт ёстой амтагдахгүй байсаар чүү чай ганц хожил авсанаар тэр цуврал 4-1 ээр дууссан гэж байгаа.

За ингээд бүсийн аваргад тоглох багууд тодорчихлоо. Харин аль аль нь хожиж аваргын төлөө тоглох бол.

Энэ Плэйоффд миний дэмжиж байсан гурван багаас хоёр нь нэг болон хоёрдугаар раундад хожигдож, одоо ганц Лэйкэрс маань л олимпийн найдвар болсон. Тиймээс Лэйкэрсийгээ ямар ч байсан дэмждэгээрээ дэмжинэ. Харин нөгөө хоёроос бол аль нь ч хожсон хамаа алга. Тэртэй тэргүй Лэйкэрс бүсийнхээ аварга л болж чадвал аварга болох нь бараг л тодорхой гэж бодож байгаа. Өнгөрсөн жил хожигдож туршлагажсан, бэртэл гэмтэл бараг байхгүйн дээр энэ улиралд Орландотой ч тэр Клийвлэндтэй ч тэр улиралд маш сайн тоглосон.

Тэгэхээр Денвэрийг хожих тактикаа л сайн бодох хэрэгтэй дээ.

Фил өвөөд нэг бодол бий, бас Аурбахын дээр гарах чадал бий. Дажгүй байхаа.

4 сарын 26. Шилдэг 5 тоглолт.

4 сарын 25. Шилдэг 5 тоглолт.

4 сарын 24. Шилдэг 5 тоглолт.

Top 10 plays in April 23.

Top 10 plays in Playoff first weekend.

4 сарын 22, Шилдэг 5 тоглолт

Өнөөдөр плэйоффын эхний тойргын хоёр дахь тоглолтууд болж дууслаа. Маргаашнаас эхлээд гурав дахь тоглолтууд болж эхэлнэ. Өнөөдрийн шилдэг аравт супер супер даанкууд их оржээ. Жош Смитын данк үнэн аймар байсан. Хамгийн гоё нь миний хувьд тэр байсан.

4 сарын 21. Шилдэг 5 тоглолт.

Энэ нь манай монголын цагаар өнөө өглөө буюу 4 сарын 22-ны өглөө болсон тоглолтууд юм.

4 сарын 20. Шилдэг 5 тоглолт.



Тайрус Томасын хийсэн блок ямар аймар байваа. Аллений шидэлт ч гэсэн тасархай байсаан.
Бостон Чикагогын тоглолт ч ширүүн болох төлөвтэй шүү.

4 сарын 19. Шилдэг 5 тоглолт

Монголын цагаар 4 сарын 20-нд болсон тоглолт.
АНУ-гийн цагаар 4 сарын 19-нд болсон.

NBA Chess

Плэйоффын эхний өдөр. Шилдэг 5 тоглолт

Сонирхолтой, бүр сонирхолтой НБА

Улирлын тоглолт дуусчихлаа. Өдөр болгон Яахоо руу орж тоглолтын мэдээллийг нь харж, завтай өглөө НБА гаргадаг хэдэн сувгаараа тоглолт гарч байвал үзэж суусаар улирлын 2460 тоглолтыг дуусгалаа. Болсон тоглолтын үр дүнг харж, багууд хэддүгээр байрт явааг ажиглаж, дотроо битүүхэн таамаглаж, бас ч дэмжээд байгаа хэдэн багаа хэрхэн тоглохыг нь харсаар уйдах завгүй өнгөрүүлсэн улирлын тоглолт байлаа.

Харамсалтай, сэтгэл догдлуулсан, бахархмаар зүйлүүдээр дүүрэн улирал болсон гэж би дүгнэж байна.

Өрнөд дорнод хоёр бүсийг тэргүүлсэн хоёр багийн хувьд гэвэл хоюулаа энэ улиралд гайхамшигтай байлаа. Тэр тусмаа Клийвлэнд Кавалийрсийг энэ улиралд ингэж тоглоно гэж ёстой хэний ч санаанд ороогүй байх. Ийм бүрэлдэхүүнтэй баг энэ зэргийн тоглолт үзүүлнэ гэдэг бол нэг талаас нь авч үзэхэд багийн манлайлагч Жэймс-тэй 100% холбоотой, мөн нөгөө талаас тайлбарлахад бусад багууд муу байна гэсэн үг. Тэд нийт 66 ялалт байгуулсаны дотор өөрийн талбайдаа хийсэн 41 тоглолтийнхоо 39-д нь ялсан байх юм. Гайхамшигтай биш гэж үү. Тэр ч байтугай 39 биш 40 хожиж болох л байсан. Улирлын хамгийн сүүлийн, тэртэй тэргүй тодорхой болсон тоглолтонд багийн гарааны бүрэлдэхүүн бараг тоглоогүй, тэр дотроос Жэймс нэг ч минут тоглоогүй учраас хожигдсон байх. Гэхдээ 66 67 хоёрын хооронд ялгаа байхгүй л дээ. Тэртэй тэргүй хожлийхоо тоогоор НБА-г тэргүүлэх нь тодорхой болсон байсан л даа. Эцэст нь хэлэхэд: Гайхамшигтай байсаан.

Нөгөө бүсээс харин Лейкерс маань 65 хожин түрүүлж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. хэхэ. Лэйкерс 65 хожиход хэн ч нээх их гайхахгүй байгаа нь анзаарагдсан. Тиймээ тэртэй тэргүй Коби ахлагчтай, тэгээд ийм бүрэлдэхүүнтэй баг, нээх их гайхаад байх зүйл алга даа. Улирлын дунд Байнумыг гэмтэхэд ноднингийнх шиг юм болох вий гэж айж л байлаа. Гэхдээ улирлын сүүлээр Байнум ч орж ирсэн, тоглолт нь ч муугүй байгаа нь харагдлаа. Тэгэхээр НӨҮ ПРОБЛЕМ. Машиндаад байх л үлдлээ.

Өрнөдийнхэн энэ удаад өнгөрсөн жилийнхтэй адилаар бас л нэгийгээ үзэж нэхий дээлээ зулгаалцаж, цусаа урсган байж цааш өрсөлдөх эрхээ олж авцгаасан. Улирлын тоглолтын хамгийн сүүлийн өдрийн тоглолтийн үр дүнгээр л 2-7 - р байруудад ямар баг орох нь шийдэгдэж байх шив дээ. Сонирхолтой биш гэж үү.

Өрнөдийнхэн хожлийн тоо нь энэ улиралд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг буурсан харагдсан. Хоорондын асар хүчтэй тэмцэл нь үүнд нөлөөлөө биз дээ бодвол. Жишээ нь өнгөрсөн жил Алтан мужийн дайчид 48 ялалт байгуулсан хирнээ Плэйоффын гадна үлдэж, 9-р байранд орж байсан бол энэ жил наймдугаар байраар шалгарч байгаа Юта Жаз 48 хожсон байна. Өнгөрсөн жил эхний найман баг 50+ хожсон, түүний дотор нэгээр шалгарсан Лэйкэрс 57 хожиж байсан бол энэ улиралд эхний 6 баг 50-иас дээш хожиж, харин эхний баг нь бусдаасаа арай тасрах маягтай 65 хожлоо.

Дорнодынхон бол угаасаа л өрнөдөөсөө жаахан сул байсан, энэ жил ч гэсэн энэ нь хэвээрээ л байна. Өнгөрсөн жилийнхээс арай чангарсан байж болох юм. Хоёр баг нь 60-аас дээш хожсон, ганцхан баг 50-с дээш хожсон, бусад плэйоффд шалгарсан багууд нь 39-47 -гийн хооронд хожицгоожээ. Жишээ нь өнгөрсөн жил Алтанта Хавкс 37 хожиж бүсийнхээ наймаар шалгарч байсан бол энэ жил ч гэсэн нэг их дээрдээд байх юмгүй, Детройт 39 хожиж наймаар шалгарчээ. 4-т шалгарсан Атланта хэрэв өрнөдөд байдаг байсан бол Плэйоффийн гадна үлдэнэ гэх жишээний. Чанарын ялгаа харагдаад л байгаа юм, тэгсэн хирнээ л Дорнодын баг аварга болчихоод байгаа юм.

Багуудийн хувьд нэг иймэрхүү. Харамсалтай бэртэл гэвэл Финиксийн Студмаер, Спурсын Жинобили хоёр шив дээ. Хэрэв Амаре тоглосоор байсан бол Санс урьд урьд жилүүдийн адил Плэйоффд өрсөлдөх л байлаа, харин Жинобили гэмтээгүйсэн бол Спурс сондгой тоотой жилийхээ амжилтыг үргэлжлүүлэх байсан юм.

Энэ улиралд Дээни Грэнжэр, Брэндон Роу, Кевин Мартин, Нэйт Робинсон, Андрью Байнум тэргүүтэй залуучууд өөрсдийгээ харуулж, ирээдүйд лийгийн өнгө төрхийг тодорхойлох болно гэдгээ хэлээд ч байх шиг. Бэртлээс эргэн ирсэн Вэйд онооны лидэр болж, багаа өнгөрсөн жилийнхээс нь 28-аар олон хожуулсанаар плэйоффт чирсээр гаргаж ирсэн бол өөр нэг тэсрэлт нь Орландо Мэжик, Атланта хавкс, Портлэнд Трэйл Блазэрс багууд байсан гэж бодож байна. Бас Деррик Роүс, Майкл Бизли, Өү.Ж.Майо нарын рүүки тоглогчид сайхан тоглож, багагүй ирээдүй бий гэдгийг харууллаа. Улирлын тоглолт өрсөлдөөнтэй, үзүүштэй, сайхан болсон, бүх оддын тоглолт сайхан болж өнгөрсөн гээд энэ улирлын тоглолт бол дүгнэж хэлэхэд онц гэсэн үнэлгээ авахаар улирал байсан гэж бодож байна.

Энэ улирлын хувьд товчхондоо нэг иймэрхүү. Одоо плэйоффд шалгарсан багууд нь өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлж, шалгараагүй багууд нь ирэх улиралдаа бэлтгэж, амарцгаана.

Хойтонгийн улирлын тоглолт хол байна даа хол байна.

'HD ain't got nothin' on the NBA Playoffs'

Хэрэв нэг л өдөр ...

Хэрэв нэг л өдөр монголд хулхи буюу албан ёсны бус програм хангамж хэрэглэхийн эсрэг арга хэмжээ авагдаад, хулхи програм хангамж хэрэглэсэн хэн бүхнийг шийтгээд эхэлбэл яах бол? Монголын компьютер хэрэглэгчид бараг л бүгдээрээ шоронд орох байх даа ( Линукс хэрэглэгчид үүнд орохгүй ). Би ч мөн л адил.

Жишээ нь гэхэд миний компьютер дээрээ суулгаад crack-дчихсан програм хангамжуудын үнэ нь лав 2000$ -с давж байна. Виндовс Виста Хоум Премум үйлдлийн систем нь компьютертэйгээ дагалдаж ирсэн гэвэл бусад худалдаалагддаг програм нь:


  • Tuneup Utilities 2009 - 30$
  • ACD See pro 2.5 - 130$
  • MS Office 2007 Enterprise - 600$
  • Sony Soundforge 9.0 - 300$
  • Winamp Pro 5.55 - 30$
  • Premiumsoft Navicat for MySQL Enterprise 8.0.28 - 140$
  • Winrar - 20$
  • Kaspersky Internet Security 2008 - 60$
  • MS Visual Studio 2008 professional - 550$
  • NBA 2k9 - 20$
  • Internet download manager - 25$

гэх мэтээр явж өгөх юм байна. Эд бүгдийг би кракдаж хэрэглэж байгаа гэхээр хүний оюуний бүтээлийг мөн ч их хулгайлж байгаа хэрэг болж таарах байхдаа.

Хууль бус програм хангамжийн эсрэг арга хэмжээ авагдаад эхэлбэл бид үнэгүй програм руу шилжихээс өөр аргагүй болно. Бид нарын хэд нь компьютер дээрээ бичиг баримт боловсруулахын тулд 600$-ээр програм худалдаад авчих чадалтай билээ дээ.

Open Office: Бичиг хэрэг боловсруулах програм. Microsoft Office програмаас нэг их дутаад байх юм байхгүй. Микрософт Оффис дээр хийдэг бүх л ажлийг хийж болно.

VLC Media Player: Дуу сонсох болон видео үзэх. Бага зэрэг алдаатай юм шиг санагдсан. Гэхдээ засагдах биздээ. Хөгжүүлэлт алдаагүйжүүлэлт нь хийгдэж байгаа юм хойно. Виндовс Медиа Плейрийг бүрэн орлочихно. Эсвэл K-Lite Mega Codec хэрэглэж болох л юм. Энэ нь ч бараг дээр биздээ.

Winamp Free edition хэрэглэж болно.

7zip: Winrar Winzip гэх мэтийн худалдаалагддаг архивийн програмтай дүйцэх програм.

Avira, AVAST Free, BitDefender Free, AVG Free, PC Tools Free antivirus: Эд бүгдээс аль нэгийг нь сонгоод хэрэглэж болно. Хэрэглэж үзээгүй болохоор ямар гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Худалдагддаг хувилбарууддаа арай хүрэхгүй байх. Гэхдээ л хоосон байснаас дээрдээ.

Gimp: Photoshop - г орлож чадах зураг засдаг програм.

Daemon Tools Lite: Виртуал Драйвэр үүсгэдэг үнэгүй програм.

За энгийн хэрэглээнд нэг иймэрхүү програмууд ашиглаад анхан шатны хэрэгцээгээ хангачихаж болно. Хэрэв програмчлал оролддог бол Java, PHP орчны бүх л хэрэгцээтэй хэрэгслүүд үнэгүй олдоно. Мөн MySQL-өгөгдлийн сантай ажилладаг програм ч үнэгүй.
MYySQL дээр DB Designer их дажгүй, үнэгүй хэрэгсэл байна лээ.

Харин Windows орчны програмчлал оролддог бол Микрософтийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаас өөр аргагүй юм.

Хэрэглэх програмууд ингээд болчихно гэж бодоход эд бүгдийг ажиллуулах үйлдлийн систем хэрэгтэй болно. XP болон Виста - г худалдаж авна. Харин өмнөх үеийн үйлдлийн системийг Микрософт чөлөөлсөн гэж сонссон. Тэхээр Виндовс 98 ч юм уу МЕ үнэгүй олдож болох л юм.

За хэрэв үнэхээр шалгаад эхэлбэл хариуцлага хүлээхгүй байж болох боллоо. :)