NBA Capsules for saturday

Өнөөдөр НБА-гийн талбайд 11 тоглолт боллоо.

New York 138, Golden State 125

Chris Duhon 22 оновчтой дамжуулалт, David Lee 37 оноо 21 удаа самбараас бөмбөг авалт хийснээр тус тусын хувийн дээд амжилтыг тогтоож, бас Никс тоглолтын эхний хагаст 82 оноо авч мөн л рекорд тогтоосон бөгөөд, үүний ачаар Алтан мужын дайчдыг 138 - 125 ын харьцаатайгаар хожлоо.

Тоглолтын эхний хагас 82-64 харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд энэ хагаст Дэвид Лий 20 оноо авсан байна. Тэр эхний хагас дуусахад 3.4 секунд дутуу байхад бөмбөг оруулснаар Мэдисон Скавэр Гардэнд 1979 оны 12 сарын 8нд Канзас Сити багтай хийсэн тоглолтон дээр 81 оноо авч байсан амжилтыг давж гарлаа.

Никс өнгөрсөн долоо хоногт хоёр оноочин болох Зак Рандолф, Жамаал Крофорд нарыг явуулсан бас өнөөдрийн тоглолтон дээр Нате Робинзон бэртлийн улмаас тоглоогүй боловч 51 хувьтай шиджээ.

Эсрэг багаас нь Крофорд 21 оноо, 10 удаа самбараас бөмбөг авалт, Коорэй Магэттэ 32 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан байна.

Celitcs 89, Bobcats 84

Пийрс 19 оноо авч багаа тэргүүлсэн бол Бостон 8 дахь дараалсан хожлоо байгуулж, 16 хожил 2 хожигдолтой болсноор өөрийн бүсээ тэргүүлж байна. Перкинс 15 оноо, 12 удаа самбараас бөмбөг авалт, Рэй Аллен 15, Тони Аллен 11, Гарнэт Эдди Хаус нар тус бүр 10 оноо авсан байна.

Эсрэг багаас нь Жералд Уоллэс 23, Ричардсон 22 оноо авсан байна.

Thunder 111, Grizzlies 103

Дюрант 30 оноо, Жефф Грийн 22 оноо авснаар шинэ хотод очиж нэрээ сольсон, дасгалжуулагчаа халсан Тундэр өөрслийн 14 дараалсан хожигдлоо зогсоож чадлаа.

Энэ хожил нь Оклахама Сити Тундэрийн энэ улиралд айлын талбай дээр хожиж байгаа анхны хожил юм байна. Мөн энэ улирлын 2 дахь хожил нь ажээ. Харин өнөөдөр хожигдсноор Мемфис сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдоод байгаа юм байна.

Magic 110, Pacers 96

Ховард 32 оноо авч, 21 самбараас бөмбөг авалт, 4 блок шот хийж энэ улирлын хамгийн өндөр оноогоо авлаа. Лэвис 24 оноо авсан байна.

Туркоглу 22 оноо авсан бөгөөд Орландо 4 дарааллан хожлоо. Тэд сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь ялаад байгаа юм байна.

Индианагаас Дэни Грэнжэр 27 оноо авч багаа тэргүүлжээ.

Cavaliers 97, Bucks 85

Жэймс дөрөвдүгээр үед 11 оноо дарааллан авсан бөгөөд энэ тоглолтонд нийт 32 оноо авчээ.

Илгаускас 23 оноо авч, 17 удаа самбараас бөмбөг авснаар сүүлийн 14 тоглолтынхоо 13-т нь хожиход гол үүрэг гүйцэтгэлээ.

Эсрэг багаас Майкл Рээд бэртлээс эргэн ирж тоглосон бөгөөд 35 минут тоглохдоо 20 оноо авч багаа тэргүүлсэн байна. Тэрээр баруун шагайныхаа гэмтлээс болж 14 тоглолт өнжсөн юм байна.

Rockets 103, Spurs 84

Хюстоноос Мкгрээди гэмтлийн улмаас тоглоогүй бол түүний оронд гарч тоглосон Luther Head 21 оноо авч, Рон Артэст 16 оноо 8 удаа самбараас бөмбөг авалт хийсэн байна.

Рокитс 48 хувьтай довтолсон бөгөөд тэд Спурстай хийж байгаа сүүлийн 16 тоглолтынхоо 4 дэхэд нь хожлоо.

Сан антониогоос Данкан 17 оноо авсан бол гэмтлийн улмаас 8 тоглолт өнжсөн Тони Паркэр 15 оноо долоон оновчтой дамжуулалт хийсэн байна. Энэ нь түүний гэмтлээс иргэн ирсэн хоёр дахь тоглолт юм.

Nuggets 106, Timberwolves 97

Billups гурван үе тоглохдоо 27 оноо авсан нь энэ улиралд авч байгаа хамгийн өндөр оноо нь юм байна. Кармело Энтони 25 оноо 10 самбараас бөмбөг авсан байна.

Дэнвэр Минэсотаг 7 дараалан хожиж байгаа бөгөөд сүүлийн 15 удаа таарахдаа 12 дахь тоглолтондоо хожлоо.

Ранди Фоу 25 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Clippers 97, Heat 96

Зак Рандолф Ал Торнтон хоёр тус бүр 27 оноо, Барон Дэвис ходоодны өвчтэй байсан боловч тоглож 15 оноо, найман оновчтой дамжуулалт, таван удаа самбараас бөмбөг авалт хийснээр өөрийн багийн дөрөв дараалсан хожигдлыг тасалж чадлаа.

Маяамигаас Вэйд 26 оноо, 11 оновчтой дамжуулалт, 6 удаа самбараас бөмбөг авалт хийсэн байна. Лийгийн онооний лидэр маань цаг дуусч байхад 3 онооны шидэлтээ хийж чадаагүй гэнэ.

Та нар үүнийг мэдэх үү ?

1. Лигт хамгийн олон оноо авсан тоглогч бол Kareem Abdul-Jabbar.

Тэрээр 1560 тоглолтонд оролцож, 15,837 шидэлт хийж, 38387 оноо авчээ. Мөн торгуулийн шидэлтээс 6,712 оноог нэмэрлэсэн байна.

2. Нэг тоглолтонд авсан дундаж оноогоор тэргүүлдэг тоглогч бол Micheal Jordan, Wilt Chamberlain хоёр ажээ.

Micheal Jordan нийт 1,072 тоглолт хийж, 12,192 удаагийн шидэлт, 7,327 удаагийн амжилттай торгуулийн шидэлтээс 32,292 оноо авсан бөгөөд түүний дундаж оноо нь 30.1 юм байна.

Харин Wilt Chamberlain нийт 1,045 тоглолтонд оролцож, 12,681 удаагийн шидэлт, 6,057 торгуулийн шидэлтийг амжилттай болгосноор нийтдээ 31,419 оноо авсан бөгөөд мөн дундаж оноо нь 30.1 ажээ.

3. Wilt Chamberlain - хамгийн олон удаа самбараас бөмбөг авсан тоглогч.

23,924 удаа самбараас бөмбөг авчээ. Мэдээж 1045 тоглолтонд оролцсон байж таараа.

4. Дундаж самбараас бөмбөг авалт - Wilt Chamberlain

Тэрээр нэг тоглолтонд дунджаар 22.9 удаа самбараас бөмбөг авч байсан гэнээ.
Аймшигтай юм. Юун одооны Ховард нтэр айн. Гэхдээ тэр үед дүрэм арай өөр байсан гэж байгаа. Энэ талаар дараа бичнээ.

5. Хамгийн олон удаа оновчтой дамжуулалт өгсөн тоглогч - мэдээж John Stockton

1,504 тоглолтонд оролцохдоо 15806 удаа бусдадаа оновчтой дамжуулалт өгчээ.

6. Нэг тоглолтонд дунджаар хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн нь - Magic Johnson бөлгөө.

Шидэт Жонсон 906 тоглолтонд 10,141дамжуулалт хийсэн бөгөөд энэ нь дунджаар 11.2 болох юм.

7. Хамгийн олон удаа бөмбөг хулгайлсан гар.

Бас л өнөөх John Stockton ажээ. 3265 удаа бөмбөг хулгайлсан байна. Тийм олон дамжуулалт өгнө, бас ийм олон удаа бөмбөг тасдана, чөтгөрийн бүрэлбаатай нөхөр байсан ажгуу.

8. Бөмбөг таслалт дунджаар.

Alvin Robertson гэж тоглогч 779 тоглолтонд 2,112удаа бөмбөг хулгайлсан юм байна. Дунджаар 2.71 болж байна. Уг нь дуулдаагүй л тоглогч байхым даа.

9. Блок шот хэн их хийсэн бэ?

Тэрээр 1238 тоглолтонд нийтдээ 3,830 удаа блок хийсэн байна. Хэн гэж бодож байна ?

Тэр тоглогч бол Hakeem Olajuwon юм байнаа.

10. Нэг тоглолтонд дунджаар хамгийн олон блок хийсэн нь:

Mark Eaton гэж тоглогч байна. Дунджаар нэг тоглолтонд 3.50 блок хийдэг байж дээ.

3 дахь долоо хоногын шилдэг 10

NBA Capsules

Phoenix Suns 92, Miami Heat 107

Phoenix. US AIRWAYS CENTER - Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Финикс Маяами хоёр Шак болон Марионыг сольсноос хойш анхныхаа тоглолтыг тав дахын орой хийж, энэ тоглолтонд Вейд 43 оноо авснаар 107-92 оор маяами хожлоо.
Шак 12, Марион 10 оноо авсан бол Вейд зогсошгүй байж 43 оноо авлаа.
Өнөөдөр 26 нас хүрч байгаа Бразил тоглогч Леондра Барбоза 20 оноо авч өөрийн багаа тэргүүлсэн бол Ража Бээл 16, Стуудмаейр 14 оноо авсан байна. Nash бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцоогүй ажээ.

Detroit Pistons 107, Milwaukee Bucks 97

Detroit. PALACE OF AUBURN HILLS - Allen Iverson энэ улиралд анх удаа сэлгээнээс гарч тоглосон бөгөөд тэрээр 27 минут тоглож, 17 оноо авсан байна.
Талархлын баярын бэлтгэлээ тасалсан учир түүнийг багийн ахлах дасгалжуулагч Micheal Curry сэлгээнээс тоглуулах шийдвэрийг гаргасан аж.
Айверсон тав дахиийн өглөө дасгалжуулагчаасаа уучлал гуйсан бөгөөд эхний 10 минутын туршид сэлгээний сандалд сууж, оронд нь Стаки гараанд гарж тогложээ.
Баксаас Richard Jefferson Ramond Sessions хоёр тус тус 21 оноо авсан боловч баг нь 3 дахиа дарааллаад хожигдлоо.
Гэмтэл авсан төвийн тоглогч Andrew Bogut-н оронд Dan Gadzuric гараанд гарч тоглосон бөгөөд 12 удаа самбараас бөмбөг авсан байна.

Cleveland Cavaliers 112, Golden State Warriors 97

Cleveland. Quicken Loans Arena - Lebron James 23 оноо, төвийн тоглогч Zydrunas Ilgauskas 21 оноо авч Алтан мужын дайчдыг буулган авлаа. Энэ нь Кливлэндийн хамгийн сайн эхлэл юм байна.
Кливлэнд энэ улиралд өөрийн талбайдаа 9 тоглолт хийж 9 хожоод байгаа бөгөөд энэ амжилтаараа 1976-77 болон 1991-92 оны амжилтаа давтаж байгаа аж.
Warriors 5 дарааллан хожигдож байгаа бөгөөд айлын талбайд тоглосон 9 тоглолтынхоо долоод нь хожигдоод байна.

San Antonio Spurs 109, Memphis Grizzlies 98

San Antonio. AT&T Center - Гурван долоо хоногын өмнө бэртсэн Тони Паркер өнөөдрийн тоглолтонд эргэн ирж, 16 минут тоглохдоо 15 оноо авч, 7 оновчтой дамжуулалт хийжээ.
Жинобили 14 оноо авч, Данкан 11 оноо нэмэрлэжээ. Энэ тоглолт нь Жинобилигийн бэртлээсээ эргэн ирээд хийж байгаа гурав дахь тоглолт нь бөгөөд гурван оол стар маань энэ улиралд хамтдаа тоглосон эхний тоглолт нь байлаа.
O.J.Mayo 32 оноог авсан боловч Мемфис энэ долоо хоногт Спурст хоёр дахь удаагаа хожигдлоо. Улирлыг 1-4 гэсэн муу амжилттайгаар эхэлсэн Сан Антонио сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь хожоод байгаа юм.

Los Angeles Lakers 114, Dallas Mavricks 107

Los Angeles. Staples Center - Kobe Bryant 35 оноо авсан нь түүний энэ улиралд авсан хамгийн олон оноо аж. Лейкэрс энэ улирлын 13 дахь хожлоо авсан бөгөөд тэд 13-1 гэсэн амжилтаар лийгийг тэргүүлж байна.
Andrew Bynum баруун хөлөндөө бэртэлтэй байсан боловч тоглож, 18 оноо, 10 удаа самбараас бөмбөг авслаа. Хоёр МБП-гийн халз тулалдаанд Лейкэрс 6 дахь дараалсан хожлоо авснаар Далласын 5 дараалсан хожлыг тасаллаа. Харин нөгөө МБП Новицки 19 оноо, 12 удаа самбараас бөмбөг авчээ.

Үргэлжлэл бий ...

Дэлхийн хамгийн хөгшин хүн үхсэн байна.


Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Эдна Паркер нас барсан байна.

Тэрээр америкийн нэгдсэн улсын Индиана муж улсын иргэн бөгөөд 115 нас 220 хоногтойгоор дэлхийн хамгийн өндөр настай хүн болж Гениссын номонд бичигдэж байгаа ажээ.

Паркер 1893 оны дөрөвдүгээр сарын хоринд төрсөн бөгөөд өмнө нь гениссын рекордыг эзэмшиж байсан япон улсын иргэн Ионэ Минагава 2007 онд нас барснаар ийнхүү гениссын амжилтыг эзэмших болсон аж.

Бэртээд байгаарай одуудаа

НБА-д бэртэл гэмтэл ер мундахгүй гарна шүү. Арга ч үгүй байх дөө 100 гаруй хэлийн жинтэй нөхдүүд тэгж аймар үсэрч дүүлээд байхаар чинь муу хөл гар нь яаж биеэ дийлэх вэ дээ.

Би бодлоо л доо багийн од тоглогч нь юм уу эсвэл гарааны тоглогч нь гэмтэхэд баярладаг хүн байдаг болов уу гэж. Мэдээж бусад багийхнаас нь юм уу өөр багийн хөгжөөн дэмжигчид баярлах баярлах явдал байдаг л биз. Би бол дургүй тоглогч гэмтлээ л гэж дуулдвал баярлаал явчиж байгаам чинь. Жишэээ нь: Raja Bell, Andersen Varejao гэх мэт.

Харин баг дотроос нь баярладаг болов уу. Сэлгээний тоглогчдыг баярладаг байх гэж би бодоод байгаан. Гарааны тоглогч гэмтсэн үед нь олон минутыг талбай дээр өнгөрөөж, тэр байтугай гараанд гарах ч боломж тохионо. Бэлтгэл энэ тэр дээрээ юу юугүй гэмтээх гээд дайрдаггүй ч гэсэн гэмтчихэвэл битүүхэн дуртай л байдаг биз дээ муусайн сэлгээний тоглогчид.

Бас гарааны тоглогч нь гэмтэх нь шинэ залуу тоглогчид өөрийгээ нээх сайхан боломж байдаг гэж би боддог. Indiana-гийн Dany Granger чинь Jermaine-г бэртлээс болоод тоглоогүй өнжсөн улиралд тодроо биз дээ. Гэх мэтчилэн олон жишээ байна.

Сан Антонио Юта хоёрын уржигдар болсон тоглолтон дээр George Hill, Roger Mason хоёр өөрсдийгээ харууллаа. Хэрэв Жинобили Паркер хоёр гэмтээгүй байсан бол тэр хоёрыг ингэж тоглох чадалтай гэдгийн Попович мэдээ ч үү үгүй ч үү.

Тэхээр ер нь од тоглогчид хааяа бэртэхэд буруу ч юм алга дөө. Сайхан амраад авна. Шинэ залуу тодорчвол сайн л биз. Сууж байхдаа сэтгэл нь зовохгүй. Тэхээр ер нь бэртээд байгаарай одуудаа.

Тэр George Hill-г Сан антонио өнгөрсөн драфтийн 26 -р авсын байлээ. Юмыг яаж мэдэхэв. Хэдэн жилийн дараа од болох ч юм билүү. Харж л сууя даа. Тони Паркерийг нээрээ цагаан хэл ам идээд бэртчихсэн гэсэн. Санаж байгаа бол 55 оноо авсныхаа дараагын тоглолтон дээр бэртчихсэн шүү дээ. Цаадах чинь Эвагаа дагуулаад гандан орж хар цагаан хэл амны хариулга хийлгэсэн гэсэн. хэхэ

Удаан хугацааны бэртэлтэй тоглогчид

Golden State Warriors
Monta Ellis G 2008 8 сарын 28-нд
Зүүн шагай: Хугацаа - 3 сар

Miami Heat
James Jones SF 2008 оны 10 сарын 16-нд
Баруун гарынхаа бугуйнд мэс засал хийлгэсэн - 3 сар

Oklahoma City Thunder
D.J. White PF 2008 оны 10 сарын 10
Эрүүний мэс засал - 4-6 сар

Philadelphia 76ers
Jason Smith FC 2008 оны 8 сарын 9
Зүүн шагайны гэмтэл - Энэ улиралд тоглохгүй

Portland Trail Blazers
Raef LaFrentz FC 2008 оны 10 сарын 13
Мөр - Улирлыг орхиж магадгүй
Martell Webster GF 2008 оны 10 сарын 9
Зүүн хөлний гэмтэл-8-10 долоо хоног

San Antonio Spurs
Manu Ginobili SG 2008 оны 9 сарын 2
Зүүн шагай -12 сарын дундуур

Washington Wizards
Brendan Haywood C 2008 оны 10 сарын 9
Баруун гарынхаа бугуйнд мэс засал хийлгэсэн - Тодорхойгүй хугацаанд тоглохгүй
Gilbert Arenas PG 2008 оны 9 сарын 18нд
Зүүн хөлөндөө мэс засал хийлгэсэн -3 сар тоглохгүй

A Sound - Шал Дэмий

Шар үстэй царайлаг охин байсан
Шал дэмий бүтэн жил хүлээсэн
Анх эхлээд тэр намайг гуйсан
Арван сар хамт тэгээд байсан

Нэг л өдөр явсан
Тэр намайг нэг жил хүлээ гэсээн
Тэр тэр охин хөөрхөн охин байсан
Тэр тэгээд худалч охин болсон
Тэр надад хайртай гэдэг байсан
Тэр тэгээд нисээд намайг мартсаан
Нэг жилийн дараа захиа ирсээн
Нэг хүнтэй суусан гэдгээ хэлсээн
Тэр тэгээд түүнд хайртай гэсэн
Тэр одоо намайг мартсан гэсэн

Тэрнээс хойш удалгүй захиа ирсэн
Тэр одоо ганцаараа болсон гэсэн
Надаас тэр уучлалт гуйсан байсан
Надтай хамт хайрт минь уншиж байсан

Нэг л өдөр явсан
Тэр намайг нэг жил хүлээ гэсэн
Тэр тэр охин хөөрхөн охин байсан
Тэр тэгээд худалч охин болсон
Тэр надад хайртай гэдэг байсан
Тэр тэгээд нисээд намайг мартсан
Нэг жилийн дараа захиа ирсэн
Нэг хүнтэй суусан гэдгээ хэлсэн
Тэр тэгээд түүнд хайртай гэсэн
Тэр одоо намайг мартсан гэсэн гэсээн ...

Шал дэмийShal demii - A-Sound

НБА-гаар юутай вэ?

Эртүүд зодооны тухай бичсэнээс хойш НБА-гийн тухай бичээгүй юм байна. Бас хэд хоночихжээ. Гэхдээ энэ хугацаанд НБА-гаас хол хөндий байсан гэж битгий бодоорой.

Би ер нь өглөө сэрээд хэрэв цаг болоогүй байвал гэртээ гардаг хэдэн сувагнаасаа ( CCTV5, ESPN, STAR SPORTS, оросын спортын суваг ) тоглолт гарж байгаа эсэхийг хайж, байхгүй бол яахоогийн спорт руу нь орж мэдээ, тоглолтын үр дүн эд нарыг нь байнга хардаг хүн. Байнга тэгсээр байгаад хэвшил болчихсон юм шиг байгаан. Сүүлдээ бүүр тэр өдрөө орж амжаагүй бол орой нь нэг юм дутагдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болчихсон байна лээ.

1. Ойрын үеийн онцлох баг гэвэл Кливленд аймар байх шив дээ. Шинээр авсан Мо Виллиамстайгаа эвэнд орсонуу яасан найм дараалж хожиж бариад сүрхий байх шив. Энэ найман тоглолтынхоо гуравт нь Жеймс 41 оноо аваад, өнөөдөр Нью Жэрситэй тоглохдоо 31 оноо авсан харагдсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Гэхдээ л аймар олон оноо аваад байгаа юм. Хэрэв энэ байдлаараа цаашаа яваад байвал энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг аваад, оноогоор тэргүүлэх шаанс хангалттай байна. Мань нөхөр танк шиг биетэй болохоороо бэртэх гэмтэх нь ч гэсэн жирийн л хүн шиг биетэй тоглогчдынхоос хамаагүй бага байдаг бололтой юм. Жеймс ч НБА-гийн экспертүүдийн арааны шүлсийг улам л хүчтэй асгаруулж байна даа. Мань нөхөр ганц хоёр жилийн өмнө Кливлэнддээ үнэнч гэдгээ зарлан тунхагладаг байсан бол сүүлийн үед хэвлэлийн бага хурлууд дээр аль ч багт тоглосон ялгаа юу байхав ухааны юм ярьдаг болсон гэж өнөөдөр ахаас сонслоо. Өөр мөнгө ихтэй баг руу явах санаа зурс зурс төрж эхэлсэн бололтой юм аа.
За за гэхдээ ийм эрт худлаа цуурах ч дэмий дээ. Нээх мэдэмхийрээд өөр баг руу явах магадлалтай байна гээд баахан яричихдаг, тэгсэн багтаа үлдээд олон жилийн гэрээ байгуулчихвал би л муугаараа худалч нэр авна биз. Хүмүүс асууна шд чи Жеймсыг явна явна л гээд байсан яасан ? гэж. Юугаа хэлэхийн.
За солиорох ч яамай. Кливленд маргааш дертойттой үзнэ гэсэн. Эртнээс л өстэй хоёр доо. Олон дараалж хожоод байгаа нь тохиолдлынх уу уулаасаа сайных уу гэдгээ харуулах биз дээ.

2. Зодоон цохион хийгээд, хүний хүүр ам руу алгадаад цаад хэдэн тоглогчид чинь ширүүн байгаа шд. Гарнэт байна. Эртүүд торонтогийн эсрэг тоглохдоо өөрийг нь бодвол жижигхээн дэлдийсэн Калдероныг нүүр нүдгүй загнаж орхисон.


Бас Бакстай тоглохдоо Богутын нүүр лүү алгадчихсан. Гэхдээ санаатай шүү. Түүнээсээ болоод нэг тоглолтонд оролцохгүй байх шийтгэлийг Сту Жексоноос авсан. Би бодохдоо багадсан шийтгэл гэж л бодоод байгаа.


Kenyon Martin бас л шүүгч руу дайрсан. Хэрэв нөгөө хэн билээ дээ Пилл өвөөг дуйраагаад байдаг Денвэрийн дасгалжуулагч чинь. Тэр урдуур нь ороогүй байсан бол дэлсээд авч магадгүй байсын. Би ч ганц шаагаад авахгүй дээ гэж харамсаад байгаан. Угаасаа тэр халзан шүүгч чинь хүн хөөхийн хэнээтэй дурак байгаан. Мартины хүчирхэг гараар нэг дэлсүүлээд авбал зүрх нь үхээд дахиж тоглогч хөөхөөсөө айдаг болчихож магадгүй байсын.


Мартин 20 мянгын торгууль төлсөн гэсэн. Цохиод авсан бол бүх хөрөнгөө хураалгаад бандааштайгаа үлдэх байсан байх шүү.

Эртүүд Финикс Хьюстон хоёр тоглохдоо зодолдоцгоосон. Зодолдох ч гэж дээ. Дээр үеийнхийг бодвол домоглож байх чив лээ. Энэ тухай өмнө бичсэн болохоор орхий.

3. Өөр чинь юу билээ байз. Нэг муу нэг сайн мэдээ байгаан байна. Мууг нь эхэлж хэлнээ. Нэг ч хожигдоогүй байсан Лейкерс хожигдчихсон.
Сайн нь: хамаг одууд нь гэмтэлтэй байгаа Сан-Антонио маань багуудыг талбай дээр нь очоод л хожоод яваад байгаа. Лав л гурав дарааллаад хожчихсон байх шүү.

За за өнөөдөртөө ингээд дуусгая. Одоо бичихдээ хуримтлагдахаас нь өмнө бичиж байхаас. Тэгэхгүй бол зөндөө их юм болчихоод эхнээс нь авахуулаад мартчихын. Энэний тухай бичнэ дээ гэж бодоод. Дараа нь яг бичих болохоор мартцан байгаам чинь. Эргээд уншсанаа хайж олох гэхээр бөөн залхуу. Тархиндаа нэг хардтай болчих юмсан.



Би оюутан гэдэг нэрэндээ хайртай ...

Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр. Оюутан бүрийн өөрсдийнхөө эрхийг хамгаалуулж, өөрийнхээ эрхийн төлөө тэмцэх өдөр. Анх 1941 оноос тэмдэглэж эхэлсэн гэж байгаа. Гэхдээ жил бүрийн 11 сарын 17-ныг олон улсын оюутны эрхийн өдөр гээд нэрлэчихсэн л болохоос энэ өдрийг угтаад ямар нэгэн оюутнууддаа чиглэсэн үйл ажиллагаа бараг явуулдаггүй юм дөө. Явуулдаг байлаа ч гэсэн жирийн нэгэн оюутан бидэнд мэдрэгдэх нь ховор л доо.

Эсвэл намайг оюутан болсноос хойш зохион байгуулдаг арга хэмжээ нь байхгүй болчихсон ч юм уу хэн мэдлээ. Миний сонссоноор энэ жил энэ өдрийг угтаад их дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хэлэлцсэн их дээд сургуулиудын профессоруудын хурал л болсон гэсэн.

Оюутан гэж нэрлэгдэж 150 мянгын нэг болж яваа болохоор энэ өдөр бол миний эрхийн өдөр. Миний их дээд сургуульд суралцах эрхийг ямар нэгэн байдлаар хааж боогоод, зөрчөөд байгаа юм бараг байхгүй болохоор гомдол санал нээх бичий гэж бодохгүй байна.

Анх 2005 оны 8-р сарын 25нд ШУТИС-ын Компьютер Техник Менежментийн сургуулийн хаалгаар алхан орж байж билээ. Нартай сайхан өдөр байсан санагдаж байна. Оюутан нэрийг зүүж, КтМС-ын оюутнуудын тоог нэгээр нэмсэн тэр өдрөөс хойш гурван жил өнгөрчихжээ.
Тэр цагаа өнөөдөр эргээд нэг дурслаа.

Хамгийн анхны тулгарсан асуудал нь хичээлийнхээ хувиарыг зохиох байсан юм. Их л ойлгомжгүй байсан санагдаж байна. Хүнээс асуучих гэхээр дээд курсынхан эхний өдөр бараг ирээгүй, ирсэн хэд нь бие биетэйгээ зуны амралтынхаа тухай ярилцаад зав байгүй. Үеийнхнээсээ асууя гэхээр бүгд миний өрөөсөн дугуйнууд.

Шинэ сургуульдаа үзсэн хамгийн анхны мэргэжлийн хичээл нь Алгоритмын Үндэс гэдэг хичээл байлаа. Програмист мэргэжлийн үндэс суурь нь. Цуг үзэж байгаа хүүхдүүд маань алгоритмыг 10 жилдээ заалгачихсан, зарим нь бүр С, Паскаль мэддэг байлаа.
Манай 10 жилийн сургууль мэдээлэл зүйн багш байхгүй гэдэг шалтгаанаар уг хичээлийг бараг ороогүй учраас би алгоритм болон програмчлалын хэлний ямар ч мэдлэггүй байсан юм.
Програмчлалын хувьд бол юу ч бичээгүй цав цагаан цаас хэхэ. Ингээд л эхнээс нь эхлээд судалсан даа. Интернэт эд нартай ч гэсэн анх КтМС-д ороод л танилцаж байлаа шд.
Хөгтэй хөгтэй юмтай их таарч, гайхаж, ангайж, биширч явсаар өдийг хүрсэн байх юм.

Сайхан дурсамжтай үе олон байна, харамсмаар зүйл ч зөндөө л байна. Одоо 7 хүрэхгүй сарын дараа сургуулиа төгсөнө гэж бодохоор муухай ч юм шиг гоё ч юм шиг.

Нийт оюутнууддаа олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргээд бичлэгээ өндөрлөе дөө.




Why Melo cut his hair?

Энэ улиралд Мело үсээ хусуулчихсан байсан юм аа. Уг нь тэр үсэндээ их хайртай, 10 жилээсээ сүлжиж тоглодог байсан гэсэн. Дүүтэйгээ NBA 2k9 мөрийтэй тоглоод хожигдчихсон юм байна шүү дээ.

Бид нар ч гэсэн бие биетэйгээ ингэж тоглож болох юм бишүү. хэхэ

Pacers-Pistons Brawl

Жинхэнэ зодоон гэж энийг л хэлэх байхдаа.

Сүртэй биш ч гэсэн зодоон болох нь болсон шүү.

Хьюстон Финикс хоёрын тоглолтон дээр зодоон маягийн юм болсон гэж байгаа. Тэр тухай л бичих гэж байна.

Уг нь бол бичлэг нтэр харж байхнээ 90-ээд оны үед чинь аймар зодолддог байсан юм байна лээ ш дээ. Тэрний дэргэд бол юу ч биш, жоохон түлхэлцээд л өнгөрсөн байна лээ.

Харин одоо бол тоглогчдийн сахилга бат хариуцдаг алба нь дүрмээ чангатгаад, аймар их мөнгөн торгуулиар торгоод зогсохгүй тодорхой тооны тоглолт өнжөөх, бүр ноцтой юм болсон бол лийгээс хөөх хүртэл арга хэмжээ авдаг болсон болохоор тоглогчид дургүйгээ л хүрвэл юу юугүй нанчилдаад байдаг нь багассан юм шиг байгаан.

Хамгийн сүүлийн том зодоон нь миний санаж байгаагаар нөгөө Индиана Детройт хоёрын алдарт зодоон болов уу. Үзэгчид, дасгалжуулагчдийг хүртэл хамраад авсан тэр зодооноос болж Индианагийн Жермайн, Артест эд нар нь тэр улиралд тоглох эрхээ хасуулж байсын. Тэр жилээ Индиана яалаа даа тээ.

Сүүлийн үед НБА-гийн тоглогчид харьцангүй зодоон цохион хийх нь багассан ч гэсэн бас л төрөлхийн омголон авиртай хүмүүс болохоор зангаа тийм ч амар тавидаггүй юм шиг байгаан. Дээр нь өөрсдийнхөө ганц чаддаг юм болох сагсаа тоглож байгаа болохоор бүүр цөс нь хөөрчихдөг бололтой юм.

Мат Барнес Алстоныг МкГрээди дээр засаа хийхэд нь хойшоо савтал нь түлхээд авснаас л хамаг хэрэг үүссэн. Угаасаа хамаг юм тэр Барнэсаас л болж байгаан ш дээ. Аймар бүдүүлэг алдаа хийхэд нь шүглээ үлээгээгүй шүүгчид нь гэсэн их бага хэмжээгээр буруутай шүү дээ. Шууд л түлхэнгүүт нь л үлээгээл, санаатай алдаа өгчихсөн бол тийм зодоон болоо ч уу үгүй юу.




Анти Вирусын програмаа шалгах

Хэрэв өөрийнхээ вирусын эсрэг програмыг ажиллаж байгаа эсэхэд эргэлзэж байвал дараах аргаар шалгаж болно.

Notepad нээгээд

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*


текстийг хуулж тавиад eicar.com нэрээр хадгалаарай.

Энэ нь тестийн жижиг вирус бөгөөд, үүнийг илрүүлж чадахгүй байвал анти вирусын програм чинь ажиллахгүй байна гэсэн үг.

Тоглоом ихдвэл толгойд харш

Би уг нь компьютер тоглоом энэ тэр нээх их тоглоод байдаггүй юм. Хүүхдүүд шиг дота нтэр гэж амь голоо тавиад ч байдаггүй. Яахав 10 жилд байхдаа NBA Live 2005, NFS-Underground хоёрыг бас тоглуул тоглчдог л байлаа. Хааяа бас буудвал буудчина. Яаж зүгээр байхав тиймээ. Аан тийн нээрээ Caeser 3 гээд стратегийн тоглоомыг бас тоглодог байсын байна. Тэр ч хаа байсан 98 оных мөртлөө агуу тоглоом байсан л даа. Аймар тасархай стратеги ш дээ. Амтыг нь нэг мэдэрсэн хүн ч салахад хэцүү дээ.

Харин оюутан болсноос хойш тоглоом ер нь тоглоогүй юм. Миний муу ПС-ны зиндаа ч шинэ гарсан тоглоомуудыг бараадахгүй болсон хэрэг. Тэгээл тоглоом энэ тэр гэж мартах шахаад байсын уг нь.

Энэ намар ЮуТүбээр NBA Live 09-ын трайлерийг нь үзсэн чинь тун дажгүй болсон шинжтэй. За энийг гарахаар нь учирч хуучнаа сэргээе ухааны юм бодоод байжийсан чинь EA Sport-ын NBA Live цуврал PC -нд зориулж гарахгүй гэдийм даа. Хакерууд ПС дээр хийчих байх гэж бодоод нээх тоогоочгүй. Тэгсэн нөгөө xBox дээр гардаг байсан NBA 2k гээд цуврал ПС-нд зориулж гаржээ. Оргүй дор охинтой нь дээр тоглож үздэг хэргээ хө гээд л гарсан өдрөөс нь эхлээд татаж эхэллээ. Татаад дуусангуут нь суулгаад л хаяцан. Инстол эдэр нь үнэн болхи байхаар нь за энэ ч бүтэлтэй эд биш байх гэж бодоод дотроо голонгуй байсныг яана. Ядаж байхад ямар их хэмжээтэй хог вэ гээд бас уур хүржийсийн. Тэгээд сууж дуусахаар нь нөгөөхийг чинь тоглож үзсэн чинь шууд дурлчихсан.

Ер нь бол ЕА-ынхтай зүйрлэшгүй сайн НБА болсон байна лээ. Жоохон муулчихад сүлжээгээр холбогдож тоглож болдоггүй юм билээ.

Тэгээд ойрын үед нөгөөхийг чинь компьютерийн ард суувал л нүдчихдэг болчлоо. Бодоод үзсэн чинь лав л уржигдар 5 цаг, өчигдөр 6 цаг, өнөөдөр 3 цаг тоглолоо.

Ер нь ингээд тоглоод байвал дон гэдэг юмыг нь тусаад шар хад руу явж магадгүй болчихоод байна. Урд шөнө бүр зүүдэлжийшд. Яая дөө байз. Яаж бага тоглодог болохов.

Тоглоод суунгуут л ертөнцөөс тасраад явчихын. Ол Стар үзээд байгаа ч юм шиг, Стаплес центрийн эхний эгнээний суудалд суучихсан ч юм шиг. Хар тамхи татхаар ингэдгийн гэсэн. Гүүглээс тоглоомонд донтохгүй байхын тулд яах тухай асуусан чинь тэр татагдаад байгаа тоглоомоо шууд shift + delete гэж хариулжийшд. Яа яа яа. Яахин устгаж чадах билээ дээ. Гар эвлэнэ гэж гонж юм билээ.

За гэхдээ эх захгүй ингээд тоглоод байвал бас болохгүй гэдгийг нэг муу ухамсар шүү юм байгаа болохоор бас ч сануулаад байгаамаа. Бас бүүр ч юу юугүй цагаандаа гарчихаагүй л бололтой юм.

Энэ сэдвээ бас л нээлттэй нь үлдээлээ. Сүүлд ямар аргаар тоглоомын дон тусах аюулаас сэргийлсэн гэдгээ бичнээ.
Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн Интернэт кафегаас ч дараагынхаа постыг бичих юм билүү. За за муу ёр. Мод цохий. Ойр хавьд мод алга, босож муу шар модон шкафаа тогший энэ чинь.

Скинээ өөрчиллөө

Блогоо гоёдог юм уу гэж дотроо бодож явсын. Янз бүрийн template-үүд тавиал, Толгой хэсэгт нь гоёмсог зураг энэ тэр наагаал. Гэхдээ болиод энгийн нэг хар скин тавьчихлаа.

Энэ гэхдээ бас учиртай шүү.
Компьютерийн дэлгэц хар өнгийг харуулахад цагаанаасаа бага цахилгаан зарцуулдаг. Тэхээр блог уншиж байгаа хэн нэгэн ч гэсэн цахилгаандаа хэмнэлт гаргах байх гэж бодлоо.

Цагаан өнгийг бодвол хар дээр цагаанаар бичсэн нь уншихад бас нүдэнд арай амар ч юм шиг.

Stackhouse funny

Энэ одоо юу вэ хаха. Ямар ч адилхан гараав дээ.

Jason Kidd 101 дэх Triple double-оо хийлээ


Өнөөдөр Лейкерстэй хийсэн тоглолтонд Кидд трпл дабл хийлээ. Тэр өнөөдөр 16 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч, 10 оновчтой дамжуулалт хийснээр өөрийн сагсан бөмбөгийн Кареер дахь 101 дэх трипл даблаа хийсэн байна.

Энэ үзүүлэлтээрээ тэрээр бүх цаг үеийн трипл даблийн жагсаалтанд 3-рт жагсаж байна.

1. Oscar Robertson - 181
2. Magic Johnson - 138
3. Jason Kidd - 101
4. Wilt Chamberlain - 78
5. Larry Bird - 59

Мөн мань нөхөр бас Плейофф-т 11 трипл дабл хийсэн нь бас л бүх цаг үед 2-рт ордог аж.

1. Magic Johnson - 30
2. Jason Kidd - 11
3. Larry Bird - 10
4. Wilt Chamberlain - 9
5. Oscar Robertson - 8

Энэ улиралд онооны лидэр хэн болох вэ?

НБА эхлээд удаагүй ч гэсэн бас л халуухан уур амьсгал аль хэдийнээ орчихсон байна даа. Өнгөрсөн долоо хоногт чинь тоглогчид ямар ч их гэмтэв дээ базарваань. Сайн тоглогчид нь дандаа гэмтлээ ш дээ. Тони Паркер, Жош Смит гээд л толгой дараалаад бэртчих юм. Паркер уг нь бэртээгүй байсан бол Сан-Антониод их хэрэгтэй байсан юмсан. Хоёрын хоёр од тоглогч нь гэмтчихсэн одоо ч хэцүү дээ хэцүү. Ядаж байхад бэнч нь (Bench - сэлгээ) өнгөрсөн жилийнхээс эрс муудсан байх юм. Өнгөрсөн долоо хоногт Паркерийн тоглоогүй тоглолтон дээр Сан-Антониогийн сэлгээний тоглогчид нь өнгөрсөн жилийн Миами Хитийг санагдуулж байсан шүү. Яана даа яана энэ жил. Дээр нь вестрен конфренцын багууд бүгдээрээ шахуу хүчирхэгжчихсэн байдаг.

Энэ жил онооны лидэр хэн болох вэ гэж бодож үзлээ. Өнгөрсөн жилийн лидэр Коби болох уу? уржнан жил тэргүүлсэн Жеймс болох юм болов уу?
Эсвэл рүүки тоглогч Майо болох юм болов уу? хэхэ. Худлаа худлаа тоглосын. Майо ч болж чадахгүй л дээ. Гэхдээ л сая өнгсөрсөн хэдэн тоглолтыг нь харахад аймар оноочин гар байна лээ шүү.
Онооны лидэр болж байгаа хүмүүсийг харжээ байхнээ дандаа багынхаа ганцаардахгүй ганц дайчин нь байдаг юм. Тэхээр энэ жил коби болохгүй байхаа. Яагаад гэвэл энэ жил Лейкерсын бусад тоглогчид кобиг хөлсийг нь гоожуулаад оноонд чардайлгаад байхааргүйгээр сайн байгаа. Газол, Байнум, Одом, Воо - Яа - Жич, дэлдэн фармар гээд л ...
Бас нөгөө Радманович байна. Тэгээд ч коби одоо ганцаараа амиатаад байхгүй багынхаа бусад тоглогчидтой ойлголцож, тэдэнд бас оноо авах боломжийг олгодог ухаалаг багын ахлагч болсон шүү дээ. Ганцаараа зүтгээд дийлэхгүй гэдгээ хоёр жил дараалаад Финикст хожигдоод ойлгосон байхаа. Тийм болохоор коби ер нь болохгүй байхаа. Тэхээр таамаглалаасаа хаслаа.

Тэхээр хэн гэж?

Ер нь бол Жеймс юм уу Вейдын аль нэг нь болох байхаа даа. Энтони ч болохыг хэн мэдлээ. Ер нь онооны лидэр гэдэг чинь хамгийн амиа гэсэн үг юм биш үү. Бас нэг юмыг харахад хэн сайн шиддэг нь биш хэн олон шиддэг нь оноогоороо лигийг тэргүүлээд байх шиг байгаан. Жэймс бол ер нь л төдийгээс өдийг хүртэл багаа чирч явж байгаа нэгэн. Плейоффт шалгарахад Жеймсийн багт хожил хэрэгтэй. Тэр хожлийг хэн багтаа авчирч чадах вэ? Тэр бол Жеймс. Хожлыг оноо олныг түүж байж л авчирна. Тэхээр Жеймс энэ жил тэргүүлдэггүй юм аа гэхэд нэлээн дээгүүр орох байхаа. Бурханы авралаар бэртчихгүй л бол ...

Айверсон Детройт руу явснаар Энтони одоо өмнөхөөсөө олон шиднэ гэсэн үг. Тэхээр мань нөхөр хэрэв сайн шидээд байх юм бол бас тэргүүлж магадгүй.

Эсвэл энэ жил айхтар формтой байгаа Вейд лидэр болох юм боловуу?

Лигт оноочин гарууд зөндөө бий.

Жое Жонсон, Жамаал Крафорд, Траси МкГреди, Хэдо Туркоглу гээд л. Яг одоо энд бичихэд ч гэсэн зөндөө олон оноочин гаруудыг санаанд орж ирэхгүй болохоор нь орхиод л бичиж байна.

Яг одоогын байдлаар Жеймс 28.1 оноогоор тэргүүлж, Тони Паркер 27.4 оноогоор удаалж, харин гуравт Вейд 27.1 оноотой явж байна.

Гэхдээ асуултыг нээлттэй үлдээлээ гэж. Улирал дуустал зай ч байна, лай ч байна ...


NBA Talk

Би Ийглээр НБА ТОК үздэг юм. Сагсан бөмбөгийн сэдвээр явуулдаг ганц дажгүй монгол нэвтрүүлэг л дээ. Тайлбарлалт, нэвтрүүлгийн агуулга, чанар, бэлтгэл гээд л бүх зүйл нь дажгүй санагддаг. Хоёр хөтлөгч нь бас НБА -гийн талаар мэдлэг сайтай шүү. Энэ жил Идэрээ гээд өндөр туранхай хөтлөгч нь Монгол телевиз рүү орсон гэсэн. Тэхээр одоо нэвтрүүлгийг ганц Ялалт тайлбарлан хүргэж байх болж байна.

Ер нь тайлбарлагч гэснээс манайд спортын мэргэжлийн тайлбарлагч цөөхөн байдаг шүү. Гэхдээ үндэсний бөхөө бол сайхан тайлбарладаг юм. Аргагүй шүү дээ. Үндэсний спорт нь юм чинь. Талийгаач Ганбаатар, Чанрав гээд хүмүүсээр тайлбарлуулаад бөх үзэх ч сайхан байдаг байсан шүү.
Бусад спортын тайлбар ч хэрэг байхгүй дээ ёстой. Тэр нэг ТВ9-р тайлбарладаг нэг сөөнги хоолойтой гар бол надаа угаасаа таалагддаггүй. Хачин бархираад байгаа юм шиг санагддаг юм. С1-ээр харин сайн тайлбарлагчид тайлбарладаг. Хөл бөмбөг, Формула 1 хоёрыг бол мэргэжлийн түвшинд тайлбарладаг шүү.

Өнгөрсөн жил НБА-г SBN-ээр шууд дамжуулахад Хантулга, Хосоо гээд хоёр тайлбарлагч тайлбарладаг байсан. Энэ жил харин яаж байгааг нь мэдэхгүй. Улирлын тоглолт эхэлснээс хойш SBN-ээр НБА үзээгүй. Тэр хоёрын тайлбарлалт бас л хэцүү дээ хэцүү. НБА-гийн мэдлэг нь хир тааруу дээрээ буруу зөрүү ярина, хадуураад явчихна, сул үг дандаа хэрэглэнэ.

Харин НБА токийг хөтөлдөг хоёр сэтгүүлч маань цуг суугаад НБА -гийн тоглолтийг шууд тайлбарлавал харин дажгүй тайлбарлачиж магадгүй санагдаад байдаг юм.
Одоо НБА ток нэвтрүүлэгтээ НБА-гийн эргэн тойрны мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэж байвал бүүр илүү сонирхолтой болно доо. Тоглогчдын өдрийн дэглэм, зуны амралтаараа юу хийдэг талаар нь, бас гэр орных нь тухай мэдээлэл гаргаж байвал бүүр илүү сонирхолтой болно доо.
Нэвтүүлэг нь хагас сайн бүр оройны 7:30-с гардаг.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв.

Өнгөрсөн зуны амралтаар шүд өвдөөд, хөдөө халит ломбодуулсан болсон юм. Үндсэн ломбо нь нээх удаан тэссэнгүй, тэр дороо л уначихсан. Харин доор нь хийсэн эмтэй ломбо нь унахгүй нэлээн удаад, миний шүд ч өвдөхгүй сайхан л байлаа. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлээд нөгөө ломбо нь унаж эхэлсэн үү яасан нөгөө шүд маань бага багаар өвдөж эхэллээ дээ.

Би хамгийн хэцүү өвчинг шүдний өвчин гэж боддог. Хоёрдугаар курст байхад нэг удаа шүд хорхойтож өвдөөд бүүр зүрхэнд орчихсон юм. За тэрэн шиг аймар өвдөлтийг би урьд өмнө нь мэдрээгүй, хойшид ч гэсэн бараг мэдрэхгүй байх дөө. Бас л наадмаар хөдөө явчихаад ирж байхад шүд өвдөж байсан. Тэгэхэд өглөө нь эмчилгээ хийлгэнэ. Орой нь өглөөний хийсэн эмчилгээ нэмэр болохгүй дахиад өвддөг байж билээ. Гурав хоног тэгж зовсон доо хөөрхий. Өвчин намдаах ямар ч арга хэмжээ тус болохгүй, сүүлдээ аргаа бараад архи хүртэл уусан гээд бод л доо. Архи ч гэсэн тус болоогүй л дээ. Одоо бодохоор л ахиад шүд өвдөх шиг болж байна.

Өнөөдөр эмнэлэг орж, нөгөө өвдөж эхэлсэн шүдээ эмчлүүллээ. Хөдөө ломбодуулахад мэдрэлийнх нь сувгийг бүрэн тасалж чадаагүй, сувагт нь юм хийгээд орхичихсон байсан зэрэг "но" нь өнөөдөр л илэрлээ. Өмнө нь хөдөө муу эмнэлэгт муу эмчилгээ хийлгэсний харгайгаар өнөөдөр дахиад л үхэхээ шахлаа ш дээ.
Би ер нь багадаа чихэр их иддэг байсны хор уршиг нь одоо ингэж гарч байгаа юм. Чихэр, шоколадыг даанч их иддэг байж билээ. Дээр нь шүдээ угаахгүй унтана. Яахав тийм байсан байж одоо ганц хоёрхон шүд эмчлүүлж байгаа нь бас танагтай шүү. Уг нь багаасаа чихэр амсахгүй, дандаа ааруул мэрж явсан бол өдийд нэг ч хорхойтой шүдгүй сайхан байхсан даа.
Дээхнэ үед чихэр ховор байхад хүүхэд байсан хүмүүс ямар азтай вэ?

Ер нь миний одоо харамсаад барахгүй байгаа зүйл бол жаахан байхдаа хэрэггүй л чихэр их иддэг байж. Бас бага байхад манайх өвөл нь сэрүүхэн байдаг байсан санагдаж байна. Ер нь хааяагүй халаалт муу байсан дөө. Халуун ус байдаггүй байсан болохоор ээжийг шүдээ угаа гэхээр нь шүдний ооноос жоохныг авч амандаа хийгээд, буцааж нулимж хаячихаад, угаалгын өрөөнөөс гарч ирээд ооны сэнгэнэсэн үнэрийг үнэртүүлж хуурдаг байсансан. Шүдээ угаагаад сойзоо, амаа зайлахад гар аймар даардаг байсан юм. Одоо үүндээ харамсаж байна.

Үйлийн үр гэж нэг юм байдаг гэдэг. Буддын гүн ухаанд юм уу юунд ч юм үйлийн үрийн тухай гардаг гэсэн. Би тэр үйлийн үрийн талаар нарийн ширийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ үйлийн үр байдаг гэдэгт нэлээн өмнөөс итгэдэг болсон. Түүндээ өөрийхөөрөө тайлбар олсон.
Тайлбарлах гээд оролдоё. Миний урьд өмнө нь хийсэн нүглийн үр дүн нь надад хэзээ нэгэн цагт эргэж тусахыг үйлийн үр гэх болов уу. Хэрэв чи өмнө нь их бага гэлтгүй ямар нэгэн үйлийг хийсэн л бол үйлийн үр нь дараа нь чамд заавал эргэж тусна. Сайн үйлийг хийвэл сайн үйлийн үр, муу үйлийг хийвэл муу үйлийн үр учирдаг байхаа.

Хэрвээ би жаахан байхдаа шүдээ угаахгүй ээжийгээ хуурч нүгэл үйлддэггүй байсан бол өдийд ингэж төмөр багажаар амаа ухуулж зовлон амсахгүй л байсан.
Ер нь ганц шүдэн дээр ч биш л дээ. Өдий 21 нас наслахдаа аль нүгэл үйлдэхийг тэр гэхэв дээ. Тэр болгоны үйлийн үрийг одоо юм уу хойчдоо амсавал юу болох болоо. Тийм болохоор аливаа нэг үйлийг хийхдээ заавал ирээдүйгээ бодолцож байж хийх хэрэгтэй юм байна.

Хэрвээ би ...

Хэрвээ би ...

Гарчиггүй ...

Блогспот дээр блог бичиж эхэлснээс хойш сар гарангын хугацаа өнгөрчээ. Нэг сар гэдэг бол богино хугацаа л даа. Жишээ нь би нэг сарын өмнөөс эхлээд өнөөдрийг хүртэл яг юу амжуулсан бэ гээд бодлоо л доо. Тэгсэн чинь би ер нь шальтай юм хийж чадаагүй юм байна. Адаглаад л сарын өмнө төслийн ажлын эхний үзлэгэндээ орсноос хойш өгөгдлийн баазаа үүсгэсэн, програмаа баазтайгаа холбож хэдхээн мөр код бичснээс өөр дорвитой юм юу ч хийгээгүй ажээ.
Тэгээд энэ хугацаанд ер нь юу хийж байсан хүн бэ гэж эргүүлээд бодлоо. Уг нь өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд хичээлээ бараг таслаагүй, гадуур нэг ч тэнээгүй, ганц хоёрхон удаа л заал авч тоглосон.
Тэгээд ер нь юу хийсэн хүн бэ би?
Идээд л унтаад л, хичээлд явсан нэртэй цагаа нөхцөөж хайран сайхан цагаа хий дэмий үрж байсым гэжүү. Бараг л тэгж таарлаа шүү.

Хүн яагаад дандаа өнгөрсөн юмны хойноос харамсдаг юм бол. Нэг юм болоод өнгөрчихсний дараа л тэгдэг л байж, ингэдэг л байж гэж баахан харамсана. Тэгсэн хирнээ шаал худлаа, дараа дараагын юман дээрээ бас л алдаа гаргаж л орхидог. Дараа нь ахиад л үүндээ харамсана.
Өдөр хоногыг ийм байдалтай өнгөрөөмөөргүй байнаа. Одооноос өөрийгээ дайчлаад жаахан юм хийе дээ энэ чинь ...

Need For Speed Undercover тун удахгүй



Need For Speed цувралын шинэ нь тун удахгүй гарах гэж байгаа юм байна. Трайлерээс нь харахад дажгүй болсон шинжтэй байна шүү. Одоо 11 сарын 18 нд албан ёсоор нээлтээ хийх юм байна.


Need For Speed Underground 2 -г тоглож байснаас хойш энэ цувралыг бараг тоглосонгүй дээ.

Азгүй од



Грег Оден гэж нэг азгүй гар байнаа. Уг нь гайгүй од юм шиг байгаан. Дуулдаал байгаан. Юун Ховард, Юун Шак гээд л яригдаад байсан. Даанч тэр золиг НБА-д тоглох хувьгүй төрсөн туучий бололтой. Драфтлагдсан жилээ бүтэн улирлын туршид гэмтлээс болоод тоглоогүй гэж байгаа. Багт том гарз байлгүй яахав. Тэгээд өнгөрсөн зун гэмтлээ илааршуулаад энэ жил тоглохоор болжээ мань нөхөр.

Тэгээд яав, улирлын эхний тоглолтоо Лейкерстэй хийсэн. Яасан бэртчихсэн. Бэртэл нь 2-4 долоо хоногын хугацаанд эдгэрнэ гэсэн. Багаар бодоход 14 хоног, 4 тоглолт. Ядаж байхад НБА-д тоглож үзсэн ганц тоглолтондоо оноо аваагүй гээд л бод л доо. Яахав Байнум дээр нэг аймар хаалт тавих нь тависан л даа. Тэр блокыг ч Байнум мөддөө мартахгүй бизээ. Гэхдээ л энэ нь мань нөхрийн хэрхэн тоглох тухай хүмүүсийн хүсэн хүлээж байгаа үр дүнгийн хажууд бол юу ч биш л дээ.

Тэгээд бэртэл авахдаа шал тэнэг бэртэхийн ядаж байхад. Самбараас бөмбөг аваад буухдаа хүний хөл дээр гишгээд л бэртчихсэн. Ядаж шидээд оруулаад, нэмэлт аваад бэртэх ч юм уу, блок хийгээд хүн дээгүүр давж нисээд бэртчихсэн бол арай өөр байхгүй юу.

Нэг бяцхан түүх өгүүлье.

Жордан ахын үед л юм шиг байгаан. Сем Бовие гэж нэг коллежийн хашраадаг гар уг нь НБА-д орж ирсэн юм байжээ.
Тэрийг тухайн үед Портленд Трайл Блазерс драфтын хоёроор сонгож авч байсан байгаа юм. Оден-той адилхан бас нэг юм байгаа нь тэр бас төвийн тоглогч байжээ. Та нар боддоо. Тэр драфтад Hakeem Olajuwon, Micheal Jordan, Charles barkley, John Stockton эд нар байсан юм байна. Тэдэн дундаас 2-р сонгогдсон гэхээр уг нь ямархуу тоглогч гэдэг нь харагдаад байгаан. Даанч мань нөхөр бэртэл гэмтлээс болоод НБА-д нэр алдраа дуурсгаж чадаагүй ажээ. Одоо Sam Bowie гэдэг тоглогчийг хир баргын НБА сонирхогч мэдэхгүй биз дээ.

Грег Оденийг энэ түүхийг давтчих вий дээ гэсэн айдас төрж байна шүү. Гэхдээ яахав сагсан бөмбөгийн бурхан байдаг бол ивээх байлгүй дээ.

Мэл гайхаж цэл хөхрөв.


Энэ НБА нээрээ улам л сонирхолтой болоод байх юм аа. Хоёрхон цагын өмнө сургууль дээрээ сууж байхдаа Яахоогын НБА-гийн Сайт руу нь орж харахад тэр талаар юу ч байгаагүй юм. Сургууль дээрээс гараад сажилсаар яваад гэртээ ирээд харсан чинь НБА донсолгосон мэдээлэл гарчихсан байдгийм даа. Тэр нь юу вэ гэвэл Аллен Айверсон Детройт руу явчихсан байх юм даа. Оронд нь Биллапс, Мкдайс хоёрыг Детройт явуулсан байна.

Энэ наймааны гол учир нь 2010 онд дуусах ЛебРон Жеймс бололтой. Детройт одооноос үнэ ихтэй тоглогчдоо тараагаад, цалингын сул зай гарангуут Жеймсын төлөөх дуудлага худалдаанд оролцох бололтой.

Энэ наймаанаас Детройт хожихуу Денвер хожихуу гэдгийг цаг хугацаа л харуулах биз дээ.

Эх сурвалж: Яахоо Спортс

Хөгширч байна даа Сан-Антонио минь

Шинэ улирлын эхний хоёр тоглолтдоо дарааллаад хожигдчихлоо шүү дээ. Онооны гол хүн Жинобили минь дутагдаад байна уу даа. Сүүлийн есөн жил дараалаад улирлын тоглолтонд 50-с дээш ялалт байгуулж байгаа, 4 удаа аваргалсан амжилтаа энэ жил бататгах гэж үзнэ шүү. Сондтой тоотой жил бол та нарын жил шүү дээ. Бостоны гурвыг их гурвал их гурвал л гэх юм. Та гурав бол жинхэнэ их гурвал шүү. (Tim Duncan, Manu Ginobili, Tony Parker) Тэр гурвыг та гуравтай харьцуулж болхооргүй тийм агуу гурвал шүү дээ та гурав. Шинэ улиралд чинь амжилт хүсье. Урагшаа Спурс !!!

Лус савдаг гэж байдаг.

Лус савдаг гэж үнэхээр байдаг. Харин сүнс чөтгөрийн тухай сайн мэдэхгүй юм. Сүнстэй таарсан, Чөтгөртэй тааралдсан гээд л яриаг зөндөө сонсож, зөндөө олон номноос уншсан. гэхдээ л бүрэн итгэдэггүй юм. Яагаад гэвэл би өөрийн нүдээр хараагүй. Нүд үнэн чих худал гэдэг биз дээ. Гэхдээ ямар нэгэн догшин уул, усанд лус савдаг байж, уул усаа хамгаалж байдаг гэдэгт итгэдэг.

Манай байр булган уулын энгэрт, аймгийн төв дотроо уултай хамгийн ойрхон байдаг байсан юм. Одоо ч гэсэн байгаа л даа. Бид нар гадаа их тоглоноо. Өвөл зун гэж ялгалгүй гадаа их тоглодог байсансан. Өвөл нь чаргаар булган уулынхаа энгэрээс гулгаж тоглоно, булган уулынхаа зүүн суганаас урсах горхины мөсөн дээр эсгий гуталд савдаг какас уяагаар хүлээд л гулгаж тоглодог байж билээ. Зуны сайхан цагт нь 9, 10 - р байрны дунд байдаг элсэн дээр л өнждөг байсан. Тэр элс тоглоход ямар сайхан гээч. Тэр үеийн манай байрны багачуудын ертөнц тэр элсэн дээр бүрэлддэг байсан. Харамсалтай нь одоо машины зогсоол болчихсон юм. Бас булган уулыхаа энгэрийн хадан дээр их тоглодог байж билээ. Эргээд тэр цагтаа очихсон.
Долоон настай байхад надад нэг явдал тохиолдож билээ. Хавар 4 сарын үе байсан юм. Байрныхаа хүүхдүүдтэй хамт уул руу яваад, улаан бурханы хавьд баахан тоглож байгаад ирж билээ. Дулаахан ч өдөр байсан юм. Тэр үед би сургуулийн бэлтгэл ангид явдаг байсан. Тэр уул руу явж тоглодог өдөр чинь бүтэн сайн өдөр байсан шиг санагдаж байна. Баахан тоглож тоглож гэртээ ирээд, зүв зүгээр хоолоо идээд л унтсан санагдаж байна. Харин маргааш нь өглөө нь сэрээд, босоод жорлон руу явах гэсэн чинь би явж чадахаа байчихсан байсан. Хөл биеэ даахгүй, ажиллахгүй байсан. Хүүхэд юм болохоор би юугаа мэдэхэв дээ. Босож ирээд дахиад л явах гэсэн чинь чадахгүй унаад байсан санагдаж байна. Тэгэхэд аав ажилдаа явчихсан, ээж арай явах болоогүй байсан юм. Тэгээд л ээжийг дуудаад, ээж ч ирээд, сандраад, аавыг ажлаас нь дуудаад, аав ирээд, жижиг эгч маань сургуулиасаа тарж ирээд, манай гэрийхэн үймэлдээд бөөн юм болж байсан юм даа. Дараа нь эмнэлэгээс эмч ирээд, баахан үзэж байгаад л явж байсан юм. Аавын нэг найз эмч нь бас ирээд, миний хөлийн шилбэнд нэг шар өнгөтэй тос түрхэж байсныг би сайн санаж байна. Ээж маань зайлуул уйлаад, хүмүүс манайд ирээд, баахан гайхаж байгаад л явж байсан. Тэр байдлаар 1 билүү 2 хоносон юм даа. Анагаах ухаан эмчлэх аргаа олохгүй байсан болохоор аав нэг ламаас асуусан гэсэн. Тэгтэл танай хүү чинь лус савдагт бариулсан байна, лусын хорлол болжээ гэж хэлсэн гэсэн. Би уул руу явж тоглосон өдөр уулан дээрээс чулуу юм уу мод хөндөөд лус савдагт нь баригдчихсан хэрэг л дээ. Ер нь манай Булган хайрхан чинь их догшин уул л даа. Гэхдэ хүүхэд л юм хойно юугаа мэдэхэв дээ. Ингээд гэртээ нэг лам авчирч ном уншуулж билээ. Тэр лам их сайн лам байсан санагдаж байна. Ном уншихдаа намайг хажуудаа суулгаад, хааяа хааяа над руу нулимаад байсан нь миний санаанаас гардаггүй юм. Тухайн үед жаахан байсан болохоор өөрийгээ суумгай болж ч магадгүй байгааг ойлгохгүй, ламыг ном уншихад дотроо шоолоод, инээгээд сууж байсан юм даг. Ном уншуулсаны маргааш өглөө зүв зүгээр болоод босоод явчихаж билээ. Юм гэдэг нээрээ сонин шүү. Надад тохиолдож байсан тэр зүйлд би одоо ч хариултыг нь олж чаддаггүй. Гэхдээ би одоо баярладаг юм. Ямар азаар ... гэж. Хайрхан минь намайг харж үзээд, тухайн үед анхааруулсан хэрэг л байх гэж одоо боддог. Ер нь энд тэндэхийн уул усан дээр очихдоо болгоомжтой байвал зүгээр санагддаг шүү. Ямар ч л байсан уул усны лус савдаг байдаг гэдэгт тэр явдлаар итгэдэг болсон доо.