Ferrari vs Eurofighter E-2000

Алтан ураг - Requiem (Гашуудлын дуулал)

КОРНИ - Ты узнаешь ёё

Цэргийн сургууль соундтрек

Улаанбаатар минь баяртай

(Д.Дүрэвдоржийн "Сэгс Цагаан Богд" найраглалын баатар тэмээчин бүсгүйн захидлын хариу)

Хөдөө нэгдлийн тэмээчин
Хөөрхөн бүсгүй сайн байна уу?
Холоос чамайгаа мөрөөдсөн
Хотын хархүү сайн байна аа
Сэгс Цагаан Богдод
Сэрүү унах болоогүй нь
Ус нутагтаа хайртай
Уяхан чиний санаа байна аа
"Нартай хамт явсан юм уу?" гэж
Надаас чиний асуудаг нь
Хайр юугаа илгээсэн
Халуун сэтгэлийн чинь үг байна аа
Тиймээ!
Холийн чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Нутгийн чинь нууранд хоргодсон
Нугасны нэгэн дэгдээхий байжээ.
Урин хавартаа эргэн ирэх
Усны нэгэн шувуухай байжээ.
Холоо эндээс чамайгаа хүлээж
Долоо хоногын шуудан тоолж
Амрагийн сэтгэлд хайлан явахад
Өдөрт чи зүрхэнд минь багтах юм
Нар ээсэн говьдоо чи намайг татах соронзон юм уу?
Саран хээрлэх талдаа чи саатан хүлээх хань минь юм уу?
Үе үехэн санаа алдаад
Үнэндээ миний ч сэтгэл сүжрээд байнаа
"Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн" гэнэ шүү
"Батиар биш дээ хүнийг та
Барьж үзэх дөхсөн" гэнэ шүү!
-Өөрөө чи хөөрхөн төрчихөөд
Өөдөөс нь ширтэхээр доошоо харчихаад
Үг хэлэх гэхээр нүүр чинь улайчихаад
Үүд рүүгээ харан яараад байсан шүү дээ!
Мөдхөн тэгээд захиа бичихээр
Мэдээ сураггүй таг болчихоод
Удаж удаж нэг бичихдээ
Улаанбаатраасаа ирээч гэсэн шүү дээ!
Хонгор чинийхээ хүслийг дагаж
Хотоосоо би явъя гэвэл
Дурлал хайрынхаа сэтгэл дагаж
Дуулим талд чинь очъёо гэвэл
Ажилд борогшоогүй цагаан гарын минь
Алга хорсон цэврүүтэх болов уу?
Малд төшөөрсөн найзыг чинь хүн
"Мануухай" гэж шоолох болов уу?
-Санаснаа ингээд нөхөддөө хэлэхээр
Цаашлуулж тэд маань намайг дөнгөх юм
Ний нуугүй үнэний чинь хэлэхэд
"Нийслэл хүүгийн" үлгэр болно гэлцэх юм
Нээрээ ч бараг үнэн дээ ! гэж дотроо бодовч
Нэг л юм сэтгэлийг минь зовоох юм
Байнгын чинь хаяг
Сэгс Цагаан Богд гэж санахаас
Байж суухын арга олдохгүй юм
Уучлаарай найзаа
Уудам говь нээрээ сайхаан
Зүйдэлгүй хөх тэнгэрийн
Хөмийх тэртээх хаяанд
Зүс цагаан талын
Хязгаар тэртээ холд
Сэтгэл дотор зүмбэрлэсэн
Сэгс цагаан богд уул бий
Итгэл хайрыг минь булаасан
Ээжийн нэгэн охин бий
Тэнгэр тулам бүтээлтэй
Нэгдэлч түмэн идээшсэн
Тэр сайхан нутагтаа
Зандан хүрэн тэмээдээ
Хариулж чи минь байгаа даа!
Захгүй өргөн говьдоо
Дуугаа дуулж яваа даа
Уудам энэ нутагт чинь
Өргөө гэрээ барьж
Ус нутгийн чамаар
Өрхнийхөө оосрыг татуулбал
Хөөрхий хүний үр гэж
Хөгшчүүдийн чинь сэтгэлийг уяраан
Хөөр баяр цалгим
Урам зоригтой амьдарвал
Бие биенээ хайрлаж суусан Бидэн хоёрын жаргал бус уу?
Нам ардынхаа дуудсанаар
Найз чинийхээ хүссэнээр
Хөдөө нутаг сайхан байна гэж
Дуулж бахдаж явбал
Хөдөөгийн сэхээтэн энэ байна гэж
Дууриал болж явбал
Газрын холд саатаа нь үгүй
Гандашгүй хайрын сэтгэл бус уу?
Учиръяа гэмээн учирсан
Унтрашгүй хайрын жаргал бус уу?
Гэвч найз минь би
Гэгээн тансаг нийслэл хотоо
Гэршиж дассан гудам талбайгаа
Хорин хаврын намтар юугаа
Холбон дурсахгүй байж чадахгүйнээ
Сэгс Цагаан Богдоос явнаа гэхэд
Сэтгэл чинь ямар байлаа?
Учралын сайханд баясаад байвч
Улаанбаатараа орхино гэхээс
Уяхан сэтгэл догдлоод байнаа
"Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын маань чандмань эрдэнэ" (чиний хэлдгээр)
Улаанбаатар нээрээ сайхаан
Дурсгал түүхтэй энэ л хотын
... дугаар амаржихын цэлгэр өрөөнд
Уужим орчлонд мэндэлсэн болохоороо
Улаанбаатартаа би хайртай байдаг юм
Аавын минь хэлдгээр хоолоо олохтой болгох
Авьяас ухаан тэлэх номын хуудас дэлгэж
Өлгий сайхан дүүрэгтээ хорин жил бүүвэйлсэн
Өрлөг дотно хотоо би бахдаж явдаг юм
Мандах өглөөний нар нь улаан
Манай хувьсгалын туг нь улаан
Жанжин Сүхийн хөшөө баатар
Жаргалтай түмний нь түүх баатар
Нэр нь хүртэл шүлэг
Нээрээн Улаанбаатар сайхан хотоо
Энэ л хотын хөгжөөнт дүүрэгт
Эрх танхилхан насаа үдэж
Их сургуулийн нь саруул танхимаас
Эрдмийн шим хүртэж гарсан
Унаган хүү нь билээ би
Үзэмж тансаг хотынхоо
Үер шиг хөврөх олны урсгалд
Үеийн найз чинь бүл нэмж
Үүрээр эртлэн ажилдаа явдаг юм
Дөлгөөн Туулын хөвөөнд орших
Дөрвөн давхар нэгэн ордонд
Цагийн зүүтэй уралданхан
Цаас үзэг нийлүүлэнхэн
Буурал профессорын зөвлөгөө сонсож
Буман номын хуудас дэлгэж
Эрдэм шинжилгээний сэдэвт зохиол
"Элсэн далайн хөлөг" -өө бичиж байдаг юм
Домогт өмнийн говийг туулж
Дорнод монголын талыг барж
Тэмээний тухай муугүй судалсан байтлаа
Тэмээчний тухай муухан мэддэг байснаа
Намар танай нутгаар явахдаа
Найз нь үнэндээ ойлгосон юм шүү
Эрдэм шинжилгээний эрэл дундаа
Энхрий чамайгаа олсон юм шүү
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй минь ээ
Ирэхгүй нь дээ! гэж итгэл алдрах
Ийм л хүн байж дээ гэж сэтгэл гутрах болоогүй шүү!
Одоо би чинь, чинийх боллоо
Орон гэр минь танайх боллоо.
Тэнүүн говийн чинь бахдах сэтгэлтэй
Тэмээчин чамтай амьдрах хүсэлтэй
Хөгжөөнт хотын нэгэн хархүү
Хөлгийн жолоог чам руу заллаа.
"Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутгийн чамдаа өгөхөөр"
Загийн галын халуун илчээр
Эцгийн голомтыг үүрд бадраахаар
Холын чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Сүү өргөн мялаасан
Аяны чинь дөрөөнд гишгэж
Сүй болгон хүлээсэн
Алсын чинь харгуйд орлоо
... Ай Улаанбаатар
Аз жаргалтай нийслэл хот минь
Сэтгэлд дотно хотынхоо хөгжөөнт дүүргээс гарч
Сэлүүн талын хөдөө рүү хөлгийн жолоо залахад
Эргэн эргэн хоргодох эцгийн минь гэр шиг санагдаж
Эгэл нэгэн хүү чинь баяртай хэмээн ёсолж байна.
Энхрий дотно хот минь баяртай, баяртай
Тэмээчин бүсгүйтэй амьдарлаа холбож
Тэнгэрийн хаяанаас чамайгаа мөрөөдөхөөр
"Дүү хот" -ыг чинь хөдөөд байгуулалцаж
Дүүжүү холоос тэмүүлэн суухаар
Униар татсан говь тийш хүү чинь явлаа
Улаанбаатар минь баяртай.

Т.Очирхүү

Сэгс Цагаан Богд

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу ?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байнаа.
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу?
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүү унах болоогүй юм уу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна.
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэх
Намрын говь дулаахан байна.
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм.
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юм уу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
"Батиар" биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ

Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ.
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагаяа гэвэл
Хонгол таны гэргий болоод
Хот газар сууя гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйцсэн байшинд суухаар
Утаагүй галд цайгаа чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очьёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Булган хангайн цагаан өвөлд
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм.
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээрийн нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугын булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаахай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхавал
Аяа бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван замбуу ...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрэн сайхан нутаг!
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгийн долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалийн зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрихны бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нартай илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далайн зэрэглээнд тунан
Өртөө газраас айлийн гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагьсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ.
Ялаа халтирам ханан цавчилд
Янгир, ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан цавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу, хулантай уралдан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоц сайхан болж байна
Цагаан суурин хээр босч
Цахилгаан дэн гэрт асч
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэн байна.
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна.
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаанбаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл минь өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж, өрхнөөс нь татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шарлаг хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голын алимаар дайлъя
Усан үзмийн багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалч буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун сүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд


Д.Пүрэвдорж

Улаанбаатар хот минь ийм байждээ.


70 аад оны үе
80 аад он

Америкийн Монголчуудын мэдээлэл холбооны салбарынхан шагнуулжээ

Мэдээлэл холбооны технологийн салбараар Америкийн зах зээлд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа монголчуудын төлөөлөл П.Амгаабаатар (Ilios Networks Inc. - Chicago, IL), Ш.Баатар (Allstate - San Francisco, CA), Л.Бат-Өлзий (Microsoft - Seattle, WA), Э.Жагдагдорж (Semco Incorporated - Columbia, MO), М.Сувдмаа (Yahoo! Inc. - San Francisco, CA), Б.Ундрахбуян (Temple University - Philadelphia, PA) нарыг "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" тэмдгээр Монголын мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас (МХХТГ) шагнажээ. Шагналыг тухайн хүмүүсийн амьдарч буй хотын шинэ жилийн үдэшлэг дээр гардуулсан байна. Мэргэжлээрээ амжилт гарган Америкийн компанид тогтвортой олон жил ажиллаж, мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан салбар, тасгийн дарга хийх, их дээд сургуульд багшлах гэдэг нүсэр их хөдөлмөр, том амжилт билээ. Ийн амжилт үзүүлсэн монгол хүнээ урамшуулах, эргэж эх оронтой нь мэргэжлээр нь холбох, бусдад үлгэр дууриалал болгох, өндөр хөгжилтэй улс, байгууллагын соёл, ажлын зарчмыг монголчууддаа суралцуулах нь чухал ажлын нэг хэмээн үзэж Америкийн монголчуудын худалдааны танхимаас (АМХТ) дээрх шилдэгүүдийг шагналд тодорхойлжээ.


Цаашид Монголын Засгийн Газар, МХХТГ-с АНУ-тай холбоотой олон үйл ажиллагаа өргөн хүрээтэй явуулахдаа энд мэргэжлээрээ ажилладаг монголчуудыг зохих хэмжээгээр татан оролцуулбал тэдний мэдлэг чадвар, харилцаа холбоо, профессионал байр суурь Монгол улсад маань мэдээлэл холбооны технологи хөгжүүлэхэд томоохон нэмэр болох юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баярыг Вашингтон Ди Си хотноо монголчуудтай уулзахад АМХТ-н төлөөлөгч товч танилцуулж байсан билээ.

Монголын мэдээлэл харилцаа холбооны технологийнхон Америк дахь Монголчуудтай хамтарч олон сайхан амжилтад хүрнэ гэж бид бүгд итгэдэг. Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүнүүддээ ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг

Нэг. П.Амгаабаатар (Ilios Networks)

Пүрэвжалын Амгаабаатар нь Илиос Нэтворкс компанийн Ерөнхийлөгч, ахлах зөвлөхөөр 2006 оноос ажиллаж байгаа. Microsoft, Cisco компаниудын мэргэшсэн мэргэжилтэн (Microsoft Certified System Engineer, Cisco Certified Network Associate), Ilios Networks компани нь Microsoft Certified Partner юм. 1998 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байна.

Ilios Networks - President & Owner; 2006 - өнөөг хүртэл
Always Inc. - VP & Senior Consultant; 2003 - 2006
Always Inc. - Consultant; 2000 - 2003
Regency - Technology Consultant; 1998 - 2000
Өмнө нь Монгол банкинд мэргэжлээрээ ажиллаж байсан. Гүрж улсын Тбилисийн техникийн их сургууль төгссөн. Мөн П.Амгаабаатар нь Монгол руу яриа оруулдаг, програмчлалын оутсорсинг хийдэг АНУ-д бүртгэлтэй Аргамаг Инкорпоратэдийг үүсгэн байгуулалцаж, удирдан ажилладаг. Тус компанийн Монгол дахь харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч технологийн асуудлыг хариуцан ажиллаж, ажиллах хүчийг бэлтгэх ажилд оролцдог.

Хоёр. Ш.Баатар (Allstate)

Др. Ширчингийн Баатар нь Оллстэйт корпорацид ахлах зөвлөх (senior consultant) хийдэг. 1998 оноос АНУ-д Селикон хөндийд ажиллаж, амьдарч байгаа. Өмнө нь АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль, Харвардын их сургуулийн анагаахын дээд сургууль, Японы Хамамацу их сургуульд эрдэм шинжилгээний судлаач, Монгол Улсын Анагаах ухааны хүрээлэнд программ зохиогчоор ажиллаж байсан.


Өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажиллаж мэдээллийн технологийн салбараар дэлхийн хэмжээнд шийдэл хийж явах нь өрсөлдөөн ихтэй, технологийн, шинжлэх ухааны болон зохион байгуулалт, харилцааны талаар өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг амаргүй ажил юм. Ш.Баатарын хөтөлдөг блог болон бусад вэбүүдээр гарсан нийтлэлүүд олон залуу мэргэжилтнүүдэд сургамж, зөвлөгөө болдог.


Др. Ш.Баатар мэдээлэл холбооны технологийн салбарт өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажилласан анхны Монголчуудын нэг юм. Мэргэжлийнхээ ажлын хажуугаар Монголчуудын дунд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Гурав. Л.Бат-Өлзий (Microsoft)

Лувсанбатын Бат-Өлзий Майкрософтийн компайлар департменийн тэргүүн програм зохиогч инженерээр (Lead Software Design Engineer) ажилладаг. C# хэлээр програм бичих чадвар нь өндөрөөр үнэлэгдэж дэлхийн тэргүүлэх технологийн фронтод амжилттай ажиллаж байна. Хавайн Бригхам Ёонг их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны сургуулийг (Computer Science, Brigham Young University - Hawaii Campus) төгссөн. 2001 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байна.

Microsoft - Lead Software Design Engineer; May 2007 - өнөөг хүртэл
Microsoft - Software Design Engineer; May 2001 - May 2007

Дөрөв. Э.Жагдагдорж (Semco Incorporated)

Эрхэмбаярын Жагдагдорж 2000 оноос Симко Инкорпоратэдэд Ай Би Эм Лотус Нотес, Домино хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Ай Би Эмийн мэргэшсэн мэргэжилтэн (IBM Certified Advanced Application Developer - Lotus Notes and Domino). Америкт ажиллах хугацаандаа 50 гаруй цогц программчлалын төсөлд оролцож код бичсэнээс 16-г нь ахалж ажилласан.

Монгол руу яриа оруулдаг, программчлалын оутсорсинг хийдэг АНУ-д бүртгэлтэй Аргамаг Инкорпоратэдийг үүсгэн байгуулалцаж, удирдан ажилладаг. Тус компанийн Монгол дахь харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч технологийн асуудлыг хариуцан ажиллаж, ажиллах хүчнийг бэлтгэх ажилд оролцдог.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг монголчуудын жижиг бизнес, олон нийтийн байгууллагуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, вэб хуудсуудыг хийх зэргээр тусламж дэмжлэг үзүүлдэг. Мөн Америк дахь Монголчуудын худалдааны танхимыг тэргүүлдэг.

Э.Жагдагдорж эх орондоо ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд сонин, телевиз, радиод анхлан мэдээллийн технологи хэрэглэх талаар амжилттай ажиллаж байсан. Зочид буудал, хүнд хөнгөн үйлдвэрлэл, худалдааны сүлжээний цогц программ хангамж болон санхүүгийн монгол программ зохиох ажилд оролцож, хэд хэдэн төслийг удирдаж байсан. Монголд Интернэт хөгжүүлэх, анхны онлайн мэдээллийн монгол хуудсуудыг бий болгох ажлууд, монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулахад олонтаа оролцож, олон улсын олимпиадад багаа ахлан оролцуулж байсан.

Тав. М.Сувдмаа (Yahoo! Inc.)

Др. Мягмарын Сувдмаа 2008 оны дөрөвдүгээр сараас Яахoo Инк.-д програм зохиогч инженерээр ажиллаж байгаа. 2008 онд Илинойн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Ph.D. in Computer Science, University of Illinois at Urbana-Champaign, Dec 2007
M.S. in Computer Science, University of Illinois at Urbana-Champaign, Aug 2005
B.S. in Computer Science, Concord University, Athens, WV, May 2001
B.S. in Information Systems, Concord University, Athens, WV, May 2001
Өөрийн хүч бололцоогоор өндөр хөгжилтэй орны сургуулиудад шат дараалан амжилтай суралцаж өссөнөөрөө, суралцсан бүх шатны сургуулиудад дандаа тухайн сургуулийн тэтгэлгээр төлбөргүй суралцаж улс орон болон өөрийн хармааг сайн хэмнэсэн нь өнөө үеийнхэний шилдэг жишээ, үлгэр дууриалал болно.

Мөн ажлын өөрийн зав, чөлөөт цагаараа монголчууддаа зөвлөгөө өгч, мэдээлэл тараадаг hamagmongol.com сайтыг үүсгэн байгуулж, ажлуулсан.

М.Сувдмаа нь компьютерийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хоёр бүтээл хэвлүүлж, эрдэм шинжилгээний долоон хуралд илтгэл тавьсан.

Зургаа. Б.Ундрахбуян (Temple University)

Др. Баасанжавын Ундрахбуян Пенсилвани мужийн Темплийн их сургуульд профессор хийдэг. 2006 онд Охайогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Professor, Temple University, 2008 - одоог хүртэл
Visiting Assistant Professor, Michigan Technological University, 2006 - 2008
Ph.D, Ohio University, Telecommunications (Communication), 2006
M.A, Ohio University, Telecommunications (Communication), 2004
Монголын Засгийн Газрын болон төрийн бус байгууллагууд Интернэтийг хэрхэн ашигладаг талаар судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Энэ бүтээл нь "Мэдээллийн технологи ба улс төр" гэдэг эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн. Эрдэм шинжилгээний гурван бүтээл хэвлүүлж, таван удаа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан.

Др. Б.Ундрахбуян нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Интернэт хөтөлбөрийн зохицуулагчаар олон жил ажиллаж, Монгол Улсад мэдээлэл холбооны технологи хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Эх сурвалж: www.orloo.info

Энэ өдөр НБА-гийн түүхэнд 2009-01-07

Тэртээх 1972 оны 1 дүгээр сарын 7-нд Лос Анжелес Лейкэрс Атланта Хоуксыг 134-90 ын харьцаатайгаар хожсоноор 33 дахь дараалсан хожлоо авч, үндэсний мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн олон дараалсан хожил байгуулсан дээд амжилтыг тогтоосон байна.

1995 оны энэ өдөр Лаари Браун дасгалжуулагч хийж эхэлснээс хойшхи 500 дахь хожлоо авжээ.

98 оны энэ өдөр Лейкэрсийн төвийн тоглогч Шакил ОНил Милваукийгийн эсрэг тоглохдоо 3 блок Шоот хийснээр НБА-гийн кареертаа 1002 блок шоот хийсэн байна.

Компьютертай танилцсан түүх

Энэ комбийтор гээч ер нь агуу зүйл шүү. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн сайн бүтээлийг компьютер л гэж хэлнэ. Хамгийн анхны хэдхээн байтын багтаамжтай хоёр гурван давхар байшин шиг байснаас эхлээд одоо бол эмэгтэй хүний пүдрний хайрцаг шиг хэмжээтэй болтол жижгэрч, түүхэн хөгжлийн урт удаан зам туулжээ.

Харин би гээч хүн энэ компьютер гээч агуу зүйлтэй хэрхэн хамгийн анх танилцаж байсан юм бол доо. Өнгөрснөө эргэн саная.

Миний санаж байгаагаар намайг 5 билүү 6 настай байхад аав нэг удаа эрээн яваад, буу нтэр залгаад буудаж тоглож болдог, хоёр гартай нэг хужаа компьютер авчирч байсан юм байна. Одоо бодоод байхад тоглоомын консоол л байж дээ хөөрхий. Тэр нь нэг тоглоомтой. Тэр нь Бомбермен байлуу яалаа. Дигэр ч арай биш байсан байхаа. Нэг тиймэрхүү тоглоом байсан санагдаж байна.

Тэр үед өнгөт зурагтанд компьютер залгаж тогловол зурагтны өнгө мууддаг гээд нэг ойлголт байсан юм шиг байгаан. Тэгээл аав ээж хоёр ганц хоёр тоглуулж хорхой хөдөлгөчихөөд л ахиж тоглуулаагүй санагдаж байна. Тэгээд яасын мэдэхгүй манайхаас алга болчихсон. Аав ээж 2 хүүхдүүдийн хараа муудна гээд зарчихсан гэж сүүлд нь яриж байсан юм. Хамгийн анх компьютер гээч зүйлтэй ингэж л танилцаж байлаа даа.

Харин Персонал Компьютерыг бол анх ээжийн ажил дээр харж байлаа. Ээж тэр үед нэг банкинд ажилладаг байсын. Ажил дээрээ нэг ПС хэрэглэж баахан тайлан тооцоо гаргадаг байсан юм шиг байгаан. Тэр үед мань мэтийн бацаан тэрийг нь яаж мэдэхэв дээ.
Харин одоо бодоод байхад тэр ажилладаг байсан програм нь БАНКС гээд нэг банкны тайлан тооцоо боддог програм байсан юм билээ л дээ. Тэр нь Бэйсик юм уу Паскаль дээр бичигдсэн, график орчин байхгүй Консоол дээр ажилладаг байсан юм. Гэхдээ тэр нь ямар ч байсан монголчуудын хийсэн програм байсан гэдгийг хэлье. Бас ASCII code дэмждэг байсан байх, монголоор өгөгдөл оруулж болдог байсан юм. ПС нь харин 186 байлуу эсвэл тэрнээс ч өмнөх үеийн эд байж магад. Ээжийн анхных нь ПС маусгүй байсан юм. Тэхээрээ их л эртний эд байсан байх гэж байгаан. Тэгээд сүүлдээ бараг жил болгон билүү сайжруулсаар, яг миний мэдэж байгаагаар 286, 386, 486, 586, Pentium гээд бүх төрлийн процессортой ПС дээр ажлаа хийдэг байсныг сайн санаж байна.

Поле-Чудес гээд нэг тоглоом байдаг байлаа. Ээжийн ажил дээр гүйж очоод л тэр тоглоомыг нь мөн ч их тоглодог байж билээ.

Харин хоёрдугаар ангид байхдаа би гуйсаар байгаад нэг компьютер авахуулж билээ. Тэр нь нөгөө хужаа компьютер гэж нэрлээд байдаг, танк, марио эд нар байдаг компьютер. Гэхдээ энэ үед нөгөө өнгөт зурагтан дээр тогловол зурагтны өнгө мууддаг гэсэн үзэл нь хэвээр байсан тул би нэг хар зурагтан дээр тоглодог байж билээ. Танк, Марио гээд зөндөө олон тоглоомуудыг нь төгсгөж байлаа. Тэхээрээ их л тоглодог байсан байх гэж байгаан.

3-р ангид байхад SEGA тоглоомын газар нээгдээд, анх орж тоглосноосоо хойш байнгын үйлчлүүлэгч болсон доо. Яг тэр үед Mortal Combat гээд зодолддог тоглоом ид моодонд орж байлаа. Тэгээд тэр тоглоомонд донтсон доо гэж. Тэр гэхдээ үнэхээр гоё тоглоом байсныг тоглодог байсан хүмүүс хэлэх л байх. Яс бутлалт, тамлалт, комби гээд л зөндөө олон гоё гоё юмтай. Гарынхаа долоовор, дунд хоёр хурууг нийлүүлж бариад, ядам, чигчий хоёр хуруугаа нугалхаар Сеганы гарны 6 товчлууртай нь хурууны үенүүд адилхан болдгийн. Тэгж баричаал нөгөө гарынхаа эрхий хуруугаар яс бутлалтуудаа давтаал явдаг байсан гэж байгаа. Гуравдугаар ангийхаа хавар нь өөрөө Сега авахуулснаар Сега тоглоомын газрын VIP membership байхаа больж билээ. Хааяа өөрийхээ сурсан юмаа гайхуулах гэж, тоглоомын газрын хүүхдүүдтэй тоглож үзэх гэж тийшээ ордог боллоо.


Хамгийн анх компьютертэй танилцаж байсан түүх минь нэг иймэрхүү л байх шив дээ. Дараа нь компьютертэй нөхөрлөж эхэлсэн тухайгаа бичнээ.

NBA TV-гийн 2008-2009 оны улирлын шилдэг 10 тоглолт



Надад лав хамгийн их таалагдсан нь Josh Smith-ийн Dunk байлаа. Powerful DUNKER шүү нээрээ

Google Most popular search 2008

Бидний нөгөө юм л бол ашиглаад байдаг гүүглийн хайлтын систем 2008 оны үр дүнгээ гаргасан байна.
Хамгийн их хийгдсэн хайлтуудыг жагсаавал:

  1. sarah palin
  2. beijing 2008
  3. facebook login
  4. tuenti
  5. heath ledger
  6. obama
  7. nasza klasa
  8. wer kennt wen
  9. euro 2008
  10. jonas brothers
Миний бодож байснаас шал өөр юм хамгийн их хайгдсан байх юм. Сонсоочгүй, мэдэх ч үгүй нэрнүүд зөндөө их хайгдсан байна. Жишээ нь: Нэгт орсон sarah palin гэдэг нь АНУ-н Аляска мужын амбан захирагч юм байна. Юуг нь тэгтлээ их сонирхсоныг бодоод олсонгүй. Тийм сайхан хүүхэн үү гэтэл арай л биш, бодуул их л алдартай хүн бололтой.

Бас тэр tuenti, nasza klasa, wer kennt wen гэдгийг нь дуулаа ч үгүй юм байна. Сонирхоод хайгаад үзсэн чинь германы, Испаны, Польшын Социал Нетворк сайтууд байх юм.

Мэддэгээс бээжин 2008, Евро 2008, Обама эд нар л байх шив дээ. Хавтгай дэлхий гэж ...

Эргэж ирлээ.

За өнөөдөр нэг тухтай сууж блог нтэрээ сөхөх боломж таарлаа. Өнөө орой бол шинэ оны хоёр дахь орой. Энэ орой сэтгэл санаа тайван амгалан, нэг л сайхан орой байх чинь вэ. Яг одоо аав ээж хоёр маань зурагт харж, хоорондоо элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ярьж, би компьютер дээрээ сууж байна. Аж байдлын сэдэвтэй зураг зурвал харин зургын сайхан сэдэв болох байх шүү. Ийм л орой ийм ийм тайван амгалан байдалд блогдоо юм бичих гээд л аль арван хоёр сарын арван дөрөвнөөс хойш юм бичих гээд амжихгүй яваад байсан юм байна л даа. Хамгийн сүүлийн бичлэгдээ нэг пүүзний тухай бичлэг оруулаад орхиж. Пүүз гэснээс дараа нэг НБА-гийнханы пүүзний тухай зураг хөрөгтэй бичлэг цуврал болгон бичнээ.
Хэдэн жилийн өмнө би гэдэг хүн пүүз их сонирхдог байлаа. Одоо харин өмнөх шигээ нээх сонирхож өдрийн бодол шөнийн зүүд болоод байдаг байснаа байчиж. Дараа бас энэ тухайгаа бичнээ.

Сургуулийн улирлын амралт эхэлж, хөдөө ирээд 5 дахиа хонож байна. Хотод бид нар чинь ямар аймар хорт хийгээр амьсгалж байсныг энд ирээд л нэг мэдлээ. Хөдөөний агаар ямар сайхан цэнгэг юм бэ. Өмнө нь би 18 жил амьсгалахдаа даанч анзаардаггүй явжээ.
За энэ тухай сүүлд бас бичнээ. Сайхан зав гараад, сэтгэл санаа өөдрөг байхаар юм болгоны тухай бичмээр санагдах юм. Бичнээ бичнэ.

Хамгийн сүүлийн бичлэгийг хичээл амарсны маргааш бичсэн юм байна. Юу бодож бичсэн юм бол. Одоо санахгүй байх чинь. Бодвол хичээл амраад, нэг юм бичмээр санагдсан биз.
Тэрнээс хойш юм бичмээр санагдсан үед завгүй, завтай үедээ юм бичмээргүй санагдаад юу ч бичсэнгүй өнөөдрийг хүрлээ. Тэгээд ч үргэлжилсэн шинэ жилийн баярууд болоод юун юм бичих. Зул сарын баярын өдөр уг нь Лейкэрс Бостон хоёрын тоглолт болсон. Энэ тухай бичий гэж их бодсон боловч нэг азгүй юм болоод чадаагүй юм. Юу болсон бэ гэхээр: Тэр хоёрын тоглолт өглөөний 6 цагт эхэлсэн. Сэрүүлэг нтэрээ тавиж байгаад л нээх сүрхий босоод үздэг хүн болсон чинь зурагтаар гардаггүй юм даа. Уг нь энэ өвөл 6 цагт тоотой хэдхэн боссон гэж бодохоор уг нь үзэх гэж мөн ч их хичээсэн байгаа биз зайлуул. Сансар КаТВ-гээр гардаг бүх спортын суваг дээр тавиж үзсэн. Алин дээр нь ч гарахгүй болохоор нь 7 болж байхад утасныхаа дууг хаачихаад эргээд унтаад өгсөн юм. Тэгсэн чинь сүүлд нь ахаас сонсохнээ CCTV5 дээр хоцорч эхэлсэн юм шиг байгаа юм. Намайг тавихад мангар Бадминтон гараад, хөлс баасаа гоожуулсан хоёр юмных нь оноо яагаачгүй байсан болохоор гарахгүй нь гээд бодчихсон. Орой нь бас давталтыг нь яагаад ч билээ дээ үзэж чадаагүй юм. Ингээд л тоглолтыг нь үзээгүй хүн чинь юугаа ч мэдэж бичихийн билээ дээ. Тэр ч байтугай тоглолтыг нь шууд дамжуулахад нь л үзэхгүй бол давталт нтэрийг нь үзэхээр нэг л амтгүй санагдаад байдаг л даа.

Хэдийгээр энд НБА гардаг ганц ч суваг байхгүй боловч, НБА-гийн тухай бичлэгээ үргэлжлүүлэн бичнээ. Ямар нэг сэдвийн тухай биш ч гэсэн зүгээр л бодсоноо бичээд байсан чинь зөндөө их юм болчиж. Ингээд дуусгий даа. Сүүлд Атлантагийн залуучуудыг магтаж юм бичнэ. Лейкэрсээ магтаж бас юм бичнэ. Харин Скайтелийг шүүмжилж нэг бичлэг бичнэ. Учрыг нь дараа хэлэмз ...