Kobe ахын шинэ пүүз

Энэ бол Кооби ахын шинэ пүүз. Hyperdunk загварынх нь дараа гарсан юм байна.

Энийгээ өмсөөл алаад хаях юм биз дээ. Богинохон түрийтэй юм байна. Шагайгаа гэмтээчих вий дээ.

Өнөөдөр НБА-гийн түүхэнд

December 10, 1985

Boston Celtics өөрийн талбайдаа Atlanta Hawks-тай тоглож 118-101 ээр хожсон тоглолтоос хойш 86 оны 11 сарын 28 хүртэл өөрийн талбайдаа хийсэн 38 тоглолтдоо хожиж НБА-д нэгэн дээд амжилт тогтоожээ.

December 10, 1985

Indiana Pacers New York Knicksтэй хийсэн тоглолтонд 19 шидэлт амжилттай болгож, НБА-гийн нэг баг хамгийн цөөн шидэлт амжилттай гүйцэтгэсэн муу амжилтын эзэд болжээ. Гэхдээ үүнээс 13 жилийн дараа Chicago Bulls Miami-тай тоглохдоо 18 шидэлт гүйцэтгэж байжээ.

December 10, 1994

Dallas-ийн дасгалжуулагч Dick Motta Даллас Шарлоттийг 99-86 гаар ялсаны дараа лийгт байгуулсан ялалтаараа гуравдугаар байрт бичигдэж эхэлжээ. Энэ тоглолтонд хожсоноор тэрээр 865 дахь ялалтаа байгуулжээ.

Stanford - ийн их сургууль дээр Steve Jobs-ийн хэлсэн үг



Apple-г үүсгэн байгуулагч Steve Jobs ийн өгүүлрүүн

Өнөөдөр НБА-гийн түүхэнд (12 сарын 7)

Өнөөдөр буюу эндэхийн 12 сарын 8нд НБА-д ямар үйл явдал болж байсан юм бол?

December 7, 1948

Тухайн үеийн Indianapolis Jets баг Washington Capitols-г 94-78-аар хожсоноор 15 дахь дараалсан хожлоо байгуулж, улирал эхэлснээс хойш тасралтгүй хамгийн олон дараалж хожсон амжилтийг тогтоож байлаа. Энэ амжилтийг 1993-94 улиралд Хьюстон Рокитс давтаж байсан юм.

December 7, 1956

Индиана мужийн West Baden гэдэг газар Larry Bird төржээ.

December 7, 1982

Юта Жаз энэ өдөр Портлээндтай хийсэн тоглолтонд 39 удаа торгуулийн шидэлт амжилттай болгож НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр хувьтай торгуулийн шидэлтийг гүйцэтгэж байсан байна.

December 7, 1990

Нээтс өөрийн тоглогч байсан "Супэр Жон" хочит Виллиамсоны 23 дугаартай өмсгөлийг өөрийн талбайд мөнхөлжээ. Тэрээр АВА-д 3 жил, НБА - гийн Нью Жэрси Нэтс багт 4 жил тоглож байжээ. Ингэхдээ багийн түүхэн дэх дундаж оноо авалтаар хоёрдугаарт бичигддэг байсан аж. (22.4 оноо)

December 7, 1993

Орландо Мэжик Дэтройтын талбайд айлчлан тоглохдоо тоглолтын дөрөвдүгээр үед 6 оноо авч, дөрөвдүгээр үед хамгийн бага оноо авсан багаар бичигджээ.

December 7, 1994

НБА-гийн ахмад шүүгч Jake O’Donnell зодог тайлах болсноо мэдэгдсэн байна. Тэрээр нийт улирлын 2,100, Плэйоффийн 279, финалын 39 тоглолтыг шүүгч хийх 28 жилийн хугацаандаа шүүсэн ажээ.

Миний шүтдэг тамирчид

Сагсан бөмбөгөөс бол Kobe Bryant, Tim Duncan, Tony Parker, Manu Ginobili эд нарын тоглолтыг үзэх дуртай. Ойрийн нэг хоёр жил Josh Smith-д шүтээд байгаа. Аймар даанкчин, аймар блокчин болохоор тоглолтыг нь үзэхээр дотроос нэг л юм оргилоод байдгийн.

Хөл бөмбөгөөс бол Zinadine Zidane. Би бол дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин гэж боддог. Юун Пеле, юун Платини, Марадона. Тоглолтыг нь үзэх үнэн тасархай ш дээ. Харамсаж явдаг зүйл бол 06 оны дэлхийн аваргын шигшээ тоглолт байгаа юм. Тэр муу бүдүүлэг Матерациг мөргөдөг жоохон буруудчихсан байхгүй юу. Ганц удаа биеэ барисан бол дэлхийн хошой аварга болохгүй юу.

Талбайн тенниснээс эрэгтэйгээс Марат Сафины тоглолтыг үзэх дуртай байсан юм. Даанч мань нөхөр сүүлийн үед амжилт нь буураад байгаа юм. Уг нь ид үедээ ч гайхалтай байлаа шүү дээ. Бөмбөгөө гаргахдаа (теннис дээр бөмбөгөө тоглолтонд оруулахыг юу гэж хэлдгийг сайн мэддэггүй. Гаргах гээд биччилээ. Буруу байвал залруулаарай.) аймар хүчтэй цохидог ү дээ.
Харин эмэгтэйчүүдийнх нь тоглолтыг өрсөлдөөн гэдэг утгаар нь үздэггүймөө. Зүгээр хааяа тоглож байгаа хүүхнүүдийг нь харах гэж үздэгийн. Талбайн теннисны эмэгтэйчүүд ер нь царайлаг байдгийг анзаарсан байх. Эгч дүү Виллиамсыг эс тооцвол шүү дээ. Анна Курникова, Ана Иванович, Мариа Шарапова гээл ...

Үндэсний бөхөөс бол Өсөхөөг шүтдэг. Бас жижиг сүхбатын барилдааныг үзэх дуртай. Аймар аатай барилддаг байсан шдээ. Сүүлийн үед Соронзонболдыг бас дэмждэг болсон. Үнэхээр уран барилдаантай юм байна лээ. Мэргэжлийнхэн яаж дүгнэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан сонирхогчын нүдээр харахад бол гоё барилдаан хийдэг.

Ширээний теннисээр 2004 оны Афины олимпын наадамд ганцаарчилсангаар түрүүлж байсан Өмнөд солонгосын залуугаар тэр үедээ бахархаж байлаа. Тасарцан тоглолт үзүүлсээр байгаад олимпын аварга болсон л юм даа.

Чөлөөтөөс бол миний мэдэх хамгийн сайн тамирчин нь Зэвэгийн Ойдов. Мэдээж монголоос л доо. Бараг дэлхийн хамгийн сайн нь ч байж магадгүй. Дэлхийн хошой аварга энэ хүн тухайн үедээ үзэл суртлын зөрчилдөөнөөс болж олимпын аварга болж чадаагүй гэдэг.

Жудогоос бол Манай олимпын ууган аварга Түвшинбаяр байх шив дээ. Японы амьд домог Кэжи Сузукиг ялсан барилдааныг онцгойлон нэрлэмээр байна.

За тэгээл олимпоос дуртай болсон тамирчид олон байна л даа. Бадар-Ууган, Майкл Пэлпс гээд л ...

Бас нэг онцолмоос санагдсан тамирчин бол Ямайкагийн гүйлтийн тамирчин Усайн Болт. Ёооё тэр 100-д түрүүлэхдээ аймар аабртай. Бараг 10м дутуу байхад л шоудаж байгаа юм чинь. Өнгөрсөн олимпын хамгийн сэтгэл хөдөлгөсөн ялалт тэр байсан байхаа.

Паретогийн зарчим сагсан бөмбөгт

Өмнө нь энэ зарчмийн тухай нэг юм бичсэн. Энэ зарчим сагсан бөмбөгт үйлчилдэг болов уу.

Тэгээд энэ зарчмийг НБА-тай холбож бодлоо.
Ингэж бодсийн.
Жишээ нь: Багийн нийт тоглогчдийн 20% нь хожил байгуулахад 80% оролцоотой байдаг, Тоглогчийн хийсэн бүх шидэлтийн 20% нь 80%-н үр дүнтэй байдаг, хийсэн бэлтгэлийн 20% нь гаргах амжилтийн 80% болж байдаг гэх мэт. Энэ харин биелэх болов уу яах бол...

Энэ өдөр НБА-гийн түүхэнд

Энэ өдөр НБА-гийн түүхэнд гэж ирээд л бичээд байсан чинь нэг юм зөрчилдөж эхэллээ. Энэ нь юу вэ гэвэл цагийн бүсийн асуудал. Өмнөх бичлэг дээр 12 сарын 5 гээд бичсэн. Гэхдээ энэ нь манай монголын цагаар биш АНУ-н цагаар гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Тэхээр одоо 12 сарын 6 гээд бичсэнийг америкт 6нд, манайд бол 7-нд болж байсан үйл явдал гэж ойлгоорой.

December 6, 1966


Тоглолтын нэг үед 14 удаа торгуулийн шидэлт амжилттай шидсэн амжилтыг тухайн үеийн Сан Франциско Варриорс багийн тоглогч Рик Баари тогтоож байжээ. Энэ тоглолтонд Варриорс Никсийг талбай дээр нь 126-116 гаар хожсон байна.

December 6, 1984

Милваукий Бакс өөрийн тоглогч Боб Ланиирын (Bob Lanier) өмсгөлийг талбайдаа мөнхөлсөн байна. Тэрээр 1984 оны Плейоффын дараа тэтгэвэртээ гарж байсан юм байна.

December 6, 1986

Seattle SuperSonic энэ өдөр Rockets-ийг 136-80 харьцаагаар хожиж, НБА-гийн түүхэн дэх хамгийн хол зөрөөтэй хожил байгуулсан байна.

Харин Плейоффын түүхэнд 1973 оны дөрөвдүгээр сарын хорин нэгэнд Лейкэрс Алтан мужын дайчдыг Өрнөд бүсийн финалын гуравдугаар тоглолтонд 126-70 харьцаатайгаар 46 онооны зөрүүтэй хожиж байсан байх юм.

December 6, 2000

Lakers Warriors хоёрын цаг сунгаж үзэлцсэн тоглолтон дээр Алтан мужын дайчдын Антавн Жэмисон, Лейкэрсийн Коби Брайнт хоёр хоюулаа 51 оноо авсан байна. Энэ нь 38 жилийн өмнө буюу 1962 оны 12 сарын 14нд (Philadelphia Warriors - Los Angeles Lakers) Вилт Чембэрлайн 63 оноо, Элжин Бейлор 50 оноо авч байснаас хойшхи анхны хоёр тоглогч 50-с дээш оноо авч байгаа тохиолдол болсон байна. Сонирхуулахад Жэмисон энэ тоглолтын өмнөх тоглолтонд Сиатлтай тоглохдоо мөн 51 оноо авсан юм байна.

Энэ өдөр НБА-гийн түүхэнд

December 5, 1987

Сан Антонио Спурс Өөрийн тоглогч байсан Жорж Грэвиний 44 дугаарын өмсгөлийг мөнхөлсөн байна.

December 5, 1991

Moses Malone New Jersey Nets багийн Bradley Center-т тоглохдоо 12 оноо авснаар НБА-д 26,000 оноо авсан анхны зургаа дахь тоглогч болсон байна. (анхны зургаа дахь тоглогч гэхээр ойлгомжгүй санагдаж болох юм. Зургаа дахь тоглогч гэдэг багийн үндсэн гарааны тавд ордоггүй, сэлгээнээс гарч тоглодог тоглогч юм. Тэхээр 26,000 оноо авсан анхны сэлгээний тоглогч гэж ойлгож болно.)

December 5, 1992

Детройт багийн тоглогч Билл Лаймбийр (Bill Laimbeer) 76-чуудтай хийсэн тоглолтонд 12 удаа самбараас бөмбөг авч, өөрийн кареер дахь 10,000 дахь самбараас бөмбөг авалтаа хийжээ. Энэ тоглолтонд Детройт 112-88 харьцаагаар хожиж байсан байна.

December 5, 1997

Индианагийн Марк Жексон бүх цаг үеийн хамгийн олон оновчтой дамжуулалт хийсэн чартад Боб Көүсийг ардаа орхиж долдугаар байранд оржээ.

December 5, 2000

Торонто Рапторс, Юта Жаз багийн тоглолт. Карл Мелоун (Karl Malone) 31 оноо авснаар өөрийн кареер дахь 31,443 дахь оноог авч, 31,419 оноо аваад байсан Вилт Чемберлайнаас 24 оноогоор илүү гарчээ. Вилт Чамберлайн бүх цаг үед хамгийн олон оноо авснаараа хоёрдугаарт ордог байсан аж.


80:20-ийн дүрэм

Өнгөрсөн долоо хоногт лекцэн дээрээ сууж байгаад энэ дүрмийн тухай сонслоо. Тэгээд гүүгл энэ тэрээс хайгаад үзсэн чинь энэ нь аягүй алдартай дүрэм байдгийг олж мэдлээ. Өмнө нь яагаад сонсоогүй юм бол. Сонсоод чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байж болох л доо.

Лекцэн дээр энэ дүрмийг зөвхөн програм хангамжийн дүрэм юм байх гэж ойлгосон чинь энэ нь бараг л бүх зүйл дээр үйлчилдэг дүрэм байдгийг мэдэж авлаа.

Энэ дүрмийг бас Паретогийн зарчим гэж нэрлэдэг. Эхэндээ 80:20-ийн дүрэм гэж нэрлэгдэж байгаад сүүлдээ Паретогийн зарчим нэрээр алдаршсан гэнэ.

Ямарваа нэгэн учир явдлын 20% нь, 80 хувийн үр дүнг бий болгодог гэж үздэг юм байна.
Парето энэ дүрмээ 1895 онд нээжээ. Паретогийн ажигласнаар өөрийнх нь эргэн тойрон дахь хүмүүс мөнгө хөрөнгө, байр суурь, нөлөөллийнхөө хувьд 20% нь эрхэм чухал, 80% нь энгийн олонх байдгийг нээжээ. Үүний дараа энэ дүрмийг эдийн засгийн бүх л үйл ажиллагаанд оруулж болохыг тогтоосон байна.
Жишээ нь: Чиний зарсан барааны 80% -ийг чиний нийт үйлчлүүлэгчдийн 20% нь худалдан авсан байдаг, бүх зарагдсан барааны 20% нь нийт ашгийн 80%-ийг бүрдүүлнэ гэх мэт.

Урт сүүлний зарчмийн эсрэг гэмээр ч юм шиг дүрэм байна. Эсвэл урт сүүлний зарчим нь үүний эсрэг гарч ирсэн юм болов уу? Мэдэхгүй юм даа.

Би нэг ном уншлаа гэхэд нийт уншсан зүйлийн маань 20% нь, надад энэ номыг уншаад олж авах мэдлэгийн 80% нь болдог байж таарахнуу тэхээр. Шаал хэрэггүй баахан юм уншдаг юм шиг санагдаад явчлаа. Үлдсэн 80%-г нь яах гэж уншдаг болж байнаа ингэхэд. Зөвхөн ном ч биш л дээ. Ямар ч юм хийхэд хийсэн ажлийн маань хорьхон хувь нь үр дүнгийн 80% болж байна гэж бодохоор л ...

Ямар ч байсан үйлдлийн системийн ачаалагдах нийт хугацааны 20%-д нь, үйлдлийн систем асахад цуг ачаалдаг програмуудын 80% нь ачаалж дууссан байх ёстой гэсэн шаардлага үйлдлийн систем зохиоход тавигддаг юм байна лээ.

NBA Today History

December 1, 1981
84 оны энэ өдөр Санс Алтан мужын дайчдыг 115-103 - р ялснаар Финикс Санс багийн дасгалжуулагч John MacLeod НБА-гийн түүхэнд 500 -с дээш ялалт байгуулсан 10 дахь дасгалжуулагч болж байжээ.

December 1, 1990
90 оны энэ өдөр Нэтс Орландог 111-92 -р хожсоноор New Jersey Nets багийн дасгалжуулагч Bill Fitch 785 дахь ялалтаа байгуулж, НБА-д хамгийн олон ялалт байгуулсан дасгалжуулагч нарын жагсаалтанд Dick Motta, Jack Ramsay ба Red Auerbach нарын араас дөрөвдүгээрт бичигдэж байжээ.

December 1, 1996
Seattle Supersonics-н тоглогч Hersey Hawkins Utah Jazz багтай хийсэн тоглолтон дээр дөрөвдүгээр үе дуусахад 7:58 дутуу байхад шидэлт хийж НБА-гийн 7 сая дахь оноог авсан байна.

НБА өнөөдөр

Өнөөдөр НБА-гийн талбайд таван тоглолт боллоо. Нэтс Санс хоёрын тоглолтон дээр Нэтсийн холбон тоглогч Дэвин Харрис 47 оноо авч өөрийгээ од болсон гэдгээ харуулсныг эс тооцвол сонирхуулах зүйл багатай өдөр байлаа.

Эхний тоглолт: Blazers 96, Pistons 85

Олдриж 27 оноо авсан бол энэ жилийн рүүкий Грэг Оден өөрийн карээр дахь хамгийн олон болох 13 удаа самбараас бөмбөг авлаа. Брэндэн Рой 19 оноог нэмэрлэж залуу Портландчууд дөрөв дэх дараалсан хожлоо байгууллаа.

Дэтройтод Айвэрсон ирснээс хойш тэд 6 хожиж, 6 хожигдоод байна.

Nets 117, Suns 109

Харрис өөрийн карээрийн хамгийн өндөр, 47 оноог авлаа. Тэрээр тоглолтын дөрөвдүгээр үед 21 оноо авсан бөгөөд Нэтсийнхэн Харрисын ачаар Финикст 14 дарааллаад хожигдоод байснаа зогсоож чаджээ.

Нэтс 1993 оноос хойш Финиксийн US Airways Center-т хожил авч чадаагүй байсан аж.

Финиксын сүүлийн хоёр өрсөлдөгч багаас нь ийнхүү хоёр тоглогч 40-өөс дээш оноо авч байгаа бөгөөд нэг нь өнгөрсөн тоглолтонд тоглосон Маяамигийн Двэйнэ Вэйд. Вэйд тав дахид болсон тоглолтон дээр 43 оноо авсныг санаж байгаа байх.

Nuggets 104, Rockets 94

Энтони гэмтлээс болж тоглолтыг дундаас нь орхиж, энэ тоглолтонд хоёр оронтой оноо авч чадсангүй. Гэхдээ Биллапс 28 оноо авснаас гуравдугаар үед 11-г авсан байна.

Наггэтсийн лидэр Антони баруун тохойны гэмтлээс болж хоёрдугаар үеэс тоглолтыг орхисон бөгөөд хоёр долоо хоногын хугацаанд тоглохгүй болжээ. Энтони хоёрхон оноо авсан бөгөөд түүний 221 тоглолтонд дараалан 2 оронтой оноо авсан амжилт тасарлаа. Энтони 2005 оны 11 сарын 28-нд 10 оноо авснаас хойш өнөөдрийг хүртэл тоглосон тоглолт болгоноосоо 2 оронтой оноо авч байжээ.

Яо Мин 18 оноо авсан бөгөөд Хюстон Мкгээдигүйгээр 3 дахь тоглолтоо хийлээ.

Lakers 112, Raptors 99

Пав Газол 24 оноо авч, 9 удаа самбараас бөмбөг авсан бол Коби 23 оноо, 7 оновчтой дамжуулалтыг хийж, Лэйкерсчүүд Рапторсыг хожсоноор хожил хожигдлын харьцаа 14-1 болж лийгт хамгийн сайн амжилтыг үзүүлж байна.

Брайнт 15 оноо авснаар өөрийн 22,000 дахь оноог авсан бөгөөд хамгийн хурдан 22,000 оноо авсан тоглогч боллоо. (Лийгт тоглож эхэлснээс хойш хамгийн хурдан хугацаанд 22,000 дахь оноогоо авч байгаа юм байна.)

Брайнт 12,000-с эхлэн 20,000 оноо хүртэл хамгийн хурдан авсан тоглогч болсон юм байна.
Хоёр удаагын онооны Лидэр, 10 удаагын Оол Стар маань 21,000 оноог авсан хугацаагаар хоёрдугаарт ордог байсан ажээ.

Ийм нэгэн явдал

Өнөөдөр өглөө сургууль руугаа явахдаа автобусанд суугаад билэтээ гаргаж ирээд л харуулсан чинь 11 сар дуусаад билэт хүчингүй болчихсон байдаг байгаа. 12 сар гарчихсныг өнөө өглөө л мэдлээ ш дээ. Билэт гэснээс би хоёрдугаар курст байхдаа анх виза карт авч байсын.

Нэгдүгээр курст байхдаа МУИС-ын тэндээс сансар хүртэл ойрхон болохоор алхаад явчихдаг байсан юм. Гэр сургууль хоёроос өөр газар ч нээх явдаггүй байсан хэрэг.
Харин хоёрдугаар курстээ арай хэмнэлттэй юм шиг санагдаад байхаар нь билэтээр явж байх санаатай эхлээд визаг нь захиалсан юм. Тэгээд 10 -р сарын дундуур авлуу яалаа.

Сансарын автобус МУИС-ын хоёрын урдах буудлаас сансар луу явахдаа цөөхөн хүнтэй явдаг юм. Би дээр нь билэт наагаагүй хирнээ визагаа түрийвчиндээ хийгээд, кондуктор нь ирэнгүүт нь халит гаргах гэж байгаа юм шиг аажуухан ирмэгийг нь гаргангуут нөгөөдүүл чинь яваад өгдөг байсан юм.

Хэд хэдэн удаа ингэж явсан санагдаж байна. Нэг удаа нэг кондуктор нь ирэхээр нь би ч сурсан зангаараа үзүүрийг нь цухуйлгалаа. Тэгсэн нөгөөх чинь явдаггүй шүү. Тэгээд визагаа гаргаад ир гэдгийм даа.
Би ч хураалгах нь гээд палхийгээл явчихсан. Дотроо барайгаал нөгөө муу визагаа гаргаад ирсэн. Угаасаа билэтгүй визагаар явж байсан юм чинь миний буруу байлгүй яахав дээ.

Нөгөө кондуктор эгч чинь миний визаг аваад дүрэм зөрчсөн байна, билэт нь хаа байна гэж асуулаа. Би ч шал мэдэхгүй царай гаргаад, эгчээ энэ визаг чинь авчихаар эхний нэг сар үнэгүй явдаг юм бишүү, би шинэ оюутан болохоор сайн мэдэхгүй байна гэж мэгээд зогсжийлоо. Тэгээд л найзаасаа виза авахаар үнэгүй явуулдаг гэж сонссон гэж худлаа хэлээд. Тэгсэн нөгөө кондуктор эгч чинь надаа билэттэй бол үнэгүй явдаг, билэтээ сургуулийн оюутны зөвлөл дээрээсээ 5 мянган төгрөгөөр захиалаад авдаг, тэрийгээ энэ визан дээрээ наагаад явдаг гээл тайлбарлаж гарлаа л даа. Би ч аймар ойлгосон царайлаад, аан тиймүү тэрийг нь одоо яаж захиалах вэ нтэргэж асуугаад л, толгой дохиод л, за ойлголоо эгчээ одоо мөнгийг нь өгөөд явчихы тэгээд сургууль дээрээсээ ирэх сарынхаа билэтийг захиалнаа гэж мэгээд л визагаа буцаагаад авчихсан. Хэхэ ямар хамаа байхав дээ эр хүн туг ч барина тугал ч хариулна.

Харин тэр үед Сансарын автобусанд намайг танидаг ч юм уу манай сургуулийн хүүхэд явж байсан бол л би жинхэнэ эвгүй байдалд орох байсан байхаа.

Өнөө өглөө хугацаа нь дууссан виза үзүүлсэн чинь тэр явдал санаанд орж ирээд автобусанд жуумалзаад л явлаа ш дээ.