НБА юу болж байна?

За нэлээн дээрээс хойш блогтоо НБА-гийн тухай бичлэг оруулаагүй юм байна. Ерөнхийдөө 5 сард хонхны баяр зохиох, дипломын үзлэг, хичээлүүдийнхээ дүнг гаргуулах, бас хаврын синдромтох гэх мэтийн хойшлуулж болшгүй ажлууд бөөгнөрч байсан тул хичнээн бодсон ч гэсэн юм бичиж чадсангүй. Харин одоо бол өмнө дурьдсан ажлуудаас нэлээд нь цэгцэрч, дууссан учир завтай болж, блогоо бичиж байна.

НБА бас бодож байснаас жаахан жаахан өөр зүг рүү яваад байна. Клийвлэнд Атланта хоёрын тоглолтон дээр битүүхэндээ атлантад балиашиглаж байсан миний мөрөөдөл салхинд хийсч, 4-0 оор бут ниргүүлээд хаясан. Бас Ихэнх гайгүй гарууд нь байхгүй байгаа Хьюстонтой Лэйкэрс 7 тоглолт хийж өөрсдийгээ ядраав.

Харин Бостон Орландо хоёрын тоглолт урамтай сайхан болж, хэдийгээр илт давуу байж чадаагүй ч гэсэн Орландо өрсөлдөгчөө 7 тоглолтын дараа буулган авч, бүсийнхээ финалд шалгарлаа.

Даллас харин Денверт ёстой амтагдахгүй байсаар чүү чай ганц хожил авсанаар тэр цуврал 4-1 ээр дууссан гэж байгаа.

За ингээд бүсийн аваргад тоглох багууд тодорчихлоо. Харин аль аль нь хожиж аваргын төлөө тоглох бол.

Энэ Плэйоффд миний дэмжиж байсан гурван багаас хоёр нь нэг болон хоёрдугаар раундад хожигдож, одоо ганц Лэйкэрс маань л олимпийн найдвар болсон. Тиймээс Лэйкэрсийгээ ямар ч байсан дэмждэгээрээ дэмжинэ. Харин нөгөө хоёроос бол аль нь ч хожсон хамаа алга. Тэртэй тэргүй Лэйкэрс бүсийнхээ аварга л болж чадвал аварга болох нь бараг л тодорхой гэж бодож байгаа. Өнгөрсөн жил хожигдож туршлагажсан, бэртэл гэмтэл бараг байхгүйн дээр энэ улиралд Орландотой ч тэр Клийвлэндтэй ч тэр улиралд маш сайн тоглосон.

Тэгэхээр Денвэрийг хожих тактикаа л сайн бодох хэрэгтэй дээ.

Фил өвөөд нэг бодол бий, бас Аурбахын дээр гарах чадал бий. Дажгүй байхаа.

3 сэтгэгдэлтэй:

Witness said...

Өнөөдөр Лэйкэрс арайчүү хожжээ. Дараачийн тоглолтыг Дэнвэр бараг авчих байхаа.

Anonymous said...

өнөөдөр дэнвэр хожчихлоо ш дээ хараал идсиймаа тэ? дэнвэр энэ жил ямар аймар байнаа тэ

Witness said...

Дэнвэр одоо талбай дээрээ 2 хожоод буцаж Лос-Анжэлэст ирнэ. Яг л миний таамагласнаар болж байна даа.