No Country for Old Man

НБА залуужчихжээ. Өнөөх л бага байхаас мэддэг хэдэн одын маань эрин үе залуу халаадаа зайгаа бага багаар тавьж эхэллээ. НБА соинрхож эхэлж байх үед гарч ирж байсан залуучууд, тэр үед супер од байсан тоглогчид маань одоо хэдийнээ хашир туршлагатай архагуудын эгнээнд шилжсэн.

Би Тим Данканыг Жорданаас хойш тоглож байгаа хамгийн сайн тоглогч гэж боддог (Брайнтыг тооцохгүйгээр). Багийнхандаа үзүүлэх нөмөр нөөлөг, тоглолтын статистик, зан характер гээд олон хүчин зүйлийг тооцож бодож үзвэл магадгүй НБА-гийн хамгийн шилдэг хүчний довтлогч яах аргагүй мөн билээ. НБА-д тоглож эхэлсэн 98 оны улирлын тоглолтоос эхлэн улирал болгонд 20+ оноо, 10+ самбар гэсэн үзүүлэлтийг дундчилж /цөөн хэдэн улиралд дундаж оноо нь 20 хүрээгүй боловч 20 руу дөхсөн/, баг нь 50+ хожлийг авсаар иржээ.










































































































ОнТоглосон тооТоглосон минутReboundPPG
1997-988239:0611,921,1
1998-995039:1711,421,7
1999-007438:5312,423,2
2000-018238:4212,222,2
2001-028240:3612,725,5
2002-038139:1712,923,3
2003-046939:3612,522,3
2004-056633:2311,120,3
2005-068034:4711,018,6
2006-078034:0610,620,0
2007-087834:0011,319,3
2008-097533:3610,719,3
2009-107831:1810,117,9
Career97736:2311,621,1


Чухам ийм л тоглогч хүчин зүтгэдэг учраас Спурс лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг байсаар ирсэн юм. Тэд лигт дөрвөнтөө аваргалж, Сан-Антонио-гийн хүчирхэг династиг бий болгожээ. 99, 2001, 2005, 2007. Адмирал, Брюс Боуэн, Брэнт Баарий, Ману Жинобили, Тони Паркер нарын тоглогчид шилдэг тоглогчид Данканы хамтаар энэхүү династиг бий болгож, хамт аваргын бөгж зүүж байлаа. Өрнөдийн багууд нэгэн үе багаа Сан-Антониог хожих зорилгоор босгож явсан үе бий.

Харин сүүлийн хоёр жил улирлын тоглолтонд ч тэр, плэйофф-н тоглолтонд ч тэр нэг л гавьсангүй. Өнгөрсөн жил яахав Жинобили гэмтэлтэй байсан бол энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон хирнээ дандаа хождог Санс-д хожигдлоо. Хамгаалалт, довтолгоо гээд л миний мэддэг Сан-Антонио үнэндээ биш байлаа. Гуравдахь тоглолтын дөрөвдүгээр үед залуу тоглогч Горан Драгич-ыг үнэндээ гүйцсэнгүй.

Ирэх жилээс шинэчлэл хийхгүй бол болохгүй нь дээ. Попович ухаантай дасгалжуулагч учир юу хийхээ мэдэж байгаа гэдэгт итгэнэм.

0 сэтгэгдэлтэй: