10н шил бар

НБА-гийн финал эхлээд сайхан байна даа.

Дэмжсэн бүх багууд минь хусуулж, захыг нь мушгих баггүй болсон болохоор энэ финалд Даллас Мавриксыг дэмжихээр шийдсэн.

Спурс, Лейкэрс, Хавкс гурав итгэл алдаж гурвуул эхний хоёр даваанд ээлж дараалан бүдэрч урам хугалсан.

Дараа нь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Лэйкерс Майк Броуныг багийн ахлах дасгалжуулагч болгож бүүр ч урам хугаллаа. Одоо яая гэхэв нэг сайн хараагаад л өнгөрөхөөс. Мич Кипчак муу тэнэг.

Далласыг Жэйсон Кид, Шон Марион, Дирк Новицки, гээд бөгж зүүх эрхтэй болсон тоглогчид байгаа болохоор дэмжиж байгаа хэрэг л дээ. Ялангуяа Кид-д л сагсан бөмбөгийн замналаа дуусгахаас нь өмнө нэг бөгж зүүлгэх хэрэгтэй байгаа юм. Ямар агуу тоглогч билээ, нэг бөгжтэй тэтгэвэртээ гараасай л гэж хүсэж сууна.

Ахтайгаа мөрий тавьж Даллас түрүүлбэл 10 шил Тайгер шар айраг авч, Маяами түрүүлбэл 1 шил улаан дарс авч өгөхөөр болсон. Аль нь түрүүлэхийг харах л үлдлээ.

Аль нь түрүүлэх юм бол доо ???

Пийв уухнуу, улаан дарс ахдаа барих нь уу харж л сууя даа. Нээрээ нэг онцгүй зүйл нь финалын нэг ч тоглолт манай улсын цагаар амралтын өдөр гарч таарахгүй юм байна лээ. Броузерийн жижигхэн цонхонд Alt+Tab дараастай л хэсэг хэсгээр үзэх нь дээ.

1 сэтгэгдэлтэй:

Witness said...

Дарсаа задлах өдөр улам ойртсоор л байна даа...ккк. Гэснээс Новицкид тусламж үнэхээр хэрэгтэй байна даа. Майамиг хар. Бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж хожил авч байна.