Булган уул минь
Сая болсон цагаан сарын битүүний өдөр Булган уулаа саналаа. Дандаа л санадаг л даа гэхдээ битүүнд илүү их саналаа. Өсөж төрсөн Архангайн Цэцэрлэг хотдоо байсан бол битүүний өдөр үзүүр түрүүний бөх дуусангуут л найзуудтайгаа яриад Булган ууландаа зулаа өргөхөөр гарах байсан даа. Жаахан байхад ч анги хамт олноороо яваад их л дээр гарч зулаа өргөдөг байж билээ. Зулаа өргөчихөөд бууж ирэхэд ч ярайгаад тун сайхан харагддаг сан. Сүүлийн үед хүмүүс машинтайгаа уулын энгэрт очоод, доор өргөчихөөд явдаг болсон байсан. Өргөдөг зулын тоо ч багассан байсан. Хүмүүс залхуу болоод, зул өргөх нь багассан юм уу даа. Ирэх жил битүүнд Архангай явж Булган хайрхандаа зулаа өргөнөө.
2 сэтгэгдэлтэй:
uu yamar sonin ii bugdeere l zula deeshe garaad urgudugsun bi bas neg bituun taaruulj ochih yumsan gej bodood l bga
Сүүлийн үеийн хүүхдүүд хамтдаа дээшээ гарч өргөх нь цөөрөөд, аав ээжтэйгээ машинаар доор нь зулаа өргөдөг болчихсон юм шиг санагдсан. Ер нь тэгээд сүүлийн үед хүүхдүүдээ машинаар сургуульд нь хүргэж өгдөг болчихсон гэж байна лээ :(
Post a Comment