VirtualBox дээр суусан Windows ҮС-д iPad холбох заавар

iPad -ндаа хэдэн ном хуулах санаатай ажил дээрээ авчирлаа. Ажлын ПС дээр Убунту 12.04 ҮС ажилладаг бөгөөд iTunes -н Linux хувилбар гэж байдаггүй юм байна. Тийм болохоор VirtualBox дээр суусан Windows 7 -д iTunes татаж суулгаад iPad -аа залгасан боловч орж ирэхгүй байна. 

Яаж оруулж ирдгийг нь жаахан үзлээ. Уг нь Guest Additional CD -г нь суулгасан болохоор шууд ороод ирнэ гэсэн үгүй байв.

Оруулж ирсэн заавраа оруулья.
 
1. VirtualBox дээр Guest Additional CD нь суусан байх ёстой. Виртуал машин ажиллаж байгаа цонхны Devices > Install Guest Addition ,,, цэсэн дээр дарахад л виртуалаар ажиллаж байгаа машины CDRom -д нь автомараар mount хийгдчихнэ. Тэрийг нь ажиллуулаад, сууж дууссаны дараа виртуал үйлдлийн системээ reboot хийгээд болно.

2. VirtualBox -н тохиргоон дээр USB -г нээнэ.

Зураг дээр байгаа Enable USB Controller, Enable USD 2.0 (EHCI) Controller сонголтуудыг сонгоно. Эдгээр тохиргоонуудыг сонгохын тулд виртуал компьютерээ унтраасан байх ёстой. 

3. Системд байх vboxusers групп-д өөрийгөө нэмнэ. Ингэхийн тулд System > Administration > Users and Groups рүү орж vboxusers груп руу орно. 

Ubuntu 12.04 дээр Gnome 3 ашигладаг болсон тул шаталсан бүтэцтэй цэс байхгүй, Users and Groups нь суугаагүй байдаг тул эхлээд суулгана.

Терминал дээр: 

sudo apt-get install gnome-system-tools 

коммандыг ажиллуулна.

Суулгасны дараа програмын жагсаалтаас Users and Groups -рүү ороод Manage Groups рүү орж vboxusers групыг жагсаалтаас хайж олоод Properties цэс рүү орж өөрийн үндсэн үйлдлийн систем дээрх хэрэглэгчээ vboxusers групд нэмнэ.



4. Хэрэглэгч нэмсэний дараа iPad -аа USB гээр нь залгаад виртуал үйлдийн системийн Devices > USB Devices цэс рүү ороход iPAD залгагдсан байна. 

 5. Виртуал машин руугаа орж iTunes -ээ ажиллуулана.

Ингээд ороод ирлээ. Одоо контентуудаа хуулах үлдлээ.

2 сэтгэгдэлтэй:

Батзаяа said...

Маш их баярлалаа. линукс ашиглахад 2 л зүйл дутаад байсан юм. Одоо Ж-Мобайлын зөөврийн интернэт модем яаж таниулахыг энэ шиг дэлгэрэнгүй зурагтай тайлбарлаад өгөх боломж байна уу. өөр газар бичсэн байгаа боловч мэргэжлийнх биш болхоор сайн ойлгохгүй юм. Ажилд тань амжилт хүсье.

baterdene said...

Баярлалаа.

Надад G-Mobile модем байхгүй болохоор туршиж үзээгүй л байна. Тэгж байгаад завтай болохоороо туршиж үзнээ.