
Миний монголын ард түмэн сайхан наадаарай!!!

Posted by baterdene Labels: Мэндчилгээ at 08:32 0 сэтгэгдэлтэй
Данкан муухай амттай gatorade ундаа уусан нь
Posted by baterdene Labels: NBA, Хошин at 20:52 0 сэтгэгдэлтэй
Ха ха ха
-Балдаан, болиоч ээ. Яаж байгаа юм бэ? Чи намайг хэн гэж бодоод байна? Балдаан болиоч ээ би ориллоо шvv. Балдан хэрэггvй л дээ!!!! Балдан чи яасан бэ ? Ингээд л болоо юу?
-Мнхнг…
-Тэнэг амьтан..
Нэг эр индианчуудад баригджээ. Тэгээд омгийн ахлагч нөгөөх эрээс: - Үхэх үү? -Бөмбөрдүүлэх үү? гэж асуужээ. Залуу үхсэнээс бөмбөрдүүлье гэжээ. Тэгсэн омгийн бүх эрчүүд нөгөө залууг бөгсджээ. Маргааш нь дахиад л өнөөхөө асууж, залуу бөмбөрдүүлье л гэжээ. 3 өдөр бөмбөрдүүлжээ. Сүүлдээ залуу за ингэж амьд явахаар үхье гэж бодоод үхмээр байна гэжээ. Тэгтэл омгийн ахлагч: - Үхтэл нь бөмбөрд гэж гэнэ.
Posted by baterdene Labels: Хошин at 07:38 0 сэтгэгдэлтэй
Хэн эхэлж 5 дахь бөгжөө зүүх вэ ?

Энэ гурвын хэн нь эхэлж 5 дахь бөгжөө зүүх бол.
Спурс Жеффэрсоныг, Лэйкерс Артестийг авч хүчээ нэмсэн бол Шак хаан Жэймстэй хамт бөгж зүүх хүсэлдээ хөтлөгдөн дорнод руу одох нь тэр. Уг нь Финикст ирж байхдаа нэгээс хоёр удаа аварга болгоно гэсэн амлалттай ирж байсныг мартаагүй л байгаа. Хэлсэн амандаа хүрч чадсангүй.
Хэдийгээр Шак хэлсэн амандаа хүрээгүй ч гэсэн энэ гурав аль аль нь ирэх улиралд энэ жилийнхээс сайжирсан, өөр тоглолтыг үзүүлнэ гэж би бодож байна.
Лэйкерс өнгөрсөн улиралд аваргалсанаар сайн байгаагаа харуулсан. Артестийг авсан нь улам л сайжирна гэсэн үг. Тэхээр ирэх жил дахиад хусаад хаячихаж мэдэх л юм. Өндөр магадлалтай байгаа шүү.
Харин Сан-Антониогийн хувьд өнгөрсөн жил бэртэл гэмтлээс болж олигтой амжилт гаргаж чадаагүй. Өрнөд бүсийн гурваар шалгарсан боловч их гурвалын нэг Жинобили нь тоглож чадаагүй учраас эхний тойрогтоо өвдөг шороодсон. Плэйофф дууссаны дараа Баксийн довтлогч Ричард Жеффэрсоныг авсан нь тэдний хүчийг дахин зузаатгаж, урьдын Сан-Антонио дахин эргэн ирж магадгүй. Том хамартай Аргентин залуу нь ч гэсэн эдгэрчихнэ шүү дээ. Сониноос Жинобили одооноос гүйж харайх бэлтгэлдээ ороод байгаа гэсэн. Гэхдээ Жеффэрсоны оронд Оберто, Курт Томас зэрэг нуруулаг, самбарын тоглогчдоо явуулсан. Тийм болохоор төвийн юм уу довтлогчийн байрлалдаа гайгүй сайн нэг хүн авахгүй бол самбартаа дарлуулж мэдэх л юм.
Хэлсэн амандаа хүрдэггүй, Супермэн асан Шакийн тухайд. Жэймс өнгөрсөн улиралд гайхамшигтай байсан. Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан, Плэйоффд эхний хоёр тойргоо ёстой нэг зажлахгүй залгисан. Эхний хоёр тойргийн дараа хожил хожигдлын харьцаа нь 8-0 байлаа. Даанч бүсийн аваргын төлөөх Орландотой хийсэн тоглолтонд төвийн байрлалдаа Супермэнтэй эн зэрэгцэж чаддаггүй юм аа гэхэд дөхөж очихоор хэмжээний тоглогчтой байхгүй бол болохгүйг ойлгосон байх. Ганцаараа хичнээн зүтгээд зүтгээд нэмэргүй байсан шүү дээ. Варежао Илгаускас хоёр Ховардад нялга авахуулчихаад яаж ч чадахгүй байсан. Тэд Орландод 4-2 оор хусуулваа хөөрхий. Ингээд Жэймсийн хувьд энэ улирал дууссаны дараа Супермэний эсрэг супермэн асаныг тавих хүсэл төрсөн байж болох юм. Багийнхаа удирдлагуудад санал тавьж байж гэмээж нь багтаа Шакийг авчирж байгаа гэсэн. Шак ч гэсэн шинэ багтаа сэтгэл хангалуун, мөн л аварга болгоно гээд том том юм яриад сууж байгаа гэсэн.
Картераар хүчээ нэмсэн Орландо, Хэрэв Рашийд Воллэсийг авчихвал Бостон хоёр л энэ гурвын замд саад хийх гэж оролдож магадгүй юм. Тэрнээс биш энэ гурвын аль нэг нь баараагүй тав дахь бөгжөө зүүнэ дээ зүүнэ.
Харин чухам хэн нь нөгөө хоёроосоо урьдаар бөгжийг зүүх бол ?
Posted by baterdene Labels: NBA, Бодол at 19:57 1 сэтгэгдэлтэй
Коби+Артест=?

Ирэх улиралд Артест Лэйкерсийн тоглолтонд дасаж чадах болов уу?
Артест бол од тоглогч, маш сайн хамгаалагч. Гэхдээ л Ариза Артестаас хамаагүй илүү. Аризагийн орон зайг эзлэж чадах болов уу?
Ингээд бодоод байхаар зөндөө л хувилбар гарч ирж байна даа.
Юу ч болсон ирэх улирлыг харж л байя даа.
Posted by baterdene Labels: NBA at 09:39 2 сэтгэгдэлтэй
Улирлын солилцоо наймааны талаар
Энэ улирлын солилцоо наймаа ид явагдаж байна. Ямар ямар багууд хэрхэн арилжаа наймаа хийснийг танилцуулья.
6 сарын 9.
Торонто Рапторс Филаделфи 76 тай наймаа хийсэн байна. Тэд Рижжи Эвансыг 76-д өгч, оронд нь гурвын зайны аварга Жэйсон Капоног авчээ.
6 сарын 23.
Сан-Антонио Спурс Милваукий Бакст Брьюс Бовэн, Курт Томас, Фабрицио Оберто нарын 3 тоглогчыг өгч, Ричард Жефферсоныг авчээ. Данкан их баяртай байгаа гэсэн шүү. Жефферсон бас аваргуудтай тоглох болсондоо баяртай байгаа биз ээ.
Милваукий Бакс Обертог авсан өдрөө Детройтод зараад, оронд нь Амир Жонсоныг авжээ.
6 сарын 24.
Нийслэл хотын баг Визардс Рэнди Фоу, довтлогч Майк Миллер хоёрыг Миннессота Тимберволвэсоос аваад оронд нь Этан Томас, Дариус Сонгалиа, Олеский Печеров гурвыг өгчээ.
6 сарын 25.
Клийвлэнд Кавалийрс Финикс Сансаас Шакийг авчээ. Оронд нь Бэн Уоллэс, Саша Павлович хоёрыг, 2010 оны драфтын хоёрдугаар эрхээ, дээр нь 500'000 доллар өгсөн аж.
Шак бол Суперстар асан, мөн супер старуудыг бага балчирт нь хамт тоглож, аваргын бөгж хамт зүүдэг сурган хүмүүжүүлэгч. Коби Вэйд хоёр түүний гараар орж л аварга болж үзэцгээсэн. Одоо өөр нэгэн супер стар Хаан Жэймстэй цуг тоглох боллоо. Тэд бөгж зүүцгээх болов уу?
Мөн 25 нд Атланта Хавкс Алтан мужын дайчдаас Жамаал Крофордыг өөрсдийн эгнээнд элсүүлж, оронд нь Хоёр дахь жилээ тоглож байгаа цэрэг Эйси Ло, Спийди Клакстон хоёрыг явуулжээ. Залуучууд чангарчихжээ гэж ...
Дорнод бүсийн аварга Орландо Мэйжик мөн энэ өдөр Винс Картер, Рэйн Андерсон хоёрыг Нью Жэрси Нэтсээс авч Рүүки хамгаалагч Кортни Лий, Холбон тоглогч Рафер Олстен, Төвийн тоглогч Тони Батти гурвыг өгсөн байна. Орландо эдгээр гурван тоглогчыг явуулснаар тэдэн нэг их асуудал гарахгүй. Учир нь хүчирхэг хулгана ирэх жилээс бэртэл гэмтэл нь бүрэн илааршчихна, тэхээр Олстений хэрэг байхгүй. Шинээр ирэх Картер, түүний сэлгээ Пэйтрус хоёр хамгаалагчын байрлалд алзахгүй. Орландод нэг л асуудал гарч байгаа нь энэ жил чөлөөт агент болж байгаа Хэдо Туркоглу юм. Картер ирсэнээр энэ багаас багагүй цалин авах бөгөөд, ур чадвар нь ихээр дээшилсэн Турк залуугаа өөр өндөр цалин амласан баг руу алдах аюулд хүрч байна. Учир нь Ховард, Льюс, Картер, Хүчирхэг хулгана, дээр нь Туркоглу нарт хангалттай цалин өгвөл цалингын хязгаар нь хэтрээд алга болох билээ.
Нью Жэрси бол угаасаа шинэчлэгдэж байгаа залуу баг юм. Тэд Орландогоос Кортни Лийг авсан нь түүнийг ирээдүйд одын зиндааны тоглогч болно гэж харсан байх. Харрис, Брүүк Лопез, Кортни Лий нарын залуучууд юм дуулгах байх аа.
Мөн энэ өдөр бас Дарко Миличич Күэнтин Ричардсон хоёрыг Нью-Орк Никс, Мемфис Гризлис солилцжээ.
Портлэнд Трэйл Блазерс Жефф Пендэрграфыг Сакраменто Кингсээс авч, Сержио Родригоз, Жон Брокман хоёрыг оронд нь явуулжээ.
Дутуу ... Үргэлжлэл бий
Posted by baterdene Labels: NBA at 10:05 2 сэтгэгдэлтэй
Twitter-дэх боллоо.
Өчигдрөөс эхлэн twitter-дэж эхлэв. http://www.twitter.com/aboutbaterdene
Posted by baterdene Labels: Миний тухай at 11:32 0 сэтгэгдэлтэй
Залилан
Саяхан найзуудтайгаа нэг найзынхаа охиныг эргэхээр очих гэж байхдаа бөмбөгөрөөр дайрсан юм. Найзууд тийшээ орж, би гадаа сууж байтал над дээр нэг банди ирдэг юм байна. Ахаа зүүлт авахгүй биз гээд ханцуйнаасаа улаан хайрцагтай зүүлт гаргаад ирдэг юм байна. Үүнийг хараад л хоёрдугаар курст байхад тохиолдсон нэг явдал санаанд орж ирдэг юм байна. Юу болсоныг өгүүлье.
Намар 9 сард нартай сайхан өдөр найзтайгаа Чингис зочид буудлын ард алхаж явлаа. Өөдөөс 1 үеийн гэмээр залуу ирж явна. Бид хоёртой зөрөх үедээ саатаж, эмэгтэй хүний хүзүүний зүүлт авахыг санал болгосон юм. Тэр нь улаан хайрцагтай, нилээн бүдүүвтэр, зоос гоёл гэсэн шошготой, харахад ч сайхан эд байлаа. Шошгон дээр нь байгаа үнийг харахад 280 000 төгрөг гэж бичсэн байсан. Бид 2 ч жаахан сонирхчихсон чинь сүүлдээ бүр салахаа байж, хямдхан авахыг гуйлаа. Тэр ярихдаа дэлгүүрээс хулгай хийчихсэн юм, уг нь үнэтэй сайхан зүүлт, мөнгө яаралтай хэрэг болоод, хямдхан зарах гэж байгаа гээд, бид хоёроос 50 000 -д авахыг гуйж билээ.
Цуг явсан найз маань ч нэлээн сонирхож байлаа. Найздаа дэмий байх гэж шивэгнээд, бид хоёр явах болтол нөгөөдөх чинь бүүр салахгүй шаналгаад, манай хүний нэлээн сонирхоод байгааг мэдчихээд, үнээ буулгаад авахыг санал болголоо. Найз маань 20 000 төгрөгтэй байсан бөгөөд, нөгөө зүүлтийг үнийг нь буулгасаар байгаад, байсан 20 000 -даа авсан юм. Бид 2 ч авчихаад ямар ч гэнэ халгүй явж л орхисон, нөгөө наймаа хийсэн залуу ч гэсэн нөгөө тийшээ явж одлоо.
Тэгсэн сүүлд нь нөгөөдхийг чинь хүнд үзүүлсэн чинь хулхины эд байна гэж хэлсэн гэсэн. Таван зуун төгрөгөөр зардаг хулхи зүүлт байсан юм гэнээ. Бид хоёрт ч том сургамж болсон доо. Оюутан хүнд хорин мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Муу залилан хийсэн этгээдийг л хараагаад хоцорсон доо дараа нь. Хайран хорин мянган төгрөг. Ийм л явдал тохиолдсийм даа.
Эртүүд бөмбөгөр дээр явж байхад тааралдсан зүүлт бол яг л тийм зүүлт байсан юм. Шал дургүй хүрээд, энийг чи хаанаас хулгай хийсэн, хоёулаа цагдаа дээр очно доо гэсэн чинь зүүлтээ гялс шүүрч аваад, зам хөндлөн гараад гүйгээд явчихаж билээ. Би биш ч гэсэн өөр хэн нэгэн залилуулна гэж бодохоос харамсмаар. Ямартай ч энд тэндээс элдэв алт мөнгөн эдлэл авахгүй байхыг эрхэм уншигч танд зөвлөе.
Posted by baterdene Labels: Бодол, Мэдээ at 22:41 1 сэтгэгдэлтэй
Champions
Блогтоо юу ч бичиж чадалгүй байсаар зөндөө удлаа. Энэ хугацаанд сонирхолтой олон л зүйл тохиолдлоо. Хамгийн сонирхолтой нь гэвэл НБА-гийн финал дуусаж, энэ улирлын аваргаар Лэйкэрс тодорсон явдал билээ. Энэ жилийн Плэйофф өрсөлдөөнтэй, ширүүн болж өнгөрсөн. Аваргын цувралыг мөн л тийм болох болов уу гэж бодож байсан боловч, Лэйкерс Орландог 5хан тоглолтонд залгиж орхилоо.
Гэхдээ энэ 5 тоглолт бүгд л сонирхолтой болсон л доо. Энэ жил түрүүлсэнээр Коби Шакгүйгээр аварга болж чадахаа харуулсан бөгөөд, финалын MVP шагналыг авсанаар түүнд аваагүй шагнал байхгүй боллоо. Өмнө нь Шактай цуг 3 дараалж аваргалахдаа гурвууланд нь Шак финалын MVP шагналыг авч байсныг санаж байгаа байх. Дасгалжуулагч Фил 10 дахь бөгжөө зүүснээр Рэд Аурбахын амжилтыг давж, хамгийн олон аварга болсон дасгалжуулагчаар түүхэнд нэрээ мөнхөллөө.
Плэйофф бол улирлын тоглолт биш, финал бол бүр өөр гэдэг нь харагддаг. Плэйоффд хамгийн сайн нь л хождог. Хамгийн сайн байгаа нь л аварга болдог гэдгийг Лэйкэрс харуулсан. Тэд дэндүү сайн байсан л даа. Дараа жил дахин аварга болоход гайхах зүйл огтхон ч байхгүй. Багийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт орохгүй бол дахин аварга болох ч өндөр магадлалтай юм.
Хэдийгээр хожимдсон ч гэсэн Лэйкерсийнхэнд баяр хүргэе.
Posted by baterdene Labels: NBA at 22:24 0 сэтгэгдэлтэй
Subaru Impreza WRX STi - н зэрлэг бичлэг.
Posted by baterdene Labels: Автомашин at 21:20 0 сэтгэгдэлтэй