Хэн эхэлж 5 дахь бөгжөө зүүх вэ ?

Одоо тоглож байгаа тоглогчдоос Коби, Шак, Данкан гурав л аваргын бөгжийг дөрвөнтээ зүүж үзсэн ажээ.

Энэ гурвын хэн нь эхэлж 5 дахь бөгжөө зүүх бол.

Спурс Жеффэрсоныг, Лэйкерс Артестийг авч хүчээ нэмсэн бол Шак хаан Жэймстэй хамт бөгж зүүх хүсэлдээ хөтлөгдөн дорнод руу одох нь тэр. Уг нь Финикст ирж байхдаа нэгээс хоёр удаа аварга болгоно гэсэн амлалттай ирж байсныг мартаагүй л байгаа. Хэлсэн амандаа хүрч чадсангүй.

Хэдийгээр Шак хэлсэн амандаа хүрээгүй ч гэсэн энэ гурав аль аль нь ирэх улиралд энэ жилийнхээс сайжирсан, өөр тоглолтыг үзүүлнэ гэж би бодож байна.

Лэйкерс өнгөрсөн улиралд аваргалсанаар сайн байгаагаа харуулсан. Артестийг авсан нь улам л сайжирна гэсэн үг. Тэхээр ирэх жил дахиад хусаад хаячихаж мэдэх л юм. Өндөр магадлалтай байгаа шүү.

Харин Сан-Антониогийн хувьд өнгөрсөн жил бэртэл гэмтлээс болж олигтой амжилт гаргаж чадаагүй. Өрнөд бүсийн гурваар шалгарсан боловч их гурвалын нэг Жинобили нь тоглож чадаагүй учраас эхний тойрогтоо өвдөг шороодсон. Плэйофф дууссаны дараа Баксийн довтлогч Ричард Жеффэрсоныг авсан нь тэдний хүчийг дахин зузаатгаж, урьдын Сан-Антонио дахин эргэн ирж магадгүй. Том хамартай Аргентин залуу нь ч гэсэн эдгэрчихнэ шүү дээ. Сониноос Жинобили одооноос гүйж харайх бэлтгэлдээ ороод байгаа гэсэн. Гэхдээ Жеффэрсоны оронд Оберто, Курт Томас зэрэг нуруулаг, самбарын тоглогчдоо явуулсан. Тийм болохоор төвийн юм уу довтлогчийн байрлалдаа гайгүй сайн нэг хүн авахгүй бол самбартаа дарлуулж мэдэх л юм.

Хэлсэн амандаа хүрдэггүй, Супермэн асан Шакийн тухайд. Жэймс өнгөрсөн улиралд гайхамшигтай байсан. Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан, Плэйоффд эхний хоёр тойргоо ёстой нэг зажлахгүй залгисан. Эхний хоёр тойргийн дараа хожил хожигдлын харьцаа нь 8-0 байлаа. Даанч бүсийн аваргын төлөөх Орландотой хийсэн тоглолтонд төвийн байрлалдаа Супермэнтэй эн зэрэгцэж чаддаггүй юм аа гэхэд дөхөж очихоор хэмжээний тоглогчтой байхгүй бол болохгүйг ойлгосон байх. Ганцаараа хичнээн зүтгээд зүтгээд нэмэргүй байсан шүү дээ. Варежао Илгаускас хоёр Ховардад нялга авахуулчихаад яаж ч чадахгүй байсан. Тэд Орландод 4-2 оор хусуулваа хөөрхий. Ингээд Жэймсийн хувьд энэ улирал дууссаны дараа Супермэний эсрэг супермэн асаныг тавих хүсэл төрсөн байж болох юм. Багийнхаа удирдлагуудад санал тавьж байж гэмээж нь багтаа Шакийг авчирж байгаа гэсэн. Шак ч гэсэн шинэ багтаа сэтгэл хангалуун, мөн л аварга болгоно гээд том том юм яриад сууж байгаа гэсэн.

Картераар хүчээ нэмсэн Орландо, Хэрэв Рашийд Воллэсийг авчихвал Бостон хоёр л энэ гурвын замд саад хийх гэж оролдож магадгүй юм. Тэрнээс биш энэ гурвын аль нэг нь баараагүй тав дахь бөгжөө зүүнэ дээ зүүнэ.

Харин чухам хэн нь нөгөө хоёроосоо урьдаар бөгжийг зүүх бол ?

1 сэтгэгдэлтэй:

Witness said...

Бостон Рашийдыг авчихлаа. Гарнэт гэмтсэн ч Бостон сайн тоглохоор болчихлоо. Энэ жил багууд хүчээ аймаар зузаалж байнаа. Даллас Марионыг авах гээд хөөцөлдөж байна. Баг тус бүр дөрвөн гайгүй одтой болох гэж үзээд байна.
Бостон - Гарнэт, Пийрс, Рэй Аллэн, Рашийд
Лэйкэрс - Коби, Газоол, Одом, Артэст
Орландо - Ховард, Льюис, Картэр, Жамээр
Спөрс - Данкан, Жинобили, Паркэр, Жэффэрсон
Кливлэнд - Жэймс, Шак, Биг Зи, Мо
Даллас - Новицки, Кидд, Тэрри, Марион?