Сайн уу? Амьдрал минь.

Блог бичмээр санагдаад байж сууж чаддаггүйээ. Өмнө нь блог.мн дээр сагсан бөмбөгийн тухай нэг блог нээгээд юм бичиж байснаас өөр блог бичих туршлага байхгүй дээ надад. Энэ блог дээр бол зүгээр л бичмээр санагдаж байгаа юмаа л бичнэ. Хүн л болсон хойно эсэн бусын явдал, хэн нэгэнд яримаар санагдсан зүйл их л гарах юм. Тэр болгоноо л блог дээрээ бичээд, блогоо хөтлөөд явж байх санаатай. Бас нэг өдрийн тэмдэглэл-рхүү юм хөтөлдгиймүү гэж бодож байгаа. Би өөрөө хүний бичсэн блогийг унших дуртай болохоор, блог бичих нь чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх нэг хэлбэр гэж боддог. Даян дэлхийн блогчин нэгээр нэмэгдвээ.

2 сэтгэгдэлтэй:

Хөгжмийн эгшиг said...

Би бас саяхан блог нээсэн. Блог дээрээ бүтэхгүй болохгүй байгааг шүүмжилж гарах арга замыг өөрийн зүгээс эрэлхийлж мөн хамгийн гол нь энэ дэлхийн гэрэлтэй гэгээтэй бүхнийг тодоор шигтгэхээр зорьж байгаа.

baterdene said...

Баярлалаа.

Амжилт хүсье !