Баримлын шаварны тухай

Би багадаа баримлын шавраар тоглох их дуртай байж билээ. Хичээлээсээ ирээд л тоглоод суучихдаг байсансан. Баримлын шавраар тоглох ч сайхан л даа. Эмээ маань хөдөө байдаг байсан болохоор зун болон цагаан сар болгоноор хөдөө явна. Тийм болохоор тэр үеийн дурсамжууд хөдөөтэй салшгүй холбоотой.

Хөдөө оччихоод аавыгаа дагаж байнга тугалын зэлэн дээр очоод л үнээ ивэлгэж саахыг харж зогсдог сон.

Хөдөө их явдаг байсан болохоор миний тоглодог тоглоом маань ч гэсэн хөдөөтэй холбогдсон байх. Эхлээд би өөрийгээ хурдан морь гээд бүсээр диваны хөлнөөс уячихаад л тоглодог байж билээ. Нэг удаа эмнэг морь болж булгиж тоглож байгаад паар (халаалтын шугам) мөргөөд баруун нүдээ сохлохоо шахаж байж билээ. Дараа нь хөдөөний амьдралыг баримлын шавраар хийж тоглодог боллоо. Адуу, үхэр, хонь, ямаа, гэр, тэрэг, хураалттай түлээ, тугалын зэл, гүүн зэл гээд бүгдийг нь л хийдэг байсан сан.

Хүнд ямар нэг төрөлхийн авьяас байдаг гэж би боддог. Миний төрөлхийн авьяас бараг баримал барих байсан байхаа. Хүн дуртай юмаа хийхдээ авдаг кайфыг би зөвхөн баримлын шавраар юм хийж байхдаа л авдаг байсан. Хэдийгээр балчир байсан ч гэсэн дуртай юмаа хийхийн жаргалыг амсаж чаддаг л байж дээ.

Ширдгэн дээрээ жижиг жижиг баримлын үртэс зөндөө унагана. Баримлын шавар ширдгэн дээр унаад, тэрийг нь гишгэчихээр ширдгэний үстэй наалдаад арилнаа л гэж байхгүй. Тэгээд л ээжид загнуулна шүү дээ. Намайг тэгж хог тарьж тоглодог байсан болохоор ээж намайг баримлаар тоглуулах дургүй байсан юм. Гэртээ цэвэрхэн суух гэсэн гэрийн эзэгтэйн санаа байсан байх л даа. Уг нь тэр үед аав ээж хоёр хүүгийнхээ авьяасыг хөгжүүлээд явсан бол би одоо Микеланджело шиг уран барималчин болчихсон ч байх юм билүү хэхэ. За за наргиа наргиа. Авьяас хөгжүүлнэ гэдгийг ширдгэн дээрээ баримал унагахыг зөвшөөрөх гэсэн үг гээд ойлгочихов оо. Дугуйлан, секц эд нарыг хэллээ. Угаасаа тэгсэн бол ингэсэн бол гэдэг хувилбар шал дэмий. Тэртэй тэргүй тухайн үед болоод л өнгөрчихсөн юмыг өнгөрсөн хойно нь яаж ч эргүүлэх гээд болохгүй шүү дээ. Хэрвээ тэгдэг байж, ингэдэг байж гээд байвал цаг хугацаа ухарчихдаг байсан бол надад тэгж хойшлуулмаар юм зөндөө их байна. Бүр зөндөө их шүү. Нэгэнт л тэгж чадахгүйгээс хойш араас нь харамсах юмыг хойшдоо л бага хийхийн төлөө л амьдрах ёстой. За бага зэрэг хадуураад явчихав уу даа. Яриандаа эргээд оръё.

Ер нь намайг бага байхад хүүхдүүд баримлын шавраар их тоглодог л байсан санагдах юм. Харин сүүлийн үед баримлын шавар харагдахаа байсан юм уу даа. Дэлгүүрийн лангуун дээрээс баримлын шавар харсангүй зөндөө удаж байна. Уг нь гэхдээ яг ч баримал олъё гээд тоглоомын дэлгүүр хэсээд яваагүй л дээ. Тэхдээ л ховордсон байхаа. Сүүлийн үед хүүхдийн тоглоом их гоё болоод, баримлын шавар мэтхэнийг тоохоо болио биз дээ. Баримлын шавраар хийж болохгүй юм байхгүй. Хамгийн универсаль тоглоом доо. Сургуульд орохоосоо өмнөөс эхлээд бараг дөрөвдүгээр анги төгстлөө баримлын шавраар тоглодог байлаа. Тэгээд дараа нь нас ахисаных уу ээжийн дарамт шахалт нөлөөлснийх үү ? баримлийн шавраа орхиод унадаг дугуйгаар тоглодог болж билээ. Баримал бид хоёрын өнгөрүүлсэн 6 жил ...


1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Bi ch bas barimliin shawraar yum xiix durtai baij bilee. Ixewchlen mori xiix durtai baisansan. Barimliin shawar oldoxgui uyed xailsan laanii tosoor yanz buriin yum xiideg baij bilee. 2,3-r angiasaa l bolison baix. Suuldee cerguud, indian ix xiideg bson.(Neg jijig ceregnuud neg xeseg ix moodond orsondoo)

Doroojoo zawaartuulaxgui yumaa xiideg bsan bol Mongoliin Микеланжело baixgui yu tee? xexexe