Гурвын шидэлтийн тэмцээн ч бас л их гоё болдог.
Капоно өнгөрсөн жил түрүүлэхдээ мөн ч сайн шидсэн шүү. Хэрвээ Капоно бүх одод дээр шиддэг шигээ улирлын тоглолтонд шиддэг бол ч багтаа мөн ч чухал хүн нь байх байсан биз.
Энэ жилийн оролцогчид нь:
Pos. | Player | Team | Made | Att. | Pct. |
---|---|---|---|---|---|
PG | Mike Bibby | Atlanta Hawks | 114 | 279 | .409 |
SG | Daequan Cook | Miami Heat | 105 | 256 | .410 |
SF | Danny Granger | Indiana Pacers | 120 | 299 | .401 |
SF | Jason Kapono | Toronto Raptors | 52 | 124 | .419 |
PF | Rashard Lewis | Orlando Magic | 137 | 327 | .419 |
SG | Roger Mason | San Antonio Spurs | 103 | 229 | .450 |
Эндээс харахад Капоно түрүүлэхэд үгүй гэх газаргүй л харагдаж байна. Гэхдээ таамаглалаас шал өөр тоглогч түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Яг тоглолтон дээр, хэрэгтэй цаг мөчид гурвийн шидэлтийг хийж багаа авардаг тоглогчид энэ тэмцээнд тийм ч сайн шиддэггүй юм шиг байгаан. Жишээ нь гэхэд Аренас байна.
Би хувьдаа маргаашийн гурвын шидэлтийн тэмцээнд Бибби-г дэмжнээ. Түрүүлж чадахгүй биз гэхдээ л ,,, хэхэ
Льюс бас түрүүлэх магадлалтай. Тоглолтон дээр шидэж байгааг нь харахад хөнгхөн, өөртөө зовлонгүй, хурдан шидэж байгаа харагддаг. Тэхээр богино хугацаанд олон шидэлт хийхдээ тэгж их зовоод байхгүй байх.
Грэнжэр, Рожес Майсон, Декуан Күүк эд нар ч эхний тойргоосоо хасагдах байх гэж бодож байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment