Playstation Skills Challenge 2009

Ур чадварын тэмцээн. Сайн холбон тоглогч нарын тэмцээн л дээ ер нь бол. Жижиг, шаламгай нөхдүүд л их сайн оролцоод байх шиг байдгийн. Коби Леброн хоёр чинь хоюулаа нэг нэг удаа орж байсан ш дээ. Жижиг, хурдтай нөхдүүдийг гүйцээгүй байх, ямар ч л байсан түрүүлж чадаагүй байсан.

Харьцангүй шинэ зохиогдож байгаа тэмцээн л дээ. Намайг дунд сургуульд байхад оддын тоглолтын хөтөлбөрт анх орж байсан байх юм. Анхныхыг нь үзэж байхад их л сонин тэмцээн шиг санагдаад байсан юм даг. Тэр үед ямар НБА тийм их сонирхдог байсан ч биш дээ.

Энэ жил нөгөө хурдан чөтгөрүүд болох Дэвин Харрис, Тони Паркер хоёр орж байгаа юм байна. Гол өрсөлдөөн энэ хоёрын дунд явагдах болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жил Дерон түрүүлж байсан, гэхдээ энэ жил энэ хоёрын аль нэг нь Дероны өнгөрсөн жилийн амжилтийг эвдээд, түрүүлчих байх өө.


Оролцогчид нь:

Pos. Player Team Ht. Wt.
PG Flag of the United States Devin Harris New Jersey Nets 6–3 185
PG Flag of the United States Mo Williams Cleveland Cavaliers 6–1 190
PG Flag of France Tony Parker San Antonio Spurs 6–2 180
PG Flag of the United States Derrick Rose Chicago Bulls 6–3 190

0 сэтгэгдэлтэй: