Дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин

Миний мэдэх дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин бол Зидан. Түүний жинхэнэ нэр нь Зинадин Язид Зидан. Алжир гаралтай энэ хөлбөмбөгчин 1972 оны 6 сарын 23-нд Францын Марсель хотод төржээ.

Зидан Франц болон Алжир улсын давхар иргэншилтэй бөгөөд анх Алжир улсын шигшээ багт тоглох хүсэлтэй байсан боловч тухайн үед Алжирийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч байсан Абделхамид Кермали түүнийг багтаа уриагүй ажээ.

Ингээд Зидан Францийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болж анхны тоглолтоо 1994 оны 8 сарын 17нд Чехийн шигшээ багийн эсрэг тоглолтонд хийж байжээ.

98 оны дэлхийн аварга дээр гялалзсан тоглолтыг үзүүлж түрүүлсэн францын шигшээ баг энэ эрчээрээ 2000 оны европын аварга болсон юм.

Харин 2002 оны дэлхийн аваргад шигшээ багийнхаа хамт Япон-Солонгост болсон дэлхийн аваргад хүрэлцэн ирсэн Зидан бэлтгэлийн тоглолтын үед бэртэл авсан юм. Энэ дэлхийн аваргаас Францын баг оноо авч чадалгүй нутаг буцсан нь Зиданы бэртэлтэй 100% холбоотой юм. Уг нь Францад Тэри Анри, Дэвид Трезигэ, Патрик Вера гээд шилдэг тоглогчид бишгүй л байсан даа.

2004 оны Европын аваргад Зидан тэргүүтэй Францын шигшээ баг тус тэмцээнд түрүүлсэн Грекийн багт хожигдож хасагдаж байлаа.
Гэхдээ энэ тэмцээн дээр хэсэгтээ Английн шигшээ багтай хийсэн тоглолтонд 1-0 ээр хожигдож явсан Франц сүүлийн хэдхээн минутад Зиданы хийсэн хоёр бөмбөгийн ачаар 2-1 ээр ялж байлаа. Зидан эхний бөмбөгөө хаалтай цохилтоос оруулсан бөгөөд хаалгандаа гоол алдаад шооконд орсон англичуудын алдааг дахин ашиглаж довтолгоо хийгээд, энэ довтолгоон дээр Трезигэг торгуулийн талбай дотор унагаасан учраас 11 метрийн торгуулийн цохилтоос хоёр дахь бөмбөгөө оруулж байлаа. Хэдхээн хоромын дотор хувь заяа нь эргэсэн энэ тоглолт үнэхээр биширмээр байсан шүү.

Харин энэ тэмцээний дараа Зидан шигшээ багтаа дахиж тоглохгүй гэдгээ зарласан юм.

Гэвч Францын баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд маш муу тоглож, ДАШТ-д оролцох эрхээ олж авч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байсан үед Зидан буцаж ирсэн юм. Шигшээ багаасаа зодог тайлаад байсан хагас хамгаалагч Клод Макелеле, хамгаалагч Лилиан Тюрам нарын "алтан үе"-ийнхэн ч бас багтаа буцаж ирэв. Ийнхүү 2005 оны 9 сарын 3-нд Фарерын арлын багийг 3-0-ээр хожсоноор Францын баг Германыг зорих эрхтэй болсон юм.

2006 оны 5 сарын 27-нд Францын баг Мексикийн багийг Сен-Дени дэх Стад де Франц цэнгэлдэх хүрээлэнд 1-0-ээр хожиход Зидан шигшээ багийнхаа хувцсыг 100 дахь удаагаа өмссөн байна. Ийнхүү тэрээс Францын тамирчдаас Марсель Десайи, Дидье Дешам, Лилиан Тюрам нарын дараа зуугийн босгыг давсан дөрөв дэх хүн болжээ.

Ингээд германийг зорьсон Францын шигшээ баг хэсгээсээ шалгараад Бразил, Испани, Португалийн багуудийг хожиж шигшээд шалгарсан билээ. Испаний багтай тоглоход Зидан нэг гоол, нэг гоолийн дамжуулалт хийсэн, Бразилтай тоглоход мөн л хожлийн цор ганц гоолийн дамжуулалтийг хийсэн, Португалитай хийсэн тоглолтонд мөн л хожлийн ганц гоолийг хийсэн нь түүнийг дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин мөн гэдгийг баталсан гэж би боддог.
Нэмж хэлэхэд Бразилтай хийсэн тоглолтонд ногоон талбай дээр бүжиг хийдэг хэмээн яригддаг өмнөд америкийн шилдэг багийн эсрэг бүжиг яаж хийдгийг үзүүлсэн юм. Ур чадвар нь гайхалтай байсан шүү. Тэр тоглолтыг би л лав мартахгүй ээ.
Шигшээ тоглолтонд шалгарсан Францын багийн өрсөлдөгч нь Италичууд байсан бөгөөд энэ тоглолтийн 7 дахь минутад Зидан торгуулийн цохилтоор гоол оруулсан бөгөөд ингэснээр дэлхийн аваргийн шигшээ тоглолтонд 3 гоол оруулсан амжилтаар Вава, Жефф Харст, Пеле нартай мөр зэрэгцсэн байна.

Гэхдээ нэмэлт цаг сунгасан энэ тоглолтын 110 дахь минутад Италийн шигшээ багийн хамгаалагч Марко Матерацциг талбай дээр цээж рүү нь мөргөж унагааснаар улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдлөө. Энэ нь Зиданы хамгийн сүүлийн тоглолт нь болсон.
Талбай дээр тэр хоёрын хооронд яг юу болсныг хэн ч мэдэхгүй ч гэсэн уруул уншигчдийн дүгнэлтээр Матерацци Зиданыг алан хядагчаар нь дуудаж доромжилсон гэж үзсэн билээ.
Ингээд тоглолтын үндсэн цагт 1-1 ээр тэнцсэн хоёр баг Пеналт цохиж аваргаа тодруулах болсон юм. Торгуулийн цохилтон дээр Дэвид Трезигэ шон онож тэнэгтээгүй бол уг нь Франц дэлхийн аварга болох байсан байх. Зидан энэ дэлхийн аваргаас алтан бөмбөгийн шагнал авсан юм.

Шигшээ тоглолт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт дэлхийн аваргийн цомыг залсан ширээний хажуугаар талбайгаас хөөгдсөн Зидан явж байгаа энэ дүр зураг магадгүй түүний хамгийн өрөвдөлтэй, хүнд байдалд орсон үе байх.

Гаргасан амжилтууд:

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
  • Аварга 1998
  • Дэд аварга 2006
  • Оролцсон 1998, 2002, 2006
Европын аварга:
  • Аварга 2000
  • Оролцсон 1996, 2000, 2004
Ювентус багийн бүрэлдэхүүнд:
  • Италийн лиг - Serie A-гийн аварга (скудетто): 1996/1997, 1997/1998
  • Европын Супер Цом: 1996
  • Тив Хоорондын Цом: 1996
  • Италийн Супер Цом: 1997
Реал Мадрид багийн бүрэлдэхүүнд:
  • Испанийн Супер Цом: 2001, 2003
  • УЕФА Аваргуудын Лигийн аварга: 2001/2002
  • Тив Хоорондын Цом: 2002
  • Испанийн лиг: Ла Лига-гийн аварга: 2002/2003
  • Европын Супер Цом: 2002
Хувийн шагналууд:
  • ФИФА Оны шилдэг хөлбөмбөгч: 1998, 2000, 2003
  • Европын шилдэг хөлбөмбөгч (Алтан бөмбөг): 1998
  • УЕФА Аваргуудын Лигийн шилдэг тоглогч: 2001-2002
  • УЕФА-ийн 50 жилийн ойн санал асуулга (Европын сүүлийн 50 жилийн шилдэг тоглогч): 2004
  • ФИФА ДАШТ Алтан бөмбөг шагнал: 2006

0 сэтгэгдэлтэй: