Хэрэв нэг л өдөр ...

Хэрэв нэг л өдөр монголд хулхи буюу албан ёсны бус програм хангамж хэрэглэхийн эсрэг арга хэмжээ авагдаад, хулхи програм хангамж хэрэглэсэн хэн бүхнийг шийтгээд эхэлбэл яах бол? Монголын компьютер хэрэглэгчид бараг л бүгдээрээ шоронд орох байх даа ( Линукс хэрэглэгчид үүнд орохгүй ). Би ч мөн л адил.

Жишээ нь гэхэд миний компьютер дээрээ суулгаад crack-дчихсан програм хангамжуудын үнэ нь лав 2000$ -с давж байна. Виндовс Виста Хоум Премум үйлдлийн систем нь компьютертэйгээ дагалдаж ирсэн гэвэл бусад худалдаалагддаг програм нь:


  • Tuneup Utilities 2009 - 30$
  • ACD See pro 2.5 - 130$
  • MS Office 2007 Enterprise - 600$
  • Sony Soundforge 9.0 - 300$
  • Winamp Pro 5.55 - 30$
  • Premiumsoft Navicat for MySQL Enterprise 8.0.28 - 140$
  • Winrar - 20$
  • Kaspersky Internet Security 2008 - 60$
  • MS Visual Studio 2008 professional - 550$
  • NBA 2k9 - 20$
  • Internet download manager - 25$

гэх мэтээр явж өгөх юм байна. Эд бүгдийг би кракдаж хэрэглэж байгаа гэхээр хүний оюуний бүтээлийг мөн ч их хулгайлж байгаа хэрэг болж таарах байхдаа.

Хууль бус програм хангамжийн эсрэг арга хэмжээ авагдаад эхэлбэл бид үнэгүй програм руу шилжихээс өөр аргагүй болно. Бид нарын хэд нь компьютер дээрээ бичиг баримт боловсруулахын тулд 600$-ээр програм худалдаад авчих чадалтай билээ дээ.

Open Office: Бичиг хэрэг боловсруулах програм. Microsoft Office програмаас нэг их дутаад байх юм байхгүй. Микрософт Оффис дээр хийдэг бүх л ажлийг хийж болно.

VLC Media Player: Дуу сонсох болон видео үзэх. Бага зэрэг алдаатай юм шиг санагдсан. Гэхдээ засагдах биздээ. Хөгжүүлэлт алдаагүйжүүлэлт нь хийгдэж байгаа юм хойно. Виндовс Медиа Плейрийг бүрэн орлочихно. Эсвэл K-Lite Mega Codec хэрэглэж болох л юм. Энэ нь ч бараг дээр биздээ.

Winamp Free edition хэрэглэж болно.

7zip: Winrar Winzip гэх мэтийн худалдаалагддаг архивийн програмтай дүйцэх програм.

Avira, AVAST Free, BitDefender Free, AVG Free, PC Tools Free antivirus: Эд бүгдээс аль нэгийг нь сонгоод хэрэглэж болно. Хэрэглэж үзээгүй болохоор ямар гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Худалдагддаг хувилбарууддаа арай хүрэхгүй байх. Гэхдээ л хоосон байснаас дээрдээ.

Gimp: Photoshop - г орлож чадах зураг засдаг програм.

Daemon Tools Lite: Виртуал Драйвэр үүсгэдэг үнэгүй програм.

За энгийн хэрэглээнд нэг иймэрхүү програмууд ашиглаад анхан шатны хэрэгцээгээ хангачихаж болно. Хэрэв програмчлал оролддог бол Java, PHP орчны бүх л хэрэгцээтэй хэрэгслүүд үнэгүй олдоно. Мөн MySQL-өгөгдлийн сантай ажилладаг програм ч үнэгүй.
MYySQL дээр DB Designer их дажгүй, үнэгүй хэрэгсэл байна лээ.

Харин Windows орчны програмчлал оролддог бол Микрософтийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаас өөр аргагүй юм.

Хэрэглэх програмууд ингээд болчихно гэж бодоход эд бүгдийг ажиллуулах үйлдлийн систем хэрэгтэй болно. XP болон Виста - г худалдаж авна. Харин өмнөх үеийн үйлдлийн системийг Микрософт чөлөөлсөн гэж сонссон. Тэхээр Виндовс 98 ч юм уу МЕ үнэгүй олдож болох л юм.

За хэрэв үнэхээр шалгаад эхэлбэл хариуцлага хүлээхгүй байж болох боллоо. :)

2 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Linux deer Warcraft,counter,Starcraft eswel NBA2k9 ch yumuu eswel EA-nba ednariig suulgachihwal togloj bolohuu? asuudal garah l bh te yaj shiidhvv?

baterdene said...

Bolno. Microsoft widows - н програмыг Линукс үйлдлийн систем дээр ажиллуулах wine гээд програм байдаг. Би ямар ч байсан Контр Страйк суулгаж үзсэн. Болдог л юм байна лээ.

Гэхдээ НБА 2к9 ч юм уу ЕА НБА лийв нтэрийг суулгахад компьютерийн үзүүлэлт Виндовсийнхоос хамаагүй их шаардах байх гэж бодож байна.