MIP болон 6th Man дээр нь шилдэг рүүки.

Энэ улиралд MIP буюу Most Improved Player шагналыг New York Knicks багийн төвийн тоглогч Дэвид Лий ( David Lee ) авна гэж бодож байна. Улирал эхлэхээс л эхлэн тоглолт болгоны үр дүнг харж, тоглогчдын хэрхэн тоглож байгааг ажигласны хувьд энэ шагналыг авах хэмжээнд тоглож байгаа тоглогч гэж үзэж байна. Тэрээр өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 10.8 оноо авч, 8.9 самбараас бөмбөг авч байсан бол энэ улиралд 16.0 оноо, 11.7 самбараас бөмбөг авалтыг тогтмол хийж байгаа. Түүнээс өөр торойж тодрох амжилт нь ахисан тоглогч нүдэнд өртсөнгүй.

Харин 6 дахь тоглогчын шагналыг Altanta Hawks багийн сэлгээний хамгаалагч Жамаал Кроүфорд ( Jamal Crawford ) авна гэж бодож байна. Сэлгээний суудалд сууж байгаа тэрээр тоглолт болгонд 30.5 минут тоглохдоо 17.4 оноо авч багтаа хувь нэмэр оруулж байна. 17.4 хэдийгээр тийм сайн үзүүлэлт биш ч гэсэн тэрээр хангалттай сайн тоглолт үзүүлж байгаа. Багаа ялахад ч нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа тоглогч. Авнаа л гэж бодоод байна.

Энэ улиралд гайгүй тоглож байгаа хэд хэдэн шинэ тоглогч байгаа. Тэдний аль нэг нь шилдэг Шинэ тоглогчын шагналыг хүртэх биз ээ. Тэдэн дотроос хоёр тоглогчыг онцолмоор байна. Улирал эхлээд удаагүй байхад Баксын рүүки Брендон Женингс ( Brandon Jenings ) 55 оноо авч нэг хэсэгтээ л шуугианы эзэн болсон. Бүр шилдэг рүүки хэн болох нь тодорхой боллоо ч гэж байсан үе бий. Түүнээс хойш түүнийг мэддэг болсоноор хэрхэн тоглож буйг нь анзаарч хардаг болсон. Энэ бол тус багийн лидер Майкл Реддийг бэртэлтэй байх үед болсон үйл явдал. Гэвч нэг тоглолтонд хэтэрхий олон шидэлт хийдэг, жигд биш тоглолттой, багийн лидер Майкл Рэдд-тэй бөмбөг булаацалдаж байна гээд л шүүмжлэх хүн цөөнгүй байсаар. Редд бэртэл авсан учир одоо бүтэн улирлын турш тоглохгүй болсон. Тиймээс бөмбөг булаацалдах хүнгүйгээр тоглолт болгонд 16.5 удаа шидэлтээ хийж, 6.3-г нь оновчтой болгон 37.9 % тай довтлон улирлыг дуусгах байх. Миний бодлоор энэ залуу Rookie Of The Year болохгүй ч гэсэн яахав өрсөлдөөнд оруулж болох л юм.

Таамаглаж байгаа хоёр дахь тоглогч нь драфтын дөрвөөр Sacramento Kings-т очсон Женингсээс дөрөв хоногоор ах ( 1989 оны 9 сарын 19 ) тоглогч Тайрек Эванс ( Tyreke Evans ) юм. Хэдийгээр Женингс шиг 55 оноо авч БҮҮМ хийгээгүй боловч маш жигд тоглолттой, дээр нь довтолгоо нь оновчтой юм билээ. 46.2 хувьтай довтолдог. Мөн л багийг лидер Кевин Мартиныг бэртэлтэй байхад тодорсон залуу. Дунджаар 20.6 оноо авч байгаа түүнийг энэ улиралд шилдэг шинэ тоглогчын шагналыг хүртэх маш өндөр магадлалтай гэж таамаглалаа.

Улиралын хэдэн шагналыдын хагасыг ингээд таамаглачихлаа. Гэхдээ улирал маань дуусах бас ч болоогүй байна, бүх оддын тоглолтын дараагаас эхлээд юу ч болоо билээ. Харах л үлдлээ дээ.

2 сэтгэгдэлтэй:

Witness said...

MVP хэн болох вэ? ЛэБрон эсвэл Коби?

Witness said...

Гурвын шидэлтэд Биллапс, Пийрс, Чэннинг Фрай, Галлинари, ноднингийн цомын эзэн Күүк нар оролцохоор болсон байна.