Зугаатай тоглоомын нууц

За өнөө өглөө ажилдаа иртэл мессенжер листний хүмүүсээс нэг ийм линк ирээд л, чухам л биширлээ гайхлаа гээд унав. Үзтэл үнэхээр сонирхолтой юм байнаа. Эхлээд хэд үзтэл яг таараад байна. Сонирхож харж байгаад нууцыг нь тайлав.

Хоёр оронтой тоог цифрээр нь задалж бичвэл: Эхний орон - x, дараагын оронг y гэе. Тэгвэл ийм аргаар дүрсэлж болно.

10*x+y Жишээ нь: 54=10*5+4

Үүнээс цифрын нийлбэрийг хасна гэвэл:

(10*x+y) - (x+y) болж байна.

Үүнийг хаалтнаас гаргаж задлавал:

10x+y-x-y болж байна. Энэ нь: 9x болно.

Ингээд чиний санасан тооны эхний оронг есөөр үржүүлсэн тоон дээр байгаа дүрсийг харуулаад байгааг хялбархаан мэдэж болно. Анзаарвал 9-д хуваагддаг тоонууд дээрх дүрс дахин оролдох болгонд солигдоод байгааг харж чадна. Ингээд л ид шидийн мэт харагдаад байгаа юм байна даа.

0 сэтгэгдэлтэй: