Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудал

Та иргэнийхээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хурууныхаа хээг баталгаажуулсан уу?

Би лав аль 9 сард бүртгүүлээд, хурууныхаа хээг баталгаажуулсан. Харин бүртгүүлсэн эсэхээ шалгах ийм сайтыг улсын бүртгэлийн газраас ажиллуулж байгаа юм байна. Гэхдээ энд нэг асуудал байгаа нь бүртгэл баталгаажсан эсэхээ мэдэх гэхээр баталгаажаагүй гээд болохгүй юм. Бүртгүүлэхэд өгсөн жижиг үнэт цаасан дээр бүртгэлээ хийлгэснээс хойш 1 сарын дараа баталгаажилт хийгдэнэ гэсэн байсан юм. Би уг нь 1 сар буюу 30 хоног ч биш 45 хоногын өмнө бүртгэлээ хийлгэсэн юмсан. Бүр 50 хоногын өмнө ч байж магадгүй. Тэгтэл одоо ингээд бүртгүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй хачин асуудал үүсэх нь тэр. Үүнтэй холбоотой лавлагааны 1890 гээд утас ажиллаж байгаа гэх боловч холбох шугам чөлөөгүй гээд залгагдахгүй юм. online1890 гээд Яахоо мессенжерийн хаягаар нь юм бичиж үзсэн боловч таг чиг. Ингээд яах учраа олохгүй болов. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хил гаалиар хүртэл гаргахгүй болно гэж байсныг уншиж байсан.

Манайхны хариуцлагагүй зангаар миний бүртгэлийг орхигдуулж, гээгдүүлсэн юм болов уу ? гэсэн айдас битүүхэн төрж байна. Ажлаасаа хагас өдрийн чөлөө аван барин байж, их л ажил болгон байж очиж хийлгэсэн ажил маань юмсан. Ядаад лавлах утас нь ажиллахгүй юм яаая дөө байз.

2 сэтгэгдэлтэй:

Witness said...

Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдаагүй хүнийг Монгол Улсын хилээр гаргахгүй ажээ. Иргэд өөрийн оршин суугаа хорооныхоо Тооллогын түр товчооны байранд очиж тоолуулаад, тооллогод хамрагдсан гэдгээ батлах гэрчилгээ авна. Гэрчилгээгээ үзүүлээд хилээр саадгүй зорчих эрхтэй болох юм байна. Харин тооллогод хамрагдахад иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй бөгөөд албан ёсны хаяг дээрээ оршин суухгүй байсан ч хамаагүй, тухайн амьдарч байгаа газраа л тоолуулах юм. Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч шаардагдахгүй гэнэ.

Witness said...

http://khuulch.dayar.mn/news/show/6125 энийг бас үзээрэй.