Линукс дээр ямар нэг програм юм уу хэрэгтэй санг суулгахад нэг нэгийгээ шаардаад дамжсаар байгаад зөндөө олон сан суучихдаг.
Нэг санг суулгахад өөр нэг санг шаардаад, нөгөөдхийг нь суулгах гэхээр өмнөх санг шаарддаг тохиолдол гарах нь бий. Тэр тохиолдолд:
nodeps сонголтоор нэг шаардлагатай санг нь шаардуулахгүйгээр суулгаж болно.
Жишээ нь: glibc-devel-2.5-34.i386.rpm
санг суулгах хэрэгтэй болжээ.[root@node1 Server]# rpm -i glibc-devel-2.5-34.i386.rpm
warning: glibc-devel-2.5-34.i386.rpm: Header V3 DSA signature: NOKEY, key ID 1e5e0159
error: Failed dependencies:
kernel-headers is needed by glibc-headers-2.5-34.i386
kernel-headers >= 2.2.1 is needed by glibc-headers-2.5-34.i386
[root@node1 Server]#
Гэтэл glibc-headers-2.5-34.i386.rpm
санг нэхнэ. Энэ санг нь суулгах гэхээрglibc-devel-2.5-34.i386.rpm
сангаа нэхнэ.
Энэ тохиолдолд:rpm -i --nodeps glibc-headers-2.5-34.i386.rpm
сонголтоор эхэлж нэгийг нь суулгаад дараа нь нөгөө санг нь суулгана. Энэ тохиолдолд алдаа гарахгүй.
Мэдүүштэй бяцхан тушаал
Posted by baterdene Labels: Linux Unix, Технологи at 22:57 0 сэтгэгдэлтэй
Бурханд хэлэх зөвлөгөө
08 Burhand heleh zovlogoo.mp3 -
Чи хийсэн кино бүхэнд нэжгээд мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна
Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтадад өгөөд эхэлчихэж
Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн
Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна
Чи зохиосон хөгжим бүхэнд о-ля-ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
О-ля-ля гэсэн аяз хүмүүст онцгой их таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн
Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна
Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг нь биелүүлдэг ээ
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна. ЧИ БИТГИЙ ХУЦ АА!!!
Posted by baterdene Labels: Уран зохиол at 21:54 1 сэтгэгдэлтэй
Pussycat Dolls - Jai Ho @ Late Night with Jimmy Fallon
Posted by baterdene Labels: Видео, Дуу хөгжим at 22:59 0 сэтгэгдэлтэй
Хэн MVP болох вэ ? - 3
Миний энэ улиралд MVP болох магадлалтай гэж үзэж байгаа 3 дахь тоглогч бол Леброн Жэймс. 2003 оны НБА-гийн драфтын нэг номерийн тоглогч, нэг удаагийн дорнод бүсийн аварга ( 2007 он ) тэрээр энэ улиралд бас тийм ч мундаг биш бүрэлдэхүүнтэй багаар хамгийн олон хожил авчихсан яваа. Энэ долоо хоногын дундуур Лэйкерс хожигдсоноор Клийвланд 55-13 гэсэн амжилттайгаар НБА-г тэргүүлэх болсон. Лэйкерс талбайдаа 6, бусдын талбайд тоглох 8 тоглолт үлдсэн байгаа бол Клийвландад талбайдаа 9 тоглолт, зочилж 5 тоглолт хийнэ. Тэгэхээр Лэйкерсээс давуу тал тэдэнд байгаа гэсэн үг.
Хэрэв энэ жил баг нь улирлын тоглолтын аварга болбол ( энд улиралд хийх 82 тоглолтондоо хамгийн олон хожсон багийг улирлын тоглолтын аварга гэж нэрлэж байна. Плэйофф болон Финал биш. ) Жэймс МБП болчих байх.
Хувийнх нь амжилтыг дурьдвал: 29 тоглолтонд 20-с дээш, 21 тоглолтонд 30-с дээш, 6 удаа 40-с дээш, 3 тоглолтонд 50-с дээш оноо авчээ. Дунджаар нэг тоглолтонд 28.6 оноо, 7.6 удаа самбараас бөмбөг авч, 7.3 оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгч байгаа юм байна.
7.3 оновчтой дамжуулалт нь ойролцоогоор 15 оноо, 7.6 самбараас авсан бөмбөг нь 10 оноо болно гэж бодвол мань нөхөр багийнхаа нэг тоглолтонд авдаг 100.2 онооныхоо 53.6 оноог ганцаараа авдаг гэж ойлгож болох нь. Мань эрд МБП өгчихөд болохгүй юм ер алга.
МБП болсон хүмүүсийг харж байхнээ, дандаа л баг нь амжилттай тоглож байгаа тоглогчид байх юм. Вэйд өнгөрсөн жил 82 тоглолтоос 15 хожил авсан багаа энэ жил Плэйоффд оруулж байгаа гэдгээрээ МБП болох боломжтой байж магадгүй, тэрнээс биш Маяами ийм амжилттай байхад Вэйдэд шагнал очих нь юу л бол.
Харин Жэймс Коби хоёр бол өрнөд дорнод хоёр бүсийн тэргүүн багийн лидер тоглогч нар төдийгүй НБА-гийн өнгийг тодорхойлж яваа сүүпэр одууд.
МБП-гийн гол гурван өрсөлдөгч Вэйд, Жэймс, Коби гурвын тухайд миний бодол нэг ийм байна.
Дараагийн таамаглал нь: Бусад тоглогч нар. Тэднээс энэ гурвын өмнө орж МБП болчих хоншоортой гар байна уу?
Posted by baterdene Labels: NBA, Бодол at 21:15 0 сэтгэгдэлтэй
П.Бадарч - Есөн эрдэнийн эх орон
Eson erdniin eh oron - Puntsagiin Badarch
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ
Эргэх эх дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын минь шимт хөрсөнд төлжиж
Эрднийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын минь удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн минь далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрднийн соёмбо үсэг элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачтай төрийн минь сүлд алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосынх нь дурсгал ч алтан
Миний эх орон алтан эрднийн билээ
Саваа дүүрэн мэлтэлзэх онон хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр очиход минь мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж аянд хүүгээ үдсэн
Санаа цайлган эжийн минь цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын минь хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн минь зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлийн халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь ч мөнгөн
Миний эх орон мөнгөн эрднийн билээ
Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын минь
Уухайлан мандуулсан туг шүр адил уяаран билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал нь минь шүр адил улааран билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооно бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран биеэ найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ ч шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрднийн билээ
Өргөн талын элгэнд чандамланхан буусан
Өргөө цагаан гэрүүд минь татан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын минь
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл бэлгэдэж өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь цагаан
Хангайн цагаан оргил нь танан
Харшийн цагаан орд нь ч танан
Миний эх орон тана эрдэнийн билээ
Үүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Үелээд татсан талын минь энгээр тархан бэлчсэн
Үржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Үнэрт тансаг өвсний ширхгийг тоолон буусан
Үүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Үр буяны тэнгэр саальчин монгол хүүхнүүдийн минь
Үсний гоёхон даруулга нь сувдан хээтэй байхым
Хөх тэнгэрийн одод сувд
Хөдөө талынх нь сүрэг сувд
Энх үүрийн нь шүүдэр сувд
Эгэл хүүхнүүдийн гоёл ч сувд
Миний эх орон сувд эрдэнийн билээ
Эр биеийн хийморь сэргээж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялаж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин нь зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нурууг холбож
Эвийн гагнуур тавитал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ
Ухаан санаа цэлмээх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь ч оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ
Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ
Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ.
~~~~~ Татах ~~~~~
Posted by baterdene Labels: Уран зохиол at 21:32 1 сэтгэгдэлтэй
Хэн MVP болох вэ ? - 2
НБА-гийн гурван удаагийн аварга, хоёр удаагын аман хүзүү, 2008 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч энэ эрхэм бас л энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд дээгүүр байранд яваа.
Үзүүлэлтийг нь сонирховол: Дундаж оноо нь 27.8, оновчтой дамжуулалт нь 4.9, самбараас бөмбөг авалт нь 5.4 байгаа бөгөөд нэг тоглолтонд дунджаар 2.6 удаа бөмбөгөө алдаж байгаа юм байна.
Дундаж оноогоороо НБА-д гуравдугаарт явж байгаа бөгөөд, өнгөрсөн жилийн МБП маань өнөө жил ч гэсэн үнэ цэнэтэй тоглогч байх хэмжээний тоглолтоо үзүүлсээр л яваа.
Лос Анжелес Лэйкерс өрнөдөө тэргүүлж байгаа бөгөөд ( 53-14 ) өнгөрсөн жилийнхээ амжилтыг давтаж, энэ жил ч гэсэн нэгдүгээр байраар гарах нь бараг тодорхой болсон. Хэрэв Лэйкерс энэ жил НБА-г хожлийнхоо тоогоор тэргүүлбэл Кобид МБП шагнал очих магадлал ихэснэ.
Ингэхээр талбайдаа хийх 6, зочилж тоглох 9 тоглолтоосоо хангалттай хэмжээний хожил авч чадвал ( Дорнод бүсийг тэргүүлж яваа Кавалийрсээс илүү гарах ) МБП шагналыг авч болох л юм. Коби маань 35 тоглолтонд 20-с дээш, 19 тоглолтонд 30-с дээш, 3 удаа 40-с дээш, 1 удаа 61 оноо авчээ.
Багийн амжилт нь ч гэсэн, хувийн үзүүлэлт нь ч гэсэн МБП болоход хангалттай байгаа боловч түүнд ганц л саад бий. Тэр нь Хаан Жэймс. Хэрэв улирлын тоглолтонд Кавалийрсээс илүү олон хожиж чадвал МБП болж болох л юм.
Коби Брайнтад MVP шагнал очих уу ?
Posted by baterdene Labels: NBA, Бодол at 20:08 4 сэтгэгдэлтэй
Хэн MVP болох вэ ?
НБА-гийн улиралд 5 жил тоглож байгаа, нэг удаагийн аварга, 2006 оны Финалын үнэ цэнэтэй тоглогч Двэйн Вэйд ( Dwyane Wade ) энэ улиралд НБА-г дундаж оноогоор тэргүүлж байна. Тэр МБП мөн үү ?
Өнгөрсөн жил бэртлийн улмаар багийнхаа манлайлагчийн үүргийг гүйцэтгэж чадаагүй тэрээр энэ жил бэртэл нь бүрэн илааршиж, олимпын үеээс эхлээд л уяа сойлго нь сайн таарсан яваагаа харуулаад байгаа. Энэ улиралд, ялангуяа бүх оддын тоглолтын дараагаас эхлээд улам л галзуурж байна. Багтаа авсан шинэ төвийн тоглогч Жэрмэйн Онилтой ч энэ нь холбоотой байж болно. Энэ жил Вэйд 29.9 оноог нэг тоглолтонд дунджаар авч, дунджаар 6.7 оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгсөөр Плэйофф руу зүтгэж явна.
МБП болох магадлалтай гэж үзсэний учир нь оноогоор НБА-г тэргүүлж яваа, мөн багийнхаа жинхэнэ манлайлагч байж чадаж байгаад оршино.
Энэ улирлын 66 тоглолтонд оролцохдоо 21 удаа 30-с дээш, 9 удаа 40-с дээш, нэг удаа 50-с дээш оноо авлаа. Оноог ийм аймар машиндаж байгааг нь харгалзан үзээд МБП өгчихөд ч болохгүй юм алга л юм. МБП болж чадахгүй байж болох ганцхан шалтгаан байгаа нь багийн амжилт. Маяами 36-31 гэсэн амжилттайгаар бүсдээ 5-р байрт явж байна. Тийм ч сайн амжилт биш. Вэйд нэг иймэрхүү.
Posted by baterdene Labels: NBA, Бодол at 12:51 0 сэтгэгдэлтэй
202 лабораторийн хичээлийн хуваарь
Цаг \ гариг | Даваа | Мягмар | Лхагва | Пүрэв | Баасан |
I. 8.00-9.30 | Ч.Эрдэнэбат SW210 | Chiyen SW316 | |||
II.9.40-11.10 | Ч.Эрдэнэбат SW210 БД IM202 БД | Ч.Эрдэнэбат SW210 лаб | Chieyn SW316 БД | Б.Батзолбоо SW324 лаб Б.Хонгорзул SW317 БД | Ж.Хаш-Эрдэнэ SW304 БД |
III 11.20-12.50 | Ч.Эрдэнэбат SW210 БД | Ж.Хаш-Эрдэнэ SW316 лаб | Ж.Хаш-Эрдэнэ SW304 лаб Chieyn SW316 БД | Б.Батзолбоо IM323 лаб | Ж.Хаш-Эрдэнэ SW304 БД |
IV 13.20-14.50 | Ж.Хаш-Эрдэнэ SW304 лаб | Б.Батзолбоо IM323 лаб | Ж.Хаш-Эрдэнэ SW302 лаб | Б.Хонгорзул SW317 лаб | Ч.Эрдэнэбат SW210 лаб |
V 15.00-16.30 | Ч.Эрдэнэбат SW210 лаб | Багийн семинар | Ч.Эрдэнэбат SW210 БД Б.Батзолбоо SW324 БД | ||
VI 16.40-18.10 | Ж.Хаш-Эрдэнэ SW304 лаб | Ч.Эрдэнэбат SW210 лаб | Ж.Хаш-Эрдэнэ SW302 лаб | Б.Батзолбоо IM323 БД | Chieyn SW316 лаб |
VII 18.20-19.50 | Ч.Эрдэнэбат SW210 БД | Багийн семинар | |||
VIII 20.00-21.30 |
Posted by baterdene Labels: Мэдээ at 00:50 0 сэтгэгдэлтэй
Slumdog Millionaire Soundtracks

Киноны талаар товчхон өгүүлбэл:
Энэтхэгийн ядуусын хороололд өсөж том болсон хүү Жамаал Малик "Саятан болохыг хүсвэл" телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож 20 сая рупи хожиж байгаа тухай өгүүлнэ. Нэвтрүүлэгт оролцож байх хугацаанд түүнийг зальдаж байна хэмээн сэрдэж цагдаад барьж өгнө. Хариулсан асуултууд нь өөрийнх нь өнгөрсөн амьдралтай хэрхэн холбогдож байгаа талаар мөрдөн байцаагчид өгүүлж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.
Тэмцээний асуултууд маш сонирхолтой байдлаар туулсан амьдралтай нь холбогддог юм. Хүүхдийг ашиглаж мөнгө олдог муу санаатан этгээдтэй учирсан, галт тэргэнд яаж амиа борлуулж явж байсан зэргийг үнэхээр сонирхолтойгоор гаргасан. 8 оскар авахаас ч аргагүй кино болсон.
Энэтхэгийн ядуусын хорооллын хүүхдүүд одоо ч гэсэн яг кинон дээр гардаг шиг амьдардаг гэсэн шүү.
Jai Ho - A R Rahman ft. Sukhvinder Singh, Tanvi Shah & Mahalaxmi Iyer
Slumdog Millionaire Soundtrack: Татах
Posted by baterdene Labels: Дуу хөгжим at 17:11 0 сэтгэгдэлтэй
Ёл, Тас шувууны хэдэн зураг
Сая сууж байгаад ёл болон тас шувууны хэд хэдэн зураг үзлээ. Үнэхээр тэнгэрийн амьтан гэж ийм л амьтдыг хэлдэг байх даа. Бахархамаар шувууд байдаг юм байна.
Posted by baterdene Labels: Зураг, Сонин хачин at 23:22 0 сэтгэгдэлтэй