Хэн MVP болох вэ ? - 3

Миний энэ улиралд MVP болох магадлалтай гэж үзэж байгаа 3 дахь тоглогч бол Леброн Жэймс. 2003 оны НБА-гийн драфтын нэг номерийн тоглогч, нэг удаагийн дорнод бүсийн аварга ( 2007 он ) тэрээр энэ улиралд бас тийм ч мундаг биш бүрэлдэхүүнтэй багаар хамгийн олон хожил авчихсан яваа. Энэ долоо хоногын дундуур Лэйкерс хожигдсоноор Клийвланд 55-13 гэсэн амжилттайгаар НБА-г тэргүүлэх болсон. Лэйкерс талбайдаа 6, бусдын талбайд тоглох 8 тоглолт үлдсэн байгаа бол Клийвландад талбайдаа 9 тоглолт, зочилж 5 тоглолт хийнэ. Тэгэхээр Лэйкерсээс давуу тал тэдэнд байгаа гэсэн үг.

Хэрэв энэ жил баг нь улирлын тоглолтын аварга болбол ( энд улиралд хийх 82 тоглолтондоо хамгийн олон хожсон багийг улирлын тоглолтын аварга гэж нэрлэж байна. Плэйофф болон Финал биш. ) Жэймс МБП болчих байх.

Хувийнх нь амжилтыг дурьдвал: 29 тоглолтонд 20-с дээш, 21 тоглолтонд 30-с дээш, 6 удаа 40-с дээш, 3 тоглолтонд 50-с дээш оноо авчээ. Дунджаар нэг тоглолтонд 28.6 оноо, 7.6 удаа самбараас бөмбөг авч, 7.3 оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгч байгаа юм байна.
7.3 оновчтой дамжуулалт нь ойролцоогоор 15 оноо, 7.6 самбараас авсан бөмбөг нь 10 оноо болно гэж бодвол мань нөхөр багийнхаа нэг тоглолтонд авдаг 100.2 онооныхоо 53.6 оноог ганцаараа авдаг гэж ойлгож болох нь. Мань эрд МБП өгчихөд болохгүй юм ер алга.

МБП болсон хүмүүсийг харж байхнээ, дандаа л баг нь амжилттай тоглож байгаа тоглогчид байх юм. Вэйд өнгөрсөн жил 82 тоглолтоос 15 хожил авсан багаа энэ жил Плэйоффд оруулж байгаа гэдгээрээ МБП болох боломжтой байж магадгүй, тэрнээс биш Маяами ийм амжилттай байхад Вэйдэд шагнал очих нь юу л бол.

Харин Жэймс Коби хоёр бол өрнөд дорнод хоёр бүсийн тэргүүн багийн лидер тоглогч нар төдийгүй НБА-гийн өнгийг тодорхойлж яваа сүүпэр одууд.

МБП-гийн гол гурван өрсөлдөгч Вэйд, Жэймс, Коби гурвын тухайд миний бодол нэг ийм байна.

Дараагийн таамаглал нь: Бусад тоглогч нар. Тэднээс энэ гурвын өмнө орж МБП болчих хоншоортой гар байна уу?

0 сэтгэгдэлтэй: