Linux-н жижигхээн тушаал

Өнөө орой компьютер дээрээ Kubuntu 8.10 Линукс суулгалаа. 32 bit - ийн үйлдлийн систем нь 4 GB RAM бүрэн таньж чаддаггүй. Суулгасан Линукс тархац маань 32 bit - ийнх байсан бөгөөд, 4 GB RAM-наас хэдийг нь бүрэн авч байна гэдгийг нь мэдэх санаатай RAM-нийхаа хэмжээг харах гэсэн чинь мартчихсан байна. Нэлээн бодож байж эргэж саналаа ш дээ.

grep MemTotal /proc/meminfo

Ийм л комманд шүү дээ уг нь. Мартаж л байдаг. Харин Swap Partition -нийхаа хэмжээг мэдмээр байвал терминал дээр

grep SwapTotal /proc/meminfo

гэж бичээд л гүйцээ.

0 сэтгэгдэлтэй: